Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогчийн өмгөөлөгч М.Идэрхангай,

Шинжээч Б.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.,

Шүүгдэгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн д холбогдох эрүүгийн 1715000750024 дугаартай 1*******2/2017/0156/Э индэкстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн , /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г. нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын *******-р багийн нутаг "*******" гэх газарт өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг н.гийн гэрийн гаднаас асааж ухрах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “...жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг, мөн түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Я.ийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.ын өгсөн: Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан үүргээ жолооч биелүүлээгүй зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн ******* дугаар зүйлийн 1.4, 1.5-д “зам”, “замын хөдөлгөөн” гэдгийг тодорхойлсон байгаа. Үүнд: Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвасыг замд хамааруулна гэж байгаа. “Замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ. Тэгэхээр тухайн хэргийн нөхцөл байдал айлын гаднаас машинаа асаагаад ухрах хөдөлгөөн хийсэн. Энэ үед хохирогч Я.ийг дайрсан үйл баримт хэрэгт байдаг. Энэ бол зам тээврийн осол биш. Жолооч хүний хувьд аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох ёстой гэжээ. 1715000750024 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Я.ийн өгсөн: Намайг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг “*******” гэх газарт гэх айлд байж байхад саахалт айлынх нь гэх хүн хонь хяргаад өгөөч гэхээр нь хяргаж өгсөн. Тэгтэл “Ерөөл” нэртэй 1 шил архи гаргаж өгч бид 2 хувааж уучихаад , түүний эхнэр гийн хамт гэх айл руу хамт явсан. Замдаа гэдэг айлаар орж 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архийг бид ******* хувааж уусан. Тэгээд гийнд очиход би нэлээн согтсон байсан. намайг “гадаа байж бай, удахгүй” гэж хэлэхээр нь машины тэвшин дээр гарах гээд чадахгүй болохоор нь машины хажууд унтсан шиг санагдаад байгаа юм. Маргааш нь гийн эхнэр нь хэлэхдээ “машин барьж хөдлөхдөө намайг харахгүй миний цээж хэсгээр урд талын дугуйгаараа дайрсан, үхэх мөрөөрөө үхэхгүй машин доор орж хэвтлээ” гэж хэлэхээр нь би уучлалт гуйсан. Тэгээд би хөдөлж чадахгүй хэвтрийн байдалтай олон хоносон. намайг “эмнэлэг явж үзүүлэх үү” гэхэд нь би явж чадахгүй байсан болохоор “гайгүй болох байлгүйдээ” гэж хэлээд үзүүлээгүй. гийнд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэвтэж байгаад арай гайгүй болохоор нь хөрш айлынх нь Ганболд гэдэг хүний машинаар эгч ийнд хүргүүлж ирсэн. Эгчид мориноос уначихсан гэж хэлсэн ба намайг тэгж хэл гэж зааж өгч, дарамталсан зүйл байхгүй би өөрөө л худлаа хэлсэн. Намайг өвчтэй байхад надад эм тариа авч өгч байсан. Миний зүүн талын 5 хавирга хугарсан ба байнга өвдөж зовиурлаж байгаа. тухайн үед нилээн согтсон байсан, бид хоёрт хувийн өс хонзонгийн зүйл байхгүй. , нар цагдаад мэдэгдэхгүй нуусан зүйл байхгүй. Надад хохирлын мөнгө гэж 1900000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 тал/, Гэрч Я.*******сэлэнгийн өгсөн: Манайх эхээсээ есүүлээ юм. Эрэгтэйгээс хамгийн том нь ах юм. Тэрээр Булган аймгийн ******* суманд оршин суудаг ба айлын мал маллаж хадлан тэжээлд нь туслаж ганц биеэрээ амьдардаг юм. ******* 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* гэх газарт Г., Б. нартай гийн эзэмшлийн ******* УБЛ улсын дугаартай Портер маркийн машинтай архи ууж яваад согтоод машиных нь урд сууж байхад нь машинаа асааж хөдлөөд цээжний зүүн хэсгээр дайрч гараад 5 хавиргыг нь хугалсан байсан. Тэгээд нь тэр өдрөөс хойш 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гэртээ байлгаад манай ах Я. нь замын унаагаар Булган сумын 1 дүгээр багийн Малчны хороонд оршин суух эгч ийн гэрт турж, эцэж цонхийсон, нүднээс гарсан байдалтай ирсэн байсан. Ингэж ирэхдээ манай ах мориноос унасан гэж хэлэхээр нь манай эгч эмнэлэгээр авч яваад үзүүлж байгаад ах аас асуухад гийн эхнэр нь морьноос унасан гэж хэлээрэй гээд явуулсан байсан. Одоо манай ахын биеийн байдал муудаад өөрөө явж чадахгүй хэвтэрт ороод байгаа юм. гэдэг хүн нь одоо болтол холбоо барихгүй байгаа. 2017 оны 8 дугаар сарын 0*******-ны орой би Улаанбаатар хотоос ирээд гэдэг хүнтэй утсаар хопбогдож болсон явдлын талаар асуухад “ машин бариад хөдлөхдөө машины урд хэсгээр ийн дээгүүр нь дайраад гарсан, аас эгч, дүү нарт чинь хэлэх үү гэхэд яах юм бэ гээд байсан” гэж хэлсэн. Мөн 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гийн эхнэр г манай эгчийнд ирэхэд нь тухай үед яагаад эмнэлэгийн тусламж үзүүлээгүйг асуухад ахыг өөрөө яваагүй гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь машинд дайруулаад үхчихсэн бол үхсэн хүн үг хэлж чадахгүй, хамаг бурууг нь манай ахад тохох байсан уу гэж д хэлэхэд харин ийм хэрэг болчихлоо танай ахаас болоод шоронд орохоор болоод байна гэсэн. Манай ах надад хэлэхдээ , нар нь эгч, дүү нарыг чинь дуудах уу гэж хэлээгүй, харин мориноос унасан гэж хэлээрэй гээд замын унаанд суулгаад явуулсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Гэрч Б.ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын сүүлээр байх би яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Тэр өдөр манай ******* дугаар багийн өдөрлөг болж би хурдан мориныхоо хүүхдийг хүргэж өгөх гэж яваад замдаа ахынд орсон. Тэднийд , , , нартай 1 шил архи хувааж уучихаад бид нар гийн Портер машинтай , нарынд очиж архи ууцгаасан. Тэгээд буцаж явахдаа гийнд орж шатахуун аваад хөдөлсөн байсан. Би зарим юмаа сайн санахгүй байгаа. Маргааш өглөө нь манай эхнэр ах өчигдөр ахыг машинаараа дайрчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь гийнд очиход хавирга хугарчихсан юм шиг байна гээд хэвтэж байсан. Төв орж эмнэлэгт үзүүл гэхэд өөрөө явахгүй гээд надад эм захихаар нь авчирч өгсөн. 2017 оны 7 дугаар сарын дундуур гийнд очиход байхгүй байсан, асуухад аймаг руу явсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-24 тал/,

Гэрч А.11.5ын өгсөн: Хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Манай нөхөр бид хоёр гийнд очиход 1 шил архи задлаж , Дээгий тэр ******* хувааж уусан. Тэгээд , , , бид тав ахынд очиж 1 шил архи хувааж уучихаад тэндээсээ гараад Ганцоожийнд очиж дахин 1 шил архи хувааж уусан. Тэндээсээ гараад гийнхаас шатахуун авах гэж очоод Дээгий машинаас бууж уулзсан. 4 Тэгэхэд их ачаан дээр сууж явснаа буугаад гэрт нь орчихоод гараад ирсэн. Тэгээд би ийг машины урд явж байхаар нь суу гэж хэлэхэд өдөрлөгөөтэй ачаа руу авирч байсан. Тэгээд ах хөдөлсөн чинь нэг юманд дээгүүр гарсан. Тухайн үед машин ухарсан ба машины гэрэлд хэвтэж байсан. Тэгээд бид нар аваад гийнд очсон. т төв орж эмнэлэгт үзүүлье гэхэд явахгүй гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Шүүгдэгч Г.гийн яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын *******-р дугаар багийн нутаг "*******" гэх газарт байрлах өөрийн гэрээсээ хуурай дүү нар болох , , ах, эхнэр нарын хамтаар гэх айл руу түлш авахаар өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Портер маркийн машинаар явсан. Тухайн үед ах машины тэвшин дээр сууж явсан. ахын гэрт очоод түлшээ авчихаад 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг манай эхнэр , , ах нар хувааж уусан. Тухайн үед ах архи гаргаж өгсөн юм. Тэгээд тэндээсээ гараад гэртээ харихаар явж байхдаа замаараа гэх айлд орж 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг , манай эхнэр , , ах нар хувааж уусан. Тэгээд ын гэрээс гараад замд явж байхад гэх айлаас бензин авна гэж хэлсэн. Тухайн үед машины тэвшин дээр манай эхнэр , нар сууж явсан. Тэгээд замаараа гэх айлын гадаа очоод манай эхнэр , , ах ******* яваад орсон. Машин дотор бид хоёр суугаад үлдсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан ба манай эхнэр , , ах нар удахгүй гараад ирсэн. Тэгсэн 2 юм яриад зогсоод байсан. Харин манай эхнэр , ах хоёр машины хажууд ирээд манай эхнэр машинд суусан ахыг дээшээ тэвшин дээр суучих гэсэн чинь хаалга хаасан. Тэгээд би хэсэг хугацааны дараа машинаа асаагаад хойшоо ухарсан чинь нэг юман дээгүүр гарах шиг болсон. Тэгээд буугаад хартал миний машин доор ах хэвтэж байсан. Тэгээд л би машинаасаа буугаад ахыг машин дотроо хийгээд гэртээ харьсан. Гэртээ аваачаад ахыг явж “эмнэлэгт үзүүлье” гэхэд зүгээрээ “хавирга гайгүй байх” гээд явахгүй байсан. Мөн ах дүү нарт чинь хэлье гэсэн боловч “яах юм бэ” гээд хэлүүлээгүй. Тэгээд л сүүлд 20 хоногийн дараа ахын ар гэр нь мэдсэн. Би ахыг 2006 оноос хойш таних болсон. Манай эхнэрийн хамаатан байгаа юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ах бид хоёрын хооронд урд өмнө нь болон тухайн үед хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх *******7-*******9 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 8- ны өдрийн №2*******4 тоот 1. Я.ийн биед зүүн талын 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавиргуудад хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-*******0 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-1******* тал/ иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4*******, 45 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 49-60 тал/ хохирол нэмэмжилсэн баримт /хх-ийн 61-64, 67-68 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 70-71 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г. нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын *******-р багийн нутаг "*******" гэх газарт н.гийн гэрийн гаднаас өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг асааж ухрах хөдөлгөөн хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “...жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрийн машины тэвшин дээр зорчин явсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Я.ийг тэвшин дээр гарч чадахгүй машины доор хэвтэж байхад дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Я., гэрч Я.*******сэлэнгэ, Б., А. нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.ын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих зүйлүүд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

6 Шүүгдэгч Г.гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирогч эмчилгээ оношлогоотой холбоотой баримтаа шүүхэд ирүүлсэн байх ба шүүх нотлох баримтыг үнэлээд 600000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байгаа хэдий ч шүүгдэгч Г. нь хохирогчид 1900000 төгрөгийг төлсөнөөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-16-20/ гэжээ.

Шүүгдэгч Г.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүйг дурдаж, хэрэгт ******* ******* улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, түүний цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Я. гэм хорын хохиролд 600000 /зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Г. нь хохиролд 1900000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг, хохирогч Я. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх байцаан шийтгэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 57- 41 ******* улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 7 тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1******* дугаар зүйлийн 1, *******8.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД