Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2014/0408

 

2014 оны 10 сарын 15 өдөр                    Дугаар 408                                    Улаанбаатар хот

 

 

 Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү,                                                      шүүгч С.Мөнхжаргал нарын

бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга                                  Б.Түвшинжаргал, нэхэмжпэгч

“ Б” ХХК-ийн захирал Б. Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13- ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор ‘ Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Малчин сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Малчин сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Гэрэлтүүлгийн өргөтгөлийн ажлын тендер зарлагдаж, шаардсан бүхий л бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн өгч оролцсон. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тендерийг задалсан бөгөөд нийтдээ 4 компани оролцсоноос манай компанийг сонгон шалгаруулсан юм. Үүний дагуу бид Малчин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Баттулгатай гэрээ байгуулан, гарын үсгээ зураад Засаг даргаар баталгаажуулах гэтэл тэрээр татгалзсан хариу өгсөн. Бид энэ талаар сонсоогүй, мэдээгүй байсан бөгөөд гадуур хүмүүсийн яриагаар манай компани шалгарсныг “Ардын намын хүн энэ тендерийг авсан байна батлахгүй” гэсэн байгаа ба улмаар энэ тендер хүчингүйд тооцогдож, дахин зарлахаар болсныг олж мэдлээ.

Манай компани тендерийн хорооноос хариу авахаар 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр хандсан ба бидэнд 2014 оны 6 сарын 13-ны өдрийн 101 дугаартай Засаг даргын албан бичгээр хариу өгөхдөө "тусгай зөвшөөрөл шаардаагүй байсан тул тендерийг хүчингүй болсныг мэдэгдэж байна" гэсэн утга, авцалдаагүй хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй ^айна^ Ш^ УВМА-

 

03/2014 дугаартай тендерийн хорооны шийдвэр, гэрээг хүчин төгөлдөрт тооцож, Засаг даргын хувийн эрх ашгийн үүднээс үндэслэлгүйгээр тендерийг хүчингүй болгосныг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Малчин сумын Засаг дарга Б. Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын гэрэлтүүлгийн өргөтгөлийн тендерийн хороо сумын засаг даргын захирамжаар байгуулагдан 2014 оны 5 дугаар сарын 28-нд уг тендерийн сонгон шалгаруулалт явагдаж гүйцэтгэгчээр “ Б” ХХК шалгарсан юм. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй, дахин тендер зарлах эөвлөмжийг хүргүүлсэн болно.

Учир нь 2013 онд ийм төрлийн ажил үйлчилгээг чанарын шаардлага хангахгүй гүйцэтгэсэн өөрийн нэр дээр буй аж ахуйн байгууллагыг бусдад ашиглуулан дундаас нь орлого олох гэсэн далд санаа байсан. Иргэн П. Б, Ч.Д нар уг тендерт “ Б” ХХК-ийн нэр дээр орсон тул тендерийн гүйцэтгэлд хяналт тавих бололцоо байхгүй, мэргэжпийн хяналтын газраас тавьсан шаардлагыг хангахгүй байгаа. Нэхэмжпэгч нь ЗДТГ-ын даргатай гэрээ байгуулсан тухай бичсэн байсан. Ийм зүйл байхгүй, гэрээ хийгээгүй, ямар нэг улс төрийн асуудал байхгүйг мэдэгдэж байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ Б” ХХК-ийн “Малчин сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, гэрээг хүчин төгөлдөрт тооцож, үндэслэлгүйгээр энэхүү тендерийг хүчингүй болгож татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлзгч давж заалдах гомдолдоо: “...Увс аймгийн Малчин сумын ЗДТГ- аас 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Гэрэлтүүлгийн өргөтгөлийн ажпын тендер зарлагдсан бөгөөд 4 компани оролцож, тендерийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нээхэд “ Б” ХХК бүх шалгуурыг хангаж, бусад оролцогчдоос өндөр үнэлэгдсэн ажил гүйцэтэх эрхтэй болсон гэдгийг Үнэлгээний хорооны хурлын дараа гишүүд нь оролцогчдод танилцуулсан байдаг. Иймээс ч Үнэлгээний хороо 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “ Б” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.

Энэ үеэс “ Б” ХХК нь сонгон шалгаруулалтанд шалгарсан гэсэн ойлголттой явсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ЗДТГ-ын дарга ажил гүйцэтгэх

тухай гэрээ байгуулсан бөгөөд харин сумын Засаг дарга батлахгүй хугацааг хойшлуулсаар байгаад эцэст нь албан бичгээр шаардахад 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тендерийг дахин зарлах болсон тухай албан тоотыг өгсөн байна.

Ийнхүү хариуг зориуд удаашруулж өгсөн явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан гомдол гаргах боломжийг хаасан, мөн гэрээ байгуулах явц эхэлсэн учраас шууд шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм

Захиалагч болох сумын Засаг дарга Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар Үнэлгээний хорооны боловсруулсан бичиг баримт нь хуульд нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг тухай бүр нь арилгуулж байх үүргээ биелүүлэхгүй сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа Тусгай зөвшөөрөлгүй компани шалгаруулсан гэж гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд үүний улмаас тухайн сонгон шалгаруулалтанд оролцсон хуулийн этгээдүүд хохирох ёсгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Сонгон шалгаруулалт явуулж байгаа захиалагч ийм байдлаар өөрт нь таалагдаагүй /ашиг сонирхолд нь нийцээгүй/ этгээд шалгарсан тендерийг дахин явуулаад байж болмо гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн нь Захиргааны хэргийн шүүхийн үндсэн чиг үүргээс гажсан зүйл боллоо.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, Увс аймгийн Малчин сумын ЗДТГ-аас зарлагдсан Гэрэлтүүлгийн өргөтгөлийн ажлын тендер"-ийн сонгон шалгаруулалт. Үнэлгээний хорооны 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолуудыг тус тус хууль ёсны болохыг тогтоож, “ Б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан аьах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжпэгч нь Увс аймгийн Малчин сумын Засаг даргын Тамгын газраас зарласан тус сумын гудамжны Тэрэлтүүлгийн өргөтгөлийн ажил гүйцэтгэх” этгээдийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг худалдан авч хуульд заасан журмын дагуу тус баримт бичигт заасан шаардлагыг хангаж сонгон шалгаруулалтад оролцож Үнэлгээний хорооны дүгнэлтээр “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчоор шалгарчээ

Гэтэл сумын Засаг дарга тендерийн баримт бичигт заагаагүй “тусгай зөвшөөрөлгүй байна” гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж, 19.2-т “тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мздээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцлүүд, техникийн тодорхойлолт. зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 46 дугаар зүйлийн 46.1.2-т “Захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж тус тус заасан бөгөөд захиалагч Малчин сумын Засаг дарга нь Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичгийг дээрх хуулийн заалт болон бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах үүрэгтэй байна.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4 /в/-д “Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “Үгүй”” гэж заасан учраас /хэргийн 32 дугаар хуудас/ нэхэмжлэгч нь Тендерийн баримт бичгийг дээрх хуулийн дагуу боловсруулагдсан гэж итгэн худалдан авч, түүний дагуу шаардлага хангаж сонгон шалгаруулалтад оролцсон байхад захиалагч нь тендерийн баримт бичигтээ шаардаагүй тусгай зөвшөөрлийг тендерт оролцогчоос шаардах эрхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” бол Засаг дарга бүх тендерээс татгалзах эрхтэй гэж үзсэн нь буруу юм. Учир нь хуулийн энэ заалтад дурдсан “шаардлага”-ыг тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлага гэж ойлгох бөгөөд захиалагч нь бусад хууль тогтоомжоор тухайн худалдан авах гэж буй бараа, ажил үйлчилгээний онцлогтой холбоотой тавигдах шаардлагыг Тендерийн баримт бичигтээ бүрэн тусгах үүрэгтэй.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 т “Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй” гэж заасан бөгөөд нэгэнт тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй нь захиалагчийн буруу биш тул хариуцлага хүлээхээргүй заасан. Харин хариуцагч Засаг дарга буюу захиалагч нь тендерийн баримт бичигт тусгаагүй зүйлийг тендерт оролцогчоос шаардаж тендерээс татгалзсаныг дээрх хуулийн 30.1.1-д заасанд хамааруулж үзэх ундэслэлгүй.

Харин уг тендерийн баримт бичигт тусгай зөвшөөрөл шаардаагүйг Эрчим хүчний тухай хуулийн 12.5-д “Иргэн. хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хагах зорилгоор 1,5 МВт хүчин чадА эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах түгээх шугам барих ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй” гэж заасан, өөрөөр хэлбэл тухайн ажлын цар хүрээ. хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрөл шаардаагүй гэж үзэхээр байна

Түүнчлэн тендерийн баримт бичигт тусгай зөвшөөрөл шаардаагүй тул уг ажлыг мэргэжлийн хүмүүсээр гүйцэтгүулэхээр материал бүрдүүлж оролцсон нэхэмжпэгч “ Б” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй бөгөөд захиалагч нь эрчим хүчний хууль, норм, дүрмүүдийг баримталж үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээлгэх, ажлын явцад болон гүйцэтгэлийг хүлээж авахдаа аюулгүй байдал, мэргэжлийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрвэл гэрээг цуцлах зэрэг нөхцлүүдийг харилцан тохиролцон гэрээгээ байгуулах эрх нь нээлттэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Малчин сумын Засаг даргын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган, хариуцагчид гэрээ байгуулахыг даалгах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “ Б" ХХК нь анх нэхэмжпэл гаргахдаа Малчин сумын Засаг дарга, Үнэлгээний хороог хариуцагчаар татаж “... Засаг даргын тендерээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох” гэж шаардлагаа тодорхойлж байсан бол захирал Б. Б нь анхан шатны шүүх хуралдаанд “... Засаг даргын тендерзэс гатгалзсаныг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх тул уг нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Мөн хариуцагч Малчин сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 97, 99, 100-102 дугаар албан бичгуүдээс үзвэл Засаг даргын нэхэмжлэгчтэй

 

гэрээ байгуулаагүй шалтгаан нь “тусгай зөвшөөрөлгүй” гэх үндэслэл байх тул хариуцагчийн тайлбарт дурдагдсан бусад асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн "... урьд нь ажил гүйцэтгэхдээ шаардлага хангаагүй, П. Б, Ч.Д нараар ажлаа гүйцэтгүүлж орлого олох гэсэн далд санаатай гэх” тайлбар, холбогдох баримтад дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3-д заасныг баримтлан “ Б” ХХК- ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Малчин сумын Засаг даргын Үнэлгээний хорооны дүгнэлтээр тендерт шалгарсан “ Б” ХХК- тай гэрээ байгуулахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэммглэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.