Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

                   Нарийн бичгийн дарга                    Б.Цагаанцоож

                   Улсын яллагч                                  Э.Энхбат

                   Шүүгдэгч нарын өмгөөлөгч            С.Сувдаа, Ш.Цэдэн  

                   Шүүгдэгч                                               Т.Дулмаабаатар, Ч.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Дулмаабаатар,  мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Хишигсүрэн нарт холбогдох эрүүгийн 201618020092 тоот хэргийг хүлээн авч хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 100 тоотод оршин суух хаягтай, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаан туг овогт Тогтоолын Дулмаабаатар РД:/МВ:91010332/

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1974 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Итгэлт Ой” ХХК-ийн орлогч захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 109 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэн РД:/М3:74122902/

 

                  Т.Дулмаабаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар гахайт” гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 32 ширхэг буюу 7,5 м3 хэмжээний нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, ойн санд 4.860.000 төгрөгний хохирол учруулсан,

Ч.Хишигсүрэн нь Т.Дулмаабаатарыг хөлсөлж ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгүүлж, тээвэрлүүлсэний улмаас ойн санд 4.860.000 төгрөгний хохирол учруулсан мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дулмаабаатар мэдүүлэхдээ: ... 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Ар гахайт” гэх газар руу Тулгаа, Бямбаа, Мөнхөөдэй нарын хамт ЗИЛ-131 маркийн авто машинтай мод бэлтгэхээр очоод шар өнгийн урал хөрөөгөөр мод хөрөөдөн 32 ширхэг мод бэлтгэсэн. Модоо ачаад Зүүнхараад ирээд Хишигээ эгчийн раммны хашаанд буулгаж байхад Байгаль орчны хяналтын улсын байцаагч Мөнхтүвшин, Гүрбадам нар ирсэн. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар машины бичиг баримт, модны зөвшөөрөл зэргийг шалгах гэж асуухад машины бичиг баримт байхгүй, модны зөвшөөрөл байхгүй гэдгээ хэлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

                 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хишигсүрэн мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сараас эхлэн Т.Дулмаабаатарыг би мэдэх болсон. Түүнээс өмнө манай нөхөр муухан таньдаг байсан. Манай дүүгийн хашаанд байсан Зил-131 маркийн машиныг Дулмаабаатар худалдаж авмаар байна. Манай эгч Солонгост ажилладаг 5 сая төгрөг надад явуулна гэсэн үлдсэн мөнгийг нь би танай рамманд явж байгаад цувуулаад өгье гэхээр нь нөхөр бид хоёр ярьж байгаад манай дүүгийн хашаанд машин байгаа чи өөрөө очоод үз сэтгэл санаанд чинь нийцэх юм бол худалдаад ав гэсэн. Дулмаабаатар машиныг үзчихээд хоёр хоногийн дараа би худалдаж авмаар байна гээд ирэхээр нь тохирсоноороо машиныг өгөөд явуулсан. Дулмаабаатарын эхнэр надтай утсаар байрны түрээсийн мөнгө нэхэгдээд байна. Байгаль орчинд манай найз ажилладаг юм зөвшөөрлийг нь авч байгаад модонд яваад өгье мөн машиныхаа мөнгийг ч хагаслаад хиймээр байна гэсэн. Дулмаабааатар модонд явахад надад хөрөө хэрэгтэй байна та надад хөрөө аваад өгөөч гэхээр нь би дүүгээсээ Орос хөрөө асуухад дүү 300000 төгрөгөөр зарна гэхээр наад хүүхэд чинь надаас машин худалдаж аваад мөнгийг нь хөлсөнд яваад төлөх гэж байгаа юм би мөнгийг нь төлнө, өгчих гэж хэлээд энэ Орос шар хөрөөг би дүүгээсээ Дулмаабаатарт авч өгсөн юм. Би дансаар Дулмаабаатарт хоёр сая төгрөг шилжүүлсэн. Хамт явж ажилласан хүмүүсийнхээ хөлсийг өгөөгүй. Тэр мөнгийг өөрөө хэрэглэчихсэн юм байгаа биз дээ. Шатахуунаа гэрээтэй газраасаа зээлдэг байсан. Дулмаабаатарт 700000-800000 төгрөг өгөх тооцоо байгаа. Би Зил-131 машиныг хүнд хөлслүүлж үзээгүй. Дулмаабаатартай машин худалдах, худалдан авах гэрээ хийх гэхээр машины гэрчилгээ байхгүй болчихоод гэрээ хийж чадахгүй байсан. Машин гэрчилгээгүй байсан болохоор Түнхэлд 2 жил ашиглагдахгүй айлын хашаанд байсан.  Харин машиныг Дулмаабаатар сэлбэж янзлаад сайхан болгосон байсан. Манай компани модны үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Энэ хугацаанд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад болдог л байсан. Анх удаа ийм байдалд орж байна. Дулмаабаатарын эхнэр Лхагвасүрэн нь надтай утсаар хэдэн хэдэн удаа яриад хоолны мөнгөгүй болчихлоо дансаа явуучих, мөнгө явуулаач, манай ээж захиргаанд ажилладаг модонд явахад байгаль орчны асуудал дээр санаа зовохгүй гэж надруу бичсэн мессежнүүд миний утсанд хадгалаатай байгаа. Тухайн үед нэг ширхэг мод 7000 төгрөгний ханштай, нойтон мод 60-70 ширхэг орж ирлээ гэхэд дээд тал нь 600000 төгрөг болдог. Тэр нь шатахууны, хэрэглээний мөнгө гэж явуулсан мөнгөтэй тэнцдэг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дулмаабаатар над руу залгаагүй. Тэр өдөр Дулмаабаатар руу би залгасан байна уу, тэр залгасан байна уу гэдгийг нь утасны яриа шүүлгэхэд гараад ирэх байх гэж бодож байна. Энэ хэрэгт гэхдээ миний буруу байгаа, ахиж хүнд итгэж ийм байдалд орохгүй,  хэрэг зөрчилд холбогдохгүй амьдарна гэв.

                   Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Гүрбадам мэдүүлэхдээ: … би 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, өдөр дутамын хяналт шалгалтын хүрээнд мод бэлтгэлийн аж ахуй нэгж байгууллагуудаар мод бэлтгэлийн гүйцэтгэлийн хяналтыг хийгээд “Итгэлт Ой” ХХК-ийн хашаанд ажиллаж байхад иргэн Т.Дулмаабаатар нь улсын дугааргүй, бичиг баримтгүй 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэлд 32 ширхэг нойтон нарс мод тээвэрлээд ороод ирсэн. Би модны зөвшөөрөл байгаа эсэхийг шалгахад зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн мод байсан. Үүний дагуу Байгаль орчины хяналтын тасгийн журмын хашаанд саатуулсан...Т.Дулмаабаатар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч Г.Баттулга мэдүүлэхдээ: … 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө манай гадаа 3ил-131 машин ирээд би гарч уулзахад Баатар /Т.Дулмаабаатар/ гэх залуу чи надад ганц удаа модонд явалцаад өгөөч, надад хүн олдохгүй юмаа, чамайг завтай байгааг хүнээс сонсож мэдээд ирлээ гэсэн ба би татгалзаагүй модонд явж өгсөн. Би түүнээс мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юм уу гэж асуухад “эрхийн бичиг нь байгаа, Хүслээ, Хишгээгийн модны рамманд” гэж хэлэхээр нь тийм л юм байх гэж бодоод явсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 134-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч П.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: … Манай найз Г.Баттулга Т.Дулмаабаатартай ирээд “хамт модонд яваад ирье” гэхээр нь хийх ажилгүй байж байхаар гээд явсан. Би машинд явах үед Т.Дулмаабаатараас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юм уу гэхэд “гоожин байгаа” гэж хэлсэн. Ингээд Цагаан чулуутын даваа даваад явсаар байгаад нэг ууланд очоод Т.Дулмаабаатар хөрөө гаргаж ирээд хэдэн ширхэг нойтон нарс мод хөрөөдөж унагаагаад бид нар нийлж ачаад Мандал суманд нэг модны рамманд буулгаж байхад байгаль орчны ажилтнууд ирсэн. Би түүнээс сум руу орж байхад аль раммны гоожинтой юм бэ, аль рамманд буулгах юм бэ гэхэд “Хүслээ, Хишгээгийн рамманд буулгана” гэж хариулсан... Би 40000 төгрөгний хөлс авахаар тооцож ажилласан, Т.Дулмаабаатар модоо буулгасан раммны эзнээс мөнгө авч өгнө гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 135-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: … 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө буюу нэг хоногийн өмнө Т.Дулмаабаатартай нэг удаа модонд явсан. Тэгэхэд ачиж ирсэн модоо “Итгэлт Ой” ХХК-ийн хашаанд буулгасан. Харин Т.Дулмаабаатар, Г.Баттулга, П.Мөнх-Эрдэнэ бид дөрөв “Ар гахайт” гэх газраас бэлтгэсэн 32 ширхэг модоо сумын төв рүү хогийн хонхорын дундуур явж урд өдөр нь мод буулгасан раммны хашаагаар ороод буулгаж байхад байгаль орчны ажилтнууд ирээд Т.Дулмаабаатараас машины бичиг баримт, модны гоожин шаардахад ... энэ машин угсарсан машин болохоор бичиг баримт байхгүй, бас модны гоожин байхгүй” гээд байсан. Тэр үед зөвшөөрөлгүй модонд явсан юм байна гэдгийг мэдсэн...Тэр надаас “модонд явах хүн олдохгүй байна, 40.000 төгрөг өгье” гээд гуйгаад байхаар нь явж өгсөн. ...Т.Дулмаабаатар өөрөө улбар шар өнгийн хөрөө гаргаж ирээд мод хөрөөдөж тайраад бид нар ачисан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 136-р хуудас/

                     Мөрдөн байцаалтанд гэрч Т.Одонгариг мэдүүлэхдээ: … Манай найз Сүхболд 2016 оны 03 дугаар сарын дундуур ирж уулзаад “хэдэн удаа модонд яваад өгөөч” гэхээр нь хэнтэй явах талаар асуухад “Баатараа ахтай хамт явна” гэсэн. Тэгээд маргааш өглөө нь Сүхболд Баатараа гэх залуутай 3ил-131 машинтай ирээд бид гурав модонд явж ирээд нэг рамманд буулгасан. Тэр үеэс Т.Дулмаабаатарыг таних болсон. Бид гурав тэр өдрөөс хойш цувраад 3 хоногийн дотор 3 удаа уул руу модонд явж мод бэлтгэж ирээд нөгөө модны раммандаа буулгасан. Т.Дулмаабаатар нь мод буулгасаныхаа дараа “мод буулгачихлаа” гээд раммны эзэн бололтой хүнтэй утсаар яриад байдаг байсан. Би нэг удаа явахад 50.000 төгрөг авна гэсэн ойлголттой явсан ба 4 удаа явахад надад нэг ч төгрөг өгөөгүй. Т.Дулмаабаатар надад “раммны эзэн модны тооцоо хийхгүй байна, мөнгө авахаараа өгнө” гэдэг байсан. Раммны эзэн гэдэг нь Хишгээ гэдэг хүн байдаг юм шиг байна лээ, “Хишгээ эгч тооцоо хийхгүй байна” гэдэг байсан гэх мэдүүлэг. /ХХ-ийн 137-р хуудас/

                        Мөрдөн байцаалтанд Ч.Хишигсүрэн гэрчээр мэдүүлэхдээ: …Т.Дулмаабаатар манайхаас 3ил-131 маркийн машин авах үедээ уг машинаар уулнаас мод татаж нийлүүлье гэж ярьж байсан... Манай зүгээс Т.Дулмаабаатарыг ойгоос мод бэлтгээд ир гэж хэлээгүй. ... Т.Дулмаабаатар “эрхэлсэн ажилгүй, мөнгө төгрөгний хэрэгцээ гараад байх юм, танай машиныг түрээслэе” гэж манай нөхөрт ярьсан байсан...Т.Дулмаабаатар “мөнгө хэрэгтэй байна, модонд яваад танай компанид өгөөд мөнгөтэй болоё, модонд явах бензиний мөнгө өгөөч” гэхээр нь манай компани мод бэлтгэх эрхгүй, тэгээд ч ой хааж байхад чи явах хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн “та тэгвэл 200000 төгрөг зээлчих” гээд гуйгаад байхаар нь өгсөн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32-р хуудас/

                     Мөрдөн байцаалтанд гэрч Б.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: … Манай нөхөр Т.Дулмаабаатар 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус компанид жолоочоор ажиллахаар боллоо гэсээр Зил-131 маркийн машин гэрийн хашаанд авч ирсэн. Уг машиныг Хишигсүрэн эгчийн дүү Мийгаагийн хашаанаас авч ирсэн гэсэн. Манай нөхөр тус компанид жолоочоор ажилд орохоос өмнө өөр хүний машин бариад тус компанийн модонд явдаг байсан... Манай нөхөр “би Хишгээ эгчийн компанийн 3ил-131 машиныг жолоодож хэдэн удаа модонд явж байгаад дараа нь зээлээр авахаар боллоо” гэж хэлж байсан. Албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээгүй, амаар ярилцаж зөвшилцсөн юм шиг байна лээ... Модонд явах өдрийнх нь орой Хишгээ эгч 5001617051 дугаарын данс руу хоол, хүнс, бензиний мөнгө мобайл банкаар гуйвуулж өгдөг байсан. Модонд яваад ирсэнийх нь дараа машин техникт хэрэгцээтэй юу байгааг уулзаж болон утсаар ярьж асууж мэдээд шаардлагатай байгаа мөнгийг бидний данс руу шилжүүлдэг байсан. Энэ хэрэгт Хишгээ /Ч.Хишигсүрэн/ эгч холбоотой юм, тэр битгий хэл Хишгээ эгч бэлнээр 350000 төгрөгөөр “Урал” маркийн хөрөөг авч өгч байсан. Уг хөрөөг авч өгсөний маргааш өглөө нь миний 99562322 дугаарын утас руу өөрийнхөө 99093385 дугаарын утаснаас залгаж “Т.Дулмаабаатар модонд явсан уу” гэж асуухаар нь яваагүй, унтаж байна” гэхэд “би хүнээс хөрөө худалдаж авч өгч байхад яагаад явахгүй байгаа юм бэ” гэж уурлаж байсан... 2016 оны 04 дүгээр сарын 05-нд Т.Дулмаабаатарыг байгаль орчны ажилтанд тайлбар өгөх үед Хишгээ эгч “Дулмаабаатар ганцаараа машин бариад явж байгаад баригдсан болохоор ганцаараа хэрэг даахгүй бол олуулаа болохоор дэмий байдаг юмаа” гэж ятгаад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 133-р хуудас/

                     Мөрдөн байцаалтанд Т.Дулмаабаатар мэдүүлэхдээ: … Намайг Хишгээ /Ч.Хишигсүрэн/ эгч модонд явуулдаг байсан юм аа. Би Ч.Хишигсүрэнгийн “Итгэлт Ой” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын дунд үеэс 3ил-131 машины жолоочоор ажилд орсон. Тэгээд Хишгээ эгч “чи модонд явж бай. Яваандаа мод нийлүүлсний хөлсөнд 3ил-131 машиныг худалдаж авч болно” гэж хэлсэний дагуу модонд яваад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр баригдсан юм. Би 9 дэх удаагаа модонд явж байгаад баригдсан. Модонд явахдаа ямар нэгэн зөвшөөрөл авч явдаггүй байсан. Би мод бэлтгэх газраа өөрөө сонгодог байсан, харин Ч.Хишигсүрэн эгч “чи хурдан, хурдан мод авчираад бай” гэдэг байсан. Би түүнээс мод бэлтгэх зөвшөөрөл шаардахад “манай компани мод бэлтгэх зөвшөөрөл авч амжаагүй байгаа, чи газраа сонгоод модоо бэлтгээд ир, эгч нь тосоод авна, чи санаа зоволтгүй яваад ир” гэдэг байсан... Өмнөх мэдүүлгүүдийг Хишгээ эгч “ингэж мэдүүл, тэгэж мэдүүл” гээд үг зааж өгөөд байсан... Мод бэлтгэж ирээд Хишгээ эгчид утсаар хэлдэг байсан ба ихэнх тохиолдолд өөрөө ирээд тоолж хүлээж авдаг байсан. Ойн санд учруулсан хохирлыг Хишгээ эгч “чи санаа зоволтгүй, би хохирлыг барагдуулаад өгчихнө” гээд байдаг юм... Эхнэр бид хоёр эхнэрийн дүүгийн 5001617051 гэсэн дугаарын данс бүхий виза картыг ашигладаг байсан ба тэр данс руу Хишгээ эгч шаардлагатай мөнгийг шилжүүлдэг байсан... Ч.Хишигсүрэн эгч бараг өдөр шөнөгүй утасдаад “модонд явсан уу, хэд хэдэн удаа хурдан түргэн модонд яваад ир” гэдэг байсан, би жолоочоор ажиллаж байгаа болохоор хийх ёстой ажил гэж бодоод модонд явдаг байсан” гэх мэдүүлэг  /ХХ-ийн 203-р хуудас/

                   Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 7-р хуудас/, Мод хэмжсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 8-р хуудас/,  Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-10-12 хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан эд зүйл /ХХ-ийн 9, 130-131-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /ХХ-143-194-р хуудас/

                 Шинжээчийн дүгнэлт 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн… БОНХЯамны сайдын “Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох БОНХЯамын Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13 өдөр-ийн 325 дугаарын тушаалын хавсралтанд Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлал’’-ын хилийн  заагт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр нь 3-р мужид хамаарагддаг. Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ‘’ Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай 394-р тоот тушаалд 3-р мужийн ойд 1 шоометр хэрэглээний нойтон нарс мод 120,000 төгрөг байхаар тогтоосон. Нэг шоометр экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ. Үүнд: хэрэглээний бөөрөнхий мод, гуалин-1,8.

 Нойтон нарс: 7,5 м3 х120,000 төгрөг 1,8 =1620000 төгрөг

            Нийт экологи эдийн засагийн үнэлгээ нь нэг сая зургаан зуун хорин мянган төгрөг болж байна /ХХ-ийн 38 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мэргэжилийн Хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн акт .... Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн дарга Р.Нарангийн тогтоосон 1.620.000 төгрөг нь экологи эдийн засгийн үнэлгээ бөгөөд ‘’Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1-т зааснаар ойн санд учирсан хохиролын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр өсгөн 49.3-т зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна гэж заасан байдаг. Иймд 1.620.000 төгрөгний экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.620.000х3=4.860.000 төгрөг гэх /ХХ-ийн 39 дүгээр хуудас/

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ч.Хишигсүрэнгийн талаарх Багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-н 212, 115 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 213 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 214 дүгээр хуудас/, Т.Дулмаабаатарын талаарх Багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-н 75 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 81 дүгээр хуудас/,

           Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /ХХ-н 126 дугаар хуудас/ бичиг зэрэг болно.

           Шүүгдэгч Т.Дулмаабаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар гахайт” гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 32 ширхэг буюу 7,5 м3 хэмжээний нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, ойн санд 4860000 төгрөгний хохирол, Ч.Хишигсүрэн нь Т.Дулмаабаатарыг хөлсөлж, ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгүүлж, тээвэрлүүлсэний улмаас ойн санд 4860000 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарын гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

           Шүүгдэгч Т.Дулмаабаатар нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд 4860000 /дөрвөн сая найман зуун жаран мянга/ төгрөгний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,  шүүгдэгч Ч.Хишигсүрэн нь Т.Дулмаабаатарыг мөнгө болон бензин өгөх зэргээр хэлэлцэн тохиролцож, хөлсөлж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгүүлж тээвэрлүүлсэн  үйлдлийн улмаас ойн санд 4860000 /дөрвөн сая найман зуун жаран мянга/ төгрөгний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.

          Шүүгдэгч  Т.Дулмаабаатар, Ч.Хишигсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Гүрбадамаас хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Харин эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ч.Хишигсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу гэм буруугүйд тооцох үндэслэлтэй байна.

              Өөрөөр хэлбэл Ч.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн  мэдүүлгүүд нь шүүн таслах хэвийн үйл ажиллагаад саад болоогүй, уг мэдүүлгийн улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөө хөндөгдсөн нь тогтоогдоогүй зэрэг нь дээрхи гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангахгүй байна гэж үзлээ.

            Иймд Ч.Хишигсүрэнг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй, учир дутагдалтай байх тул Ч.Хишигсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

           Шүүгдэгч Т.Дулмаабаатарын мод тээвэрлэхдээ хэрэглэсэн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь “26-57” ДУА улсын дугаартай гэх боловч улсын дугаар, тодорхойлох бичиг баримт байхгүй, ойд зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 32 ширхэг нойтон нарс модыг зөөж тээвэрлэхэд хэрэглэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Мөн энэ хэргийн улмаас битүүмжилсэн 32 ширхэг 7.5 м3 нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУлсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн,  бензин хөдөлгүүртэй “Урал” маркын 1 ширхэг хөрөө, 15 метрийн урттай татлагын төмөр тросс зэргийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан БНХАУлсад үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн, бензин хөдөлгүүртэй хөрөө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг хөрөөг эзэмшигч Т.Дулмаабаатарт буцаан олгож, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад                     

 

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2,  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон        

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэнд холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Цагаан туг овогт Тогтоолын Дулмаабаатар, Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэн нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Дулмаабаатарыг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ч.Хишигсүрэнг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Т.Дулмаабаатарт оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Ч.Хишигсүрэнд оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Т.Дулмаабаатар, Ч.Хишигсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУлсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн, бензин хөдөлгүүртэй, “Урал” маркын 1 ширхэг хөрөө, 15 метр урттай ачааны татлагны төмөр тросс, 32 ширхэг буюу 7.5 м3 нойтон нарс мод, ОХУлсад үйлдвэрлэсэн “Зил 131” маркын 26-57 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг  тус тус хурааж улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Дулмаабаатарт оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар  хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар, Ч.Хишигсүрэнд оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан БНХАУлсад үйлдвэрлэсэн, цагаан алаг өнгийн, бензин хөдөлгүүртэй хөрөө эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг хөрөөг эзэмшигч Тогтоол овогтой Дулмаабаатарт буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дулмаабаатар, Ч.Хишигсүрэн нарт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.