Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 303

 

    Ж.Т, Ө.Т, Б.М, А.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

             прокурор Б.Байгалмаа,

            шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Т, Ө.Т, Б.М, А.О нарт холбогдох 1711 00768 0130 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ж-ны Т, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт ........ дүүргийн 4 дүгээр хороо, ............. гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй,

.........дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

........ дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний биечлэн эдэлсэн 3 жил 9 сар 24 хоногийг хасаж, үлдэх 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр   эдлээгүй үлдсэн 1 сар 4 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ......../,

2. Б овгийн Ө-н Т, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .......... дүүргийн .. дугаар хороо, .......... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй,

.......... дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны .. дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: .........../,

3. Б овгийн Б-н М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн ....дүгээр хороо, ......... дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/,

4. Д овгийн А-н О, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нар болон хүүхдийн хамт ...... дүүргийн .. дугаар хороо, .............. дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../,

Ж.Т, Ө.Т нар нь бүлэглэн, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “С” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн N P H /Н П Х/, N X H  /Н С Х / нарт хүч хэрэглэж, “Iphone-6” загварын гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн авч, 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М, А.О нар нь Ж.Т, Ө.Т нарын дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж, 1 ширхэг “Iphone-6” загварын гар утсыг авч, бусдад зарж борлуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Т, Ө.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.М, А.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Т, Ө.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.М, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

прокуророос Б.М, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Т-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Ж.Т, Ө.Т нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-н шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, шүүгдэгч Ө.Т, Б.М, А.О нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Т, Ө.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт нь эргэлзээтэй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч Ж.Т нь өөрийн найз охиныг өмөөрөх зорилгоор хохирогч нар дээр орсон. Хохирогч Н С Х-ны мэдүүлгээр Ж.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогдуулсан болно. Гэтэл хохирогч Н П Х-г зодсон Ө.Т нь тухайн дээрэмдүүлсэн гэх гар утас болон мөнгийг бүгдийг нь өөрөө авсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт хэлснээс гадна гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэрч Баярбат мэдүүлэхдээ “... Ө.Т хар саарал өнгийн “Iphone-6 S” загварын дэлгэц нь хагарсан бас нэг утас, нийт 2 ширхэг утас, бэлэн мөнгө барьчихсан байсан. “Яах гэж гар утсыг нь авсан юм бэ” гэхэд Ө.Т “өөрөө өгөөд байсан шүү дээ” гээд байсан...” гэх мэдүүлгээр дээрх гар утас, мөнгийг Ж.Т аваагүй, авсныг нь мэдээгүй болох нь нотлогддог. Гэтэл шийтгэх тогтоолд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтыг огт дурдахгүйгээр хэргийн нөхцөл байдал эргэлзээтэй, хэрэгт холбогдож яллагдагчаар татагдах этгээдийг орхигдуулсан буюу өмнө нь шүүхийн тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийн биелэлтийг хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гар утсаар яриулахгүй байх зорилготой байсан болохоос гар утсыг авах санаа зорилго байгаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Бусдын биед учирсан гэмтэл тогтоогдоогүйгээс гадна тэрээр харин гэмт хэргийн улмаас олсон мөнгө, эд хөрөнгийг мэдсээр байж авсан гэм буруутай байх үндэстэй байна.

Түүнчлэн бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл, гадны хүн харж үүдэнд зогсоод, хүмүүсийг гаргахгүй байсан Амгаланбатын үйлдлийг огт шалгаж тогтоогоогүй. Амгаланбат нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлд заасан хатгагч эсхүл хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх үед харуул хийж, хамжигчаар оролцсон байна.

Хэрэгт хохирогч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд гар утсыг өндөр залууд өгсөн эсхүл намхан залууд өгсөн мэтээр бичсэн байдаг. Энэ зөрүүг арилгаагүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан дүгнэлт болсон гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Ж.Т, Ө.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, Б.М, А.О нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон.  Амгаланбатын үйлдлийг шалгаж байгаа ба энэ хэргээс тусгаарласан. Хохирогчийн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй. Мөн хохирогч нараар таньж олуулах ажиллагаа хийсэн. Гэмтэл учирсан байдлыг биш эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан шинжээр нь дээрх зүйл, хэсэгт зааснаар зүйлчилсэн. Амгаланбат нь Баянгол дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг шалгагдаж байгаа тул энэ хэрэгт холбоотой үйлдлийг тусгаарлаж, шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ж.Т, Ө.Т нар нь бүлэглэн, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “С” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн N P H  /Н П Х/, N X H  /Н С Х / нарт хүч хэрэглэж, “Iphone-6” загварын гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн авч, нийт 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М, А.О нар нь Ж.Т, Ө.Т нарыг Вьетнам улсын иргэн N P H  /Н П Х/, N X H  /Н С Х / нарт хүч хэрэглэж, “Iphone-6” загварын гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэдгийг мэдсээр байж, 1 ширхэг “Iphone-6” загварын гар утсыг авч, зарж борлуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч  Н П Х /1 хх 42-43/, Н С Х   /1 хх 38-40/, гэрч Б.Э /1 хх 44/, Н Т Х /1 хх 50-51/, Э.Р /1 хх 75-76/ нарын мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 19-24/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 25/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 30/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 31-35/, эд зүйлийн үнэлгээ /2 хх 9-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н П Х-н биед зүүн 10 дугаар хавирганы зөрөө багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 12053 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 114/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх Б.М, А.О нарын үйлдсэн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д 1 жилийн хугацаагаар хорих ял шйитгэж, хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

   Шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас “... Ж.Т нь хохирогчийг гар утсаар яриулахгүй байх зорилготой байсан болохоос гар утсыг авах санаа зорилго байгаагүй... мөрдөн байцаалтын явцад Амгаланбатын үйлдлийг огт шалгаж тогтоогоогүй, мөн хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Н С Х  “... намайг жижиг биетэй залуу нь зодож байгаад “гар утсаа гаргаад ир” гэхээр нь би өөрийн өмдний баруун халаасанд байсан “Iphone-6” загварын гар утсаа өгсөн...” /1 хх 39-40/, хохирогч Н П Х “... том биетэй залуу нь гараараа миний зүүн талын хавирга тус газар 2 удаа цохисон, миний хавирга өвдөөд, мөн би айгаад доош тонгойход тэр залуу миний гарыг өргөж байгаад өмдний баруун талын халаасанд байсан 400.000 төгрөг, “Iphone-6 S” загварын гар утсыг авсан...” /1 хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд болон

Таньж олуулах ажиллагааны “... Ж.Т №3, Ө.Т №2 гэсэн дугаарыг сонгон авлаа... Хохирогч Н С Х  нь намайг болон Н П Х бид хоёрыг баруун гар талд зогсож байгаа №3 дугаар барьсан залуу, дунд нь зогсож байгаа №2 гэсэн дугаар барьсан залуу зодсон...” /1 хх 31-33/ гэсэн тэмдэглэл зэргээр Ж.Т, Ө.Т нар нь хохирогч нарт хүч хэрэглэн довтолж, гар утас болон эд зүйлийг авсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нарын уг үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н П Х  /1 хх 42-43/, Н С Х  нар нь болсон хэргийн талаар тодорхой мэдүүлж, таньж олуулах ажиллагааны явцад Ж.Т, Ө.Т нарыг шууд заасан байх ба хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Б.Амгаланбат нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа ба 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолоор /2 хх 154-155/ түүнд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг тусгаарласан болохыг дурдаx нь зүйтэй.  

 

Иймд шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёог буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдаж байна.