Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02457

 

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02457

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 8 тоотод оршин байх, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв /РД:2646161/-ийн,

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өлзийт интер трейд” ХХК /РД:2549409/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/12006 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан тул хариуцагч “Өлзийт интер трейд” ХХК Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасганы 02-34 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй нь Монгол шуудангийн магадлагаа, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд “Өлзийт интер трейд” ХХК-ийг эрэн сурвалжилж өгч бидний ажилд туслана уу гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: УБЦТС-ТӨХК-ийн Баянгол ХҮТөвийн итгэмжлэгдэгч төлөөлөгч О.Туяа миний бие хэрэглэгч “Өлзийт интер трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралд хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадахгүй учраас миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өлзийт интер трейд” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Өлзийт интер трейд” ХХК-д холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн  102/Ш32016/12006 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Хүсэлт гаргагч  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өлзийт интер трейд” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өлзийт интер трейд” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

          Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд “Өлзийт интер трейд” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Өлзийт интер трейд” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Туяа /утас: 8809-2148/

Хаяг: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 8 тоотод оршин байх, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв /РД:2646161/

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: “Өлзийтинтер трейд” ХХК /РД:2549409/

Хаяг:  Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун тасганы 02-34 тоот

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ