Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2017/00231/И |
Дугаар | 134/ШШ2018/00020 |
Огноо | 2018-01-26 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 134/ШШ2018/00020
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-д холбогдох,
Татварын өр нийт 11 835 152.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Ш, хариуцагчийн төлөөлөгч Ө. шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2011 оны 05 дугаар сарын 02-нд тус хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн Сүмбэр сумын 1 дүгээр баг 11-34 тоот хаягт Хүнсний бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй 4612469 регистрийн дугаартай М ХХК нь 2015-2016 оны үйл ажиллгаанд хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан татварын улсын байцгаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний 320010117 тоот актын төлбөрийг төлөхгүй хууль зөрчсөн болно. Үүнд:
Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт 2015 оны жилийн эцсийн Нийгмийн даатгалын тайлангаар 7 900 000 төгрөгийг ажилчдад олгосноор тайлагнасан 2015 онд тус татварын хэлтэст ирүүлсэн цалин хөлс болон тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11 маягт/-гаар 5 950 000 төгрөгөөр тайлагнаж, 1 950 000 төгрөгөөр цалингийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 195 000 төгрөгийн нөхөн татвар, 58 500 төгрөгийн торгууль, 42 669 төгрөгийн алданги ногдуулсан.
Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт 2015 оны жилийн эцсийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-12.1 маягт/-аар 2015 онд 75 973 338 төгрөг, 2016 онд 23 741 455 төгрөг, нийт 99 714 793 төгрөгөөр суутгагчийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 7 597 333 төгрөгийн нөхөн татвар, 2 279 199 төгрөгийн торгууль, 1 662 448.4 төгрөгийн алданги ногдуулж, нийт 11 835 152.2 төгрөгийг төлөхгүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалтуудыг зөрчсөөр байна.
М ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 32170100006 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, татвар ногдуулалт, төлөлтийн тайлан, банкны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг бусад баримт материалд үндэслэн шалгалт хийсэн.
Шалгалтаар илэрсэн зөрчилд Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний 320010117 тоот актаар 153 855 520 төгрөгийн зөрчилд 15 385 552 төгрөгийн нөхөн татвар, 4 764 124 төгрөгийн торгууль, 2 738 137 төгрөгийн алданги, 2226 төгрөгийн хүү, нийт 22 890 039.2 төгрөгийн төлбөр ногдуулсаныг М ХХК актын тогтоох хэсгийн 1, 3, 4, 5 дахь заалтыг үл зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гомдлыг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөл хүлээн авч хэлэлцсэн. Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 22, 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдан шийдвэрлэж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2017/01 дугаар маргаан таслах зөвлөлийн тогтоол гарсан. Уг тогтоолоор дээрх хяналт шалгалтын актаар ногдуулсан нийт төлбөр болох 22 890 039 төгрөгөөс актын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож, нийт 11 835 152.2 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
М ХХК нь Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан бөгөөд дахин гомдол гаргаагүй. Мүүн кроун ХХК нь дээрх хяналт шалгалтын актаар ногдуулсан 11 835 152.2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий хуульд заасан арга хэмжээнүүдийг авсан. Үүнд:
1. 2017 оны 08 дугаар сарын 29, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд захирал Д.Ө-д Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ гэж заасны дагуу 2 удаа татварын өрийг мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд барагдуулахыг мэдэгдсэн.
2.М ХХК-ийн захирал Ө-тэй татварын хяналт шалгалтын төлбөрийг барагдуулах талаар утсаар байнга холбогдож ярьж шаардаж байсан.
М ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 55 дугаар зүйлд хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна; 55.1.3-д татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль; 57 дугаар зүйлийн 57.1-д Татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурьдсанаар тогтооно; 57.1.2-т хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног гэсэн заалтуудыг зөрчиж татварын хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийг төлөхгүй өр үүсгэн явсаар байна.
Иймд, Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу М ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 320010117 дугаартай татварын улсын байцаагчийн актын 2, 3 дахь хэсэгт заасны дагуу ногдуулсан 11 835 152.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Ө нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4612469 регистрийн дугаартай М ХХК-ийн захирал Ө миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 320010117 тоот актын тогтоох хэсгийн 1, 3, 4, 5-д заасан нийт 22 890 039.02 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг зөвшөөрөөгүй ба 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу хуралдаж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай 2017/01 тогтоолоор актын тогтоох хэсгийн 1, 4, 5 дугаар хэсгийг хүчингүй болгож, актын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг хэвээр үлдээсэн болно. Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлаар актын тогтоох хэсгийн 3-д заасныг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст хүсэлт гарган зөвшилцөж болно гэсний дагуу Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст хүсэлт гарган Татварын улсын байцаагч Ш өгсөн боловч ямар нэгэн тайлбар өгөөгүй болно.
Иймд, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс нь М ХХК-д холбогдуулан 2015 оны жилийн эцсийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар 2015 онд 75 973 338 төгрөг, 2016 онд 23 741 455 төгрөг, нийт 99 714 793 төгрөгийн суутгагчийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 7 597 333 төгрөгийн нөхөн татвар, 2 279 199 төгрөгийн торгууль, 1 662 448.4 төгрөгийн алданги, нийт 11 835 152.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М ХХК-ийн захирал Ө Манай компани нь Жи Пи Эф ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, шороо зөөх ажлыг гүйцэтгэхдээ нэр бүхий хувь хүмүүсээр дамжуулан авсан шатахууныхаа төлбөрийг тус хүмүүсийн дансаар дамжуулан шилжүүлж, шатахууны төлбөрийг төлсөн ба тайлангаар шатахууны зардалд тусган тайлагнасан бөгөөд холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг баримтад хавсаргасан, улсын байцаагч Ш хяналт шалгалтын явцад тус баримтуудыг шалган шатахууны зардалд тусган тайлагнасаныг хүлээн зөвшөөрсөн байгаа байдал нь хувь хүнд олгосон орлого биш гэж үзэхээр байна. Гэтэл дансны хуулганы гүйлгээний утганы алдаан дээр үндэслэн акт тавьсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргана.
Татвар төлөгч М ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4-д энэ хуулийн 11.1.6-д заасан албан татварыг уг орлогыг олгох тухай бүрт ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх, 26.2-д Суутгагч энэ хуулийн 26.1.2-26.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажиллагааг албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулна, 26.3-д Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ гэсэн хуульд заасан үүрэгтэй байсан байна.
Гэтэл хариуцагч М ХХК нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүйгээс2015 оны жилийн эцсийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар 2015 онд 75 973 338 төгрөг, 2016 онд 23 741 455 төгрөг, нийт 99 714 793 төгрөгөөр суутгагчийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 7 597 333 төгрөгийн нөхөн татвар, 2 279 199 төгрөгийн торгууль, 1 662 448.4 төгрөгийн алданги, нийт 11 835 152.2 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 320010117 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт, түүний хавсралт /хх10-13/, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Маргаан шийдвэрлэсэн тухай 2017/01 тогтоол /хх5-8/, татвар төлөгчийн карт, татварын тооцоололын жагсаалт, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс М ХХК-д татварын өр барагдуулах талаар гардуулсан баримт бичгийн жагсаалт, мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай тэмдэглэл /хх17-19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг барагдуулах талаар Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд, татвар төлөгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4-т тус тус зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй тул хариуцагч М ХХК-иас татварын тайлангаар ногдсон албан татвар болох нийт 11 835 152.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул татварын өр нийт 11 835 152.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 204 312 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2-д заасныг баримтлан М ХХК-иас татварын өр нийт 11 835 152.2 төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 204 312 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.