Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

         

 

2017 оны 12 сарын 08 өдөр              2017/ШЦТ/177                                     Хэрлэн сум

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2017/0180/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                           А.Уламбаяр,

Улсын яллагч                                       Д.Отгонтуяа

Шүүгдэгч                                               Э.Х нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт Эрдэнэчулууны Хд холбогдох 1739002030085 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Х нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Хишиг” зоогийн газрын урд талд Г.Мөнхтөгсийн зүүн гарын бугалган тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Х нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Хишиг” зоогийн газрын урд Г.Мөнхтөгсийн зүүн гарын бугалган тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Мөнхтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хишиг баарны урдуур явж байтал нэг үл таних согтуу залуу над руу хүрч ирээд надаас тамхи байна уу гэхээр нь би тамхи байхгүй гэхэд чи муу юу гэж хуцаад байгаа юм бэ гэж хэлээд гутлынхаа түрийг ухсан. Тэгээд нэг хутга шиг зүйл гаргаж ирээд миний зүүн бугалгааны орчимд нэг удаа цохих шиг болохоор нь би түүнээс зугтаад явчихсан. Тэгээд спорт хорооны урд талд очоод хувцасаа тайлж харахад мингий зүүн талын бугалганы дээд хэсэгт зүсэгдсэн байсан. Би гар утсаараа Цагдаагийн газарт дуудлага өгөөд эмнэлэг рүү явж зүсэгдсэн шархандаа 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 хуудас/

Гэрч О.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17 хуудас/

 

 

 

 

Сэжигтэн Э.Хы мөрдөн байцаалтанд өгсөн: ...“....Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 13 цагийн орчимд Норовлин сум руу буцах гээд Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Алагбарсын хажуу талын АТМ-с мөнгө авч байсан. Тэгтэл нутгийн ах Мөнхбат таараад өчигдөр уусан шартаж үхлээ ахдаа нэг шил архи авч өгсөн. Тэр архийг Хэрлэн сумын 3 дугаар багт байдаг бугатай саадан дотор орж хоёулаа хувааж уусан. Түүний дараа дахин ирж нэг шил 0.5 граммын ерөөл архи авч өгсөн. Түүнийг мөн хоёулаа хувааж уусан. Архиа ууж дуусаад би Хэрлэн сумын 3 дугаар багт байдаг Хишиг баар руу явсан. Тэнд очоод лаазтай боргио пиво уугаад сууж байхад нутгийн ах Төрөөтэй таарсан. Тэгтэл Төрөө ах нэг 0.75 граммын ерөөл архи баарнаас авсан. Тэр архийг хоёулаа хувааж уусан. Архи ууж байгаад би уусан архиндаа согтсон байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд өглөө 07 цагийн үед сэрсэн...“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Хы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мөнхтөгсийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

   ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Халзан овогт Эрдэнэчулууны Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд төлж дуусгахыг шүүгдэгч Э.Хд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн пивор бариултай эвхмэл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай..

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Хд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Д.ГАНЗОРИГ