Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын  27 өдөр                     2017/ШЦТ/160                               Хэнтий аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0161/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                                 А.Уламбаяр

Улсын яллагч                                                Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                 Д.М нарыг оролцуулан

    

  Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мод холбогдох 1739000000073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг “Онон” хороонд оршин суух Д.Оюунжаргалын хашаанд иргэн Т.У маргалдан улмаар толгойн тус газар нь түлээний модоор чулуудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:         

   Хохирогч Т.У мөрдөн байцаалтад өгсөн: “... Д.М бол миний ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр байгаа юм. Д.М ахтай 2017.11.13-ны өдөр Биндэр суманд самар түүхээр ирсэн. Биндэр суманд ирээд би нэг найзтайгаа гадуур гарч ганц шил архи хувааж уучихаад Биндэр сумын 5 дугаар баг Онон хороонд байх ээжийн дүү Оюунжаргал эгчийн гэрт байж байхад Д.М ах над руу утсаар залгаж “хаана байна гээд уурласан байртай залгасан”. Би Оюунжаргал эгчийн гэрт байна гэж хэлсэн. Удалгүй Д.М ах ирээд надад хандан “чи миний мөнгийг дутуу өглөө” гэж уурлаад над руу дайрсан. Би бас уурлаад бид 2 хоорондоо муудалцаад бага зэрэг зодолдсон. Д.М ах уурандаа хагалчихсан байсан түлээний жижиг мод аваад над руу шидээд миний толгойг хагалчихсан. Миний толгойноос цус гараад сайн тогтохгүй байсан. Бид 2 хамт эмнэлэг явсан, Д.М ах надтай архи дарс уугаагүй, гаднаас нь харахад эрүүл юм шиг байсан. Д.М -д ямар нэг гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-19, 54 тал/,

 

        Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017.11.13-ны өдөр гадуур явж байгаад ойролцоогоор 13 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Онон хороонд байх гэртээ ирэхэд манай нөхөр Д.М самарнаас ирээд байж байсан. Би гэртээ байж байгаад төрсөн эгч Оюунжаргалын гэрт очсон. Гэрт эгч Оюунжаргал болон миний хамгийн том эгчийн хүүхэд болох У 2 байж байсан. У надад 200,000 төгрөг өгөөд Д.М ахад өгөөрэй гэж хэлсэн. Уг мөнгийг нөхөр Д.Мод өгөхөд юун мөнгө вэ гэсэн. Тэгэхээр нь У чамд өгч байна. Самарт явсан зардлын мөнгө гэнээ гэхэд 780.000  төгрөг өгөх ёстой гээд У луу утсаар залгаад гараад явсан. Дараа нь Оюунжаргал эгч утсаар залгаад Д.М, У 2 хоорондоо муудалцаад байна. Гялс хүрээд ир гэсэн. Намайг очиход Уын толгойноос цус гарч байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 21-22 тал/,  

 

        Гэрч Д.Оюунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... би 2017.11.13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон хороонд байх гэртээ төрсөн эгчийн хүү Утай байж байтал 17 цагийн үед төрсөн дүү Даваасүрэнгийн нөхөр Д.М гэрт орж ирээд У чи миний самарт явсан зардлын мөнгийг дутуу өгсөн байна гээд уурлаад Уыг бариад авсан. У бас уурлаад Д.Мыг бариад авсан. Тэр 2 хоорондоо барьцалдаж байгаад манай гэрээс гараад явсан. Би удалгүй тэр хоёрын араас гэрээсээ гарахад Уын толгой хагарч  язарсан байдалтай толгойноос нь цус гараад байж байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 25-27 тал/,

 

        Гэрч М.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Би Хэнтий аймгийн Биндэр сумын сум дундын эмнэлэгт сувилагч хийдэг. 2017.11.13-ны өдөр 18 цагийн үед У, Д.М 2 ирсэн. Д.М дүүгээ үзүүлье гэж хэлсэн. Уыг харахад түүний толгойноос цус гарч байсан. Язарсан шархтай байсан. Би яаралтай эмчээ дуудаж Уыг үзүүлээд дараа нь цагдаад энэ талаар мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг / хх-ийн 28-29 тал/,

 

        2017.11.20-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт: Хүний биед  үзлэг хийсэн акт № 359 Дүгнэлт 1. Т.Уын биед духны хуйхан дахь ярагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл  нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд  үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөлөхгүй. /хх-ийн 35 тал/

 

           Хэрэг болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-11 тал/,

           Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/,

           Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46 тал/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг “Онон” хороонд оршин суух Д.Оюунжаргалын хашаанд иргэн Т.Утай маргалдан улмаар толгойн тус газар нь түлээний модоор чулуудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Уын мэдүүлэг, 359 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй болно.

            Хохирогч Т.У нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

   
           1. Шүүгдэгч Д.М-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

               2.  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг зааснаар шүүгдэгч Д.Мыг  300 /гурван зуу/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

               4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түлээний 1 ширхэг модыг устгасугай.

 

             5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.УЯНГА