Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00022

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр

 

Дугаар 102/ШШ2018/00022

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Д.Г-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5.900.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г 3.580.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч С.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г-тай 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17 ширхэг фитнесийн тоног төхөөрөмжийг 28.000.000 төгрөгөөр худалдан авахаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

 

Гэрээний үүргийн дагуу Д.Г-ийн Хаан банкны 5028304230 дугаарын дансанд урьдчилгаа төлбөрт 5.900.000 төгрөгийг шилжүүлсэн боловч 17 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгөхөөс 11 төрлийн тоног төхөөрөмж өгч, 3 гүйлтийн зам эвдэрхий байсныг засаж өгөхөөр тохироод, засаж өгөөгүй алга болоод 2016 оны 8 дугаар сард тоног төхөөрөмжөө буцааж аван, гэрээгээ цуцалсан.

 

Иймээс Д.Г-аас гэрээний үүргийн урьдчилгаанд төлсөн 5.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу С.С.О үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчид хүндрэл учруулан, удаа дараа төлбөрөө шаардсан боловч биелүүлээгүй тул Хэнтий аймаг руу автомашин хөлсөлж, тоног төхөөрөмжийг авч ирсэн.

 

Тэрээр С.С.Од өөрийн нэрээр Эрдмийн ач сургуулиас 1.700.000 төгрөгийн үнэтэй дрож, шкаф, толь зэргийг авч өгч төлбөрөө төлөөгүйн улмаас тус

 

сургуульд Д.Г 1.800.000 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж өгч, өмнөөс нь төлбөрийг төлсөн.

 

Тухайн үед төхөөрөмж цагаан өнгөтэй байсныг түүний хүсэлтээр улаан өнгөтэй болгож н.Баярбаатар гэх хүнээр 2.150.000 төгрөгөөр будуулсан бөгөөд буцааж авсан төхөөрөмжөө Завхан аймгийн иргэн н.Ц гэх хүнд 20.000.000 төгрөгөөр худалдсан.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр С.С.Отэй Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 28.000.000 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж худалдсан. Гэрээнд худалдан авагч гэрээгээ байгуулсан өдөр 5.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 23.000.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохирсон.

 

Гэтэл С.О 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 5.900.000 төгрөг төлсөн ба төлбөрөө төлөхийг утсаар болон Хэнтий аймагт удаа дараа очиж шаардахад ажлын байраа цоожилж зугтаад байснаас 2016 оны 8 дугаар сарын дундуур машин хөлслөн, тоног төхөөрөмжөө авч ирж, гэрээгээ цуцалсан.

 

Иймд гэрээ цуцалсаны улмаас учирсан хохирол болох төхөөрөмж ачиж ирсэн тээврийн зардал 320.000 төгрөг, цагаан өнгөтэй төхөөрөмжийг улаан өнгөтэй болгож будуулсан зардал 2.150.000 төгрөг, төхөөрөмжийг 7 сар ашиглуулсанаас үнэ бууруулж худалдсаны зөрүү 5.350.000 төгрөг, Эрдмийн ач сургуулиас авч өгсөн толь, шкаф, дрожны үнэ 1.700.000 төгрөг, нийт 9.480.000 төгрөг болсноос урьдчилгаа төлбөрт төлсөн 5.900.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3.580.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт С.О-ээс гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул С.О-ээс төхөөрөмж ачиж ирсэн нь үнэн боловч баримт байхгүй тул тээврийн зардал нэхэхгүй харин цагаан өнгөтэй төхөөрөмжийг улаан өнгөтэй болгож будуулсаны зардал 2.150.000 төгрөг, Эрдмийн ач сургуулиас авч өгсөн толь, шкаф, дрожны үнэ 1.700.000 төгрөг, нийт 3.580.000 төгрөгийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгч С.О шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тоног төхөөрөмж будуулсаны төлбөр 2.150.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Д.Г тоног төхөөрөмжийг өөрийн гражид улаан өнгөөр будсан байсныг би харсан. Мөн Д.Гт дрож, шкаф, толь авъя гэж хүсэлт гаргаж, гэрээ байгуулаагүй. Тоног төхөөрөмж анх ачиж очиход авч очсон шкаф эвдэрхий, толь хагархай, дрож хуучин байсан. Эдгээр эд зүйл одоо Хэнтий аймагт хадгалагдаж байгаа буцаагаад өгөхөд татгалзах зүйлгүй. 2016 оны 8 дугаар сард тоног төхөөрөмжийг буцаан авч явах үед шкаф, толь, дрожийг аваад явах боломжтой байсан аваагүй.

 

Өөрөө хүсэж, гэрээгээ цуцлан 3.200.000 төгрөгийн тээврийн зардал гаргасан тул өөрөө хариуцна. Н.Ц-д үнэ бууруулж төхөөрөмжөө худалдсаны зөрүү 5.350.000 төгрөг нэхэж байгаа нь бусдад хэдэн төгрөгөөр худалдах нь надад хамааралтай асуудал биш. 7 сар ашиглууснаас үнэ буурах нөхцөл үүсэхгүй.

 

Иймд 3.580.000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч С.С.О, хариуцагч Д.Гт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5.900.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г 3.580.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тоног төхөөрөмжийн урьдчилгаа 5.900.000 төгрөг авсан, гэрээний үүргээ биелүүлж мөнгөө төлөөгүйн улмаас Хэнтий аймаг явж төхөөрөмжөө ачиж ирсэн тул мөнгө төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.О, хариуцагч Д.Гтай 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17 ширхэг төхөөрөмж, 3 ширхэг зам, 4 ширхэг гол, 1 ком дискийг, нийт 28.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Д.Гийн Хаан банкны 5028304230 дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, худалдагч 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр С.О-ийн Хэнтий аймаг дахь ажлын байранд төхөөрөмжийг суурилуулахаар талууд харилцан тохиролцон, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч, нэхэмжлэгчид тоног төхөөрөмж нийлүүлэн, урьдчилгаа 5.900.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, талууд энэ тал дээр маргаагүй болно.

 

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Д.Г тоног төхөөрөмжийг ачаад явсан тул шилжүүлсэн 5.900.000 төгрөгөө нэхэмжилж байгаа, хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Б.С.О гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй надад хүндрэл учруулж, удаа дараа шаардуулсан тул арга буюу гэрээг цуцлаж, төхөөрөмжүүдээ Хэнтий аймагт очиж авсан гэх тайлбаруудаас үзэхэд, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч төхөөрөмжийн үнийг хугацаанд нь төлөөгүйн улмаас өөрийн өмчлөлийн зүйлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэн төхөөрөмжийг авснаар гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч өгсөн мөнгөө шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Г-аас тоног төхөөрөмжийн урьдчилгаанд төлсөн 5.900.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Д.Г гэрээнээс татгалзсаны хохирол 3.580.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх талуудын хооронд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүйн улмаас хариуцагч гэрээнээс татгалзсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт энэ хуулийн 264.1 дэх хэсэгт заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч хохирол шаардах эрхтэй байна.

 

Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3.580.000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн хүсэлтээр цагаан өнгөтэй тоног төхөөрөмжийг улаан өнгөтэй болгож будуулсан нь зохигчдын тайлбар, гэрч Ш.Баярбаатарын мэдүүлгээр нотлогдож байх тул төхөөрөмж будуулсны үнэ 2.150.000 төгрөгийг С.С.Оээс гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 1.430.000 төгрөг болон толь, шкаф, дрожны үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж харин хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч шүүх хуралдаанд Д.Гаас толь, шкаф, дрож худалдан авахаар яригдаагүй, харин Далай гэж хүнтэй амаар 800.000 төгрөгт эдгээр зүйлсийг авч болох талаар ярилцаад өнгөрсөн. Түүнээс Д.Г-т дээрх эд зүйлийг авна, аваад ирээрэй гэж хэлээгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн н.Эрдэнэчимэг гэдэг хүнийг танихгүй. Д.Г энэ хүмүүс найз нөхдийн холбоотой, эд нарын хоорондын асуудал гэх тайлбараар эд зүйлсийг худалдах, худалдан авахаар талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, хариуцагч бусдын өмнөөс даалгаврыг гүйцэтгэн мөнгийг төлсөн боловч Эрдмийн ач сургууль төлбөрийг нэхэмжлэх эрх хариуцагч Д.Гт олгоогүй болох нь тогтоогдож байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 109.350 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 72230 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч С.С.Оээс 2.150.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49350 төгрөгийг гаргуулан, хариуцагч Д.Г-т олгохоор шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон