Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж.

нарийн бичгийн Э.Цэнгүүн.

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Ц.*******,

хохирогчийн өмгөөлөгч Д.*******,

иргэний нэхэмжлэгч Б.*******.

шинжээч Б.Өнөрбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж Нарантуяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/00035/Э индекстэй, 201606000283 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 42 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. хэрэг хариуцах чадвартай. Бүлээн овогт Норсонжавын Баярсайхан /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг 'Бяцхан хөтөл" гэх газарт ******* улсын дугаартай "Истана" маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөлдөлгөөнд оролцож яваад замын хөдөлгөөний дүрмийн 9.1,2.3 Б. 21.8 А гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Ганбаатарын амь насыг хохироосон гэм хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ы өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой Улаанбаатар хотын Драгон авто тээврийн төв дээр очсон юм. Драгон авто тээврийн төв дээр Хөвсгөл аймаг руу явах автобус байхгүй байсан. Харин ногоон өнгөтэй 1э(апа маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд Хөвсгөл аймаг руу явах гээд их олон хүмүүс байсан. Би ногоон өнгөтэй 1в!апа маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой ярилцаад байж байхад миний 1з1апа маркийн тээврийн хэрэгсэлд Хөвсгөл явах хүмүүс суусан байсан. Би уг нь тэр хүмүүст Хөвсгөл явах гэсэн зүйл яриагүй. Тэр хүмүүс намайг Хөвсгөл явна гэсэн бодолтой миний 1з1апа маркийн тээврийн хэрэгсэлд суусан байсан. Ингээд бид 19-20 цагийн үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу гарсан. Замд Дархан аймаг дээр замын цагдаа зогсоогоод шалгасан. Замын цагдаа шалгаад цааш хөдөлгөөний үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Орхон аймаг руу ороход их цас орсон байсан. Булган аймгийн Бяцхан хөтөл гэх газарт замын тойрогт урд том оврын тээврийн хэрэгсэл явж байсан. Зам халтиргаатай байсан бөгөөд тоормослоход урд явж байгаа том оврын тээрийн хэрэгслийг мөргөх гээд байсан. Ийм учраас би жолооны хүрдээ эргүүлсэн. Үүний дараа замын шон мөргөсөн бөгөөд зам тээврийн осол болсон гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.*******ийн өгсөн: Энэ зам тээврийн ослын улмаас миний нөхрийн амь нас хохирсон. Манай нөхөр гэр бүл, амьдралаа авч явдаг хүн байсан юм. Би бие муутай учраас ажил хийж чаддаггүй юм. Манай нөхөр Чингис зоогийн газар галчаар. мөн барилгын ажил хийж гэр бүл, амьдралаа авч явдаг байсан. Нөхөр маань тухайн үед Улаанбаатар хотоос маркийн тээврийн хэрэгсэлтэй гарах гэж байгаагаа утсаар хэлсэн. Би орой 21 цагийн үед түүн рүү утсаар ярихад "Урьхан" гэх газар хоол идэж байгаагаа хэлсэн. Үнээс хойш утас нь холбогдох боломжгүй болсон Маргааш нь над руу Булган аймгийн Цагдаагийн газраас утсаар болсон үйл явдлын талаар мэдэгдсэн. Миний нөхрийн оршуулга болоход шүүгдэгчийн ар гэрээс хүн ирээгүй. Харин буяны ажил явдал болсоны дараа шүүгдэгчийн эхнэр. мөн ах нь ирсэн. Шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн их хүн чанар муутай хүмүүс байна. Оршуулгын зардалд 1000000 төгрөг өгсөн. Үүний дараа мөн 1000000 төгрөг өгсөн. Эдгээр мөнгийг миний нөхрийн ахынх нь данс руу шилжүүлсэн байсан. Мөн надад түлшний модны мөнгө гээд 250000, дараа нь 500000 төгрөг өгсөн. Ингээд нийт 2750000 төгрөг өгсөн. Оршуулгад 6400000 төгрөг, буяны ажил явдалд 1172400 төгрөг. өмгөөллийн хөлс 1000000 төгрөг, замын зардал 527000 төгрөгийн зардал учирсан. Нөхөр бид хоёр банкнаас хамтран зээл авсан. Банкны зээлийг манай нөхөр төлдөг байсан. Бид 1500000 төгрөгийн зээл авсан. Үүнийг төлөөгүй байгаа. Би одоо 10 настай хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Нөхөр бид хоёр газар хөөцөлдөж авсан байсан бөгөөд тухайн газар дээрээ байшин барих төлөвлөгөөтэй байсан юм. Би цаашид яаж амьдрахаа мэдэхгүй байна. Би дээрх нэхэмжлэлээс гадна 30000000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь миний нөхрийн олох байсан орлого юм гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.*******ын өгсөн: Би өөрийн хүүхдүүд болох , Атланбагана нарыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Бидэнд 3000000 төгрөгийн хохирол төлбөр учирсан. Бид 1000000 төгрөг авахаар тохиролцсон юм. Цаашид хүүхдүүдээ эмчлүүлнэ. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Надад гомдол. санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

201606000283 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

• Хохирогч Ц.*******ийн өгсөн: "...манай талийгаач нөхөр 2016 оны 10 сарын дундуур Улаанбаатар хот руу ээжийгээ асрахаар явсан. Тэгээд 2016 оны 11 сарын 04-ний орой над руу утсаар яриад би өнөөдөр Улаанбаатар хотоос Мөрөн лүү гарах гэж байна, Истана маркийн машинаар явахаар боллоо ачаагаа хийчихээд Драгон төв дээр байна гэж хэлсэн. Орой 18 цагийн үед би талийгаач нөхөр лүүгээ

утсаар залгаад наашаа гараа юу гэхэд одоо ингээд хөдлөх гэж байна гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед утсаар ярихад Урьхан гэх газарт хоол идэж байна гэсэн. Тэрнээс хойш сураггүй болсон, утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгсэн 2016 оны 11 сарын 05-ны өдөр 16 цагийн үед Булган аймгийн Цагдаагийн газраас манай нөхрийг нас барсан талаар хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/.

Гэрч Д.Батзаяагийн өгсөн: ‘2016 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар

хотоос Хөвсгөл аймаг руу гэртээ харихаар орон нутгийн унаа явдаг Драгон төвөөс Истана загварын тээврийн хэрэгсэлд суугаад орой 19 цагийн үед Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Би хотоос гарахдаа нутгийн залуу болох . нарын хамт бас өөр нэг залуу бид 4 машины хамгийн ард талын суудалд суугаад явцгаасан. Нэг сэрсэн Эрдэнэтээс гараад явж байсан. Нэг мэдсэн хамаг бие хөдлөхгүй, хүзүү хөшөөд машинаас гараад газарт хэвтэж байсан, хэсэг ухаан балартаад нэг мэдсэн Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан. Замд цас орсон зам гулгаатай байсан юм. Баярсайхан гэж хүн машин жолоодож явсан" гэх мэдүүлэг /хх-н 42-р тал/,

Гэрч Л Пүрэв-Очирын өгсөн: “2016 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Драгон төвөөс ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн орох 45-92 УБЭ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Нийт хүүхэд. том хүн нийлээд 20 хүн болоод орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. Улаанбаатар хотоос хөдлөөд явахад гадаа харанхуй болсон байсан Явж байх замд би Орхон аймаг өнгөрөөд хэсэг унтаж байсан. Тэгсэн нэг мэдсэн машин хажуу

талаараа онхолдсон байсан. Тэгээд л машин дотор байсан хүмүүс машин дотроос гарцгаасан. Тухайн үед гадаа харанхуй байсан. Замд цас орсон зам гулгаатай

байсан юм. Тухайн үед ослын улмаас миний биед гэмтэл учирсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,

Гэрч Ц.Банзрагчийн өгсөн: “2016 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын "Драгон" төвөөс ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн орох замд 45-92 УБЭ улсын дугаартай "Истана" маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Нийт хүүхэд, том хүн нийдээд 20 хүн болоод орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. Улаанбаатар хотоос хөдлөөд явахад гадаа харанхуй болсон байсан. Явж

байх замд би Орхон аймаг өнгөрөөд хэсэг унтаж байсан. Тэгсэн машины жолооч "яанаа, яанаа" гээд байсан. Тэгээд би сэрээд харахад машин замын хоёр талд гулгаад мурчигнаж байснаа замын хажуугаар байдаг эрээн өнгийн шонг мөргөөд замын хажуу руу даваад унасан. Тэгээд л машин дотор байсан хүмүүс машин дотроос гарцгаасан" гэх мэдүүлэг/хх-ийн 45-р тал/.

Гэрч Б.*******ын өгсөн: ‘2016 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос нөхөр, 2 хүүхэдтэйгээ Хөвсгөл аймгийн Мөрөн орох "Истана" маркийн тээврийн хэрэгсэлд суугаад орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос гараад яөсан. Тэгээд замдаа унтаад явж байхад хүмүүс “яанаа, яанаа’ гээд хашгираад байсан.

Гэрч Т *******ийн өгсөн: “2016 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос эхнэр. 2 хүүхдийнхээ хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сум явах Истана загварын машинд суугаад орой 19 цагийн үед хөдлөөд явсан. Тухайн үед би хүүгээ тэврээд унтаад явж байсан. Тэгсэл Булган аймгийн нутагт гэнэт түс тас хийгээд л явсан. Нэг мэдсэн зорчиж явсан машин маань онхолдсон байсан. Тэгээд нэг залуу намайг татаж гаргасан. Би машинаас гараад эхнэр, хүүхдээ дуудаад байж байтал манай эхнэр, хүүхэд машинаас мөлхөөд гараад ирсэн. Жолооч нь өөрөө барьж явсан, нэг бүдүүн бор залуу байсан, би нэрийг нь мэдэхгүй байна. Ослын улмаас нэг хүн нас барсан" гэх мэдүүлэг /хх-н 47-р тал/,

Гэрч С.гийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотын "Драгон" төв дээр зогсож байсан саарал өнгийн "Истана" маркийн машинд суухад машин дотор 2 жолооч, 3 хүүхэд 16 том хүн байсан. Би машины голын хойшоо харсан суудал дээр сууж явсан. Тэгээд 19 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэл рүү гарсан. Шөнийн 03 цаг 20 минутын орчим Булган аймгийн нутагт явж байхад машин эхлээд тоормослоод дараа нь замын хажуу тал руу дайвалзаад бетонон шон мөргөөд агаарт нэг удаа бүтэн эргээд дахиж бөгсөө саваад баруун хажуу талаараа унасан. Хүмүүс сандраад машинаас гарсны дараа машиныг түлхэж босгосон. Удалгүй түргэн тусламж ирж, машинд хүмүүсийг суулгаад эмнэлэгт авчирсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-н 48, 60-р тал/,

Гэрч У.ийн өгсөн: "2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явдаг нийтийн тээврийн "Истана" маркийн 45-92 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан. Тэгтэл шөнө Булган аймгийн Булган сумын нутагт асфальтан замаар явж байтал жолооч гэнэт "яанаа. яанаа' гээд дуугарсан. Тэгээд нэг мэдэхэд машин замаас гарч онхолдсон ийм зүйл болсон" гэх мэдүүлэг /хх-н 49-р тал/,

Гэрч Л.ын өгсөн: “...шөнө 3 цагийн үөд байх Булган аймгийн Булган сумын нутаг "Зоон даваа" гэх нэртэй газарт явж байхад асфальтан замаар явж байтал жолооч гэнэт “ээ чааваас. би хүн аллаа яанаа" гээд дуугарсан. Тэр үед би унтаж байсан ба дөнгөж сэрэх үед машин замаас гарч онхолдсон" гэх мэдүүлэг /хх- н 50-р тал/,

Гэрч Б.гийн өгсөн: “Булганы бяцхан Хөтөл орчимд шөнө дунд нэг мэдэхэд хүмүүс машин уначихлаа гараарай гээд орилоход л сэрсэн. Тэгээд хаалгаар нь гарсан. Гарч ирээд харахад машин бараг 2 эргээд дээшээ хараад зогссон юм шиг байсан. Далан нь нилээн өндөр байсан. Шөнө дунд л болсон байсан. Жолооч нь гээд халзан толгойтой, 40 орчим насны хүн байсан. Тэр хүн л барьж явсан. Улаанбаатар хотоос гарч явахдаа л барьж явсан. Улаанбаатар хотоос гарах үед л цасаар шуурч байсан. Замд маш их хэмжээний цас орж гулгаатай, маш хэцүү байсан" гэх мэдүүлэг /хх-н 53-р тал/,

Гэрч Б.ийн өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу Истана маркийн цагаан өнгөтэй машинд сууж гарсан. Тосонцэнгэл сумын гээд 3 хүн бас миний суусан машинд суусан. Би Тосонцэнгэл суманд хүргэн болж очоод удаагүй байгаа болохоор хүн таньдаггүй юм. Эрдэнэт өнгөрөөд 'Бяцхан хөтөл’ гэсэн самбарын тэнд гэнэт л хүмүүс чарлалдаад орлилдохоор нь сэрэхэд машин унаад өнхрөөд босож ирж байсан. Би мөрийг нь харахад лав 2 бүтэн эргээд дээшээ харсан юм шиг харагдаж байсан. Тэр машинаас би хойд талын цонхоор нь гарсан. 40 орчим насны тарган залуу байсан. Замын нөхцөл байдал маш хэцүү байсан. Явган хүн явахад л гулгаж унаад байсан. Засмал зам битүү мөсөрсөн гулгаатай байсан" гэх мэдүүлэг /хх-н 55- р тал/,

Гэрч Р.гийн өгсөн: “Хөвсгөл явах гээд Улаанбаатар хотоос Истана маркийн машинд суугаад 19 цагийн үед хөдөлсөн Тэгээд Эрдэнэт хот өнгөрөөд 15-16 км зайд явж байхад 02 цагийн үед унтчихсан байсан. Тэгээд гэнэт сэртэл машин урсгал сөрөөд замын хажуу тал руу баруун тийшээ налсан байдалтай унасан хүмүүс орилолдож байсан. Тэгээд хүмүүс ар талын том хаалгаар буугаад байсан бөгөөд миний дээрээс миний зүс таньдаг дүү дарчихсан байсан. Тэгээд би машинаас өөрийн талын хагарсан цонхоор буусан бөгөөд яг тэр үед машин өөрөө 4 дугуйн дээрээ босчихсон. Тухайн үед цас их орчихсон зам цасанд дагтаршиж мөстсөн, гулгаа ихтэй байсан" гэх мэдүүлэг /хх-н 56-р тал/,

Гэрч Б.*******ийн өгсөн: 'Замдаа 03 цаг 30 минутын үед би унтаад явж байхад хүн муухай орилохоор нь сэрж харахад жолооч муухай орилчихсон одоо яанаа гэж хашгирч байсан. Машин замын хажуу руу нэг бүтэн эргээд унасан. Хүмүүс нь буусан хойно нь машин нь өөрөө хажуулдсан байдалтай байж байгаад хүний оролцоогүйгээр өөрөө дөрвөн дугуйн дээрээ боссон. Би тэр үед жолоочийн хажууд урд талд сууж явсан Бид нарыг явж байхад цас орж байсан, халтиргаа ихтэй байсан. Бид нар машинаас буугаад зам дээр явган алхахад халтирч унах гээд байсан. Хотоос гарахдаа тэр жолооч ах ‘Баярсайхан байна” гэж утсаар ярьж байсан. Түүнээс бол мэдэхгүй, урьд нь харж байгаагүй хүн байсан" гэх мэдүүлэг /хх-н 57-58- р тал/,

Гэрч Т.ын өгсөн: “Эрдэнэт дөхөж байхад зам гялаантай халтиргаа үүсч байсан. Бага зэрэг цас орж байсан. Би Истанагийн хамгийн арын суудал дээр сууж явсан. Би Эрдэнэт өнгөрөөд л унтчихсан. Нэг мэдэхэд түр тар хийгээд л сэрсэн чинь машин онхолдчихсон байсан. Би арын цонх хагарсан байхаар нь цонхоор гарсан. Яг юу гэдэг газар унасан гэдгийг мэдэхгүй байна. Зоон даваа уруудаж л явсан гэж хүмүүс ярьж байсан. Би ямар ч байсан хамгийн арын суудал дээр голд сууж явсан. Жолооч нь гээд махлаг бор залуу л байсан. Зам жаахан халтиргаатай байсан" гэх мэдүүлэг /хх-н 59-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “Ослын улмаас миний бөөр нуруу өвдөж байна Тухайн үедээ яасан талаар нь хэлээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа бие өвдөж эхэлсэн. Тэгээд би өвчин намдаах эм уусан. Хурдтай л явсан юм шиг байна лээ. Гомдолтой байна. эмчилгээний зардалд 1500000 төгрөг нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /хх-н 62-р тал/,

Гэрч Д.ийн өгсөн: “Надтай хамт нилээн олон хүн замын унаагаар явсан. Тэгээд гэнэт машин дотор байсан хүмүүс орилсон ба сэрсэн чинь машин замаас гарч онхолдсон. Машинд байгаа хүмүүс дотроос гарсан. Тэгээд нэг хүний бие муу байхаар нь замын унаанд суулгаж явуулсан. Тэгээд бид нарыг цагдаа нар эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр үед манай ар гэрт эмээ нас барсан байсан учраас мэдүүлэг өгөлгүй Булганы таксинд сууж Эрдэнэт орсон. Тэгээд Эрдэнэтээс Хөвсгөл рүү замын унаанд сууж явсан. Ийм л зүйл болсон" гэх мэдүүлэг /хх-н 64-р тал/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14- ний өдрийн №15511 дугаартай:

1. Б *******ийн биед тархи доргилт. зулайн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №361 дугаартай:

1.Л.Пүрэв-Очирын биед нуруунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эруүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №86 дугаартай:

1.Талийгаачийн биед гавал тархи, цээж. хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан битүү гэмтэл. цээж, хэвлийн хөндийн цусан хураа /2100мл/. баруун, зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн уушигны эдийн няцрал, баруун бөөрний эдийн няцрал, сэмж. чацархайн цус хуралт, зүүн эгэм яс, баруун, зүүн талын олон хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн мөр, дал, нуруу. ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач нь цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

4.Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөхгүй болно" гэх дүгнэлт /хх-ийн 95-96-р тал/

Булган аймгийн замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 11 сарын 13-ны өдрийн №66 дугаартай:

1.Жолооч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох В.С.Д ангиллын 614847 тоот эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

2.Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим. тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", мөн дүрмийн 2.3Б "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалт, 21.8А хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: "Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн" / тайлбар: энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино/ тус тус зөрчсөн байна.

4. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь ‘Истана" маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч ******* нь үзэгдэлт орчин хязгаарлагдмал, огцом эргэлттэй, уулын уруу газарт мөстсөн зам дээр замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй байна" гэх дүгнэлт /хх-ийн 98-99-р тал/. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/. хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх 3-4 тал/. тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-11 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-17 тал/. хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-19 тал/. хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-23-24 тал/, сэжигтэн, яллагдагчаар тооцох тогтоол, тэмдэглэл /хх-121-124/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 132 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-133 тал/, хохирогчийн хохирол, төлбөрийн талаарх нотлох баримтууд /хх 136-137, 147-148 тал/-ыг шинжлэн судлав.

  1. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв
  2. Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Мөрөнгийн чиглэлд “118ТАМА" маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа үзэгдэлт орчин хязгаарлагдмал, огцом эргэлттэй, уулын уруу газарт мөстсөн зам дээр замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүйн улмаас Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл" гэх газарт зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Ганбаатарын амь насыг хохироосон хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
  3. Энэ үйл баримт нь хохирогч Ц.*******ийн “2016 оны 11 сарын 05-ны өдөр 16 цагийн үед Булган аймгийн Цагдаагийн газраас манай нөхрийг нас барсан талаар хэлсэн" гэх мэдүүлэг. хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, шалтгаан. хэргийн нөхцөл байдлын талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн гэрч Д.Батзаяа, Л.Пүрэв- Очир, Ц.Банзрагч, Б *******, Т.*******, С., У., Л.. Б., Б., Р., Б.*******. Т , Д. нарын мэдүүлэг. “Талийгаач нь цээж. хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх түүний амь хохирсон шалтгааныг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн №86 тоот дүгнэлт, “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1.2.3Б. 21.8А гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Булган аймгийн замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 11 сарын 13-ны өдрийн №66 тоот дүгнэлт. хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн. хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаарх дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэхь заалт "Жолооч хөдөлгөөний эрчим. тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн ЗХД-ийн 2.3 Б "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалт, ЗХД-ийн 21.8 А "Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн" /тайлбар: энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино/ тээвэрлэхгүй байх зэрэг хуулиар хориглосон заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироосон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал. ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан ба хохирогч Ц.******* нь талийгаачийг оршуулах, түүний буяны ажилтай холбогдож гарсан болон байцаан шийтгэх ажиллагааны зардал, талийгаачийн олох байсан орлого болон цалингийн зээлд нийт 39000000 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх мөрдөн байцаалтын шатанд /хх-147-148 тал/ болон шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримтуудыг үнэлээд талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан зардалд 1758004 төгрөгийг, байцаан шийтгэх ажиллагааны зардалд 306800 төгрөг. нийт 2064804 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч Ц.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болон замын зардлын 1157700 төгрөг, оршуулгын ажилд ирж оролцсон хүмүүсийн автобус, унааны зардал 387200 төгрөг, талийгаачийн 49 хоногийн буяны ажилтай холбоотой 1198200 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй хоолны зардал 48800 төгрөг буюу нийт 2791900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2750000 төгрөгийг бэлнээр, мөн 220000 төгрөгийн хохирлыг шууд төлж. ахуйн хэрэгцээний 380000 төгрөгийн эд зүйл өгч сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн нь нотлогдож байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үөд 5000000 төгрөгийг бэлнээр төлсөн нь гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирол болон хохирогчийн нэхэмжилсэн цалингийн зээлийг өөрийн санаачлагаар нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. *-              Харин талийгаачийн олох байсан орлогыг тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч Ц ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Л.Пүрэв-Очир. Б.*******. Б ******* нарын гаргасан иргэний нэхэмжлэлийн хүрээнд хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч нар санал гомдолгүй. нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн. үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураар төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал нөлөөлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В. С, D ангиллын №614847 дугаартай үнэмлэхийг хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Бүлээн овогт Норсонжавын Баярсайханыгтээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2791900 /хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож. талийгаачийн олох байсан орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй. бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С. D ангилалын №614847 дугаартай үнэмлэхийг хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож, ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн

хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч. хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД