Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг.

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч Г.Г*******

Улсын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

Шүүгдэгч О.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д*******ад холбогдох эрүүгийн 1715002310092 дугаартай, 132/2017/0175/э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн оюутан, Булган аймгийн Баян-Агт суманд оршин суух, Т******* овогт О******* Д*******

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Д******* нь 2017 оны 7 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, А хэсгийн 3 дугаар гудамжинд Г.Г*******ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д*******ын өгсөн: Хэрэг гарахаас өмнө фейсбүүкдээ зураг тавьсан. Г******* миний зурган дээр хахаха гэж бичсэн байсан. Тэгээд тэрнээс болж маргалдаад орой 19 цагийн үед уулзсан. Гэрийн гадаа бид 2 маргалдсан. Намайг тэгээд яах гээд байгаа юм гөлөг минь гэхээр нь би гэдэс рүү цохисон. Тэгээд зөрүүлээд намайг цохисон. Тэгээд би шүд рүү нь цохиод шүдийг нь гэмтээсэн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г*******ийн өгсөн: Д******* фейсбүүкдээ зураг хийсэн байсан. Би тэр зурган дээр нь хахаха гэж бичсэн. Тэгээд дараа нь гэрийн ард гараад ир гэсэн. Гарч очоод жоохон маргалдсан. Хэл амаараа учраа олъё гэсэн. Тэгтэл намайг цохисон. Үүдэн 2 шүд хөдөлсөн байгаа. 2 шүдний хохирол барагдуулах саналтай байна. Эрдэнэтэд “Шигтгэмэл" эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан. Эмчилгээ хийлгэх мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

1715002310092 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Г*******ийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19:00 цагт гэртээ өөрийн гар утаснаасаа өөрийн фейсбүүкээр найзтайгаа чатлаж байсан. Д******* өөрийн зурагныхаа доод талд надруу хандаж коммент бичсэн би тэгэхээр нь лайк дарах гэж байгаад инээсэн коммент явуулсан чинь тийм инээдтэй байна уу гэж надруу коммент бичсэн. Удалгүй Д******* гараад ир би гэрийн гадаа чинь байна гэхээр найз Ж******* хамт гарсан. Би гараад чи хаана байгаа юм гээд коммент бичихэд манай гэрийн Ойролцоо байдаг Дөлгөөн нуур дэлгүүрийн урд хүрээд ир гэсэн. Тэгээд би очоод би Д*******аас албаар тэгээгүй шүү гээд уучлал гуйгаад лайк дарах гэж байгаад хаха гэснийг дарчихаж гэж хэлтэл чи албаар дарсан хоёулаа энд зодолдчих уу гэхээр нь би яах юм бэ эр хүмүүс юм чинь хэл амаараа учраа олъё гэхэд баруун гараараа миний шүдрүү цохисон. Д*******ад шүд хөдөлчихлөө гээд би зугтаад гэрийнхээ гудамж руу зугтсан чинь араас хөөж байгаад больсон. Би буцаж очоод Жавхаа найздаа ээжийг дуудчих гэж хэлэхэд ээж ирсэн. Тэгээд чи яахаараа манай хүүхдийг зоддог юм гэсэн чинь Д******* зугтаад явсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг хх 9-10 тал/,

Гэрч Б.Э өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө Б. А, Б бид 4 Дархан-Уул аймгаас ирчихээд хуучин ангийн багшийндаа оччихоод 19 цаг өнгөрч байхад багшийн гэрээс гараад дотуур байр руугаа алхаж явтал Д*******тай 6 дугаар хорооны А хэсгийн 1 дүгээр гудамжны үзүүрт таарсан. Удалгүй нөгөө ангийн Г******* нэг хүүхдийн хамт ирсэн. Бид нартай мэнд мэдчихээд Д*******тай юм яриад байсан. Удалгүй Г******* Д*******ын хөл рүү өшиглөсөн. Тэгэхэд Д******* Г*******ийн гэдэс хэсэгрүү нь цохисон. Тэгээд тэр 2 зодолдоод эхлэхээр нь бид нар очоод та нар одоо боль гэж хэлсэн чинь Г******* байж бай гэж хэлээд засмал өгсөж гүйгээд буцаад ирсэн. Тэгээд бид 4 байр руугаа явсан гэх мэдүүлэг хх 11-12 тал

Гэрч М Аын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө Б. А. Б бид 4 Дархан-Уул аймгаас ирчихээд хуучин ангийн багшийндаа оччихоод 19 цаг өнгөрч байхад багшийн гэрээс гараад дотуур байрлуугаа алхаж явтал Д*******тай 6 дугаар хорооны А хэсгийн 1 дүгээр гудамжны үзүүрт таарсан. Удалгүй нөгөө ангийн Г******* ирж бид нартай мэндэлчихээд Д*******тай маргалдаад байсан. Тэгээд зодолдоод эхлэхээр нь бид нар очоод боль боль гэхэд Г******* шүд шүд гэж хэлээд болихоор нь бид 4 замын гэрэл дагаад алхсан. Г******* бид нарын ард явж байхаар нь харахад ам болон шүднээс нь цус гарсан байсан гэх мэдүүлэг/хх 13 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө Б, А. Б бид 4 Дархан-Уул аймгаас ирчихээд хуучин ангийн багшийндаа оччихоод 19 цаг өнгөрч байхад багшийн гэрээс гараад дотуур байр руугаа алхаж явтал Д*******тай 6 дугаар хорооны А хэсгийн 1 дүгээр гудамжны үзүүрт таарсан. Удалгүй нөгөө ангийн Г******* ирж бид нартай мэндэлчихээд Д*******тай маргалдаад байсан. Удалгүй Д******* Г*******ийг зүүн гараараа цохих гэтэл Г******* хойшоогоо ухраад гарт нь оногдоод тэгээд Д*******ын гуя руу нь өшиглөөд өмсөж явсан куртикээ цуг явсан бандидаа тайлж өгчихөөд зодолдоод эхэлсэн. Бид 4 боль боль гээд салгасан чинь Г*******ийн амнаас цус гарч байсан. Г******* Д*******аа чи миний шүд рүү цохичихлоо шдээ гэж байсан. Тэгээд бид 4 байр руугаа явсан гэх мэдүүлэг хх 14 тал

Гэрч Б Г өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19:00 цаг өнгөрч байхад би хүүхдүүддээ хоол хийж байсан. Манай хүүгийн найз Жавхаа гэрт байсан ба тэр хоёр хувцасаа өмсөөд гарах гэхээр нь та 3 хаачих гэж байгаа юм гэхэд ойрхон гараад ирье гэж хэлээд гараад явсан. Удалгүй Жавхаа гэрт орж ирээд Г*******ийг хүүхэд зодчихлоо гэж хэлсэн. Хаана байна гээд хамт гэрээсээ гарахад өрхийн эмнэлгийн хажууд хар куртиктай хүүхдийн өөдөөс харсан зогсож байсан Очиход Г******* ээж энэ хүүхэд намайг зодчихлоо гэж хэлэхээр нь чи яахлаараа манай хүүхдийг зоддог юм гэж хэлээд барих гэтэл зугтаад явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор Г*******ийг хаана чинь цохьсон юм гэж хэлээд гудамжны гэрэлд харсан чинь амнаас нь цус гарсан байсан. Г******* ээж миний урд талын 2 шүд өвдөөд байна гэж хэлсэн. Бид 3 гэртээ хариад Г*******ийн шүдийг харахад дээд талын үүдэн 2 шүд нь цаашаагаа чихэгдсэн байсан. Би цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа ирсэн ба Д*******ыг барихаар явсан. Тэгээд эмнэлэг дээр байхад Д******* эгчтэйгээ ирж уулзсан гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,

Насанд хүрээгүй гэрч С.Ж өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19:00 цагийн үед би Г*******ийн гэрт байж байхад Д******* гараад ир гээд байна. Би Д*******ын фейсбүүк дээр тавсан зураг дээр вов гэсэн эможи дарах гэсэн чинь андуураад хаха гэсэн эможи дарсан чинь уурлаад байна гэсэн. Тэгээд бид 2 гараад гэрийн хажуугийн засмал зам дээр байж байхад цаанаас нааш ир гээд Д******* Г*******ээ наашаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид 3 зогсож байхад хажуу талын гудамжнаас 4 танихгүй хүүхэд ирсэн. Тэгээд Д*******, Г******* хоёртой мэндлээд удалгүй нөгөө 2 ахиад хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн чинь Д******* Г*******ийн гэдэс хавь руу баруун гараараа нэг удаа цохихоор нь Г******* хойшоогоо ухартал Д******* дахиад Г*******ийн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Г******* нүүрээ бариад шүд хөдөлчихлөө гэж хэлээд засмал замаар өгсөөд зугтааж байгаад зогссон. Тэгээд намайг ээжийг дуудчих гэж хэлсэн. Би Г*******ийн ээжийг гэрээс нь очиж дуудсан гэх мэдүүлэг хх 18 тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 350 дугаартай

  1. Г.Г*******ийн биед дээд үүдэн 2 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө гэх дүгнэлт

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/. хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тоггоол /хх 4 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх 21-23 тал/. багийн даргын тодорхойлолт \хх 34 тал\, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О Д******* нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, А хэсгийн 3 дугаар гудамжинд Г.Г*******ийн биед хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан. түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.Г*******, гэрч Б.Энхманлай, М.А, Б.Б. Б.Г, насанд хүрээгүй гэрч С.Жавхлөнтөгс нарын мэдүүлэг. хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн. эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв. хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Дагвжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Д*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож. эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Д*******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Д*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан бензины үнэ 200000 төгрөг, шүүхийн шинжилгээний үзлэг 8000 төгрөг, зурагны 2500 бүгд 30500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г. Г*******т олгох нь зүйтэй байна. Харин хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирол /шүд хийлгэх / зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй. хохирогч санал гомдолгүй. эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4.

36.6. 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Т******* овогт О******* Д*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Д*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Д******* нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж. хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Д*******аас 30500 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Г Г******* нь эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Шүүгдэгч О Д******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тоггоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНДУЛАМ