| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0171/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/170 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.О |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/170
2017 оны 12 сарын 04 өдөр 2017/ШЦТ/170 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0171/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Д.О
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П холбогдох 1739002130070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.П нь 2017.11.09-ний өдөр 00 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 01-04 тоотоос иргэн Д.Огийн sumsung S-5 маркийн гар утас, 195.000 төгрөгтэй виза карт хулгайлж, виза картнаас 185000 төгрөгийг авч 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юмаа. Нөхөр маань Бор Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаа, би өөрийн хүүхдээ харуулах гээд Хурх тосгоноо өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох Д.Оыг авчирсан. Манай гэрт нэг сар гаран болж байна. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 00 цагийн орчимд эгчийн хүүхэд болох Д.П унтаж байгаад босох шиг болсон. Би бодохдоо бие засах гэж байна гэж бодоод унтаад өгсөн. Нэг мэдсэн гэрийн хаалга онгорхой байхаар нь гэрлээ асаагаад харсан чинь Д.П бас миний sumsung S-5 маркийн гар утас байхгүй байсан. би 98009910 гэсэн утас руугаа залгахад завгүй байна гэхээр нь виза картаа хайгаад олоогүй. Би ХААН банкны 18001917 гэсэн лавлахын дугаар луу залгаж дансаа шалгуулахад гүйлгээ хийгдсэн байна. Дансанд 2500 төгрөг байна гэсэн. Дансанд 195000 төгрөг байх ёстой. ... анх Д.Оыг манай гэрт ирэхэд би нөхрийнхөө вика картны нууц дугаарыг хэлж хүнсний зүйл авчруулдаг байсан. Тухайн үед гомдолтой байсан. Одоо Д.О цагдаад баригдсан болохоор гомдолгүй. Алдсан зүйлээ буцааж авсан тул хэргийг хурдан шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Г.Сэвжидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...” Д.О бол миний охин Оюунтунгалагийн хүү байгаа юм. Болсон хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Д.О нь миний гар дээр өссөн. Сургуульд сурч байхдаа ямар нэг хэрэг зөрчилд орж байгаагүй, хичээл номондоо сайн, дуу дуулах авъяастай хүүхэд байсан. Амьдралын боломж болоогүйгээс хүүгээ аймгийн төв рүү явуулж сургаж чадаагүй юм гэсэн мэдүүлэг” /хх-ийн 23-24 тал/,
Яллагдагч Д.Пын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Өмнөдэлгэр суманд ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Болсон хэргийн хувьд миний сайн найз Сайнбат саяхан цэргээс халагдаж ирээд Улаанбаатар хотод байсан юм, тэгээд найзтайгаа очиж уулзах гэсэн чинь мөнгө төгрөг байхгүй байсан болохоор 2017.11.08-ны орой 00 цагийн орчимд нагац эгч Отгонтуяаг унтсан хойно гэрийн унинд хавчуулсан байсан виза карт болон sumsung S-5 маркийн гар утсыг аваад замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явахаар гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад гэрэл унтраалттай. Зурагт асаалттай байсан. Би Отгонтуяа эгчийн гэрээс гараад Төв ХААН банк руу очиж бэлэн мөнгөний машинаас нь Отгонтуяа эгчийн гэрээс Төв ХААН банк руу очиж бэлэн мөнгөний машинаас нь Отгонтуяа эгчийн гэрээс гарсан. Виза картнаас нь 195.000 төгрөг бэлнээр авсан. ... Цагдаад баригдаад Отгонтуяа эгчид 184.000 төгрөг гар утсыг нь буцааж өгсөн. Ийм муухай хэрэг хийсэндээ гэмшиж, харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо компаний хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-ийн 6 тал/ ,
Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15 тал/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/ ,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Пыг 2017.11.09-ний өдөр 00 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 01-04 тоотоос иргэн Д.Огийн sumsung S-5 маркийн гар утас, 195.000 төгрөгтэй виза карт хулгайлж, виза картнаас 185000 төгрөгийг авч нийт 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.О нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.
Шүүгдэгч Д.П нь улсын яллагчтай 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Оыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Пад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА