| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0011 /Э |
| Дугаар | 2017/ШЦТ/25 |
| Огноо | 2017-04-01 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж
нарийн бичгийн дарга Э Цэнгүүн,
улсын яллагч Ц Сувдаа.
хохирогчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******, шинжээч Г.*******, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 201606000066 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. ам бүл 2. хүүгийн хамт Улаанбаатар хот Баянзурх дүүргийн 9 дүгээр хороо, 43-659 тоотод оршин суух, Өгөөмөр зах дээр машины засварчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт *******ын ******* /РД: *******/.
Яллагдагч Г.******* нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Тээл толгой” гэх газарт нийтийн хэрэгцээний зам дээр 48-07 УНВ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа ЗХД-ийн 8.2 дахь хэсэгт заасан "Эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчснөөс өөрийн зорчих хэсгээр явж байсан 12-80 УБХ улсын дугаартай Тоёото короло маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Г.гийн бие махбодид хүнд гэмтэл, хохирогч Ц.ын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.*******гийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг.
Шинжээч Г.*******ийн өгсөн: Шинжээчийн дүгнэлтийг хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүдийг үндэслэн гаргасан. "Эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн нь уг осол гаргах шалтгаан болсон. шүүгдэгч Г.******* дүрэм зөрчсөн гэх мэдүүлэг,
201606000066 дугаартай эрүугийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд
Хохирогч Г.гийн өгсөн: ...Одоо миний биеийн байдал хүнд байна Баруун гар 2 хугаралтай, зүүн хөлний дунд чөмөг хугарсан, тархиндаа 2 хэсэг газар 3 см орчим газар оёо тавиулж, тархи хавантай, цус хуралт, няцралттай байна. Гэмтлийн дараа тархи гэмтэлтэй, уушиг няцарсан, тархины саажилт хоолойг боссон байсан учраас амьсгалхад бэрхшээлтэй. яриа гарахгүй байсан. Амьсгалуулах зорилгоор гуурс тавьж байгаад одоо жаахан гайгүй болоод байна. Өвчин намдаах хоёр ч тариа байнга хийлгэж байна Эрүүл саруул явж байгаад ийм болчихсондоо маш их гомдолтой байна Өөрт учирсан бүх хохирлоо гаргуулмаар байна... гэх мэдүүлэг /хх 75 тал/,
Хохирогч Н.ийн өгсөн. ...Би өөрөө машин бариад хөдөлгөөнд оролцож явсан. Рашаант сумаас гараад нилээд явж байтал гэнэт миний өөдөөс гэрэлгүй машин урсгал сөрөөд орж ирсэн. Тэр машин их хурдтай явж ирсэн. Би хараад л энэ яаж байнаа гээд баруун гар тийшээгээ дараад тас хийгээд явчихсан. Нөгөө талын хүмүүстэй уулзахад шийддэг газар нь шийдэх байхаа гээд тоохгүй байсан. Энэ хүнээс болж эрүүл байсан хүмүүс бэртэж гэмтсэн. Аав маань цаашид хүний асаргаанд ороод байна. жилийн өмнө 10000000 төгрөгөөр авч байсан машин ажиллагаагүй болсон. Уг нь тэр залуу ч гэсэн манай нутгийн хүн байсан. Уулзаад учир зүйгээ олох боломж байна >7 гэхэд тоохгүй байсан. Учирсан хохирол төлбөрөө бүгдийг нь гаргуулна Би одоо ажлаа хийгээгүй 40 хоног болж байна. Тэр залуугаас болж миний гэр бүлд маш их хохирол учираад байхад нэг ч ярихгүй байгаа. Уг нь миний утасны дугаарыг авсан... гэх мэдүүлэг /хх 77 тал/.
Хохирогч Ц.ын өгсөн: ...Увс аймгаас Улаанбаатар хотруу өөрийн нөхөр , хадам аав болон хүүгийн хамт 12-80 УВХ улсын дугаартай “тоёото королла" маркийн машинтай 2016 оны 2 дугаар сарын 08-ны шөнө явсан юм. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 09-ний шөнийн 1 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг "Тээг толгой" гэх газар асфальтан зам дээр гэнэт ямар ч гэрэлгүй машин урдаас ирж явснаа өөрийн явж байсан эгнээнээсээ гараад урсгал сөрж бид нарын машины өөдөөс ирэхэд нь манай нөхөр баруун гар тал руу машины жолоог дарахад манай машины зүүн талаас ирж мөргөсөн. Тэгээд би машинаас хүүхдээ аваад буухад хадам аав машины урд хавчуулагдсан байсан. Нөгөө машинаас 3 том хүн. 1 хүүхэд бууж ирсэн Машин мөргөлдсөний дараа манай машин замын баруун тал руу гараад зогссон. Нөгөө мөргөсөн машин замын зуүн талд замаас гараад зогссон байсан Би тэр хүмүүст та нар машиныхаа гэрлийг асааж явахгүй машины урдаас яагаад ороод ирж байгаа юм бэ? гэхэд та нар өөрсдеө урдаас ороод ирсэн биздээ гээд байсан. Жолооч нь нэг танихгүй эрэгтэй хүн байсан. Манай машиныг мөргөсөн машин угаасаа гэрэлгүй явж байсан. Машинаас би хүүхдээ авч гарсны дараа миний гар өвдөж байсан. Гэмт хэргийн улмаас гарсан хохирлын баримтыг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа байцаагчид хүргүүлсэн Надад учирсан хохирлыг барагдуулж
өгеөгүй. Тухайн авто машиныг жолоодож явсан хүнд гомдолтой байна. Зөвхөн миний эмчилгээнд 1000000 орчим төгрөгний зардал гарсан ...гэх мэдүүлэг/хх 82-83 тал/,
Гэрч Ч.Даваадоржийн өгсөн: ...Нутгийн ах болох *******гийн жолоодож явсан ‘Приус" маркийн машинд Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлтэй явсан юм. Тухайн үед машин дотор нь 1 хүүхэд, 1 эмэгтэй. тэгээд жолооч бид 4 явж байсан. Би унтаад явж байтал түс тас гэх чимээ гарсан. Тэгээд сэргэхэд миний сууж байсан машин “королла" маркийн машинтай урд хэсгээрээ мөргөлдсөн байсан ...гэх мэдүүлэг /хх 85-86 тал/,
Гэрч О.Дайриймаагийн өгсөн: ...2016 оны 2 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хангай сумруу өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ жолоодон хамаатны ах *******тай. нутгийн хүн Даваадорж, ахын хүүхэд Хангал нарын хамт гарсан. Мөнхбаягалан ах өөрөө жолооч машин барьдаг үнэмлэхтэй гэдгийг нь мэднэ, тухайн үед байхгүй байсан. Ах бариад /жолоодоод/ би урд суудал дээр жолоогоо хянаад Хангалыг өвөр дээрээ суулгаад явсан Ард Даваадорж явсан. Би машин мөргөлдөхөд унтаж явсан Түс, тас хийх чимээнээр сэрэхэд утаа ч юм шиг үнэртээд өөрийнхөө талаар буух гэтэл хаалга онгойхгүй болохоор нь хажуу талд ******* ахын хаалгыг онгойлгож Хангал бид 2 буусан. Мөргөлдсөнийг ч мэдээгүй буугаад Даваадорж бид нар гадаа гараад зогсоход нөгөө машины хүмүүс гурвуулаа гүйгээд ирсэн. Нөхөр нь "та нар яагаад гэрэлгүй явж байгаа юм бэ гээд, эхнэр нь ямар аймаар юм бэ" гээд уйлаад гараа хөдөлгөж чадахгүй байсан. Хүүхдийг нь би тэврээд нөгөө хэд аавыг нь гаргана гэж машин дээр нь очсон. Гэтэл аав нь жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан байсан. Машины урд салон нь дотогшоо цөмрөөд ороод ирчихсэн, хавчигдсан байдалтай суудлыг нь арагш болгож болохгүй байсан. Замын хүмүүс ирж суудлыг нь эвдэж түргэн тусламжийн хүмүүс ирж гаргаж авсан. Тэгээд эмнэлэг, цагдаа руу явсан ...гэх мэдүүлэг /хх 89-92 тал/,
Гэрч У.ийн өгсөн: ...Улаанбаатар хотоос Архангай аймаг руу аавынхаа хамтаар цагаан сараар золголт хийх гэж яваад замдаа осолд орсон. Одоогоор хэлэх санал байхгүй ...гэх мэдүүлэг /хх 95 тал/,
Гэрч Л.ы өгсөн: ...Г.******* нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын дунд хүртэл буюу цагдаад баригдах хүртлээ надтай хамт Өгөөмөр зах дээр ажилласан... энэ хугацаанд Булган аймаг руу яваагүй гэх мэдүүлэг /хх-2-24 тал/.
Гэрч Г Мөнх-Эрдэнийн өгсөн: Г.******* ах 2016 оны 6 дугаар сард би Улаанбаатар хотод “ Булган аймгаас батлан даалтад гараад ирлээ” гэж надад хэлж байсан Ирсэнээсээ хойш Өгөөмөр зах дээр ажилласан...би булган аймаг руу явж хэргээ шийдүүлэхгүй юм уу гэхэд “очноо очно” гэж хэлсэн. ... 2016 оны 12 дугаар сарын дундуур Г.******* ах над руу утсаар залгаад “би цагдаад баригдаад Булган аймаг руу явж байна” гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-2-25 тал/,
Гэрч Э.ын өгсөн: Г ******* 2016 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод ирэхдээ Булган аймагт хоригдож байгаад ирлээ гэсэн. Авто аваарын хэрэгт холбогдсон. шүүх хурал болох юм шиг байна гэж хэлж байсан. Г.*******тай 2016 онь 6 дугаар сараас 7 дугаар сар хүртэл надтай хамт Өгөөмөр захдээр ажилласан...энэхугацаанд Булган аймагруу яваагүй гэх мэдүүлэг /хх-2-26 тал/.
Гэрч П ы өгсөн: ... 2016 оны 6 дугаар сард найз ын хамт Булган аймгийн шүүх дээр очиж Г.*******г батлан даалтад авсан. ... над руу утсаар ярьж "нөгөө ******* чинь ирэхгүй байна гэж шүүхээс надруу залгаад байна" гэж хэлсэн... цагдаа Нэргүйбаатар залгаж "хаана байж болохыг” асууж байсан гэх мэдүүлэг /хх-2-27 тал/.
Гэрч Б.ын өгсөн: ... 2016 оны 6 дугаар сард найз П Жаргалсайханы хамт Булган аймгийн шүүх дээр очиж Г *******г батлан даалтад авсан. Батлан даалтад байх хугацаандаа чөлөө аваад явж байна гээд бид хоёртой уулзсан. түүнээс хойш утас нь холбогдохоо больж сураг тасарсан. ...“*******г ирэхгүй байна" гэж шүүхээс надруу хэд хэд залгасан. гэх мэдүүлэг /хх-2-27 тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2209 тоот:
4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч гэх дүгнэлт /хх 100 тал/.
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2208 тоот:
2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот:
зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв
Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов
Шүүгдэгч Г ******* нь энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 67 хоног, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 57 хоног, нийт цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284. 290 дүгээр зүйлийн 290,3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 ******* овогт *******ын *******г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нзхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
10 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. улсын яллагч. дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*******д авсан цагдан хорих таслан
ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД