Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч Б.шагай,

Хохирогч О.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тунгалаг, Н.Нарантуяа, М.Даваасүрэн, Д.Дарьбазар, Д.Оюунчимэг, Н.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.*******, А.*******, П.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.*******, А.*******, мөн хуулийн ерөнхий ангийн 3******* дугаар зүйлийн 3*******.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан П.*******, Ц.******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000029 дугаартай 132/2017/0041/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ******* аймгийн засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, 18-10 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ын ******* /РД./,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны ******* дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******3 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто замын механик мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн 7-12 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн ******* /РД:ГВ640*******1019/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 196******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, *******2 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ийн “Уулын үйлдвэрт” цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10-21 тоотод оршин суух, хэрэг хариуцах 2 чадвартай, овогт ийн ******* /РД:ГЕ6*******122913/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 196******* оны 3 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******2 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 17-09 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн ******* /РД:ЧС6*******031674/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, А.*******, Ц.*******, П.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн улсад 347*******4*******600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч А.******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.*******, Ц.*******, П.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн улсад 347*******4*******600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч П.******* нь “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.*******, А.******* нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 347*******4*******600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Ц.******* нь “” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.*******, А.******* нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 347*******4*******600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд яллах болон цагаатгах талын байр сууринаас хэргийн онол дэвшүүлж дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн: Миний бие өнгөрсөн дөрвөн жил ******* аймгийн засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд байгаль хамгаалах сангийн хууль хэрэгжсэн. Энэ хуулийн дагуу зохион байгуулалттай арга хэмжээ явуулсан гэж намайг хэрэгт шалгаж байгааг би гайхаж байгаа. Үүнийг эсэргүүцэж байгаа. Хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ шат, шатанд өгсөн мэдүүлгүүддээ хэлдэг. Улсын яллагчийн уншиж байгаа яллах дүгнэлт дээр *******, ******* хоёрын эхнэрүүд миний нэрийг дурьдаж байгааг гайхаж байна. Үүний үнэн зөвийг шүүх тогтоох байх. Ер нь бол Аймгийн иргэдийн хурлаас хог ялгах чиглэлээр тоног төхөөрөмж бэлтгэх төсөв баталсан. Үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ нилээн удсан. Тендер зарлаж, трактор худалдан авах ажиллагааны процесс хуулийн дагуу явагдсан. Үнэлгээний хороог 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Дээрээс ирсэн чиглэлд санхүүгийн боловсролтой хүн дарга байна, барилгын мэргэжилтэй хүн, хууль эрх зүйн боловсролтой хүн байх ёстой гэсний дагуу 4 хүний бүрэлдэхүүнтай алба байгуулан ажилласан. Үүнд гэрчилгээ байхгүй гэж яригдаад байгаа. Энэ гэрчилгээг авах сургалтуудыг зохион байгуулж байсан юм байна лээ. ******* аймагт тийм үнэмлэхтэй хүн нэг ч байгаагүй. Тендер зарлагдаад явж байх хугацаанд бүгд гэрчилгээгээ авч хууль эрх зүйн үндэстэй болсон гэж би ойлгож байгаа. Миний хувьд төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж 3 ажиллаж ирсэн. Хэн нэгэнтэй хуйвалдаж улс орны төсвийг хүндрүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Надад тийм хувийн зан чанар, бодол байгаагүй. Яллаж байгаа яллах дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Худалдаж авсан тракторууд одоо хүртэл үйл ажиллагаа явуулаад ажиллаж байгаа юм байна лээ. Ашиглалтын буруугаас үүдэлтэй ойр зуурын эвдрэл гарсан зүйл байгааг үгүйсгэхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******гийн өгсөн: 2013 онд аймгаас трактор нийлүүлэх тендер зарлагдсны дагуу “*******” ХХК материалаа 2 удаа хүргүүлсэн. Энэ саналыг аймгийн Засаг дарга болон аймгийн тендерийн үнэлгээний комисс хүлээж аваагүй. Тэгээд миний танил ******* “чи үүнийг судалж байсан юм чинь хоёулаа хамтраад хийе” гэсэн санал тавьсан. Би зөвшөөрсөний үндсэн дээр *******той хамтарч ажилласан. Гэрээг “Дачибу” ХХК буюу ******* хийсэн, гэрээнд тийм хүчин чадалтай трактор л гэсэн болохоос биш яг ийм трактор гэж заагаагүй. Үүн дээр намайг буруутгаад байгаа юм, миний хувьд бусдад нөлөөлсөн, хуйвалдсан зүйл байхгүй. Хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн өгсөн: “Дачибу” ХХК гэдэг нэр нь 3 хүний нэрний товчлол бүхий гэр бүлийн компани байгаа. Анх байгуулахдаа уйгаржин монгол бичгээр нэрийг нь тамган дээр бичсэн. Яллах дүгнэлтэнд дурьдсан 34*******000000 төгрөгийг энэ 3 хүнтэй нийлээд хуваагаад идчихсэн гэх хэргийг ойлгохгүй байна. *******гийн компани нь би манай үйлдвэртэй гэрээгээр өдрийн хоол нийлүүлж ажилладаг гэдгээр нь *******г мэднэ. Энэ тендерийг сонирхоод хамтарч ажиллая гэж санал тавьсан нь үнэн. Би ямар нэгэн хууль бус зүйл хийж байна гэж бодоогүй, Улаанбаатар хотод очиж Авилгалтай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн байгаа тул өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн өгсөн: Байгалийн баялаг ашигласан төлбөрийн орлогыг байгалийн баялаг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах тухай хууль 2012 оны 1 дүгээр улиралд гарсан. Энэ хуулийн дагуу аймгийн төсөвт мөнгө орж ирсэн. Энэ мөнгийг байгаль нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой. Бид зөвшилцөж хуралдаад энэ мөнгийг хуваарилсан. Мөнгийг хуваарилаж байх явцад сумдын хатуу хог хаягдлыг дарж, булж, цэвэрлэх шаардлагатай гэдэг саналыг сумдын удирдлагууд тавьсан ба саналыг засаг даргын зөвлөлд танилцуулсан. Засаг дарга дэмжээд Иргэдийн хурлын тэргүүлэгчдэд оруулсан. Иргэдийн хурлын тэргүүлэгчид дэмжээд Иргэдийн хурлын хуралдаанаараа оруулсан. Тэгээд энэ ажлыг яаралтай хийх шаардлага гарсан. Засаг даргын захирамж гараад худалдан авах үйл ажиллагаа явсан. Эцэст нь шууд худалдан авах ажиллагаа явуулахаар болж, гэрээ байгуулах эрхээ Засаг дарга надад шилжүүлсэн. Үүнийхээ дагуу ******* хангай сонинд зар тавьсан. “*******”, “Дачибу” гэдэг компаниудын материал ирсэн. Ирүүлсэн материалуудыг судалж үзээд “Дачибу” ХХК-ийг сонгож Засаг даргад танилцуулсан. Засаг дарга хуулийн хэлтэс болоод худалдан авах ажиллагааны мэргэжилтэнтэй зөвлөлдөөд энэ компани гайгүй юм бол хуулийн дагуу гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд “Дачибу” ХХК-тай гэрээгээ хийсэн. Тракторуудаа сумдуудын Засаг дарга нарт хүлээлгэж өгсөн. Энэ трактор ямар үнэтэй орж ирсэн талаар надад тайлан өгсөн. Нэг трактор 16*******00 доллароор орж ирсэн гэж хэлсэн. Манай аймагт худалдан авах энэ үйл ажиллагаа анх удаа зохиогдоод явж байсан. “Дачибу” ХХК-ийг дахин 4 судалж шалгах тал дээр би мэдлэг туршлагаасаа болж алдсан байх. Хуулийн дагуу ажиллагаа явуулсан. Надад эдгээр хүмүүстэй нийлээд мөнгө, төгрөг идчихсэн асуудал байхгүй. Энэ тракторуудыг нийлүүлсэний дараа сумдуудын төвийн тохижилт болон хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж би хувьдаа бодож байгаа. Хүн харахад хөглөрөөд хогондоо дарагдаад байдаг асуудал байхгүй болсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгч О.гийн өгсөн: 2016 оны 8 сард хагас жилийн тайлангаа Сангийн яамд шалгуулах хугацаа болоод хотод байсан. Тэр үед Авилгалтай тэмцэх газраас тракторын хэрэг шалгагдаж байгаа гэж надад аймгаас танилцуулж, та сангийн яаманд тайлангаа тушаангаа Авилгалтай тэмцэх газарт очоод асуудал ямар байна мэдээд ир, хохирогчоор тогтоогдсон гэж хэлсэн. Тэгээд Авилгалтай тэмцэх газар очиход Батнасан гэдэг байцаагч байсан. Надад тракторыг зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан байна гэж хэлээд надад үнэлгээний компаний үнэлэгээг танилцуулсан. Эдгээр хүмүүсийг таних уу гэж надаас асуусан ажил хэргийн шугамаар танидаг гэдгээ хэлсэн. Дараа нь 16 суманд ажиллаж байгаа тракторын ашиглалтын байдлыг мэдээд ирэх хэрэгтэй байна гэж Батнасан байцаагч надад утсаар хэлсэн. Тэгээд сумдуудтай холбогдож асуугаад ихэнх суманд хэвийн ажиллаж байгаа, зарим нэг суманд аар саар эвдрэл гарсан байна гэдгийг хэлсэн. Мөн надаас аймаг хохирсон гэж үзэж байна уу, үнэлгээг үзүүлээд зөвшөөрч байна уу гэж асуусан. Би тухайн үед хохирлыг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн байгаа, шинжээчийн дүгнэлтээр аймаг хохирсон гэж дүгнэлт гарсан байгаа учраас хохирлыг нэхэмжилсэн. Аймгийн зүгээс төрийн сангийн данс, тайлан тооцоонд тусгагдсан хохирол бол байхгүй учраас эрүүгийн хэрэгт ямар нэг хохирол, санал гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байгаа гэх мэдүүлэг,

201601000029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Ц.ийн өгсөн: ...П.*******тэй 1998 онд гэр бүл болсон. 2013 онд ******* аймгийн ЗДТГ-аас сумдад трактор нийлүүлэх тендер зарлагдаж, уг тендерт "*******" ХХК оролцон материалаа үүлэн өгсөн. ...******* надад тайлбарлан хэлэхдээ "Орон нутгийн компани учраас хэл ам гараад байна, өөр компани оруулах хэрэгтэй байна" гэж байгаад танил ******* гэгчийн "" нэртэй компанийг уг тендерт оруулахаар болсон. ******* өөрөө хэлэхдээ "Өр зээлгүй бол ямар ч хамаагүй, ямар нэгэн компани олоод ир" гэж байна гэж хэлж байсан ба яг хэн гэж албан тушаалтан тэгж хэлсэн талаар мэдэхгүй байна. Ингээд *******ийн "" ХХК-ийг тендерт оруулахаар болоод *******той хамт өдөр бүр ******* аймаг руу явж байсан ба нэг өдөр намайг ******* хотын Хас банкин дээр дуудсан.Тэгээд яваад очтол ******* ганцаараа Хас банкны вип өрөөнд их л баяр, хөөртэй сууж байсан ба "Чиний дансанд тракторын урьдчилгаа мөнгө болох 400 сая төгрөг төрийн сангаас орчихсон байгаа. Одоо аваад надад өгөөдөх" гэж хэлсэн.Тэгээд би гайхаад уг мөнгийг нь данснаасаа аваад *******д бэлнээр нь өгсөн. Үүний дараа *******гийн төрсөн дүү Янжиндолгорын хүү тай холбогдож БНХАУ руу явсан. Явахдаа ганцаараа явсан. Ингээд БНХАУ-ын трактор үйлдвэрлэдэг компанитай гэрээ байгуулж ирсэн. Гэвч удалгүй ******* гэртээ ирэлгүй 7 хоног орчим хугацаанд алга болсон бөгөөд бид хүмүүсээс сурагласаар байгаад түүнийг БНСУ ******* руу явсан талаар олж мэдсэн. Ингээд Солонгосоос ирээд байж байтал Эрээн дээр тракторууд нь ирчихээд үлдэгдэл мөнгөө Хятадууд нь шаардаад эхэлсэн. Иймд *******ийн болон түүний дүүгийнх нь байрыг Хас банкинд барьцаанд тавьж 100 гаруй сая төгрөгийн зээл авч байсан. Банкнаас зээлсэн мөнгийг ******* авсан ба БНХАУ руу трактор авч ирэхээр явсан. Арав гаруй хоногийн дараа төмөр замаар тээвэрлэн эд тракторуудыг авч ирсэн. Тэгээд тракторуудыг ******* аймагт хүлээлгэн өгөх ажиллагаа болсон ба ******* нь би ******* аймагт үзэгдэж харагдаж болохгүй гээд гэртээ байгаад байсан. ******* болон түүний хамаатан нар л тракторуудыг хүлээлгэн өгсөн байх. Тэгээд дараа нь гүйцэтгэл мөнгөө авч *******ийн барьцаанд тавьсан байр зэргийг чөлөөлсөн боловч гэртээ ямар нэгэн ашиг орлого авч ирээгүй. ******* надад *******ид 100 сая төгрөг зээлчихсэн байгаа гэсэн. Харин *******гийн дүү надад сүүлд хэлэхдээ "Нугарсан ашигтай бизнес болсон шүү эгчээ" гэж хэлж байсан. Трактор хүлээлгэн өгөх ажиллагаанаас хойш 3 орчим сарын хугацаанд ******* нь ******* аймгийн Засаг дарга *******, ИТХ-ын дарга нартай огт харьцахгүй, тэднийг утсаар залгахаар утсаа авахгүй байгаад байдаг байсан. Тэгээд би *******д “найз нөхөд чинь ашиг орлоготой тендерийн ажил олж өгч байхад чи эргээд харьцдаггүй ямар муухай юм бэ” гэхээр ямар нэгэн юм хэлдэггүй байсанаа эцэстээ тэдэнтэй хэвийн харьцаатай болчихсон, ярьж хөөрөөд явах болсон. ...******* даргатай ******* нь эртнээс найз нөхдийн харьцаа холбоотой гэх мэдүүлэг / хх-1 1*******7-160 тал/,

Гэрч Д.ийн өгсөн: ...Манай нөхөр ******* аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийг 2009 онд байгуулан ажиллуулж байгаа. 2013 оны намар багын найз ******* гэгч нь ирж "******* аймгийн ЗДТГ-аас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа. Манай компани уг тендерт ортол орон нутгийн компани учир хэл ам гараад байна, танай компанийг уг тендерт оруулья" гэж манай нөхрөөс гуйсан. ******* зөвшөөрч "" ХХК-ний нэрээр орж ялалт байгуулсан. Уг тендер нь 16 ширхэг тракторыг 800 сая төгрөгөөр худалдан авч, нийлүүлэх байсан бөгөөд урьдчилгаа 400 сая төгрөг нь 2013 оны11 дүгээр сарын 30-нд манай шинээр нээлгэсэн Хас банкны дансанд орж, уг өдрөө ******* нь мөнгийг өөрийн эхнэрийн дансруу хийлгэсэн. Үлдэгдэл 400 сая төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 2*******-нд мөн дансаар орж ирсэнийг ******* бэлнээр авсан. Компанийг тендерт оруулж өгсөний урамшуулал гэж ******* сая төгрөг өгсөн гэх /хх-1-161-162 тал, хх-*******-80-81 тал/ мэдүүлгүүд,

Гэрч Д.ын өгсөн: ...Миний бие 2012 оноос БНХАУ-д суралцаж байгаа. Намайг Тянжин хотод суралцаж байх үед ээж Янжиндолгорын төрсөн ах П.******* гэгч 2013 оны сүүлчээр надруу залгаж "Хятадаас трактор авахаар явж байна. Одоо Бээжин хотод ирчихсэн байна, чамтай цуг явна шүү" гэж хэлсэн. Ингээд удалгүй ******* ах ганцаараа ирсэн ба "******* гэж хүнтэй цуг явж байгаад Улаанбаатар хотод үлдээсэн" гэж хэлж байсан. Ингээд ******* ахын хамт Шандун хотруу явж "\/оtаl" гэж компани дээр очиж уулзсан. Уг компаниар дамжуулан трактор үйлдвэрлэдэг компанитай холбогдон Шандун хотоос 16 ширхэг WZ2*******-16 маркийн трактор худалдан авахаар болж гэрээ байгуулсан.Тэд 1 ширхэг тракторыг хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар санахгүй байна. ******* ах урьдчилгаа мөнгө гэж ам доллараар тооцоо хийсэн ба надад хэдэн ам доллар өгч байгаа талаар хэлээгүй. 2014 оны хавар, сар шинийн баяраас өмнө тракторууд нь 6 тээвэрлэгдэн Эрээн хотод ирсэн. Би ч гэсэн Монголд ирсэн байсан. Гэтэл намайг дахин Эрээн явах шаардлагатай боллоо гээд ******* ах дагуулан Эрээн рүү явсан. Эрээн рүү явахад ******* ах, ******* бид 3 хамт явсан. Эрээнд очоод тракторын үлдэгдэл төлбөрийг хийгээд тракторуудаа 2 хуваан тус бүр 8 ширхэгээр нь төмөр замаар тээвэрлэн Монголд ирсэн. Трактор худалдан авах гэрээг хамгийн анх ******* ах очихдоо амаар ярьж тохироод урьдчилгаа мөнгө төгрөгөө өгсөн. Тэгээд Эрээн хотод очиж трактороо авахдаа ******* нь албан ёсоор цаасан дээр гэрээ байгуулж, "" ХХК-ийн нэрээр хилээр оруулж ирсэн. Миний замын зардал, хоолны мөнгийг ******* ах хариуцаж байсан, харин цалин хөлс гэж аваагүй гэх мэдүүлэг /хх-1-163-164 тал/,

Гэрч С.ы өгсөн: ...Би "" ХХК-ий захирал *******той төрөл садангийн холбоотой. ******* нь миний төрсөн дүү ийн нөхөр Мөнхдоржийн төрсөн ах нь юм. Тэрээр 2014 оны хавар надад "Би БНХАУ-аас 16 ширхэг трактор оруулж ирж байгаа юм. Уг тракторуудыг чи хүлээж аваад ******* аймгийн Байгаль орчны газарт хүлээлгээд өгөөч" гэсэн. Ингээд миний бие эрхэлсэн ажилгүй байсан учраас зөвшөөрч 2014 оны хавар хотод төмөр замаар тээвэрлэн авч ирсэн 16 ширхэг урд талдаа түрдэг, хойд талдаа хутгадаг шанага бүхий тракторыг хүлээн авч ******* аймгийн Байгаль орчны газарт түр хүлээлгэн өгөөд дараа нь нэгдсэн журмаар хүлээн авах сумдын Засаг дарга нарыг ирэхээр нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. ******* надад 2 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. Уг ажлыг анх надад ******* санал болгож, *******тэй хамтран ажилласан юм. "" ХХК-ийн техник хүлээлцсэн актууд дээрх захирал ******* болон менежер Д.Чимэдлхам нарын нэр дээрх гарын үсгүүдийг сумдуудад трактор хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр би орлон зурсан юм. Би уг компанид ямар нэгэн ажил эрхэлж, цалин авч байгаагүй. ******* уг нь хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр ирсэн боловч гарын үсэг зураагүй явчихсан. Байгаль орчны газрын даргын өрөөнд хурал болж, миний бие уг хуралд оролцсон. Уг тракторын техникийн тодорхойлолт гэх баримт бичгүүдийг *******ийн өгснөөр би Байгаль орчны газрын мэргэжилтэн т өгч байсан. Уг газрын мэргэжилтнүүд техникийн тодорхойлолтод тавьсан шаардлага хангахгүй байна, тракторуудыг авахгүй гэдэг асуудал огт яригдаагүй, шууд л тракторуудыг хүлээн авсан. Тухайн үед ******* нь *******той байнга цуг явж байсан ба би ойлгохдоо тэр хоёрыг хамтарч дээрх тракторуудыг оруулж ирж байгаа юм байна гэж ойлгосон гэх мэдүүлэг /хх-1-16*******-166 тал, хх-*******-82 тал/,

Гэрч Ц.ийн өгсөн: ...Миний том ах Ц.******* нь өөрийн найзын бизнест туслаж байгаа гэж тухайн үед би ойлгож, ах *******ийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-26-3******* тоот хаягт байрлалтай 38 м.кв 3 өрөө байрыг аймгийн Хас банкны барьцаанд тавьж 66 сая төгрөгийн зээл авч, мөнгийг нь бэлнээр банкин дээр ******* ах болон түүний найз ******* нарт өгсөн. Миний ах Ц.******* нь надад хэлэхдээ "найз *******гийн бизнест тусалж байгаа юм" гэж хэлсэн ба тухайн үед банкнаас зээл авахдаа Ц.******* ахын "" ХХК-ний нэрээр ******* нь ******* аймгаас зарласан тендерийг авч 16 ширхэг трактор оруулж ирээд ******* аймагт нийлүүлж байгаа талаар хэлсэн. Түүний "" ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, жил бүр "Х" тайлан гаргаж өгдөг компани гэж би ойлгодог гэх мэдүүлэг /хх-1-17******* тал/, 7

Гэрч Г.ийн өгсөн: Миний бие аймгийн Засаг даргын 2013 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн "Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга”-аар томилогдсон. Тухайн үед би аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс тус албаны дарга Л.ийн тушаалаар томилогдон ажиллаж байсан. Ингээд үнэлгээний хорооны анхны хурлыг 2013 оны ******* дугаар сарын 17-ны өдөр хийж, уг тендерийг 2013 оны ******* дугаар сарын 20-ны өдөр зарлаад 6 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл тендер хүлээн авч 10 цаг 30 минутад нээх урилга тараахаар шийдвэрлэж ...тендерийн бичиг баримтад тусгасан. Улмаар тендерийн материалыг 10 компани худалдан авсан боловч тендер хүлээн авах эцсийн хугацаанд багтаж ганцхан "*******" ХХК материалаа ирүүлсэн, үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.*******-д зааснаар татгалзсан. Ингээд хуулийн дагуу дахин тендер зарлаж, тендерийн баримт бичигт дараах өөрчлөлтүүдийг оруулж ...гадаадын иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэйгээр зарласан. Ингээд 2 компани тендерийн материал худалдан авсан боловч хугацаандаа мөн ганцхан "ММК" ХХК материалаа ирүүлсэн. Гэвч тендерийн баталгааны хоног дутуу байсан тул мөн урьдын адил хуулинд заасан үндэслэлээр тендерээс татгалзаж, улмаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэн, шууд гэрээ байгуулах хуулийн заалттайг зөвлөсөн. ...Би Дархан-Уул аймагт Сангийн яамны А-3 сертификат олгох сургалтанд 2013 онд хамрагдаж, худалдан авах чиглэлээр мэргэшсэн. ...Үнэлгээний хорооны тендер шалгаруулах үйл ажиллагаанд дээрхи албан тушаалтнуудаас гуйсан, зааж зөвлөсөн асуудал огт байгаагүй гэх мэдүүлэг / хх-167-168, хх-*******-73 тал/,

Гэрч М.ийн өгсөн: ...******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын агаарын бохирдол, химийн хорт бодис, байгалийн гамшиг хог хаягдал хариуцсан мэргэжилтэн. Байгаль хамгаалах сангийн хөрөнгө 2013 оноос эхлэн орон нутагт нь хуваарилагдан очихоор болсон. ******* аймгийн Байгаль хамгаалах санд ийн ГОК-ийн үйлдвэрээс ус, ой, ан амьтан ашигласны төлбөр мөнгө хувиарлагдаж ирсэн. Уг хөрөнгийг хэрхэн байгаль хамгаалах санд зарцуулах талаар саналаа гаргаж төрийн санд хянуулах болсон. Энэ ажлын хүрээнд миний бие аймгийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлье гэсэн санал гаргасан. Уг саналыг төрийн сан Засаг даргын зөвлөлд оруулан хэлэлцүүлж, улмаар 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааны тогтоолоор төсөв нь нэг суманд *******0 сая буюу 1******* сум, 1 тосгонд нийт 800 сая төгрөг байхаар батлагдсан юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр нээлттэй тендер зарлахаар аймгийн засаг дарга Д.******* захирамж гаргаж үнэлгээний хорооны гишүүдийг томилсон ба миний бие тус үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон. Ингээд үнэлгээний хороо нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тендерийн ажиллагааг 2013 оны ******* дугаар сарын 20-ны өдөр зарлан явуулж, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээхэд "*******" ХХК-ий материал ирсэн боловч шаардлага хангаагүй тул үнэлгээний хорооноос дахин тендер зарлахаар тогтсон. Дахин тендерийг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 8 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тендерийн материалыг нээсэн бөгөөд "ММК" ХХК нь ганцаараа оролцсон боловч тендерийн баталгааны хугацаа шаардлага хангаагүй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу мөн татгалзсан. Ингээд аймгийн Засаг даргад шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. ...Ингээд шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар Байгаль орчны газарт гэрээ байгуулах эрх ирсэний дагуу манай газарт "*******" ХХК болон "" ХХК шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн байсан. Надад газрын дарга ******* "" ХХК болон "*******" ХХК-ний материалуудыг үзүүлж аль компанийг нь сонгох боломжтой байна вэ гэж асуухад нь би материалуудыг нь үзээд "" ХХК нь арай дээр юм уу даа гэж хэлсэн. Үнэлгээний хорооны гишүүдэд ямар нэгэн үүрэг чиглэл, дарамт шахалт үзүүлж байгаагүй. Үнэлгээний хороо хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллаж байсан. ...Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өрөөнд 2014 оны 2 дугаар сарын 2*******-ны өдөр манай байгууллагын хашаанд байрлуулсан тракторуудыг сумдад хүлээлгэн өгөх талаар хуралдсан. Тракторуудын техникийн тодорхойлолтыг тулгаж хараагүй. Харин гадна тал, өнгө үзэмж талаас нь бүрэн бүтэн эсэхийг нь шалгасан. ******* дарга гэрээг байгуулж, аймгийн Засаг дарга баталсан байдаг. Гэрээнд техникийн тодорхойлолтын талаар тусгасан байх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэх мэдүүлэг / хх-169-170 тал/,

Гэрч П.гийн өгсөн: Тухайн үед миний бие одоогийн ажиллаж байгаа ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан. ...Надад засаг дарга Д.******* хэлэхдээ “2 удаа нээлттэй тендер зарласан боловч компани шалгарсангүй. Одоо цаашид яаж шийдэх вэ, хугацаа алдахаар төсвийн жил дуусах гээд байна. Нэгэнт батлагдсан төсөв учир шийдчихмээр байна” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд тай ярилцаж байгаад 2 удаа тендер зарлаад хүчингүй болсон тул шууд гэрээ байгуулах боломжтой юмаа гэсэн шийдэлд хүрч байсан. ...Улмаар шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн "" ХХК-тай гэрээ байгуулъя гэж ярилцаж байсан. Ерөнхийдөө миний ойлгосноор "" ХХК нь шаардлага хангасан материал ирүүлсэн юм байна даа гэж ойлгосон. Уг ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зохион байгуулж өөрсдөө үнэлгээгээ хийж компанийг сонгосон гэж би ойлгож байна гэх мэдүүлэг /хх-*******-76 тал/,

Гэрч Д.ын өгсөн: Миний бие тухайн үед ******* аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажиллаж байсан, тендерийн хорооны гишүүнээр бол ажиллаагүй. Үнэлгээний хороо нь хоёр удаа нээлттэй тендер зарласан боловч шалгараагүй гэдгийг мэдэж байсан. Гэтэл компанитай шууд гэрээ байгуулах үед намайг аймгийн засаг дарга Д.******* хоёр ч удаа албан өрөөндөө дуудаж уулзсан. Дуудах үед нь эхнийх дээр нь ганцаараа орж уулзсан, дараа нь Хууль зүйн хэлтсийн дарга П.гийн хамт засаг дарга Д.*******ын өрөөнд ороход ******* дарга сууж байсан, “хоёр удаа татгалзчихсан учраас шууд гэрээ байгуулж болох юм уу” гэж асуусан. Тэгэхлээр нь би хуульд заасны дагуу хуулийн шаардлага хангасан компантай шууд гэрээ байгуулж болно” гэж хэлээд гарсан. Тухайн үед ******* дарга хэлэхдээ гэрээ байгуулахаар “Дачибу”, “*******” гэсэн 2 компани материал ирүүлсэн байна гэж хэлж байсан. Миний хувьд хуульд заасан шаардлага хангасан компанитай шууд гэрээ 9 байгуулж болно гэдгийг хэлсэн. Засаг дарга *******аас аль нэг компанийг нэр зааж хэлээгүй байх гэх мэдүүлэг /хх-*******-77 тал/,

Гэрч Б.ийн өгсөн: ...Миний бие "ММК" ХХК-ийн борлуулалтын албаны даргаар ажилладаг. 2013 онд ******* аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч авто машин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799.8*******0.000 төгрөгөөр 16 ширхэг /Л/240-16 маркийн универсаль трактор, мөн 16 ширхэг *******тн даац бүхий өөрөө буулгагч самосваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 универсаль тракторыг 2*******.440.000 төгрөг, 1 авто машиныг 16.800.000 төгрөгөөр тооцсон байна. Гэвч ямар шалтгаанаар тендерээс татгалзсаныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг / хх-1-171 тал/,

Гэрч Б.гийн өгсөн: Миний бие Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэнгээр ажилладаг юм. Танай байгууллагаас Сангийн яаманд хандаж ирүүлсэн албан бичгийн дагуу ******* аймгийн ЗДТГ-аас зарласан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай машин механизм бэлтгэн нийлүүлэх" тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг мөн хуулийн *******2 дугаар зүйлд заасны дагуу зөвлөмж, тайлбарыг гаргаж байсан. Уг тендерийн материалтай танилцахад засаг даргын захирамжаар томилогдсон үнэлгээний хороо нь АЗ буюу Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох гэрчилгээгүй гишүүдийг томилсон нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан "Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна" гэсэн заалтыг зөрчсөн байсан. Мөн шууд гэрээг байгуулахдаа валютын ханш өссөн үндэслэлээр багтсан төсөвтөө багтахгүй нөхцөл байдал үүссэнээс болж тендерт зарласан 2 техникийг 1 болгон өөрчилсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14- 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тухайн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай 1 эсхүл, түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулна, мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан "Хамгийн сайн үнэлэгдсэн болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно" гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн Сангийн сайдын 2012 оны 81 тоот тушаалаар батлагдсан "Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг"-ийн Гэрээний ерөнхий нөхцлийн 3-д гэрээний ерөнхий цар хүрээнд багтаан нэг буюу түүнээс зүйлийн захиалгыг өөрчлөх эрхтэй ба харилцан тохиролцсон өөрчлөлт нь гэрээний хэсэг болох ба энэ өөрчлөлтөд гэрээний нөхцөл, болзол, үйлчилнэ гэж заасан хэдий ч Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээнд дээрх зохицуулалтууд огт тусгагдаагүй байсан. Хуулийн 19.2-т "Тендерийн баримт бичигт тендер оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлагыг тусгана" гэж заасан бөгөөд тендерийн жишиг бичиг баримтын дагуу тендерт оролцогчид материал ирүүлэх ёстой. 2 удаагийн нээлттэй тендер шалгаруулалтанд "*******" ХХК, "ММК" ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 21.1.1 "тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа" шаардлагыг хангаагүй, шаардлага нийцээгүй тул Төрийн болон орон 10 нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.*******-д заасан "Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана" гэж заасны дагуу хуулийн 20.*******-д зааснаар "*******" ХХК, "ММК" ХХ-ийн тендерээс тус тус татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. Өөрөөр хэлвэл 2 дахь удаагийн тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан. Гэхдээ үнэлгээний хорооны гишүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчин томилсон тул уг тендер бүхэлдээ хүчингүй гэж үзэх үндэслэлтэй юм. Уг үнэлгээний хорооны гишүүдийг АЗ сертификат аваагүй байхад томилж байгаа нь өөрөө дээр дурьдсан хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан "Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна" гэсэн заалтыг зөрчиж байна. АЗ сертификат буюу Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох гэрчилгээг уг сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн дор олгодог. Түүнээс сургалтандаа хамрагдчихаад, хэсэг хугацааны дараа сертификат авна гэж байхгүй гэх мэдүүлэг /хх-*******-74-7******* тал/,

Сэжигтэн Д.ы өгсөн: ...Би 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2/0******* дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар сумын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 800 сая төгрөгийг технологийн дагуу хийгдсэн, стандартын шаардлага хангасан, ландфилын талбай бэлтгэх зориулалтаар баталсан байдаг. Аймгийн засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай "Хүсэлт гаргах тухай" албан бичгээр трактор, машин гэсэн 2 техник худалдан авахаар *******0 сая төгрөг төлөвлөсөн боловч валютын ханш өсөж үнэ хүрэхгүй байгаа тул Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан ..."тоног төхөөрөмж" гэдэг нэр томьёог "ухдаг, түрдэг трактор" гэж өөрчлөхийн зэрэгцээ шууд гэрээ байгуулах аргаар 2013 онд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгах эрхийг захиалагчид олгож өгнө үү" гэсэн албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу хурлаар хэлэлцүүлэн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Засаг даргад зөвшөөрсөн хариуг 2013 оны 10 дугаар 31-ний өдрийн 133 дугаартай тогтоолоор хүргүүлсэн гэх мэдүүлэг / хх-2- 1-4 тал/,

Сэжигтэн Л.ийн өгсөн: ******* аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга ажилтай. Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2013 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн А/206 дугаар захирамжаар байгуулсан ба 2013 оны ******* дугаар сарын 17-ны өдөр нээлттэй тендер зарласан. Уг тендер нь 2013 онд ******* аймгийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 800 сая төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ гэж орж ирсэн. Тендерийн урилгыг Зууны мэдээ сонин, ЗГ-ын Худалдан авах ажиллагааны вэб сайтуудаар зарласан. Гэвч хуулийн дагуу "*******" ХХК-ний тендерт ирүүлсэн материал шаардлага хангаагүй учир тендерээс татгалзаж, дахин нээлттэй тендер зарласан боловч мөн ганцхан "ММК" ХХК материалаа ирүүлсэн. Гэвч уг материал нь хуулийн шаардлага хангаагүй учир тендерээс татгалзсан. Иймд шууд гэрээ байгуулах дараагийн шатны арга хэмжээ 11 авахыг аймгийн Засаг даргад зөвлөсөн юм... гэх мэдүүлэг / хх-2*******-7 тал/, талуудын яллах болон цагаатгах талын эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гомдол мэдээлэл /хх1-1, 19 тал/,

“Дачибу” ХХК-ийн дансны хуулга /хх-1-21-22 тал/, тендерийн урилга /хх-1-49 тал/, ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /хх-1-68-69 тал/, ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааны тогтоол /хх-1-*******1-*******8 тал/, ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /хх-1-73 тал/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.*******, “Дачибу” ХХК-ийн захирал Ц.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ, хавсралтууд /хх-1-78,81 тал/, сумдын хатуу хог хаягдлыг дарж булахад зориулагдсан ухдаг түрдэг тракторыг хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, акт /хх-1-84-86 тал/, үнийн санал хүргүүлэх тухай Монтрак групп ХХК-ний албан бичиг /хх-1-94 тал/, “Дачибу” ХХК-ийн тайланд үзлэг хийсэн тэмдэглэл, зээлийн гэрээ, /хх-1-104-106, 113-114, 122-123 тал/, гэрч нарын мэдүүлэг /хх-1-1*******7-178 тал/, Монгол Улсын Сангийн яамны зөвлөмж тайлбар /хх-1- 179-181 тал/, трактор худалдах, худалдан авах гэрээ /хх-1-146 тал/, шинжилгээ хийх шинжээч томилсон тогтоол, хөрөнгийн үнэлгээ /хх-1-182-183 тал/, сэжигтэн Д., Л. нарын сэжигтнээр байцаагдсан тэмдэглэл /хх-2-3-7 тал/, шүүгдэгч П.*******гийн 2012 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-2-46-49 тал/, шүүгдэгч А.*******ийн ажлын байрны тодорхойлолт /хх-2-61-64 тал/, Хас банкны “ салбар-113” салбарын баримтууд /хх-4-214-23******* тал/, ХАА-н банкны депозит дансны хуулга /хх-4-8*******-198, хх-3-216-229 тал/, шүүгдэгч Ц.*******ийн 2014 оны 2,3 дугаар сард Улаанбаатар төмөр замын Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих ангиас өртөө рүү 6 вагон 16 трактор төмөр замаар тээвэрлэсэн болон валютын ханшийн судалгаа /хх-2-126-132 тал/, Гааль, Татварын ерөнхий газрын 16 ширхэг WZ2*******-16 маркийн авто ачигч машины мэдээлэл /хх-2-134-13******* тал/, Голомт банкны аймаг дахь салбарын болон Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл хх-*******-*******2-*******7, 249-2*******0 тал/, гэрч нарын мэдүүлэг /хх-*******-8*******-198 тал/, зарим сэжигтэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-7-12 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Н.Тунгалаг, Н.Нарантуяа нарын шинээр гаргаж өгсөн нийт 12 хуудас нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудад үндэслэн Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар

1. ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/0******* дугаартай тогтоолоор “Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх” арга хэмжээний хүрээнд ******* аймгийн 1******* сум, 1 тосгоны төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд 800 сая төгрөгийн санхүүжилтийг баталж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ******* аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.******* нь 2013 оны ******* дугаар сарын 16-ны өдөр А/206 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргаж, тендерийн үнэлгээний хорооны даргаар ******* аймгийн худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 12 Л.ийг, нарийн бичгийн даргаар тус албаны мэргэжилтэн Г.ийг, гишүүдэд засаг даргын зөвлөх Л.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М., иргэдийн төлөөлөл Ж.Чинчулуун нарыг тус тус томилсон,

2. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлан "тендерийн бичиг баримт"-ыг боловсруулан тендерийг 2 удаа зарлаж, тендерийн материалыг эхний удаа 10 компани, сүүлчийн удаа 2 компани тус тус худалдан авсан боловч нээлттэй тендер шалгаруулалтад "*******" ХХК, "ММК" ХХК нь материалаа ирүүлсэн байх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.*******-д "Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана" гэж заасны дагуу "*******" ХХК, "ММК" ХХК-ийн тендерээс тус тус татгалзаж, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүйн улмаас Үнэлгээний хороо хуралдаж хуулийн 34.1.1-д "энэ хуулийн 30.4.3, 33.4-т заасан тохиолдолд гэрээ шууд байгуулна" гэж заасны дагуу бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгчтэй “Шууд гэрээ байгуулах тухай” 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг захиалагч буюу ******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн,

3. ******* аймгийн засаг дарга Д.******* нь тендерийн ббаримтад тусгагдсан сум бүрт трактор, машин гэсэн хоёр техник буюу нийт 32 техник худалдан авахад 800 сая төгрөг төсөвлөсөн боловч валютын ханш өссөнтэй холбоотойгоор хүрэлцэхгүй байгаа асуудлыг засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай "Хүсэлт гаргах тухай" албан бичгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хүргүүлж, уг асуудлыг хууль зүйн хэлтсийн дарга П. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулснаар 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/0******* дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “...тоног төхөөрөмж" гэдэг нэр томьёог "...ухдаг, түрдэг трактор" гэж томъёолуулан өөрчилж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаартай захирамж гаргаж хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.*******т даалгаснаар шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн "*******" ХХК болон "" ХХК-ийн материалыг судалж үнэлгээний хорооны гишүүн, мэргэжилтэн М.тэй зөвлөлдөн "" ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан, "" ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн VOTAL WZ2*******-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг захиалагчид нийлүүлсэнээр уг техникийг сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн үйл баримтууд тогтоогдож байна. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг ******* аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан А.*******, Ц.*******, П.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн улсад 347*******4*******600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч А.*******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Д.*******, Ц.*******, 13 П.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн улсад 347*******4*******600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч П.*******, Ц.******* нарыг Д.*******, А.******* нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 347*******4*******600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3******* дугаар зүйлийн 3*******.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар үндэслэлгүй гэж гэм буруугийн талаар маргажээ.

Шүүх тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд ******* аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.******* нь 2013 оны ******* дугаар сарын 16-ны өдөр А/206 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж гаргахдаа тухайн үед Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх АЗ төрлийн гэрчилгээгүй Л., Г.ийг, Л.Батболд, М. нарыг томилж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д "Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна" гэсэн заалтыг зөрчсөн байгаа хэдий ч эхний тендерийг нээх болон 2 дахь удаагийн тендер зарлах, зөвлөмж хүргүүлэх үед буюу 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үнэлгээний хорооны гишүүд нь энэ чиглэлээр мэргэшиж “АЗ” гэрчилгээг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан нөхцөл байдал, Үнэлгээний хороо тендерийн бичиг баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ" гэж заасны дагуу тус тендер шалгаруулалтын баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 81 тоот тушаалаар батлагдсан "Бараа нийлүүлэх тендерийн жишиг бичиг баримт"-ыг баримтлан боловсруулсан, 19.2-т "Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлагыг тусгана" гэж заасан бөгөөд тендерийн жишиг бичиг баримтын дагуу тендерт оролцогчид материалаа ирүүлэх ёстойгоос хоёр удаагийн нээлттэй тендер шалгаруулалтад "*******" ХХК, "ММК" ХХК нь ТББийн ТШӨХ-ийн 21.1-т "тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа" шаардлагыг хангаагүй, шаардлагад нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.*******-д "Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана." гэж заасны дагуу "*******" ХХК, "ММК" ХХКийн тендерээс тус тус татгалзаж, Үнэлгээний хорооны даргын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан тоотоор тус тендерийг 2 удаа нээлттэй зарлаж шаардлага хангасан тендер ирээгүй тул хуулийн 34.1.1-д "энэ хуулийн 30.4.3, 33.4-т заасан тохиолдолд гэрээ шууд байгуулна" гэж заасны дагуу дээрх барааг нийлүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагч буюу ******* аймгийн ******* сумын Засаг даргад зөвлөсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн Сангийн яамны Хууль, худалдан 14 авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Б.гийн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн “зөвлөмж тайлбар”, гэрч Г., М., П., Д. нарын тендерийг зарласан, бичиг баримт боловсруулсан, тендерийн материалыг хүлээн авч нээсэн, тендерээс татгалзсан үндэслэл, шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн үйл процессийн талаар өгсөн мэдүүлгүүд зэргээр шүүгдэгч Д.*******ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглан А.*******, Ц.*******, П.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Үнэлгээний хороог” хууль бусаар байгуулж дээрхи хохирлыг учруулсан гэх санаатай үйлдэл, үйлдэл хор уршигийн хоорондох шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Хэрэгт авагдсан 2013 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн болон 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн валютын ханшийн харьцуулсан судалгаа, “Монтрак групп” ХХК-ний газар шорооны зориулалттай WZ30-18 маркийн дугуйт эксковаторын 46 сая төгрөгийн худалдаалагдах үнийн санал бүхий албан бичиг, “Аймгийн 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дагуу Байгал хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас хийгдэхээр төлөвлөгдсөн “Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булах тоног төхөөрөмж” гэсэн заалтаас тоног төхөөрөмж гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” гэж өөрчлөх Засаг даргын саналыг ХЗХ-ийн дарга П. танилцуулав. Мэдээлэлтэй холбоотой ХБХийн дарга А.Ганболд, БОАЖГ-ын дарга А.*******, мэргэжилтэн М. нар байлцав” гэх, “...А.*******: Тендерийн туршлага муугаас болоод үнийн дүнг буруу тавьсан. Үнэнд гаалийн татвар ороогүй байсан. Бас тендер зарлаад хугацаа алдсанаас болоод валютын ханш, гаалын татвар нэмэгдсэнээс *******0 сая төгрөгөөр 2 техник авч болохгүйд хүрээд байна. Одоо бол өөрөө ухаад булах түрдэг трактор авах саналтай байгаа” гэх , “Байгал хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булах тоног төхөөрөмж” гэж баталсаныг “Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор” гэж нарийвчлан томъёолж тогтоол батлав” гэх ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, “Хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдсон арга хэмжээний тухай” 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 133 дугаар тогтоол, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан засаг даргын эрх хэмжээний хүрээнд захирамж гарган “Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор” бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгал орчин, аялал жуулчлалын газрын дарга А.*******т даалгасан “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаартай 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* аймгийн Засаг даргын захирамж зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.*******, А.******* нарыг үгсэн тохиролцож А.*******ийн зааж зөвлөснөөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглан техникийн үнэ ханш өссөн эсэхийг судалж, үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр валютын ханш өссөн үндэслэлээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булах тоног төхөөрөмж” гэж баталсан захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг “Хог хаягдлыг ландфилийн 1******* аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор” гэж өөрчлүүлж, гэрээ хийх эрхээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг Засаг даргын зөвлөл болон ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн гэх шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч А.******* нь “Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор” бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэхдээ шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн "*******" ХХК болон "" ХХК-ний материалыг судалж "" ХХК-тай гэрээ байгуулсан болох нь мөн гэрч үнэлгээний хорооны гишүүн, мэргэжилтэн М.ийн “...надад газрын дарга ******* "" ХХК болон "*******" ХХК-ний материалуудыг үзүүлж аль компанийг нь сонгох боломжтой байна вэ гэж асуухад нь би материалуудыг нь үзээд "" ХХК нь дээр юм гэж хэлсэн”...гэх, гэрч П.гийн “...тай ярилцаж байгаад 2 удаа тендер зарлаад хүчингүй болсон тул шууд гэрээ байгуулах боломжтой юмаа гэсэн шийдэлд хүрч...улмаар шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн "" ХХК-тай гэрээ байгуулъя гэж ярилцаж байсан. Ерөнхийдөө миний ойлгосноор "" ХХК нь шаардлага хангасан материал ирүүлсэн юм байна даа гэж ойлгосон. Уг ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зохион байгуулж өөрсдөө үнэлгээгээ хийж компанийг сонгосон гэж би ойлгож байна” гэх, гэрч Д.ын “...Хууль зүйн хэлтсийн дарга П.гийн хамт засаг дарга Д.*******ын өрөөнд ороход ******* дарга сууж байсан, ...тухайн үед ******* дарга хэлэхдээ гэрээ байгуулахаар “Дачибу”, “*******” гэсэн 2 компани материал ирүүлсэн байна гэж хэлж байсан. Миний хувьд хуульд заасан шаардлага хангасан компанитай шууд гэрээ байгуулж болно гэдгийг хэлсэн” гэх мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Дачибу” ХХК-ий гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй *******6 хуудас бүхий хавтасласан материал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч А.*******ийг “Дачибу” ХХК-нийг урьд энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүйг мэдсээр байж “Дачибу” ХХК-ний нэрээр Үнэлгээний хорооноос татгалзсан “*******” ХХК-ний захирал П.*******д давуу байдал олгож, санаатай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин "бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг"-ийн Гэрээний ерөнхий нөхцлийн 3-т гэрээний ерөнхий цар хүрээнд багтаан нэг буюу түүнээс зүйлийн захиалгыг өөрчлөх эрхтэй ба харилцан тохиролцсон өөрчлөлт нь гэрээний хэсэг болох ба энэ өөрчлөлтөд гэрээний нөхцөл, болзол, үйлчилнэ гэж заасан боловч Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээнд дээрх зохицуулалтууд огт тусгагдаагүйгээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл Иргэний эрх зүйн харилцааны хэм хэмжээний хүрээнд гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцуулж гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохирлыг нэхэмжлэх боломжтой гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн гол шинж нь албан тушаалтан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхэлж буй 16 албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан санаатай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Албан тушаалын байдал гэж албан тушаалтны хашиж байгаа албан тушаалын болон тусгайлан олгосон эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг ойлгодог байна. Шүүгдэгч Д.*******, А.******* нарын өөрсдийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хэрхэн яаж урвуулан ашигласан, шүүгдэгч Д.*******, А.*******, П.*******, Ц.******* нар нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гэмт хэргийг үйлдэх талаар хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаар нотлогдож тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Шүүгдэгч П.*******, Ц.******* нар нь хэдийгээр төрийн албан тушаалтан биш байх боловч улсын яллагч төрийн албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан дээрхи гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт шүүгдэгч Д.*******, А.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул тэднийг хамжигчаар оролцсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар Д.*******, А.******* нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3******* дугаар зүйлийн 3*******.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар П.*******, Ц.******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж, шүүгдэгч Д.*******, А.******* П.*******, Ц.******* нарыг цагаатгаж, шүүхийн шатанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүх цагаатгах тогтоол гаргаж байгаа тохиолдолд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих бөгөөд хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Ц.*******ийн эзэмшлийн аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны, П.*******гийн эзэмшлийн аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцны, А.*******ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 10******* дугаар байрны 188 тоот байрны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн 64-46 БУА улсын дугаартай авто машины, Д.*******ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, *******-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн 26-49 УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ланд крузер 100 маркийн 92-99 БУА улсын дугаартай авто машины битүүмжлэлийг тус тус хүчингүй 17 болгож, цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай 37 хуудас материал, “Дачибу” ХХК-ий гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй *******6 хуудастай хавтасласан материалыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын газарт, ******* аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “*******” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 6******* хуудас материалуудыг ******* аймгийн Худалдан авах хэлтэст тус тус хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, *******, 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ******* овогт ын *******, овогт ийн ******* нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3******* дугаар зүйлийн 3*******.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар овогт гийн *******, овогт ийн ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж, шүүгдэгч Д.*******, А.******* П.*******, Ц.******* нарыг цагаатгасугай.

2. Энэ хэрэгт шүүгдэгч Д.*******, А.******* П.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.******* дугаар зүйлийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Ц.*******ийн эзэмшлийн аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны, П.*******гийн эзэмшлийн аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцны, А.*******ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 10*******-188 тоот байрны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн 64-46 БУА улсын дугаартай авто машины, Д.*******ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, *******-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн 26- 49 УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ланд крузер 100 маркийн 92-99 БУА улсын дугаартай авто машины битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд 18 мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай 37 хуудас материал, “Дачибу” ХХК-ий гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй *******6 хуудастай хавтасласан материалыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын газарт, ******* аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “*******” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 6******* хуудас материалуудыг ******* аймгийн Худалдан авах хэлтэст тус тус хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

4. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, А.******* П.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД