Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/02368

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/02368

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 17 дугаар байр, 41 тоотод оршин суух, Боржигон овогт Дэлгэрэнгүйн Пүрэвжаргал /РД:аж81070701/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 дугаар байр, 01 тоотод оршин суух, Боржигон овогт Гансүхийн Мөнхзул /РД:ух91013084/-д холбогдох,

 

гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Пүрэвжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн 2-91 тоот 120 м.кв хувийн орон сууцыг 3 сарын хугацаатай 2,200,000 төгрөгөөр хөлслөн суусан. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу очиж үзэхэд Г.Мөнхзулын ээж н.Туяа нь үзүүлсэн бөгөөд “маш гоё цэвэрхэн байшин бүх юм шинээрэй байгаа, хүү бид хоёр 2 жил амьдарсан өдөрт нь 00 бариад, худаг залгаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд дусаал гоождог уу гэж асуухад “үгүй зүгээр” гэж хэлсэн. Гэтэл уг байшин нь маш их дусаал гоождог, 00 байхгүй, худгаа залгаж өгөөгүй. Энэ талаар өдөр болгон хэлж шаардахад засаж янзалж өгнө гэж хэлсээр сүүлдээ утсаа авахгүй байсан. Сүүлд дээврээ ирж үзээд дусаал гоожихийг түр аргалчлаа 7 дугаар сард дээврээ солино гэж хэлээд явсан. Эхэндээ бид хажуу айлаас ус авч, 00-д ордог байсан ч нэг өдөр бүгдийг цоожлоод явсан. Бид олон нялх хүүхдээ эрүүл агаарт байлгах гэж ийм өндөр үнэтэй байшинг хөлсөлсөн байхад бидний шаардлагад нийцэхгүй үнэхээр гомдолтой байна. Бид зуны сар өнгөрөхөөс өмнө мөнгөө буцаан авч өөр байшин хөлсөлж хүүхдүүд ээ эрүүл агаарт гаргамаар байна. Иймд түрээсийн төлбөрт өгсөн 2,200,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхзулаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэх хүсэлтэй байна. Бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Пүрэвжаргал нэхэмжлэлийн шаардлага болох 2,200,000 төгрөгийн 800,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 1,400,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхзул 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжаргал нь хариуцагч Г.Мөнхзулд холбогдуулж гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Д.Пүрэвжаргал нэхэмжлэлийн шаардрлага болох 2,200,000 төгрөгийн 800,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 1,400,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхзул 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.  

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Пүрэвжаргал нэхэмжлэлийн шаардлага болох 2,200,000 төгрөгийн 800,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 1,400,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхзул 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнхзулаас  37,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                              

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Н.ХАНГАЛ