Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02399

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02399

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 22А байр 151 тоотод оршин суух, Боржигон овогт Дашданзангийн Мөнх-Эрдэнэ /РД:шг85091078/,

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төмөрбатын Батсайхан /РД:чк75033076/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие онлайн худалдаа эрхэлдэг бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Т.Батсайхантай уулзсан.  Улмаар Т.Батсайхан нь миний барааг зарж, дундаас нь ашиг олдог байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд надад 3 ширхэг гутал зарж өгсөн болно. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 01-ний  өдөр надаас 3 хос гутал, 4 ширхэг эмэгтэй  цүнх нийт 1,900,000 төгрөгийн барааг зараад өгье гэж авч яваад одоо болтол мөнгийг нь өгөөгүй байна. Хариуцагч Т.Батсайхан одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй Т.Батсайханыг эрэн сурвалжлах тухай иргэний хэрэгт миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Мөнх-Эрдэнэ иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Батсайханыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Батсайханд холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32017/10320 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.  

 

Хүсэлт гаргагч Д.Мөнх-Эрдэнэд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Батсайханыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Батсайханыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Д.Мөнх-Эрдэнэд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

          Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Төмөрбатын Батсайханыг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Т.Батсайханыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч  Д.Мөнх-Эрдэнэд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, Богд ар хороолол, 22А байр 151 тоотод оршин суух, Боржигон овогт  Дашданзангийн Мөнх-Эрдэнэ /Утас: 8919-2562/   

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: Төмөрбатын Батсайхан /РД:чк75033076/

/утас: 9899-2650, 9911-7405/

Хаяг: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо,  34-137 тоот

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ