Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/133

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж.

Нарийн бичгийн дарга Д Одончимэг.

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж Нарантуяа.

Шүүгдэгч Б Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэпг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батдоолигийн Мөнх-Одод холбогдох эрүүгийн 17150000550004 дугаартай, 132/2017/0115/Э индэкстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1977 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 40 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтои мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ....багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Батдорлигийн Мөнх-Од       

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б Мөнх-Од нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутагт        Ц.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт

хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Одын өгсөн: 2017 оны 7 дугаар сарь.н 27-ны өдөр манай тарианд үхэр орсон байхад нь хашсан. Миний хашсан үхрүүд хохирогч Ц.Отгонбаяр ахын үхэр байсан. Би урьд нь Ц.Отгонбаяр ахад олон удаа сануулж байсан Ц Отгонбаяр ах манай эхнэр дээр ирээд уурлаж загнаж байгаад үхрээ аваад явсан. Удалгүй манайд хутга бариад хоолойг нь огтолно гээд Алтангэрэл гэдэг адуучин залууг хөөж туугаад байсан. Би араас нь хүн амьтан хутгалчих болов уу гээд очсон. Тэгтэл гэрийнхээ гадаа ална гээд хутга бариад ухас хийхэд нь санаандгүй гар луу нь модоор цохьсон. Яаж цохисноо мэдэхгүй байгаа Ц Отгонбаяр ах гар хугарчихлаа гэсэн. Би айгаад яваад өгсөн. Ц Отгонбаяр ахын амьдрал ахуйд нь би их тус болдог. Ямар нэгэн асуудал гарахаар над дээр л ирдэг Архи уух болгондоо намайг хэл амаар байнга доромжилдог. Би Ц Отгонбаяр ахад маш их гомдолтой байна Хохиролд 1500000 төгрөг. нэг хонь өгсөн гэх мэдүүлэг.

17150000550004 дугаартай эрүугийн хэргээс мердөн байцаалтын шатанд.

Хохирогч Ц.Отгонбаярын өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-өндөр сумын "Хонгор" багт байдаг хадам эх Содномындоо очсон юм. Тэгээд 2017 оныб дугаар сарын 17-ны өдөр 18:00 цагийн үед хадмынхаа гадаа мотоцикль янзлаад байж байтал манай эхнэрийн ахынх нь хүү болох М.Билгүүнбаяр ирээд: ". .манайхны үхрийг тарианд орлоо гээд Б.Мөнх-Од гуай хашсан байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би М Билгүүнбаярын морийг унаад тухайн өдөр үхэр хариулах ээлжтэй байсан Алтангэрэлийнд очиж энэ тухай хэлэхэд Алтангэрэл:", би машинаа янзалчихаад очьё, чи очоод учрыг нь олж бай" гэхээр нь би Б.Мөнх-Одын гадаа давхиж очсон юм Б Мөнх-Одын адууны хашаанд 40 гаруй үхэр хашаатай байхаар нь би өөрийнхөө үхрийг авах санаатай наанаас нь дөхөж очоод хашааны хаалгыг онгойлгох зуур ойролцоо байсан морины уяан дээрээс нэг хүн: "...яах гээд үхэр гаргах гээд байгаа юм бэ?" гэхээр нь би: "чамд ямар хамаатай юм бэ, ална шүү пизда минь" гээд тэр залуу дээр очиж түүнийг мориор хөөж элдсэн. Гэр залуу уяагаа тойроод зугатаахаар нь би буцаж очоод хашааны хаалгыг онгойлгож байтал Б.Мөнх-Одын эхнэр Ариунтунгалаг хүрч ирсэн Би Ариунтунгалагт: "ах нь үхрээ гаргаж авлаа шүү, үхэр тарианд орсоны хариуцлагыг өнөөдрийн үхэр хариулах ээлжтэй байсан Алтангэрэлтэй яриарай" гээд өөрийнхөө 14 тооны үхрийг ялгаж гаргаад тууж харьсан. Тэгээд хариад мориноосоо буугаад байж байтал араас Б.Мөнх-Од мотоцикльтэй ирээд яахаараа манай малчныг ална шудна гээд байдаг юм бэ” гэхэд нь би: "чи юун сүртэй юм бэ, би эхнэрт чинь хэлээд үхрээ аваад ирсэн, танай тэр муу малчин юу гээд байгаа юм бэ" гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгтэл Б.Мөнх-Од " ..та намайг урьд нь олон удаа дарамталж байсан таньд дандаа дарамтлуулна гэж байхгүй шүү. наашаа хүрээд ир" гэхээр нь би наанаас нь дөхөж очтол Б.Мөнх-Од буцаад гэрлүүгээ ^йгээд явчихсан. Тэгэхээр нь би араас нь хар иштэй хутга бариад Б.Мөнх-Одын гадаа морьтой давхиад очиход Б Мөнх-Од хашааныхаа хаалганы хажууд байсан 1 метр орчим урттай прүс модыг шүүрч аваад наашаа дөхөхөөр нь би хутгаа далайгаад: "чамайг алнаа, шөнө ирж хоолойг чинь огтолно доо" гэж хэлчихээд буцаж давхиад Алтангэрэлийн гадаа очиход Б Мөнх-Од миний араас мотоцикльтэй давхиж ирээд модоороо намайг цохихоор нь би гараараа хаахад гар руу маань модоороо цохьсон. Миний гар хугарчих шиг болохоор нь: "чи гар хугалчихлаа" гэхэд тэр дахиад цохихоор нь би нөгөө гараараа хаасан. Тэгээд нилээд олон удаа цохиулсаны дараа тэнд байсан Аптангэрэл, Бадамцэцэг нар ирж Б Мөнх-Одыг салгасан. Б.Мөнх-Одод цохиулсаны улмаас миний баруун гар бугуйн хэсгээрээ савхан яс нь 1 удаа зүүн гар тохойны урд хэсгээр 3 удаа хугарсан байна Би Булганы эмнэлэгт гарынхаа зургийг авахуулахад Эрдэнэтийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн тул Эрдэнэтийн нэгдсэг. эмнэлэгт ирж зургийг нь авахуулж. хагалгаанд орж зүүн гараа 3 хадуулсан Мөн баруун гарынхаа бяцарсан ясыг түүж авахуулаад шохойдуулж боолгосон. Үрэвсэл дарах эм. тариа хийлгэсэн. Өвчин намдаах эм тариа их хийлгэсэн Шарлага хийлгэж. кальци ууж байна Хоёр гар маань хоёулаа хугарсан болохоор одоогоор хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдаад байна. Би гомдолтой байна. 100*5< хөдөлмөрийн чадвараа алдсан учраас гэртээ байшин барих гэж эхний модоо татса байсан. Мөн айлд байшин барих ажилтай байсан ч одоо гэртээ асаргаанд байгаад цаг их алдсан. Эхний удаа гарсан эмчилгээний зардал Гэмтлийн хагалгаанд \баруун гарын бяцарсан ясыгтүүж гипсдэх, зүүн гарын хугарсан ясыг хадсан\6500С0 төгрөг, ор хоног \даатгалтай\ 62000 төгрөг, гаднаас авсан эмчилгээ өвчин намдаах эм үрэвслийн эсрэг тариа. хордлого тайлах дусал. кальци 86000 төгрөг, боолтонд нэг өнжөөд 5000 төгрөгөөр 16 удаа боолгоод 80000 төгрөг, бент нэг боолт хийхэд 3 ширхэг нь 4200 төгрөгөөр 16 өдөр 67200 1өгрөг. гипсдүүлэхэд 12000 төгрөг унаа зардал асран хамгаалагчтайгаа "Хутаг-өндөр - Булган - Эрдэнэт-Улаанбаатар' "Эрдэнэт-Булган" 250000 төгрөг. нийт зардал 1207200 төгрөг гарсан. Б.Мөнх-Одын төрсөн дүү Б Ариун-Эрдэнэ. Б Мөнхбаяр нар нь тус тус 500000 төгрөг шилжүүлсэн. Хойшид дахин гэмтлийн хагалгаанд орох эмчилгээний зардлыг Б Мөнх-Одосс нэхэмжилж байна гэх мэдүүлэг/хх 11-12 тал/,

           Гэрч П Анамбадамын өгсөн: Би Ц.Отгонбаярын эхнэр юм Манай нөхрийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хутаг-Өндөр сумын "Хонгор'" багт хамаатны дүү Б Мөнх-Од зодсоноос болж баруун гар нь 1 хугаралтай, зүүн гар 3 хугаралтай, нуруу нь өвдөж. их биеийн хэсэгт хөхрөлт ихтэй байна Нүүрний зарим хэсгээр халцарч шалбарсан Энэ гэмтлүүдээс болж хөдөлмөрийн чадваргүй болсонд миний зүгээс гомдолтой байна. Би өөрөө зүрхний судасны бүдүүрэлтэй, даралт О                            хэлбэлзэлтэй байдаг учраас эмчийн хяналтанд байдаг байсан бол одоо нөхрийгөө асарч мөнгөн орлого байхгүй. сэтгэл санаа хямралтай байна Би Б Мөнх-Одтой 2 удаа утсаар ярьсан Эхний удаад: "чи нөхрийг маань 2 гаргүй болгочихлоо яасан зэрлэг балмад юм бэ" гэж хэлэхэд Б Мөнх-Од уурлаад утсаа салгасан, дараагийн удаад нь: "чи ах дүү хүмүүс байж ахаасаа уучлалт гуйж болдоггүй юмуу гэж хэлэхэд Б Мөнх-Од: "уучлалт гуйхгүй" гэж хэлээд утсаа салгасан гэх мэдүүлэг,

          Гэрч М.Бадамцэцэгийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг 30 минутын үед Хонгор багийн төвд байдаг хөрш айл Алтангэрлийнд ороод сууж байтал гадаа хүмуүс чанга хашгиралдаад байхаар нь гараад хартал Ц.Отгонбаяр Мөнх-Од нар зодолдсон бололтой миний гар хугарчихлаа боогоод өгөөч гээд зогсож байсан. Хэн хэнийгээ яаж зодсоныг мэдэхгүй гэх мэдүүлэг/хх 16 тал/.

           Гэрч Х.Алтангэрэлийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр машинаа янзлаад байж байтал Ц Отгонбаяр. Мөнх-Од нар миний машины хажууд зодолдоод эхэлсэн Яг хэн нь хэнийгээ зодсоныг мэдэхгүй. Намайг машин доороосоо гарч ирэхэд тэд зодолдохоо больсон ба Ц Отгонбаяр нь гар хугарсан байна. гар боогоод өгөөч гэхээр нь манай хөрш С Бадамцэцэг бид 2 гарт нь чиг барьж боож өгсөн гэх мэдүүлэг /хх 17 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч О Нансалмаагийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай

           Ц Отгонбаярын биед зүүн шуу яс дээд 3/1, зүүн шуу яс дунд 3/1, зүүн богтос яс дунд 3/1 хэсгээрээ, баруун богтос ясны доод 3/1 хэсгээр зөрсөн хугарал. зүү- шуунд шарх гэмтэл тоггоогдлоо

            Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

            Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 3 1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           Цаашид энгийн хөдөлмөрийн тэгтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 20 тал/.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тоггоол /хх 1 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 3 тал/. гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4 тал/. иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30 >                тал/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх 31 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав

           Хавтаст хэрэгт цугларч. шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв

            Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнх-Од нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутагт Ц Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсаг. хууль зүйн факт үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тоггоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан. түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай. хэргийн сэдэлт шалтгаан. учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч ЦОтгонбаяр. гэрч П Анамбадам М Бадамцэцэг X Алтангэрэл нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл. гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлсх баримтуудаар хангалттай нотлогдож байна

           Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв. хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон Аймгийн прокурорын газраас хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Б.Мөнх-Одьи Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч Б Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ

            Шүүгдэгч Б Мөнх-Одод ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг. гэм хоры арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож. мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүгдэгч Б.Мөнх-Одын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Отгонбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй. нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Мөнх-Од нь цагдан хоригдсон хоноггүй хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 36.6 36.7, 36.8. Зб.Юдугаар зүйлүүдэд заасныгтустус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Батдорлигийн Мөнх-Одыг хүний эрүүл мзндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Одыг450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Од нь торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж биелүүлэх хугацааг 9 /ес/ сараао тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Од нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

  1. Шүүгдэгч Б Мөнх-Од нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. хохирО1ч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай
  2. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж. тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Мөнх-Одод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38 1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоггоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЦЭРЭНХАНД

                                      

 

•ч*.'