Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнх******* даргалж

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч Г.Баяраа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарт холбогдох эрүүгийн 201701000109 дугаартай, 132/2017/0157/Э индекстэй, эрүүгийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сум******* төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Рашаант сумын * дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х******* овогт Агва*******оржийн Б******* 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 3 сарын 16-ны өдөр Завхан аймгийн Яруу сум******* төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Нөмрөг сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Д******* Ц******* 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс сум******* төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 1-85 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нар нь бүлэглэж Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиг зохих зөвгөөрөлгүйгээр 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 541/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар Оросын холбооны улс руу гарч, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр буцаж хилийн 539/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: 2 Шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Р*******тай таараад Хантайн нуруу руу бугын эвэрт явъя гэж ярилцсан. Тэгээд 5 дугаар сарын 14-ний өдөр Р*******, Ц******* нартай бугын эвэрт явж байхдаа төөрөөд Оросын хил дээр очсон байсан. Тэндээс бид гурвын морьд муудсан. Тэгэхээр нь би Р*******, Ц нарт намайг самарт явж байхад энэ хавьд айлын адуу ойрхон байдаг гэж сонссоноо хэлсэн. Тэгээд гурвуулаа цаашаа явахаар болж оросын хил даваад 2 морь байхаар нь барьж аваад унаад Монгол улсын хил рүү орж ирсэн. 2017 оны 5 дугаар сарын 25-нд хилийхэнд баригдсан гэх мэдүүлэг, Шүүгдэгч М.Рачаагийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б*******, Ц бид гурав Хантай нурууны чиглэлд явсан. Тэгээд голоо дагаад арын модоор эвэр хайж яваад нэлээн цаашаа холдсон байсан. Нэлээн их зурвас мод байхаар нь хил дөхсөн юм байна гэж бодсон. Тэгээд Б******* хилийн зурвастай орос айлууд ойрхон байдаг гэсэн, адуу мал нь ойрхон байж магадгүй хил давж адуу авах уу гэхэд нь үгүй гэж хэлж чадаагүй дагаад явсан. Оросоос 2 морь авч Монгол улсын хил рүү орж ирээд удалгүй хилийн ахлагчид саатуулагдсан гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.Ц*******ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Р*******, Батбар бид гурав Хантай нурууны чиглэлд явсан. Тэгээд голоо дагаад арын модоор эвэр хайж яваад нилээн цаашаа холдсон байсан. Зурвас мод байхаар нь хил дөхсөн юм байна гэж бодсон. Тэгээд Б******* хилийн зурвастай орос айлууд ойрхон байдаг гэсэн, адуу мал нь ч ойрхон байж магадгүй хил давж адуу авах уу гэхэд нь үгүй гэж хэлж чадаагүй дагаад явсан. Оросоос 2 морь авч Монгол улсын хил рүү авч орж ирээд удалгүй хилийн ахлагчид саатуулагдсан гэх мэдүүлэг,

201701000109 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шат*******: Гэрч Г.Т өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манааны бүрэлдэхүүнд 539-542 дугаар тэмдэгтийн чиглэлд буюу цагаан бургастын чиглэлд үүрэг гүйцэтгээд явж байхад адагт нь 2 морь голын бургасны чөлөөнд харагдаж байсан. Тэгээд манаа ахлагчийн тушаалаар би хил зөрчигч нарын зугтааж болзошгүй чиглэлд нь буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нь, манаа ахлагч Ц хил талдаа, дэд ахлагч Б нутгийн гүн талаас нь тойрч гэндүүлэн очсон. Тэгэхэд 3 хүн 5 морьтой байсан ба голын эрэг дээр отоглоод цай чанаад сууж байсан. Тэгээд бид “хаанаас хаа хүрч байгаа юм бэ” гэхэд “бид нар самар түүхээр гарсан чинь самар байхгүй байна, тэгээд эвэр түүх гээд явж байна” гээд цагаан бургастай хамараар явсан гэж зааж байсан юм. Бид тэдгээр хүмүүсийг харуулын байран дээр авчирч маргааш нь буюу 5 дугаар сарын 25-ны өдөр ангиас магадлан шалгах бүлэг ирж хил зөрчигч нарын маршрутыг шалгасан. Тэр шалгалтын бүрэлдэхүүнд би явж байсан юм. Хил зөрчигч нар хилийн 539/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 100 гаран метр газраар ОХУ-ын талаас 2 тооны эрлийз морь оруулж ирсэн гэж оруулж ирсэн газраа зааж өгч байсан. Харин Монгол талаас ОХУ руу гарсан газраа сайн зааж өгч чадахгүй байсан гэх мэдүүлэг /хх-н 59 тал/, Гэрч Х.Ж өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Гурван голын харуулаас 3 хил зөрчигч илрүүлсэн гэж мэдээ ирүүлсэн юм. Би тухайн өдөр Гурван голын харуулын чиглэлд нууц манаа 3 томилсон байсан бөгөөд уг гурван хил зөрчигч нь 3 монгол 2 эрлийз морьдтой явж байгаад баригдсан. Тухайн өдөр анги руу мэдэгдсэн ба ангиас шөнө нь магадлан шалгах бүлэг гарч хилийн зөрчил гарсан газар ажилласан. Уг бүлэг нь сөрөг мөрдөлт явуулж мөн ОХУ-ын талтай мөр хүлээлцсэн. Тэгээд хил зөрчигч нарын унаж хөтөлж явсан морьдыг манай застав дээр авчирсан. Хил зөрчигч нарыг А.Б*******, Д.Ц, М.Р******* гэдэг хүмүүс ба тэд хилийн 539/1 -р тэмдэгтийн зүүн талаар 100 орчим газраас ОХУ-ын талаас Монгол улсын тал руу хил нэвтэрсэн байсан. Мөн ОХУ-ын талаас 2 тооны эрлийз адуу авчирсан байсан. Магадлан шалгах бүлэг хил зөрчигч нарын гарсан газрыг тодорхой болгоогүй яг хаагуур гарсан нь тогтоогдоогүй. Хил зөрчигч нарын саатуулагдсан газар нь Цагаан бургасын адаг гэдэг газар улсын хилээс 13 км дотор байдаг газарт саатуулагдсан байсан. Тэдний унаж явсан болон хөтөлж явсан морьд манай застав дээр байгаа. Эрлийз морьд нь хээр зүсмийн морь, хул зүсмийн морь байсан. Монгол морь нь сартай хар морь, хээр морь, хул морьд байсан гэх мэдүүлэг /хх-60 тал/, Гэрч Н.Очирбатын өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би хилийн харуул дээр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байсан ба 22 цагийн үед харуулд явсан ахлах ахлагч Ц, ахлагч Түмэндэмбэрэл, дэд ахлагч Б нар Цагаанбургастын адаг гэдэг хилийн харуулын байрнаас 10 орчим км зайд 5 морьтой 3 хүн илрүүллээ, отоглоод цай хоол хийж байна гэсэн мэдээ ирүүлсэн. Мөн тэдгээр хүмүүс нь бугын эвэрт явсан гэж хэлж байна гэсэн. Тэгээд би 23 цагт застав руу 3 хүн 5 морь саатуулсан талаар мэдэгдэж уг хүмүүсийг харуулын байр******* авчирсан. Харуулын байр******* авчирхад тэдгээр хүмүүс нь Б*******, Ц, Р******* гэсэн нэртэй хүмүүс байсан ба тэд нар бугын эвэр элбэг байдаг гэсэн тэгээд энд ирсэн бид нар гэрээсээ гараад 7 хонож байна, одоо буцаж байна гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь ангийн төвөөс бүрэлдэхүүн ирж тэдгээр хил зөрчигч нартай уулзсан ба маргааш нь хил зөрчигч нарын хилээр орж ирсэн газрыг нь заалгасан. Би тэр үед хамт хил рүү явсан. Тэгээд хил зөрчигч Цийг авч явж хилийн аль чиглэлээр орж ирсэнийг заалгахад хил зөрчигч нар хилийн 539/1 -р тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас 2 тоомсог хулгайлан Монгол улсын нутаг руу орж ирсэн гэж зааж байсан. Манай хариуцсан хэсгийн хилийн шугам нь мэдэгдэхээр, учир нь модыг огтлоод хилийн шугам гаргачихсан байдаг юм. Харин хил зөрчигч нарын хилээр орж ирсэн хэсэг нь модгүй газар байсан ба хилийн туслах багана нь харагдаж байдаг юм. Тэр газраар машин явах боломжгүй газар байдаг. Тэдний авч явсан морьдын зүс нь жижиг сартай хар морь, хээр морь, хул морьд нь монгол морьд байсан. Хээр, хул зүсмийн эрлийз морьтой байсан. Монгол морьдын тамгыг санахгүй байна. Эрлийз хул морь нь ташаан толгойны ард талд нь загасан тамга шиг, хээр морь нь зөв гуян дээр Н үсгэн тамгатай морьд байсан гэх мэдүүлэг /хх-61-62 тал/, Гэрч Б.Бгийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ахлах ахлагч Ц, ахлагч Т хамт Тарвагатайн цагаан, Цагаан бургаст, Сөртийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад харуулын байрнаас 10 орчим км зайд 3 монгол морьтой, 2 эрлийз морьтой, 3 монгол иргэнийг отоглоод цай чанаад сууж байхад нь ахлах ахлагч Цын ком******* дор би нутгийн гүн талаас, ахлагч Түмэндэмбэрэл хил талаас, Ц хил зөрчигч нарын зугтаж 4 болзошгүй зүүн талаас нь бүслэн авч очиж саатуулсан. Саатуулахад тэр 3 хүн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ба ямар зорилготой явж байгааг асуухад бугын эвэр түүх зорилгоор явж байгаа гэж хэлж байсан. Тэгээд харуулын даргад хил зөрчигч нарыг саатуулсан талаар мэдэгдээд харуулын байр******* авчирсан. Маргааш нь ангиас бүрэлдэхүүн ирж хил зөрчигч Ц******* гэгчийг дагуулан хил зөрчсөн газрыг заалгахад хил зөрчигч нар ОХУ-ын талаас бэлчээр дээр байсан 2 тооны эрлийз адууг барьж унаад Монгол Улс руу хилийн 539/1 -р тэмдэгтийн чиглэлээр ертөнцийн зүгээр зүүн гар талаар хилээр орж ирсэн гэж зааж байсан. Аль чиглэлээр гарсан бэ гэхэд тэд нар яг гарсан газраа сайн хэлж мэдэхгүй байсан ба хэлж байгаа газар орны байршилын багцаагаар тооцож үзэхэд Сэлэнгэ аймгийн чиглэлээр гарсан юм шиг байсан гэх мэдүүлэг /хх-н 63-64 тал/, Гэрч Г.Цын өгсөн: Би 2017 оны 5 дугаар 24-ний өдөр Түмэндэмбэрэл, Б нарын бүрэлдэхүүнтэй 539-540 дүгээр тэмдэгтийн чиглэлд нууц манааны үүрэг гүйцэтгэсэн. 21 цагийн үед Харуулын байрнаас цааш 10 гаран км зайд Цагаан бургастай гэдэг газар явж байхад Түмэндэмбэрэл ахлагч “тэр юу вэ” гэхээр нь дур*******аж харахад “морьд” байсан ба хажуух******* нь 2,3 хүн байсан. Тэгээд би нөгөө хоёртоо тушаал өгч тэдгээр гурван хүнийг бүслэн хааж тойрч очсон. Очиход 3 монгол морь, 2 эрлийз морьтой 3 хүн отоглоод цай чанасан байдалтай сууж байсан. Тэгээд уг гурван хүнийг босгон отогноос нь холдуулаад отгонд нь галт зэвсэг байж магадгүй гэж үзлэг хийсэн. Тэгээд тэдгээр хүмүүсээс зорилгыг асуухад тэд нар анх бид нар эвэрт явсан, эвэр олдохгүй болохоор нь самар түүгээд явж байна гэж хэлсэн юм. Тэгээд л тэдгээр гурван хүнийг Гурван голын харуулын байр******* авчирсан ба маргааш нь ангиас магадлан шалгах бүлэг ирж уг гурван этгээдийн замыг тогтоож ОХУ-ын талтай хилийн уулзалт зохион байгуулсан. Би магадлан шалгах бүлгийн бүрэлдэхүүнд яваагүй юм гэх мэдүүлэг /хх-65 тал/, Гэрч Т.Алтангэрэлийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай албан бичгээр ОХУ-ын Хиагтын хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хур*******аа А.Ю.Кудимов-т 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гарсан хилийн зөрчлийг илрүүлсэн талаар, мөн ОХУ-ын талаас хулгайлагдан Монгол Улсын тал руу хилээр орж ирсэн 2 тооны эрлийз адууны эзнийг олж тогтоон, баталгаа болгох шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж тогтоосон хугаца******* хариуг мэдэгдэнэ үү гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Одоогийн байдлаар ОХУ-ын талаас албан бичгээр ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. 2017 оны 6 дугаар сарын 19- ний өдөр Монгол Улс болон ОХУ-ын хилийн уулзалтаар энэ бичгийн хариуг асуухад ОХУ-ын талаас “танай бичгээр ирүүлсэн” 2 тооны адууны эзэн нь хил орчмын нутаг дэвсгэрээс олдоогүй байна. Магадгүй нутгийн гүнээс алдагдсан адуу байж магадгүй, манай талаас 2 толгой адууны эзнийг хайж байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 66-67 тал/, Гэрч М.Дагвасүрэнгийн өгсөн: Р******* ахын 4, 5 тооны адуу манайд байдаг юм. Р******* хэдэн морио зараад 2 үлдсэн байсан юм. Хээр морио 2017 оны 5 дугаар сарын 10-ны үеэр аваад явсан. 2017 оны 5 сарын эхээр байхаа Р******* ах над руу утсаар ярьж манай найз танай адуунд морь тавьчихъя гэж байна гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд намайг малдаа явсан хойгуур манай уяан дээр авчраад уясан байсан. Ямар хүн авчирч уясаныг мэдээгүй. Тэгээд Р******* ахын хэлээд 5 байсан морь юм байна гэж бодоод тэр морийг нь нэг морьтай холбоод адуундаа тавьсан юм. Тэгсэн 3 хоногийн дараа Р******* ах, Ц 2 ирээд Р******* ах өөрийнхөө хээр зүсмийн морь, Ц нь өөрийнхөө хул морио бугын эвэрт явна гээд аваад явцгаасан гэх мэдүүлэг /хх-68 тал/, Гэрч Д.Оюунчимэгийн өгсөн: Ц Завхан аймгийн Нөмрөг сум******* мал маллан амьдардаг. 2017 оны 5 дугаар сарын 12-13-ны өдөр Ц Завхан аймгаас ирсэн юм. Маргааш орой нь би ажлаасаа тараад ирэх үед Ц, Баяраа гэдэг хүнтэй манайд сууж байсан. Би энэ юун хүн бэ гэхэд манай найз байгаа юм Баяраа гэдэг гэж байсан. Та хоёр яах гэж байгаа юм бэ гэхэд Ц “би Баяраатай бугын эвэрт явах гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь чи малынхаа ноос ноолуураа авах нь яасан юм бэ, тэрнээс ашигтай бугын эвэр гэж юу байдаг юм бэ гэж би хэлж байсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байх би ажлаасаа тараад гэртээ ирэхэд Баяраа байхгүй байсан. Би охиноосоо Ц хаачсан юм бэ гэхэд мэдэхгүй өдөр гараад явсан хаашаа явахаа хэлээгүй гэж байсан. Тэгээд Цийг ирэх байх гэж бодоод хоол хийгээд хүлээгээд байхад ирээгүй. Тэгээд саяхан хэрэгт төвөгт орооцолдсон гэж өөрөө хэлж байсан гэх мэдүүлэг /хх-69 тал/, Гэрч М.Б*******ын өгсөн: 2016 оны 11 сард байх Баяраа манайд сартай хар морь авчраад энэ морь самарт яваад эцчихлээ та энэ морийг тэжээгээд өөр дээрээ байлгаж байгаач гэхээр нь би аав, ээжийг нь сайн танидаг манай нутгийн хүүхэд болохоор нь зөвшөөрөөд тэр морийг нь гэртээ байлгасан юм. Тэгээд уг морь нь гэрийн ойролцоо байж тэжээл идээд онд орсон. 2017 оны 5 дугаар сарын дундуур Б******* ирж уг морийг аваад явсан. Тэр морь өнгө засаад их сайхан болчихсон байсан. Уг морийг Б******* өөрөө авчирч өгсөн. Надад хэлэхдээ самарт яваад нуруугаа авчихлаа гээд их л туранхай морь авчирч байсан. Б*******ын өөрийнх нь морь байхаа гэх мэдүүлэг /хх-70 тал/, Гэрч Ж.Мөнх-Одын өгсөн: Б******* ах эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотруу шилжиж ирээд 10 гаран жил болж байх шиг байна. Ахыг хотод орж ирсэнээс нь хойш тийм ч олон тааралдахгүй байгаа. Б******* ах Хөвсгөл аймагт 10 жилийн дунд сургууль төгсөөд дараа нь цэрэгт явсан. Цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Рашаант сум******* амьдарч байгаад сүүлд эхнэр авч 2 хүүхэдтэй болсон ба том охин нь одоо 2 дугаар анги, бага нь 3 настай хүү юм. Б******* ах эхнэр хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод амьдардаг. Эрдэнэт хотод манай аавын дүүгийнд нэг хэсэг байсан. Б******* ах гэртээ мужааны ажил хийдэг ба хүний хурдан морь уяж уралдуулдаг байсан. Миний санахад архи уугаад яваад байдаггүй юм. Тамхийг бол татдаг. Зан төлвийн хувьд гайгүй, хүнтэй нийтэч хүн гэх мэдүүлэг /хх-160 тал/, Гэрч Д.Одонтуяагийн өгсөн: Миний нөхөр М******* Рачаа нь 1978 оны 11 сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс сум******* төрсөн, Р******* эцэг эхээсээ тавуулаа, 4 дэх хүүхэд нь байгаа юм. Миний нөхөр Р******* нь Увс аймгийн Баруунтуруун сум******* бага сургууль буюу гуравдугаар ангиа төгсөөд сургуулиас гарч хөдөө мал маллан амьдарч байсан. Р******* бага боловсролтой боловч бие даан уншиж бичиж сурсан. Би Р*******тай 1999 онд Увс аймагт гэр бүл болж амьдарч гурван хүүхдийн эх эцэг болсон ба 2010 онд Увс аймгаас шилжин Орхон аймагт суурьшсан. Миний нөхөр Р******* бол зан аашийн хувьд гайгүй хүн шүү дээ. Архи уудаггүй харин тамхи татдаг юм. Хүнтэй нийтэч, хүмүүс зан ааш сайтай гэж хэлдэг юм. Гэр орондоо ч 6 мөн адил зөөлөн харьцдаг гэр бүлдээ халамжтай тийм л хүн. Р******* хувиараа ажил хөдөлмөр эрхлэдэг өөрөөр хэлбэл хар ажилд маш сайн, голдуу барилгын ажил хийж байсан. Мөн цэцэрлэгт жижүүр хийдэг байсан. Зун, намартаа жимс, самар******* их явдаг байсан. Р******* 2002 онд байх Увс аймгийн шүүхээс тэнсэн харгалзах ял авч дараа нь 2005 онд танхайгаар шийтгэгдэж 2 жил хорих ял авч 1 жил суугаад суллагдсан. Түүнээс хойш гэрээсээ гарахгүй байж байгаад сая энэ хэрэгт холбогдчихлоо. Р******* ер нь хүний үгэнд их оромтгой хүнд тус болох гэж байгаад л хэрэгт холбогдчихдог юм. Өөрөөр бол хувийн зан аашийн хувьд бол сайн хүн байгаа юм. Би саяны хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. Тухайн үед эвэрт явна гээд л явсан, ямар хүмүүстэй явж байгааг ч мэдээгүй гэх мэдүүлэг /хх-161 тал/, Гэрч Д.Болормаагийн өгсөн: Миний нөхөр Д******* Ц******* нь 1975 онд Завхан аймийн Яруу сум******* төрсөн. Сум*******аа бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд мал дээр мал маллан ажиллаж байсан. Бид 1998 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Том нь охин 18 настай оюутан, бага хүү 13 настай сургуульд сурдаг. Манайх 2001 онд Завхан аймгаас Эрдэнэт хотод шилжин ирж 2013 он хүртэл Эрдэнэт хотод амьдарч байгаад 2013 оноос Улаанбаатар хотод ажиллаж амьдарсан. Би 7 дугаар сургуульд үйлчлэгчийн ажлыг 2016 оны хавар хүртэл хийж нэг жилийн чөлөө авч манайх Завхан аймгийн Нөмрөг сум******* 1 жил мал маллаж байгаад 2017 оны 8 сарын 22-нд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай нөхөр Эрдэнэт хотод манай ах дүү нар дээр очиж мал маллаж байсан, мөн хувиараа машин барьж таксинд явдаг байсан.Мөн зун намартаа самар жимсэнд явж түүнийгээ зарж борлуулан амьжирга*******аа нэмэр болж байсан. Д.Ц******* зан төлөвийн хувь гайгүй. Хааяа найзуудтайгаа дарвиж архи уугаад байдаг болохоос байнга архи уудаггүй. Нэг гэм нь хүнд уруу татагдахдаа амархан хүнд үгүй гэж хэлж чадахгүй цуг яваад байдаг. Бусдаар бол гэр орондоо тус дэмтэй амьдралын төлөө нилээн явдаг суурь нь гайгүй хүн байгаа юм. Одоо бид манай охин оюутан болж байгаа хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд мөнгөний асуудал хүнд байгаа. Бидний ар гэрийн амьдралыг бодож шүүх гайгүй шийдвэр гаргаж өгөх байх гэж бодох юм гэх мэдүүлэг /хх-н-162 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтын нотлоомж, хилийн зөрчлийн материал /хх-4-32 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-37 тал/, эрлийз 2 морийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-38-39 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-51 тал/, малд үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-52-58 тал/, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагд*******р тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 80-88, 152-159 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 93-96, 106-107 тал/, Хөвсгөл аймгийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №36, 2001 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №115 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Увс аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №47 дугаар шийтгэх тогтоол, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №50, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №33, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №113, 2015 оны 10 дугаар 7 сарын 27-ны өдрийн №115 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 101-104, 110- 131, 170-171 тал/, малын үнийн мэдээ /хх 163 тал/, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 164-167 тал/, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 180 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 181-183 тал/, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-186-187тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нар нь бүлэглэж Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиг, зохих зөвгөөрөлгүйгээр 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 541/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар Оросын холбооны улс руу гарч, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр буцаж хилийн 539/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Г.Түмэндэмбэрэл, Н.Очирбат, Б.Б, Г.Ц, Т.Алтангэрэл, М.Дагвасүрэн, Д.Оюунчимэг, М.Б*******, Ж.Мөнх-Од, Д.Одонтуяа, Д.Болормаа нарын өгсөн мэдүүлэг, хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтын нотломж, хилийн зөрчлийн материал, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаарх нотловол зохих зүйл нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сартай хар зүсмийн, хул зүсмийн морь, хээр зүсмийн нийт 3 морийг хурааж, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв. 8

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт Агва*******оржийн Б*******, Б******* овогт Д******* Ц*******, Б******* овогт М******* Р******* нарыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарыг тус тус гурван жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарыг хууль зөрчдөг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалт******* хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сартай хар зүсмийн, хул зүсмийн, хээр зүсмийн гурван морийг хурааж, улсын /орлогод/ төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б*******, Д.Ц*******, М.Р******* нарт барьцаа хөрөнгийг буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД