| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2022/0416/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/559 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/559
2022 04 12 2022/ШЦТ/559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох 2006 02400 1474 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
....
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Б нь шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө хохирогч Б.Тийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Халдвартын буудлын ард байрлах нарийн боовны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох ' ....” ХХК-ний үйлдвэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр. салхивчийг нь эвдэх аргаар нэвтрэн орж, нарийн боовны амсар дарагч 1 ширхэг. 2 хайрцаг үзэм, нарийн боовны он, сар. өдөр дарагч 1 ширхгийг нууцаар. хууль бусаар хулгайлж, 615,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.18--19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Б-ийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 02 цагийн орчимд айлд оччихоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн ард байдаг гэр лүүгээ явж байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрт ус байхгүй байсан тул усны сав аваад манай гэрийн чанх урд байдаг нийтийн байр орох гээд явсан. Тэгтэл манай гэрээс урд зүгт нийтийн байрны баруун талд жижиг талхны цех байхаар нь ертөнцийн зүгээр ар талын цонхны төмөр хаалтыг нь татаж байгаад цонхоор нь орсон. Тэгээд тухайн газраас 2 хайрцаг үзэм, он сар дарагч машин, уутны ам дарагч машин хулгай хийгээд буцаад цонхоороо гарсан. Тухайн газраас хулгай хийсэн 2 хайрцаг үзэм, он сар дарагч машин, уутны ам дарагч машин зэргийг замд таарсан нэг ахад бөөнд нь 70,000 төгрөгөөр худалдаалсан. Тухайн мөнгөөр өөртөө хувцас, хоол унд авч идээд дууссан...Би учруулсан хохирол төлж барагдуулаагүй ба удахгүй хохирол мөнгөө төлж барагдуулна.” гэх мэдүүлгүүд /хх.82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг “...” боовны үйлдвэрийн захирал нь байгаа юм. Найз Алтанзул 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд утсаар залгаад нарийн боовны үйлдвэрт хулгайч ороод нарийн боовны амсар дарагч, 2 хайрцаг үзэм, нарийн боовны он, сар, өдөр дарагч алдагдсан байна гэсэн...” гэх мэдүүлгүүд /хх.25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтанзулын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчим үйлдвэрээ онгойлгоод ажлаа эхэлсэн. Үзмээ гурилдаа хийх гээд хайтал 2 хайрцаг үзэм байхгүй байсан. Тоног төхөөрөмжөө бүртгэхэд, нарийн боовны амсар дарагч, 2 хайрцаг үзэм, нарийн боовны он, сар, өдөр дарагч байхгүй байсан. Үйлдвэрийн байрны хойд талын жижиг гурвалжин салхивчаар хулгайч ороод, тоног төхөөрөмж хулгайлсан байсан...” гэх мэдүүлгүүд /хх.28-29/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Э.Отгонцэцэгийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/494 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн "1” гэж дугаарласан 1 ширхэг мөр нь гарын мөр байна.
2. Шинжилгээнд тэнцэх “1” гэж дугаарласан гар мөр нь Г.Б-нийн баруун гарын алганы дардастай, папилон санд 2020-293- БЗД гэсэн дугаартай “3” гэж дугаарласан гар мөр нь Г.Б-ийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна." гэх дүгнэлт /хх.43-52/,
Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдлын талаарх баримт /хх.63-74/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.76-77/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан тухай баталгаа /хх.80/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-ийн яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна Би тухай үед мөнгөний хэрэг гараад хулгайлах гэмт хэрэг үйлдэх болсон. Тухайн газраас хулгайлсан 2 хайрцаг үзэм, он, сар дарагч машин, уутны ам дарагч зэргийг замд таарсан нэг ахад 70,000 төгрөгөөр худалдаалсан...” гэх мэдүүлэг /хх.81-83/,
Хохирогч Б.Тт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.88-89/,
Яллагдагч дуудан ирүүлэх тухай Прокурорын газрын албан бичгүүд /хх.93-95/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө хохирогч Б.Тийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Халдвартын буудлын ард байрлах нарийн боовны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох ' ...” ХХК-ний үйлдвэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр. салхивчийг нь эвдэх аргаар нэвтрэн орж, нарийн боовны амсар дарагч 1 ширхэг. 2 хайрцаг үзэм, нарийн боовны он, сар. өдөр дарагч 1 ширхгийг нууцаар. хууль бусаар хулгайлж, 615,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.18--19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг “...” боовны үйлдвэрээс захирал нь байгаа юм. Найз Алтанзул 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд утсаар залгаад нарийн боовны үйлдвэрт хулгайч ороод нарийн боовны амсар дарагч, 2 хайрцаг үзэм, нарийн боовны он, сар, өдөр дарагч алдагдсан байна гэсэн...” гэх мэдүүлгүүд /хх.25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтанзулын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчим үйлдвэрээ онгойлгоод ажлаа эхэлсэн. Үзмээ гурилдаа хийх гээд хайтал 2 хайрцаг үзэм байхгүй байсан. Тоног төхөөрөмжөө бүртгэхэд, нарийн боовны амсар дарагч, 2 хайрцаг үзэм, нарийн боовны он, сар, өдөр дарагч байхгүй байсан. Үйлдвэрийн байрны хойд талын жижиг гурвалжин салхивчаар хулгайч ороод, тоног төхөөрөмж хулгайлсан байсан...” гэх мэдүүлгүүд /хх.28-29/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Э.Отгонцэцэгийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/494 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн "1” гэж дугаарласан 1 ширхэг мөр нь гарын мөр байна.
2. Шинжилгээнд тэнцэх “1” гэж дугаарласан гар мөр нь Ганцэцэг овогтой Бат-Эрдэнийн баруун гарын алганы дардастай, папилон санд 2020-293- БЗД гэсэн дугаартай “3” гэж дугаарласан гар мөр нь Ганцэцэг овогтой Бат-Эрдэнийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна." гэх дүгнэлт /хх.43-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-ийн яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна Би тухай үед мөнгөний хэрэг гараад хулгайлах гэмт хэрэг үйлдэх болсон. Тухайн газраас хулгайлсан 2 хайрцаг үзэм, он, сар дарагч машин, уутны ам дарагч зэргийг замд таарсан нэг ахад 70,000 төгрөгөөр худалдаалсан...” гэх мэдүүлэг /хх.81-83/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн” хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Т нь хөрөнгийн үнэлгээний дагуу 615.200 төгрөг нэхэмжилнэ гэх бөгөөд шүүгдэгч Г.Бэс гаргуулж хохирогч Б.Тт олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.
Мөн Г.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Иймд Г.Б-ийн үйлдсэн “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн солив.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 34 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүнд оногдуулсан ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 26 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг...” буюу шүүгдэгч нарыг оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэхээр тогтоож, уг ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Г.Бд 1 жил 10 сар 26 хоногийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Г.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хорьсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-нийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 34 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүнд оногдуулсан ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 26 хоногоор тогтоосугай.
5. Шүүгдэгч Г.Бд 1 жил 10 сар 26 хоногийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос гарахыг хориглох, өөрийн оршин суух газраа өөрчлөх, гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бд сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Г.Бд 1 жил 10 сар 26 хоногийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б-ийг урьд нь цагдан хорьсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Бэс 615.200 төгрөг гаргуулан хохирогч Б.Тт олгосугай.
11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Х.САНЖИДМАА