Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02400

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02400

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Хасбаатар гудамж, 25 дугаар байр, 14 тоотод оршин суух, Боржигон овогт Булхүүгийн Баярбилэг /РД:сж53102477/,

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  “Биелэх чин хүсэл” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Отгонцэцэг/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баярбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баярбилэг би захирал О.Отгонцэцэгтэй “Биелэх чин хүсэл” ХХК-д барилгын ерөнхий инженерээр 2014 оны 3 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сарын 2,000,000 төгрөгийн цалинтай ажилласан боловч энэ урьдчилгаа цалин гэж сар бүр өгсөөр 2,100,000 төгрөгийг авсан бөгөөд 21,809,186 төгрөгийн цалингаа авч чадаагүй байна. Үлдэгдэл цалингаа авахаар удаа дараа уулзаж шаардсан боловч хойшлуулсаар оффисийн байраа өөрчилж одоо хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй тодорхойгүй байгаа тул “Биелэх чин хүсэл” ХХК буюу захирал О.Отгонцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгч Б.Баярбилэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Баярбилэг миний бие хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар өгсөн нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Би ажил төрлийн шалтгааны улмаас шүүх хуралд суух боломжгүй байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Баярбилэгээс иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Биелэх чин хүсэл” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Отгонцэцэг/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Биелэх чин хүсэл” ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/Ш32017/06859 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Хүсэлт гаргагч Б.Баярбилэгт иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Биелэх чин хүсэл” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Отгонцэцэг/-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Биелэх чин хүсэл” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Отгонцэцэг/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Б.Баярбилэгт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

          Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд “Биелэх чин хүсэл” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Отгонцэцэг/-ийг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Биелэх чин хүсэл” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Отгонцэцэг/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Б.Баярбилэгт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Хасбаатар гудамж, 25 дугаар байр, 14 тоотод оршин суух, Боржигон овогт Булхүүгийн Баярбилэг  

Утас: 9435-2848

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: “Биелэх чин хүсэл” ХХК, захирал О.Отгонцэцэг, /рд:фд77122204 /, утас: 9999-8862  

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд 603 дугаар байр, 11-93 тоот

/УНА 7139, Тоёота крүгэр автомашинтай/

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ