| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02622/И |
| Дугаар | 102/ШШ2017/02367 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/02367
| 2017 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/02367 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 33 тоотод оршин суух, Цагаангууд овогт Чимидцэрэнгийн Лхамсүрэн /РД:хд52100666/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48а байр, 6 тоотод оршин суух, Боржигон овогт Лагнайдоржийн Сүхболд /РД:чм76033118/-д холбогдох,
657,023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Лхамсүрэн, хариуцагч Л.Сүхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чимэдцэрэн овогтой Лхамсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Зөв-Эргэлт Зууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар зуучлуулан Лагнайдорж овогтой Сүхболдтой Баянзүрх дүүргийн 1 дүээр хороо, Голден вилл хотхоны 103 дугаар байрны 902 тоот хаягт орших 149 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг грашийн хамт 2016 оны 10 дугаар сарын 05 өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 6 сарын хугацаатайгаар нэг сарын түрээсийн үнийг 1,500,000 төгрөгөөр тохирч, барьцаа болох 500,000 төгрөгийг байршуулж Орон сууц хөлслөх гэрээг байгуулсан болно. / Жич: Байрны түрээсийн үнэнд хэрэглээний зардлууд багтаагүй болно. Тухайн орон сууцыг хөлслөгч Л.Сүхболд нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний хугацаа дуусахаас 2 /хоёр / сарын өмнө гэрээг цуцалсан болно.Энэ хугацаанд байрны ашиглалтын нийт зардал 1.403.395 / нэг сая дөрвөн зуун гурван мянга гурван зуун ерэн тав / төгрөг болсон. Үүнээс хөлслөгч Л.Сүхболд 2016 оны 12 дугаар сарын 28 өдөр 246.372 төгрөгийг төрийн банкны дансанд хийсэн байна. Миний бие тэтэгэврийн зээлээ авч 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдөр үлдэгдэл болох 1,157,023 төгрөгийг барагдуулсан болно. Үүнээс барьцаа болгож байршуулсан 500,000 төгрөгийг суутгаад үлдсэн төлбөр болох 657,023 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,320 төгрөгийн хамт Л.Сүхболдоос нийт 677,343 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчтай эвлэрэх хүсэлтэй байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Сүхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ч.Лхамсүрэн нэхэмжлэлийн шаардлага болох 657,023 төгрөгөөс 357,023 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 300,000 төгрөгийг хариуцагч Л.Сүхболд төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Лхамсүрэн нь хариуцагч Л.Сүхболдод холбогдуулж 657,023 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Ч.Лхамсүрэн нэхэмжлэлийн шаардлага болох 657,023 төгрөгийн 357,023 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 300,000 төгрөгийг хариуцагч Л.Сүхболд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлийн гэрэээ байгуулж байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Лхамсүрэн нэхэмжлэлийн шаардлага болох 657,023 төгрөгийн 357,023 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 300,000 төгрөгийг хариуцагч Л.Сүхболд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосуй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Сүхболдоос 9,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ