Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
Хэргийн индекс | 105/2022/0195/Э |
Дугаар | 2022/ШЦТ/204 |
Огноо | 2022-02-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/204
2022 02 11 2022/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Улсын яллагч М.Оюунбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
Шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2206 00110 0196 дугаартай хэргийг 2022 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж болох хохирогч Б.Птай “Япон хэлний сургалтдаа яваагүй”
гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгойн тус газарт цохисны улмаас биед нь дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2206 00110 0196 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би хадам ээжтэйгээ сургалтын асуудлаас болж маргалдсан. Би Япон хэлний сургалтандаа 2 сар яваагүй. Хадам ээж Б.П гэртээ байгаад байх юм, сургалтандаа явахгүй юм уу гэхээр нь би явахгүй байгаа гэж хэлсэн чинь яахаараа явдаггүй юм гээд хэрүүл үүсгэсэн. Хадам ээж эмээ аав хоёр руу залгаад, танай эмэгтэй дүү нар чинь Б.Нг дандаа уруу татаж байдаг юм гэж хэлэхэд аав гэрт чинь очиж уулзъя гэсэн. Аавыг ирээд хадам ээжтэй ярилцаж байхад хүүхэд маань уйлсан. Аав нөхөр нь байхгүй юм чинь хадам ээжид охиныгоо гэртээ байлгая гэсэн. Манай хүүхэд уйлахад хадам ээж хүүхдээ өгч явуулахгүй, явах мөрөөрөө ганцаараа яв гээд хүүхэд зулгаагаад надтай булаацалдаад байсан. Би хүүхдээ өгөхгүй гээд хадам ээжийн нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Би аавынд хоноод маргааш өглөө нь гэртээ ирэхэд хадам ээж цагдаад гомдол гаргахаар явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай бэр Б.Н нь япон хэлний сургалтдаа явах байсан бөгөөд би яваагүй гэдгийг нь мэдээд сургуулиас нь хичээлдээ ирсэн эсэх явж байгаа эсэхийг асуухад 9 сард 24 цагийн хичээлд суух байснаас 4 цагийн хичээлд суусан тэрнээс хойш огт хичээлд суугаагүй гэж хэлсэн. Би сар болгон сургалтын төлбөр гэж Б.Нд 150.000 төгрөг өгдөг байсан тул би тухайн өдөр хичээлдээ яагаад явахгүй байгаа юм бэ? гэхэд би өөр юманд явж байгаа гэж хэлэхээр нь би сургалтын төлбөр өгч байгаа чи 1, 3, 5 дахь өдрүүдэд сургалтдаа явлаа гэж гараад явдаг. Чи сургалтдаа явдаггүй юм байна гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би мөнгө авъя гээгүй төлбөрийг чинь өгч байхад яагаад явахгүй гээд байгаа талаар асууж байна гэж хэлээд том өрөөнд орсны дараа миний данс руу Б.Н 150.000 төгрөг шилжүүлээд өмнөхийг нь өгч чадахгүй сүүлийн сарын мөнгийг өгч байна гэж хэлсэн. Би хэнээс мөнгө авсан юм гэхэд ааваас авч өгсөн гэж хэлсэн. Аавтай чинь ярина чи буруу ойлгуулсан байна япон хэлэндээ яагаад явахгүй байгаа юм бэ? гэхэд аав ирж байгаа гэж хэлсэн.Тэр үед японоос хүү надруу залгаад хадам аав Б.Н, хүү хоёрыг авч явахаар ирж байгаа гэнэ гэж хэлэхээр нь би Б.Нд хүү ханиадтай гэр хороолол руу явуулж чадахгүй цэцэрлэгт явж байгаа тул эндээс цэцэрлэгт өгнө гэж хэлсэн чинь Б.Нгийн аав Батболд орж ирээд охиноо
загнаад чамайг нөхрөө япон явсан хойгуур гэртээ бай гэхэд энд байна гээд үлдсэн одоо амаа барьж байгаа биздээ энэ хүмүүст загнуулаад гэж чангаар охиноо загнаж хэлсэн.Тэгсэн чинь манай 3 настай ач хүү уйлаад Б.Н бид хоёр хүүхэд рүүгээ очиход Б.Н түрүүлж очоод хүүхдээ тэврээд авсан. Би Б.Нгоос ээждээ өгчих гэж хэлэхэд хүүгээ тэвэрч байгаад баруун гараараа миний зүүн талын нүд болон дух, зүүн хацар луу 3-4 удаа ар араас нь цохисон. Би чи яаж байгаа юм бэ гэхэд Б.Н миний хүүхдээс хол бай гэж хэлээд Б.Нгийн аав 2 хүүхдээ аваад явчихсан. Би өмнө нь бэрээ загнаж муухай харьцаж үзээгүй тул гомдоод цагдаад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 565 дугаартай: Б.Пын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд хэрэг үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Хохирогч Б.П шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ”Миний бие Б.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг зэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн,прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ....тоотод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж болох хохирогч Б.Птай “Япон хэлний сургалтандаа яваагүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгойн тус газарт цохисны улмаас биед нь дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт
бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Нгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Пунцалдуламын биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Нгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Нгийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.П гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Нд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл
байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөрг хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧХ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА