Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг.

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогчийн өмгөөлөгч М.*******,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 1715002100083 дугаартай, 132/2017/0176/э индэкстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1972 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй. бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын  оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт Н.*******гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

1715002100083дугаартай эрүугийн хэргээс мөрдөн байиаалтын шатанд:

Хохирогч Н.Бат-Өлзийгийн өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багг байдаг Цогоо гэх айлд мал маллахаар очсон. Очоод нэг өдөр хониндоо явж байтал нэг морьтой хүн таарсан. Тэгээд хаанаас ирсэн хэний хүүхэд вэ гэхээр нь Булган аймгаас ирсэн хэний хүүхэд гэдгээр нь яах гээв гэхэд яасан хэгжүүн банди вэ гээд мориныхоо цулбуураар толгой руу 3 удаа ороолгоод босох гэтэл толгой руу хөлөөрөө жийж хэвтүүлээд морин дээрээс бууж ирээд гараараа болон хөлөөрөө цохиод байсан. Мөн бөөр рүү маань цохисон. Тэгээд би зугтаагаад хонио туугаад явган гэртээ харьсан. Намайг гэртээ харихад Цогоо ах эхнэр хүүхэдтэйгээ байсан Тэгээд намайг Хутаг-Өндөр сумын эмнэлэг дээр аваачин үзүүлсэн. Тухайн үед миний хамраас цус гараад цус тогтоох тариа хийсэн. Мөн би ухаан алдаж унасан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулна гэх мэдүүлэг /хх 9-10 тал/,

Гэрч Г.*******ийн өгсөн: Манай бага хүү М.******* нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хонинд явж байгаад нэг залуу манай хүүг зодсон байсан. Тэгээд манай хүү Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эмнэлэгт очиж үзүүлээд эмчилгээ хийлгээд аймгийн төв рүү үзүүлэхээр ирсэн. Тухайн үед миний хүүгийн нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан ба өөрөө надад хэлэхдээ толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлээд би өөрөө цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг/хх 13-14 тал/,

Гэрч Р.*******гийн өгсөн: Би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хониндоо явж байгаад манай хажуухан талд нутагладаг М.*******тай таарсан. Бид 2 морьтой явж байсан ба нэг банди хониныхоо хажууд морио идүүлээд байж байсан. Тэгсэн ******* ах тэр бандийг хэний хүүхэд вэ чи гэж хэлэхэд хэний хүүхдээр яах гээд байгаа юм чи гэсэн. ******* ах Монгол хүн монгол хэлээрээ ярьж байна. хэний хүүхэд вэ чи гэж байгаад тэр 2 хоорондоо маргалдсан. Гэнэт хоёулаа зодолдоод босоод ирсэн. Би мориноосоо бууж салгасан. Салгаад байж байтал тэр банди морио алдаад би мориных нь араас явсан. Тэр банди шууд гэр рүүгээ яваад өгсөн гэх мэдүүлэг/хх 15-16 тал/,

Гэрч П.*******ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгаас Бат-Өлзий гэх залууг малчнаар ажиллуулахаар Булган аймгийн Хутаг- Өндөр суманд байх мал дээрээ аваачсан. Тэр залуу 2 өдөр хонинд яваад 3 дахь өдрөө хониндоо яваад 1 цагийн дараа нохой хуцаад байхаар нь гэрээсээ гартал морьтой явсан хүүхэд явган ирэхээр нь гайхаад урдаас нь очиход Бат-Өлзийгийн нүүрэн хэсэг нь энд тэндгүй шалбараад цус болсон байсан. Яасан бэ гэхэд 2 хүн зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь эмнэлэгт авчирсан. Хэнд зодуулсан талаар асуухад *******, Дүүрэн гэх 2 хүн зодсон байсан гэх мэдүүлэг \хх 18-19 тал\

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 337 дугаартай

1. Н.Бат-Өлзийгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо

2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4 Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хамаарахгүй гэх дүгнэлт /хх 21-22 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тоггоол /хх 4 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5 тал/. “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 24- 27 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг- Өндөр сумын нутаг дэвсгэрт Н.Бат-Өлзийгийн биед хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Бат-Өлзий, гэрч Г.*******, Р *******, П.******* нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн. эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бат-Өлзийгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол 600000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй. хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.******* нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй. эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж. тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38 1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЦЭРЭНДУЛАМ