| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02598/И |
| Дугаар | 102/ШШ2017/02383 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/02383
| 2017 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/02383 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд оршин байх “Хүнс трейд” ХХК /РД:2702657/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 76 дугаар байр, 37 тоотод оршин суух, Хилинт овогт Балганы Баянмөнх /РД:ою79011530/-д холбогдох,
57,731,740 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хүнс трейд” ХХК-ийн төлөөлөгч Л.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баянмөнх нь манай компанид хүсэлт тавин 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ХА-МБ16/57 тоот зээлээр төмс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан 1 килограммыг 450 төгрөгөөр, нийт 205 тонн 420 килограмм, 92,439,000 төгрөгийн үнэ бүхий төмсийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд зээлээр худалдаж авсан. Мөн тухайн өдрөө АХШ 16/32 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан зээлээр төмс худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Дархан говь ХХК-ийн зүүн талд байрлах, улсын бүртгэлийн 000431139 дугаар гэрчилгээ бүхий, нэгж тапбарын 4608007169 дугаартай зоорийн зориулалттай 6550 м.кв газар, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Дархан говь ХХК-ийн зүүн талд байршилтай, Улсын бүртгэлийн Ү-1105003148 дугаартай, 196.8 м.кв талбайтай агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Дархан говь ХХК-ийн зүүн талд байршилтай, Улсын бүртгэлийн Ү-1105000594 дугаартай, 623.4 м.кв талбайтай агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Дархан говь ХХК-ийн зүүн талд байршилтай, Улсын бүртгэлийн Ү-1105003149 дугаартай, 430.8 м.кв талбайтай агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Баянмөнхийн худалдан авсан хүнсний ногооны үнээс хорогдолд 36,975,600 төгрөгийг хасч тооцсон бөгөөд зээлээр төмс худалдах, худалдан авах гэрээний төлбөр 51,301,900 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж, утсаар ярьж, уулзалт хийсэн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн. Иймд Б.Баянмөнхөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ХА-МБ16/57 тоот зээлээр төмс худалдах, худалдан авах тухай гэрээний төлбөр 51,301,900 төгрөг, гэрээний 2.5-д заасны дагуу хүү 6,908,656 төгрөг, нийт 57,731,740 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал нэхэмжилсэн нийт үнийн дүн 57,731,740 төгрөгийн 6,908,656 төгрөгийг авахаас татгалзаж, хариуцагч үлдэх 51,301,900 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 12,825,475 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12,825,475 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12,825,475 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12,825,475 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хүнс трейд” ХХК нь хариуцагч Б.Баянмөнхөд холбогдуулж 57,731,740 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжилсэн нийт үнийн дүн болох 57,731,740 төгрөгийн 6,429,840 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч үлдэх 51,301,900 төгрөгийн 12,825,475 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 12,825,475 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 12,825,475 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 12,825,475 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохирчээ.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хүнс трейд” ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 57,731,740 төгрөгийн 6,429,840 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Баянмөнх үлдэх 51,301,900 төгрөгийн 12,825,475 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 12,825,475 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 12,825,475 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 12,825,475 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 207,230 төгрөгийг улсын орлогоос, 207,230 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ