Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/174

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Н.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч А.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж холбогдох 132/2016/0165/Э индекстэй, 1715001480049 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 37 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт **-** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бөхчүүд овогт А Жаргалсайхан Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Жаргалсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Харцайн гүүр” гэх газарт иргэн Н.Г зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж******* өгсөн: 2017 оны 9 дүгээр
сарын 20-ны өдөр хадлангаа аваад гэртээ ирэхэд үхэр байхгүй болохоор нь үхрээ хайж яваад Гантулга ахынд ороход хэдэн хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд үхрээ асуухад би яаж мэддэг юм гээд хэл амаар доромжилсон. Тэгээд жаахан маргалдаад хийн буугаар буудсан. Тэгээд “яах гээд байгаа шээс минь, ална” гээд хутга бариад намайг элдсэн. Би айсандаа хохирогч Г цохьсон нь үнэн. Хутга бариад ирэхээр нь өшиглөөд унагасан. Ална шүү гээд байхаар нь дахиад нэг цохьчихоод гаргаад явсан гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Г өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 20-ны манай дүү нар ирээд ганц юм уугаад сууж байхад Жаргалсайхан манайд орж ирсэн. Тэгээд “манай үхрийг харсан уу” гэхээр нь “урагшаа бургас руу туугаад оруулсан” гэхэд Жаргалсайхан “та нар битгий үхэр бургас руу хөөгөөд бай” гэсэн. Тэгэхээр би “ах нь тэгвэл чоно, нохойг нь үргээгээд хийн буугаар буудъя” гээд хаалга руу харж байгаад буудсан. Тэгтэл Жаргалсайхан надад “та хийн сумнаас өгөөч” гэхээр нь “ахад нь сум байхгүй, байсан ганц сумаараа буудлаа” гэхэд “юун харамч юм пизда чинь” гэсэн. Тэгээд бид 2 хоорондоо жоохон маргалдсан. Жаргалсайхан Бат-Эрдэнийг тамхинд гаргасан. Тэгээд тамхи татаад босоод ирэхээр нь би гарч явах нь гэж бодтол урдаас ирээд эрүү рүү нэг өшиглөсөн. “Яаж байгаа юм” гэтэл дахиад гараараа шанаа руу цохиж авсан. Би ганц шүдтэй “шүд унагалаа” гэтэл би тэрийг чинь “төлчихнө” гэсэн. Тэгээд манай эхнэр данхтай цайгаа авч Жаргалсайхан руу шидэхэд мөр рүү нь оносон байсан. Тэр хуулийн байгууллага чинь “баян хүнд үйлчилдэггүй юм” гээд гадаа хэрүүл хийгээд зогсож байхад нь машинаас нь хүн гарч ирээд аваад явсан. Тэгээд би цагдаа дуудсан цагдаа ирээгүй. Шөнийн 01 цагт эмнэлэгт ирсэн гэх мэдүүлэг, 1715001480049 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Х.Э өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед нутгийн зүс таних Жагаа гэх залуу согтуу орж ирээд манайхаас үхрээ асуухад манай нөхөр Н.Гантулга түүнд хандаж эхнэр маань танай үхрийг зунжин хариуллаа гэхэд Жагаа хуц пизда минь гэж хэлээд тэр 2 маргалдаж нөхрийн эрүү рүү өшиглөж, гараараа нүүр болон толгой руу нь цохиод байхаар нь би данхтай цай авч шидсэн. Манайд байсан Цэнгэл, Баагий 2 түүнийг салгаад авч гарсан. Жагаа би мөнгөтэй хүн, надад хууль үйлчлэхгүй гэж орилоод байсан” гэх мэдүүлэг /хх 12-13 тал/,

Гэрч Л.Батц өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед би Г гэрт түүний хамт 1 шил архи хувааж уугаад сууж байхад нутгийн зүс таних Жагаа гэх залуу үхрээ асуугаад орж ирэхэд нь би ч бас үхрээ хайж явна гэж хэлсэн. Удалгүй би согтоод байхаар нь орон дээр хэвтэж байтал гэнэт буун дуу гарсан. Тэгээд хартал Гантулга гэрийнхээ хойморт хийн буу бариад сууж байсан. Жагаа гарах гээд үүдэнд зогсож байснаа буцаж ирээд Г нүүр рүү нь өшиглөж дэвссэн. Тэгэхээр нь би Ж барьж авахад Эрдэнэдэлгэр нүүр рүү нь данхтай цайгаар цохисон. Би тэгээд “Жагаа миний дүү яв” гэж хэлэхэд тэрээр гараад явсан” гэх мэдүүлэг /хх 14-15 тал/,

Гэрч Б.Б өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед би Г гэрт очиход Батцэнгэл, Гантулга ахын хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэднийд мөн Г эхнэр Эрдэнэдэлгэр байсан. Удалгүй 20-30 минутын дараа Жагаа ах архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгээд бид юм яриад сууж байтал Гантулга ах хийн буу гаргаж ирээд хаалга руу буудсан. Жагаа түүнээс “2 ширхэг сум өгөөч” гэхэд “байхгүй” гэж хэлээд тэр 2 маргалдсан. Тэгээд Жагаа ах надаас тамхи асуухаар нь гаднаас тамхи авчихаад буцаад ороод иртэл Гантулга ах авдарнаасаа хутга гаргаж ирээд ална шүү гээд Жагаа ахтай хэрэлдээд байсан. Жагаа ах гарах гэж байснаа буцаж ирээд түүнийг өшиглөсөн. Тэгээд Батцэнгэл бид 2 салгаад Жагаа ахыг гадагш гаргасан гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

Гэрч Ж.Г өгсөн: Би Орхон аймагт зүс таних дүү Жаргалсайхантай тааралдахад “та манай өвсөнд яваад өгөөч” гэхээр нь “за, зав гарвал тэгье” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ж*******д очсон. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой хадлангаасаа гэрт нь ирэхэд 10-аад үхэр дутуу байна гэж Ж******* эхнэр Золоо хэлсэн. Тэгтэл үхрээ хайя явж Баас асууя гээд бид 3 гэрээс гарсан. Бийнд очиход тэрээр гэртээ байхгүй түүнийг сахал Тулга гэх айлд байгаа гэж хэлэхээр нь бид 3 цааш явж Гантулга гэх айлд очоод Жаргалсайхан тэднийх руу ганцаараа орсон. Хэсэг хугацааны дараа буу дуугарах чимээ гарахад Золоо намайг та дотогш орооч юу б байна гэхээр нь би машинаас буугаад гэрийнх нь үүдэн дээр очиход Гантулга гэх залуу баруун гартаа хутга бариад ална гээд Ж******* хөөж байсан. Тэгтэл Жаргалсайхан эргэж хараад Г өшиглөхөд Гантулга нь хойшоогоо унасан. Тэгээд Жаргалсайхан нүүр руу нь гараараа нэг удаа цохисон. Нэг эмэгтэй Ж******* толгой руу данхтай цайгаар нэг удаа цохисон. Тэгээд л би Ж******* явъя гээд аваад гарсан гэх мэдүүлэг /хх-18 тал/ Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 298 тоот

1. Н.Г биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт баруун доод шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг гарах цаг тухайн цаг үед үүссэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-20 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30-31 тал/ хохирогчийн өвчний түүх /хх-36-51 тал/, хохирлын баримт /хх-53 тал/, хэргийн материалтай танилцуулсан баримт /хх-54-55 тал/, хохирол төлсөн баримт /хх-57-58 тал/ зэргийг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч А.Жаргалсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Булганаймгийн Сэлэнгэ сумын нутаг “Харцайн гүүр” гэх газарт иргэн Н.Г  хувийн тааламжгүй харилцааны улмаас маргах явцдаа түүнийг өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Гантулга, гэрч Х.Эрдэнэдэлгэр, Л.Батцэнгэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 298 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Иймд шүүгдэгч А.Ж******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч А.Ж******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г биед хүндэвтэр хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 5814700 төгрөгийг /хх-53 тал/ нотлох баримтын дагуу нэхэмжилсэн байна. Хэргийн 53 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж, шүүгдэгч Э.Ж******* “Эм би эс мед” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн үнэ 5502600 төгрөг, шатахууны үнэ 45000 төгрөг, замын зардлын баримтаар 33700 төгрөг, эмийн үнэ 1300 төгрөг, эрүүний байрлалын зурагны үнэ 29000 төгрөг, нийт 5611600 төгрөг гаргуулж хохирогч Н.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас давхардуулан нэхэмжилсэн эм тарианы үнэ 194600 төгрөг, нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн шинжилгээний төлбөр 8500 төгрөг буюу нийт 203100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Жаргалсайхан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 1500000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж, үлдэх 4111600 төгрөгийг хоёр хувааж даруй нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч А.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлж, гэм хорыг арилгахаа илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болно. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Бөхчүүд овогт А Ж******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Жаргалсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй
бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Ж******* 4111600 /дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД