| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02671/И |
| Дугаар | 102/ШШ2017/02382 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/02382
| 2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/02382 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, усны аж ахуйн 30 дугаар байр, 14 тоотод оршин суух, Харнууд овогт Батсуурийн Адъяа /РД:па87081201/-гийн,
Батбаярын Баясгалантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Адъяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Адъяа миний бие Б.Баясгалантай 2010 оны 4 дүгээр сард танилцаж 2011 оны 7 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Тэмүүлэнг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Б.Баясгалан маань 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ослоор нас барсан. Энэ хугацаанд хадам ах Б.Пүрэвийн гэр бүлийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, усны аж ахуйн 30 дугаар байр, 14 тоотод амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Иймд хүү Б.Тэмүүлэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул биднийг 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Адъяа нь хүү Б.Тэмүүлэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор талийгаач Б.Баясгалантай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Б.Адъяа нь талийгаач Хар хүүхэн овогт Батбаярын Баясгалантай 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаандхамтран амьдарсан, хамтран амьдрах хугацаандаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Тэмүүлэн төрсөн, Б.Батбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нас барсан, мөн тэд гэрлэлтийн албан ёсны бүртгэлгүй амьдарч байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, №0000148535 тоот нас барсны гэрчилгээ, 1107003289 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Б.Адъяагийн Б.Баясгалантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 133.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Харнууд овогт Батсуурийн Адъяаг талийгаач Хар хүүхэн овогт Батбаярын Баясгалантай 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ