Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 12 сарын  06 өдөр                       2017/ШЦТ/174                           Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

                                                                                        Хэргийн индекс:180/2017/0176/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                           Н.Энхзул

Улсын яллагч                                       Д.Отгонтуяа                    

Шүүгдэгч                                              Б.Г нарыг оролцуулан

    

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох 1739002410086  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 06-аас 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын  5 дугаар баг Шаазгайн хороонд оршин суух иргэн Э.Мөнгөншагайгийн байшингийн гадаа иргэн А.Атай маргалдаж түүний цээжний зүүн талд, суганы урд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “... Б.Г эх*******тэйгээ маргалдаж муудалцаад эх*******тэйгээ хамт Мөнгөншагайгийн гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад Б.Гд хандан “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ? Болохгүй” гэж хэлэхэд Б.Г надад хандан “ чамд хамаагүй” гэсэн. Бид 2 хоорондоо муудалцаж зууралдан ноцолдсон. Тэгэхэд Б.Г биедээ хутга авч явж таараад намайг хутгалсан. Тухайн үед би мэдээгүй. Дараа нь Мөнгөншагайгийн гэр ороод байж байтал суганы орчмоор нойт оргиод байхаар нь зүүн суга орчмоо харахад цус гарч байсан. ... Б.Ггоор эмнэлэгт хүргүүлсэн. ... Тухайн үед Б.Г нэлээн согтолттой  байсан. надтай уулзахаасаа өмнө нилээн архи уусан байсан юм шиг байна лээ. Би бага зэргийн согтолттой байсан, одоо Б.Ггоос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 тал/,

Гэрч Б.Жаргалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг гэртээ байж байхад утсаар яриад нөхөр чинь эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Юу болсон талаар нөхрөөсөө асуухад: Б.Г эх*******тэйгээ маргалдаад эх*******ээ дээрэлхээд байхаар нь салгаж болиулах гээд Б.Гд хэдэн үг хэлсэн юм. Тэгээд Б.Г бид 2 архи ууж байсан айлынхаасаа 2-лаа гараад ноцолдоход миний цээжний зүүн талд суганы доод хэсэгт хутгалчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч Ү.Цэрэнхандын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.Г архи уучихаад А.А ахтай муудалцах гээд доош нь хийгээд байхаар нь би чи хүнтэй муудалж, маргалдаад хэрэггүй гэж хориход Б.Г уурласан. Тэгээд муудалцаад гэрээс бид 2-ыг гарсан. Б.Г А.А 2 муудалцаад гадаа үлдсэн. Намайг Мөнгөншагайгийнд байж байтал гаднаас А.А ах Б.Ггоос түрүүлж орж ирээд зүүн суганыхаа доод хэсгээ гараараа бариад байсан. Би А.А ахад юу болсон бэ гэхэд Б.Г намайг хутгалсан байна гэж хэлсэн. Гараараа дараад байсан газрыг харахад уг газраас нь цус гарч байсан. ... Б.Г, А.А ах 2 хоорондоо маргалдаж, муудалцан ноцолдож байгаад Мөнгөншагайгийн гэрээс 2-лаа гарч яваад манай нөхөр Б.Г нь А.А ахыг хутгалсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

          Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Гг согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 06-аас 7-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын  5 дугаар баг Шаазгайн хороонд оршин суух иргэн Э.Мөнгөншагайгийн байшингийн гадаа иргэн А.Атай маргалдаж түүний цээжний зүүн талд, суганы урд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогч А.А нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.

       Шүүгдэгч Б.Г нь улсын яллагчтай 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 2 сарын хугацаанд буюу 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг улаан хүрэн өнгийн эвхдэг жижиг хутгыг устгасугай.

 

           6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.УЯНГА