Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 19

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132 дугаар зүйлийн 132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Н-н овогт Д-н У-л, Б-н овогт Б-н У-г    нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2.Монгол улсын Гэр бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 06-р сарын 20-ны өдөр төрсөн охин У.А-г эх Б. У-н асрамжид үлдээсүгэй.

          3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 06-р сарын 20-ны өдөр төрсөн охин У.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Д.У-р  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зөвхөн цалингаас өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгэх орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

          5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар Д.У-г үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг Б.У-т даалгасугай.

          6.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.6-д зааснаар  үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.У-л, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Б.-г нар  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

7 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч Б.У-с  улсын тэмдэгтийн хураамжид  70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8.Монгол Улын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.У-с  нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 28.482 төгрөг гаргуулан  улсын  орлогод оруулсугай.

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53. 1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардалд Д.У-с 44125 төгрөг, Б.У-с 44125 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд олгосугай.

          10.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

          11.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          12.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Н.М-л, Б.О-ь нар  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

          14.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА