Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02398

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02398

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 1 дүгээр байр, 14 тоотод оршин суух, Боржигон овогт Мядагийн Ганхуяг /РД:ух62121116/,

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Одонбилэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө хороо дундын 45-20 тоотод оршин суух Б.Одонбилэгээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.Одонбилэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байна  гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгч М.Ганхуяг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

М.Ганхуягаас иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Одонбилэгийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Тэрээр хариуцагч Б.Одонбилэгт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн  102/Ш32017/08305 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.  

 

Хүсэлт гаргагч М.Ганхуягт иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Одонбилэгийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Одонбилэгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч М.Ганхуягт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

          Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Одонбилэгийг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Одонбилэгийгэрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч М.Ганхуягт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 1 дүгээр байр, 14 тоотод оршин суух, Боржигон овогт Мядагийн Ганхуяг

/Утас: 9911-8784/                                                                                               

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: Б.Одонбилэг

/утас: 8822-9173/

Хаяг1: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө, дундын 45-20 тоот /дүү н.Баатар/,

Хаяг2: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, Бонус биллиардийн төв

Хаяг3: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ үе хороолол, 103 байр, 30 тоот

 

 

 

       

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ