| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0190/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/186 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.О |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/186
2017 оны 12 сарын 14 өдөр 2017/ШЦТ/186 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0190/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Д.Отгонтуяа,
Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овогт Нямдэлгэрийн Баярбатад холбогдох 1739001870040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг С90 дүгээр байрны 17 тоотоос 7.3 гр жинтэй алтан бөгжийг нууцаар хууль бусаар авч иргэн М.Дагвад 772.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг С90 дүгээр байрны 17 тоотоос 7.3 гр жинтэй алтан бөгжийг хулгайлсан болох нь:
Хохирогч М.Дагвагын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай гэрт Лгаас өөр гадны хүн орж ирээгүй тухайн үед миний бөгж гэрийн өрөөний цонхны доод талд байрлах ногоон өнгийн материалтай чемоданы цахилгаантай халаасанд байсан. Би тэр өдрөөс хойш бөгжөө алдсанаа мэдэлгүй явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр цүнхнээсээ бөгжөө авч зүүх гэхэд бөгж цүнхэнд байхгүй байсан... манай гэрт гаднаас Л л орж ирсэн гэж хэлсэн. Миний алдсан бөгж нь 7.3 гр жинтэй сорьцгүй гар хийцийн цагираг нь битүү гагнаастай гагнаас нь дотор талдаа гагнуурын сэвтэй сэв нь хагас дугуй хэлбэрийн сэвтэй гадуураа ямар нэг хэлбэр дүрс байхгүй.... хэлбэрээ бага зэрэг алдсан бөгж байгаа ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9 хуудас/
Гэрч М.Урандолгионы мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай ах Дагва нь алтан бөгжөө Улаанбаатар хотод хийлгэж байсан. Тэр бөгж нь ямар нэг хэлбэр дүрс, чимэглэлгүй зүгээр цагирган хэлбэртэй бөгж байсан. Тэр нь алга болсон юм байна лээ. Манай ах өөрөө манай байранд засвар хийсан Л гэх хүнийг сэжиглэж байгаа юм байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/
Сэжигтэн Д.Гэрмаагийн мөрдөн байцаалтан өгсөн: “... Би сар өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, 2017 оны 11 сарын эхээр байх гэж бодож байна. Манай хамаатан Оюунцэцэг намайг хүүгийнхээ байшинд засвар хийж өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрч хүүгийнх нь байранд очиж засвар хийсэн, засвар хийж байсан чинь жижг өрөөнийх нь орны дллгуур шахуу нэг алтан бөгж газар, шалан дээр байж байсан, гэр нь их эмх замбараагүй хамаг юм нь шалаар нэг хөглөрчихсөн айл байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас тэр бөгжийг аваад өөртөө байлгаж байгаад 1-2 хоногийн дараа Хэрлэн хороололд байдаг Цэцэг ломбарданд 450.000 төгрөгний барьцаанд өөрхийнхөө *******ээр тавьсан. Хэд хоногийн дараа бөгж хураагдсан гэдгийг мэдээд очиж ломбарднаас авсан зээлээ төлсөн....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Лгийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Дагвад 830.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүдэгч Тагт овогт Дагвын Лг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийж тгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ