Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/05

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Алдар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,

Шүүгдэгч: *******,

Шүүгдэгч. ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* нарт холбогдох эрүүгийн 1827001490080 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт оршин суух гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* /РД:*******/,

2. Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр баг, “*******” гэх газар оршин суух ******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-дын үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “” гэх газраас хохирогч *******гийн 14 тооны, хохирогч *******ийн 1 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч *******д 10 150 000 төгрөгийн, хохирогч *******д 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд *******тэй таарсан. Би *******эд манай энд эзэнгүй нэг азарга адуу 2-3 сар болж байна. Хоёулаа энэ эзэнгүй адууг зарж борлуулах уу гэсэн. Тэгэхээр нь би тууж авчирч өгсөн. Тэгээд л зарж борлуулсан. Ингээд энэ гэмт хэрэгт холбогдсон....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн адууг ******* надад өгөхдөө эзэнгүй адуу гэж өгсөн. Би хохирогч *******д хохирлыг нь 4 хувааж төлсөн. 5 500 000 төгрөгөөр нэг удаа, 2 500 000 төгрөгөөр нэг удаа, 600 000 төгрөгөөр нэг удаа, дараа нь эгчийн данснаас 400 000 төгрөгийг төлж нийт хохирогчид 9 000 000 төгрөг төлсөн...” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай мал хөдөө Есөнзүйл сумын “” гэдэг газар нутагладаг гэдэг айлд байдаг юм. Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр адууныхаа дэлийг засах гээд Өлзийт сумаас хөдөө мал руугаа явсан. Намайг уг газар явж очиход манай адуу байхгүй байсан. Тухайн үед би Есөнзүйл сум болон Өлзийт сумын нутгаар адуугаа хайгаад олоогүй. Мөн манай малчин бас эрж хайгаад олоогүй. Би адуугаа эрж хайгаад олохгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Би сартай цавьдар азаргатай 14 тооны адуугаа алдсан. Мөн манай адуунд гэж хүний 1 тооны хул алаг байдас байсан. Тэгэхээр нийт 15 тооны адуу алдагдсан. Манай адуунд бүгд зүүн талын гуяны хонхор хэсэгтээ Т үсгэн тамгатай ийн хул алаг байдас хүрээтэй туухай тамгатай байсан. 14 тооны адуу бүгд зүүн талын гуяны хонхор хэсэгтээ Т үсгэн тамгатай бүгд дэлтэй байсан. Үүнээс гадна ийн хул алаг шүдлэн засмал дэлтэй байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гарсан манай 14 тооны адууны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй Вендо гэдэг үнэлгээний компани манай адуунуудыг хэт багаар үнэлсэн байна. Алдсан адуугаа ахиж үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Манай адууг хулгайлсан этгээдүүдээс би 14 тооны адууныхаа үнэ өртгийг авмаар байна. Би адуугаа азаргаар нь алдсандаа их гомдолтой байна. Би өвөлжингөө адуугаа тэжээсэн өвснийхөө өртөг, адуугаа эрж хайсан шатахууны өртөг зэргийг нэхэмжилнэ. Үүнийг баримтаар гаргаж өгнө. Манай адууг хулгайлсан болон залуучуудад маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би адууг маань хулгай хийсэн нөхдүүдээс хохирлын мөнгөө аваагүй. Би маш их гомдолтой байна. Хохирлын мөнгөө нэхэмжилнэ. Тухайн үед адуугаа алдахад эрж хайсан, нааш цааш явсан шатахууны мөнгө болон тухайн адуунуудыг 2017-2018 оны өвөл тэжээсэн тэжээлийн мөнгийг баримтаар нэхэмжилнэ. Миний хохирлын мөнгийг ойрын хугацаанд бүрэн барагдуулахгүй бол шүүх хурлын нээлттэй хийлгэх хүсэлт гаргаж шүүх хуралд өөрийн биеэр оролцоно....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 07 дугаар сарын эхээр ******* гэж айлын адуунд хул алаг зүстэй зүүн талын гуян дээрээ хүрээтэй туухай тамгатай шүдлэн байдасаа тавьж байсан юм. Учир нь ахын азарга нь зүүн талын буюу Сүхбаатар аймгийн гаралтай гээд байдаг болохоор төл авах санаатай тавьсан юм. Миний хул алаг шүдлэн байдас 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр ахын сартай цавьдар азаргатай 14 тооны адуутай хамт алдагдсан. Тэдний адуу ер нь манай ойр хавиар бэлчээрлэдэг болохоор өдөр болгон шахуу хардаг байсан. ахын адуу 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр манай ойр хавиар харагдахаа больсон. ахын 14 тооны адуу болон миний 1 тооны хул байдас зэргийг Өлзийт сумын иргэн болон , , нар хулгайлж аваад зарсан сурагтай байсан. Би энэ талаар цагдаагаас сонссон. гэж хүн Есөнзүйл сумын гэх газар манайхтай ойрхон нутагладаг юмаа. Миний хул алаг байдсыг 350 000 төгрөгөөр хямдхан үнэлсэн байна лээ. Би уг үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй. Дахин үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна. Хул алаг байдас миний унаган адуу байгаа юм. Ямар нэгэн наадамд түрүүлж айрагдаж байгаагүй. Би хулгайч нараас алдсан хул алаг байдасынхаа өртгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...*******гийн адуутай хамт миний 1 тооны адууг хулгайлсан этгээдүүд миний хохирлыг барагдуулаагүй. Би хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна. Би хөдөө мал дээрээ ганцаараа байдаг зав муутай. Тухайн үед зав гарвал шүүх хуралд сууна. Би 1 тооны адууг маань хулгай хийсэн нөхдүүдээс мөнгө авахгүй, алдсан адуугаа орлуулж тухайн этгээдээс охин адуу авна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Ц.гийн өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Есөнзүйл сумын төв дээр банкнаас зээл авах гээд явж байсан чинь таараад хүнээс 10 гаран тооны адуу авах гэж байгаа гэж ярьж байсан. Маргааш орой нь гэгээтэй байхад Есөнзүйл сумын төв дээр над дээр ирээд нөгөө адуугаа авахаар болчихлоо үнэ ханшаа тохирчихлоо машинаа дуудчихлаа хоёулаа хамт хөдөө яваад ачаадахъя гэхээр нь би тэй хамт Есөнзүйл сумын нутагт нутагладаг ын гэрт очсон. Тэднийд хүн байгаагүй. бид 2 хоол хийж идээд байж байтал харанхуй болсон. Өвөрхангай аймгаас адуу ачих гэж байгаа машин ирсэн. Жолооч нь гэдэг хүн байсан. , бид гуравыг ын гэрт хоолоо идчихээд сууж байсан чинь 21 цагийн үед гэрийн гадаа морь дугараад хүн ирсэн. гэрээс гараад буцаж ирэхдээ нөгөө адуу өгөх хүн чинь ирчихлээ яваад гялс аччихъя гээд бид нар гарсан. машинтай урд ороод би араас нь гийн автомашин дотор суугаад араас нь дагаад малын саравчин дээр очсон. Тэр саравч ын малын саравч байсан. Бидний очоод удаагүй байж байтал адуугаа туугаад араас саравчин дээр ирсэн. Бид нар тууж ирсэн адууг нь хамт хашаад авто машин дээр ачиж байхад эхнэр хүүхэдтэйгээ бид нар дээр ирсэн. Тэгээд бид нартай адууг хамт автомашин дээр ачсан. Бид нар 15 тооны адууг автомашин дээр ачиж 23:00 цагийн үед дууссан байх. намайг адуу ачсан автомашинд суугаад зам дагаад явж бай би араас нь гарал үүслийн бичиг аваад очъё гэсэн. Би тай хамт хоёулаа Улаанбаатар хот руу хөдөлсөн. , , нар малын саравчин дээр үлдсэн. бид хоёрыг адуу ачсан автомашинтайгаа Тарны пост өнгөрөөд Элсэн тасархай орох гээд явж байхад , , түүний эхнэр нар араас ын цагаан өнгийн приус маркийн автомашинтай гүйцэж ирээд бид нар бууж уулзсан. , бид хоёрт ундаа ус өгсөн. , түүний эхнэр бид хоёроос түрүүлээд явсан бид хоёр араас нь дагаад явсан. бид хоёр Лүнгийн пост орох гэж явж байсан чинь намайг ээс гарал үүслийн бичиг ээ авсан уу гээд асуудаа гэсэн. Би рүү залгаад гарал үүслийн бичиг ээ авсан юм уу гэж асуусан чинь авчихсан гэж надад хэлсэн. Лүнгийн пост орохын алдад миний гар утас руу залгаад постон дээр цагдаа байхгүй байна шууд явчих гэсэн. бид хоёрыг Эмээлт орохын алдад Эмээлтийн наахан хэсэгт , нар зам дээр саарал микро автомашинтай хүнтэй уулзаад зогсож байсан. бид хоёрыг автомашинтайгаа дөхөөд очсон чинь араас дагаад яв гэсэн. Тэгээд бид нар өглөө 07-08 цагийн үед Эмээлт ороод ийн уулзаж байсан микро автомашинтай хүний мал мах авдаг хашаан дотор нь орсон. Би тэр хүнийг танихгүй. тэр ченж залууд 13 тооны адууг зарсан. Үлдсэн бор зээрд зүстэй 2 адууг нь голоод авахгүй байсан. Тэр адуу авсан ченж ээс адуу авахдаа гарал үүслийн бичиг нь хаана байгаа юм гэсэн чинь гарал үүслийн бичиг хийдэг хүн нь байхгүй хийлгэж амжаагүй хүрээд ирлээ гэж хэлсэн. Би ийг адуу зарж байхад нь гарал үүслийн бичиг яагаад хийлгээгүй юм гэсэн чинь гарал үүсэл хийдэг хүн нь байхгүй хийлгэж чадаагүй юм гэхээр нь тэгээд яагаад хийлгэчихсэн гээд худлаа ярьсан юм гэсэн чинь буруу гарынх байгаа юм гэж хэлсэн. Бид нар 13 тооны адуугаа өгчихөөд үлдсэн 2 тооны адуугаа хашаанаас аваад гарсан. Хашааны гадаа байж байсан чинь миний урд өмнө мал өгч байсан ченж над дээр ирээд чи ямар малтай ирсэн юм гэхээр нь би малтай ирээгүй манай 2 найз хэдэн адуутай ирсэн чинь 2 адуу нь гологдоод үлдчихлээ гэсэн. Тэгээд , хоёр уулзаад хоёр тооны адууг өгөхөөр болсон. Бид нар адуугаа зарчихаад ын приус маркийн автомашинтай нь Улаанбаатар хот ороод би үлдсэн. Бид нар нийт 15 тооны цавьдар азаргатай 2 бортой бараан голдуу адуунууд ачсан. Тэр адуунууд Т үсгэн тамгатай байсан. ах ганцаараа тууж ирсэн. адууг ачиж байх үед ахын адуу гэсэн. Би ах хоёрыг хоорондоо наймаа хийж байгаа юм болов уу гэж бодсон. Сүүлд нь Эмээлт дээр очоод гарал үүслийн бичиг хийлгээгүй болохоор нь хулгайн адуу болох талаар нь мэдсэн. Надад мөнгө өгөөгүй. Надад Улаанбаатар хотод ажил гараад тэр өдөр би унаа олдвол хот явах санаатай байсан. Тэгсэн чинь ирээд адуу ачаад өгчих гэхээр нь үнэгүй машин байна адууг нь ачиж өгөөд машинд нь суугаад явчихъя гээд адуу ачсан машинд нь зам зааж өгөөд хамт хот явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хуудас 123-124 дүгээр хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би автомашин дээр ачсан 15 тооны адууг хулгайн адуу болох талаар мэдээгүй. Тухайн үед гэдэг хүнийг эд өөрийнхөө адууг зарж байна гэж ойлгосон. Тэд нар надад хулгайн адуу болох талаар юм хэлж яриагүй. Эмээлт дээр ченжид өгөхөд нь гарал үүслийн бичиггүй тэр ченж зураг авна гээд байхаар хулгай адуу юм байна гэж ойлгосон. Би ийг танина. Бидний хооронд төрөл садангийн холбоо байхгүй. ийг Төөгөө гэж дууддаг. г Билгээ, г гэж дуудаг юм байна лээ. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай ойролцоо байдаг саравчин дээрээс гэж хүний цагаан өнгөтэй автомашинд марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна 15 тооны Т үсгэн тамгатай 2 бортой 1 хонгор алагтай ер нь бараан зүсмийн адуунууд ачсан. Тухайн адуунуудыг , , , автомашины жолооч бид 5 автомашин дээр ачсан. тухайн 15 тооны адууг мориор тууж ирсэн гэсэн. Миний автомашинд бензин хийж өгсөн. Хэдэн төгрөгөнд хийж өгсөн талаар санахгүй байна. адуу зарсныхаа 2-3 хоног дараа 2018 оны 07 дугаар сарын 26-27-ны үеэр миний автомашиныг худалдаж авъя гээд би түүнд зарсан. Тухайн үедээ надад 6 000 000 төгрөг өгсөн. Би автомашинаа түүнд 10 000 000 төгрөгөөр зарсан. Үлдсэн мөнгийг нь өгөөгүй байгаа. Тэр автомашин нь Тоёота приус-20 маркийн 16-71 ӨВО улсын дугаартай автомашин байгаа...” /хх-ийн 1 дүгээр хуудсын 129-130 дугаар хуудас/....... ченжид Та ийн өөрийн зураг, иргэний үнэмлэхний нь зургийг авчихгүй юу наад адуу чинь ийн адуунууд гэж хэлсэн. Тэгээд ченж түүний зураг, иргэний үнэмлэхний зураг зэргийг аваад байх шиг байсан. Би тухайн адуунуудыг гэдэг хүнээс худалдаж авсан гэж ойлгосон тийм учраас ченжид өөрийнх нь адуунууд гэж хэлсэн. Би ченжийг яаж мэдсэн гэхээр 2018 оны 07 дугаар сарын эхээр өөрийнхөө малаас Улаанбаатар хот руу хэдэн тооны мал оруулж зарахдаа ченжид өгч байсан болохоор түүнийг зүс мэднэ. Би тухайн үед ченжид адуунууд ийн адуу болох талаар хэлсэн. Мөн түүнийг хөлсний машинаар адуугаа ачуулж ирсэн талаар хэлсэн. Тухайн үед бичиг байхгүй гээд авах үгүй нь мэдэгдэхгүй байгаад байхаар нь хурдан явах гээд яараад би таньд урд өмнө мал өгч байсан наад адуунууд чинь нэг тамгатай нэг айлын адуунууд гэж хэлээд та авчихаад гэсэн. Тэрнээс би тухайн адуунуудыг хулгайн адуу болохыг мэдчихээд ченжид зарах тал дээр нь идэвхитэй оролцсон асуудал байхгүй. , гэдэг хүнээс нэг ижил тамгатай адуунууд авсан болохоор нь гэж хүнийг өөрийнхөө адууг эд зарж байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хуудсын 130-132 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө намайг гэртээ байхад урьд өмнө надад мал өгч байсан. гэж залуу манай найз адуутай ирж байгаа юм та ирээд авчихаач гэсэн. Би өглөө гэрээсээ гараад Эмээлт захын овооны доор 08 цагийн үед уулзаад адууг нь авахаар болсон. Тэгээд би тэднийг өөрийнхөө машинтай дагуулаад хашаандаа орсон. Адууг хашаанд буулгахаас өмнө би малынхаа бичиг баримтыг гаргаад ир гэсэн чинь бичиг баримт байхгүй гэсэн. манай найзын өөрийнх нь адуу байгаа юм хөлсний автомашинаар ачин ирсэн машин нь явах гээд яараад байна гэсэн. Тэр адууны эзэн залууг гэж байсан. Тэр залуу гарал үүслийн бичиг хийлгэх гэсэн чинь оройтоод хийдэг хүмүүс нь байхгүй байсан юм. Миний өөрийн адуунууд байгаа юм гэсэн. Би бичиггүй адуу авахгүй гэсэн чинь би танд урьд өмнө мал өгч байсан та авчихаач нэг айлын нэг тамгатай адуунууд байгаа юм санаа зоволтгүй гээд байсан. Тэгээд би гуйгаад байхаар нь нэг тамгатай адуунууд байхаар нь итгээд авсан. Тэр үед би адууны эзэн гэж залуугийн иргэний үнэмлэхний зураг, адуу ачсан машин зэргийг нь гар утсаар авч байсан манай хүүхэд устгачихсан байна лээ. Тэд автомашин дээр 15 тооны адуу ачсан байсан. Би түүнээс 13 тооны адууг нь тус бүр 500 000 төгрөгөөр бодож нийт бэлэн 6 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн адуу дотор 2 жижиг биетэй адуу байхаар нь аваагүй. Тэд өөрсдөө машин машин дээрээ ачаад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2018 оны 07 дугаар сарын 23 билүү 24-ний өдөр Эмээлт зах дээр ажил дээрээ байж байхад 12 цагийн үед урд өмнө надад нэг удаа мал өгч байсан зүс таних залуу та манай найзын 2 даагыг авчихаач, хужаагийн үйлдвэр дээр адуу өгсөн чинь хоёрыг нь жижиг байна гээд авахгүй байна. Та авчих гэсэн би бичиг баримт нь байна уу гэсэн чинь нэг бичигтэй ирсэн. Хужаагийн үйлдвэр дээр адуу өгөхдөө бичгээ өгчихсөн гэсэн. гээд шар залуу нь миний өөрийн адуу байгаа юм та авчих гээд байсан. тэр хоёр даага нь нэг нь бор зүстэй, нөгөөх нь сартай зээрд зүстэй жижиг биетэй байсан. Би хулгайн адуу болох талаар мэдээгүй. Тэр 2 адуу зүүн талын гуян дээрээ Т үсгэн тамгатай байсан шиг санагдаж байна.....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141-143 дугаар хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг Өвөрхангай аймагт байхад Есөнзүйл сумын гэх залуу Есөнзүйл сумаас Улаанбаатар хот руу хүн адуу ачуулъя гээд байна ачих уу гэж ярьсан. Тэгэхээр нь би ачъя гэсэн. Би Өвөрхангай аймгаас 18 цаг өнгөрөөж гараад орой нар жаргах гэж байхад Есөнзүйл сумын хөдөө ын гэрт ирсэн. Тэдний гэрт , 2 хоол хийгээд сууж байсан. гэртээ байхгүй байсан. Хоол идээд сууж байхад гэрийн гадаа морьтой хүн ирээд , 2 ачих адуу ирчихлээ гээд саравчин дээр очиж ачъя гээд бид нар саравчин дээр очиж 15 тооны адууг автомашин дээр ачсан. Тэр 15 тооны адууг гэдэг хүн морьтой тууж ирсэн. Тэгээд бид хоёр миний автомашинтай ачсан адуугаа аваад хөдөлсөн. Тэд Есөнзүйл сум орж гарал үүслийг бичиг аваад араас чинь очъё гээд үлдсэн. Тэгээд би адуу ачсаныхаа өртөг болох 525 000 төгрөгийг ээс аваад Улаанбаатар хот орсон. Тэд нар үлдсэн. Би 73-89 ӨВО улсын дугаартай өөрийнхөө эзэмшлийн Хюндай Трак нэртэй цагаан өнгийн автомашинаар ачсан. Би тэр адуунуудыг хулгайн адуу болох талаар мэдээгүй. Хулгайн адуу болох талаар тэд нараас хэн ч надад ярьж хэлээгүй. Би бодохдоо , , нарыг тухайн 15 тооны адууг гэж хүнээс худалдаж авч байгаа юм болов уу гэж бодсон. Тухайн адуунууд Т үсгэн тамгатай бор, хул, зүстэй бараан голдуу 15 тооны адуу байсан. Би замдаа гарал үүслийн бичиг авсан эсэх талаар тэд нараас асуугаагүй. Эмээлт зах дээр очоод ченж машины зураг аваад эхлэхээр нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээх хх-ийн 144-145 дугаар хуудас/,

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 07 дугаар сарын 22-ны үеэр миний маллаж байсан ******* гэж хүний сартай цавьдар азаргатай 15 тооны адуу алга болсон. 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр ******* адууныхаа дэлийг засаг гээд ирсэн чинь адуу нь олдоогүй. Тэдний адуунууд “” орчимоос холддоггүй байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээх ххийн 149-150 дугаар хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Адуу авч байгаа ченж гарал үүслийн бичиггүй мал байна. Та нар зургаа авахуул гэхээр нь манай нөхөр бид хоёрынх биш ээ эзэн энэ гээд ийг зааж өгөөд тэр ченж нь ийн зургийг авсан гэж манай нөхөр над дээр ирэхдээ хэлсэн. , 2 урд өмнө адуу авна гээд яваад байдаг байсан болохоор нь гэж хүнээс худалдаж авсан гэж ойлгосон. Нөхөр бид 2 тэр машиныг худалдаж аваад удаагүй байж байгаад Улаанбаатар хот яваад ирсэнийхээ дараа эд 10 000 000 төгрөгөөр зарсан. 6 000 000 төгрөгийг өгчихсөн байгаа. Үлдсэн 4 000 000 төгрөгийг нь өгөөгүй. Тэгж байгаад өгнө...” гэсэн мэдүүлэг /1 дүгээх хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Гэмт хэргийг гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд /1 дүгээр хх-ийн 4-20 дугаар хуудас/

Хохирлын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 179-180, 203-204 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-дын үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “” гэх газраас хохирогч *******гийн 14 тооны хохирогч *******ийн 1 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч *******д 10 150 000 төгрөгийн, хохирогч *******д 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/, хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас/ гэрч Ц., Б., , э, , Д., нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 123-126, 129-132, 139-140, 141-143, 144-147, 149-150, 151-152 дугаар хуудсууд/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******, ******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, Ц.Хонгорзул нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ...*******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй харин алдуул мал ашигласан гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт урьдчилан амлаж *******г санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж гэмт хэргийн хамжигч болох нь гэрч Ц.гийн мэдүүлэгт...... Лүнгийн пост орох гэж явж байсан чинь намайг ээс гарал үүслийн бичигээ авсан уу гээд асуудаа гэсэн. Би рүү залгаад гарал үүслийн бичигээ авсан юм уу гэж асуусан чинь авчихсан гэж надад хэлсэн. Лүнгийн пост орохын алдад миний гар утас руу залгаад постон дээр цагдаа байхгүй байна шууд явчих гэсэн.......Тэр адуу авсан ченж ээс адуу авахдаа гарал үүслийн бичиг нь хаана байгаа юм гэсэн чинь гарал үүслийн бичиг хийдэг хүн нь байхгүй хийлгэж амжаагүй хүрээд ирлээ гэж ******* хэлсэн. Би *******ийг адуу зарж байхад нь гарал үүслийн бичиг яагаад хийлгээгүй юм гэсэн чинь гарал үүсэл хийдэг хүн нь байхгүй хийлгэж чадаагүй юм гэхээр нь тэгээд яагаад хийлгэчихсэн гээд худлаа ярьсан юм гэсэн чинь буруу гарынх байгаа юм гэж хэлсэн.... гэх мэдүүлэг, гэрч Д.гийн мэдүүлэгт... 2018 оны 07 дугаар сарын 22-ны үеэр миний маллаж байсан ******* гэж хүний сартай цавьдар азаргатай 15 тооны адуу алга болсон. 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр ******* адууныхаа дэлийг засах гээд ирсэн чинь адуу нь олдоогүй. Тэдний адуунууд “” орчимоос холддоггүй байсан ...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Мөн хохирогч *******, ******* нар нь дээрхи алдагдсан адуугаа Цагдаагийн байгууллагад алдагдсан тухай эрэн сурвалжлуулж байгаагүй алдагдсан 15 тооны адуунууд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “” гэх газарт байнга нутагладаг талаар гэрч хохирогч нарын мэдүүлэгээр нотлогддог.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруутай, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* нарыг гэм буруутайд тооцуулахаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хэрэгт битүүмжлэгдсэн *******гийн хувьд ногдох хөрөнгөнөөс 10 950 000 төгрөгийн үнэ бүхий 11 тооны адуу, 9 тооны үхэр, *******ийн хувьд оногдох хөрөнгөнөөс 4 400 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхэр, 50 тооны хонийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******д хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/13 дугаарт үнэлгээгээр *******гийн 14 тооны адууны төлбөр 10.150.000 төгрөг төлөх байснаас *******гийн хамт нийт 17.500.000 төгрөг төлсөн. Үүнээс миний зүгээс 9.000.000 төгрөгийг төлсөн. Иймд хохирол илүү төлсөн төлбөрөө гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч *******д 17.500.000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна.

Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.2-д заасан ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* нарт хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Сугарын д 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Норовсамбуугийн ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сугарын д оногдуулсан 2 жил /хоёр/ 2 /хоёр/ сарын хугацааны хорих ялыг, шүүгдэгч Норовсамбуугийн эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацааны хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсгүй, хилийн хориг тавигдаагүй цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн хувьд ноогдох хөрөнгө болох 11 тооны адуу, 9 тооны үхэр зэргийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 49 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.ийн хувьд ноогдох хөрөнгө болох 2 тооны үхэр 50 тооны хонь зэргийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 50 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Хонгор зүсмийн морийг хурааж Улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАГИЙМАА