Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02456

 

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02456

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2  дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод оршин байх, “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК /РД:2693925/-ийн,

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнхжаргалын Мөнхтогоо /РД:уп89061951/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Мөнхтогоо нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай байгууллагатай ЗГ1200143338 тоот дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3.7 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6,221,066.27 төгрөг төлөөгүй байна. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй одоог хүртэл утсаа авдаггүй, зээл авах үеийн гэрийн хаягаар нь очиж үзэхэд тийм хүн танихгүй мэдэхгүй гэдэг бөгөөд хороонд нь очиж лавлахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цолмон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Мөнхтогоод холбогдох иргэний хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

“Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-иас иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Мөнхтогоог эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Мөнхтогоод холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/Ш32016/12976 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Хүсэлт гаргагч  “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Мөнхтогоог эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Мөнхтогоог эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

          Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мөнхтогоог эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан М.Мөнхтогоог эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Цолмон /утас: 9113-0579/

Хаяг: Баянгол дүүрэг, 2  дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод оршин байх, “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК /РД:2693925/

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: Мөнхжаргалын Мөнхтогоо /РД:уп89061951/

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрхан 15 дугаар гудамж, 24 тоот

Утас: 9910-4243

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ