Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 12 сарын  05 өдөр                         2017/ШЦТ/171                    Хэрлэн сум

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хэргийн индекс:180/2017/0173/Э

 

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                        Н.Энхзул  

Улсын яллагч                                                       Д.Отгонтуяа

Шүүгдэгч                                                               Г.Б нарыг оролцуулан

    

    Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б  холбогдох 1739001320084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч Г.Б нь  2017.09.08-ны орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Баруун ар” гэх газарт хамтран амьдрагч Г.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Г.Нын нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

 

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

                                                                                      

         Хохирогч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 онд Бат-Өлзийтэй танилцсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо хамтран амьдарч байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчим хамтран амьдрагч Г.Б гаднаас согтуу орж ирсэнээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Улмаар маргалдаж байгаад миний зүүн хацар руу атгасан гараараа 2 удаа цохисон.  Тэр үед манай гэрт байсан төрсөн эгч Хонгорзул салгасан. Тэгээд ээж Оюунцэцэгт утсаар мэдэгдэж манай ээж Оюунцэцэг цагдаагийн байгууллагад хандсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бат-Өлзий эмчилгээний мөнгө гэж 1.600.000 төгрөг төлсөн” /хх-ийн 16-17 тал/,

         Гэрч Б.Мөнхбаярын  мөрдөн байцаалтад өгсөн: “... Наранзул гэртээ нөхөртөө зодуулсан байдалтай нүүрний зүүн талын нүд нь битүү хөхрөлттэй, зүүн талын нүдний салст зовхи цус хурсан, хамраас цус гараад тогтохгүй, хамрын яс нь тэмтрэхэд эмзэглэлтэй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

         Шинжээчийн 2017.10.23-ны өдрийн 2017.301 дугаартай Хүний биед үзлэг хийсэн акт: 1. Г.Нын биед зүүн нүдний ухархайн доод хана гайморовын хөнлий рүү цөмөрсөн хугарал,хоншоор ясны хугарал, эрвээхэй ясны их далавчийн хацар ястай нийлэх хэсгийн зөрүүтэй хурагал, хацар яс ухархайн доод ханатай нийлэх заадас хэсгээр зөрүүтэй хугарал, зүүн талын гайморовын хөндийн урд, доод, гадна хажуу болон дотор хананууд гайморовын хөндий рүү бутарч  цөмөрсөн олон тооны хугаралууд хамрын таславч баруун тийш мурийлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь  мохоо хүчин зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10% алдагдана /хх-ийн 31 тал/, 

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/

            Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-49 тал/ зэрэг болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Бг 2017.09.08-ны орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Баруун ар” гэх газарт хамтран амьдрагч Г.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Г.Нын нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Г.Н нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.

Шүүгдэгч Г.Б нь улсын яллагчтай 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон


  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг   800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 2 /хоёр/ сарын  хугацаанд  буюу 2018 дугаар сарын 2 дугаар сарын 5-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.УЯНГА