| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2017/0167/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/181 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч М.Баярбаясгалан,
Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Шүүгдэгч Б.Энх-Од нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарсүрэнгийн Энх-Одод холбогдох эрүүгийн 1715000600051 дугаартай, 132/2017/0167/Э индэкстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, захчин, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэрт инженер ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5-41-53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хотгор ургийн овогт Баатарсүрэнгийн Энх-Од /РД:ФБ88051217/,
Холбогдогсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энх-Од нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт байрлах “Энержи галтай” саам амралтын газарт М.Баярбаясгаланг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энх-Одын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын хэдэн байсныг сайн мэдэхгүй байна. Ажлын хамт олноороо салхинд гарсан. Тодорхой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд орой байшинд дуулж юм ярицгааж суусан. Тэгтэл Баярбаясгалан юунд инээдтэй байна та нар миний зовлонг мэдэх юм уу гээд босоод ирсэн. Тэгтэл Одхүү, Ганчимэг нар тайвшруулаад суулгасан. Одхүү нь Баярбаясгаланг зүүн гарын араар 2 удаа хацар луу нь алгадсан. Тэгээд амнаас нь цус гарсан. Баярбаясгалан явна гээд уурлаад гарсан. Би араас нь орой үдэш ганцаараа явж яах гээд байгаа юм ор гээд нэлээн хориглосон. Тэгээд хориглоод дийлэхгүй болохоор нь орхиод орсон. Буцаад 2 гараад ирэхэд Баярбаясгалангийн нүд нь хавдсан байсан. Тэгээд эмнэлэгийн тусламж дуудаад өгөөч гэсэн. Бид нар дунд сувилагч, эмч явж байсан учраас Ганчимэг болон Ариунзул 2-т үзүүлээд цуг явчих гэхэд Баярбаясгалан татгалзсан. Би тайвшируулах гээд тамхи олж ирэх гээд байшинд ороод гараад ирэхэд Баярбаясгалан байхгүй байсан. Хайгаад олоогүй. Хамт ажилладаг найз нөхдийн хувьд маргааш өглөө нь санаа зовоод гэрт нь очсон. Эмнэлэгт үзүүлсэн зураг авахуулах шаардлагатай гэсэн гэхээр тэр өдөр мэдипаст орж зураг авахуулсан. Ажлын шугамаар гэр барихаар амралт руу явсан. Амралтан дээр байхад энд ийм асуудал болоод байна хурдан ир гэсэн. Тэгээд тэндээс шууд Баярбаясгалангийн гэрт очсон. Ар гэртэй нь уулзсан. Цуг явсан хүмүүс ярилцаад мөнгөн төлбөрийг цуглуулсан. Эмч Энхтуяа, жолооч Санжаа, би, Баярбаясгалангийн ар гэрийнхэн бид хэд Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр очиж хэвтсэн. Удалгүй хагалгаанд орсон. Ерөнхийдөө ийм л үйл явдал болсон. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Баярбаясгалангийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед амралтын газар очсон. Очоод бага, багаар согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн. Шөнө 23 цагийн үед байшинд бөөнөөрөө сууж байсан. Миний дүргүйцэл хүрсэн зүйл нь орчин үеийн хүүхдүүд юм мэдэхгүй, амьдрал ойлгохгүй, зовлон үзээгүй гэх мэтээр ярьсан. Тэгэхээр нь тэгж ярьж болохгүй миний ямар хүнд, хүнд хагалгаа туулсныг мэдэхгүй ш дээ гэхэд нэг нь тэгж байгаад зовлон үзэх байлгүйдээ гээд ёожолсон маягтай надад хэлсэн. Тэгэхээр би уурлаад малгайгаа аваад өг гээд та нар миний зовлонг ойлгохгүй, та нарын яриа надад таалагдахгүй байна гэхэд Одхүү миний нүүр лүү 2 алгадсан. Миний хамарнаас цус гарсан. Ариунзул эгч нойтон сальфиткаар цусыг маань арчиж өгсөн. Тэгээд байшингаас гараад явж байхад араас Энх-Од гүйж ирээд тэвэрч аваад хөл тавьж унагасан. Би дээшээ хараад хэвтсэн. Миний дээр морьдож суугаад боогоод маяглаад бай, хаачих гээд байгаа юм гээд надад хүч хэрэглэсэн байдал ажиглагдахаар би алгадсан тэгсэн чинь л шууд нүүр лүү цохьсон. Тэгээд л ухаан балартаад нүүрэнд гал манарах шиг болсон. Дээшээ харсан чинь Энх-Од сүртээ юм гээд намайг татаад босгосон. Босонгуут л нүд харанхуйлаад юм харахаа байсан. Тэгээд үнэхээр айж эхэлсэн. Энх-Одод хэлсэн чи түргэн дуудаад өг миний нүд юм харахгүй байна. Манай гэрийхэнийг дуудаад өг гэж хэлсэн. Ерөөсөө миний үгэнд ороогүй. Тэнд байсан бүх хүн над дээр ирсэн. Тэр хүмүүст бүгдэнд нь хэлсэн Энх-Од намайг цохьчихлоо гэж. Би тэнд бараг 1 цаг ганцаараа байсан. Хаашаа явахаа мэдэхгүй юм харж чадахгүй. Тэгтэл Ганчимэг дарга ирсэн. Тэгэхээр нь та ээж рүү залгаад төв рүү дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд үгүй, үгүй тийм юм байхгүй гэсэн. Тэр амралтан дээр байсан хүмүүс бас ирсэн. Тэр хүмүүс наад хүний чинь нүд хамар аймар болсон байна та нар эмнэлэг авч яв гэхэд бид нар өөрсдөө эмнэлэгийн байгууллагын хүмүүс бид өөрсдөө эмчилчихнэ гэж хэлсэн. Тэгээд намайг тэнд хаясан. Тэгээд би хаашаа явж байгаагүй мэдэхгүй доошоо алхсан. Явж байтал нэг айл тааралдсан. Тэр айлын утасаар ээж рүү яриад намайг ирээд ав гэж дуудсан. Тэгээд ээж, эгч 2 ирээд шууд эмнэлэг орж үзүүлсэн. Эмнэлэгт бараг үүрийн 04 цагийн үед очсон. Хүлээн авахын эмч цус нь хатсан тул оёдол тавьж болохгүй юм байна. Өнөөдөр зүгээр боолт хийгээд явуулъя, маргааш нүүр, ясны зураг заавал авахуулах шаардлагатай гэсэн. Маргааш нь манайд Энх-Од орж ирээд миний нүдийг харсан. Нүүр, ясны зураг авахуулах шаардлагатай байна гээд Энх-Одтой “Мэдипаст” эмнэлэг орж зураг авахуулсан. Тэгэхэд чиний ухархай яс 3 гэмтсэн байна. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол наад яс чинь нүдний алимаа цаашаа сорж оруулдаг аюултай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан энэ тухай Энх-Одод мэдэгдэхгүй бол болохгүй гэж бодоод утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Мэссеж бичсэн. Энх-Одоос за ойлголоо гэсэн хариу ирсэн. Би өргөдөлөө бариад цагдаагийн газар луу орох гэж байхад ээж, эхнэр 2 нь ирээд шүүх, цагдаад битий өгөө гэж гуйгаад бид нар бүх зардлыг гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгэнд итгээд гайгүй байлгүй гээд заза гээд тохирсон. 2017 оны 6 дугаар сарын 14-нд хот руу явсан. Нэгдүгээр эмнэлэг рүү очоод Төмөрбаатар эмчид үзүүлээд 2017 оны 6 дугаар сарын 22-нд яаралтайгаар хагалгаанд орсон. Тэгэхэд Энх-Одыг хагалгааны төлбөр болон бусад зардлыг өөрөөсөө төллөө гэж ойлгосон. Тэгэхэд цуг явсан хүмүүсээс Баярбаясгалан 3000000 төгрөг нэхээд байна гэж миний нэрийг ашиглаж бусдаас мөнгө нэхсэн байсан. Цэрмаа гэдэг хүүхэн над руу залгаад чи яах лээрээ бид нараас мөнгө нэхдэг юм, бид нар яалаа гэж чамд мөнгө өгөх ёстой гэж хэлэхэд нь ойлгосон миний нэрийг бариад хүмүүсээс мөнгө нэхээд яваад байсан юм байна гэж ойлгосон. Отгонсүх 300000 төгрөг, Санжаа 700000 төгрөг гэх мэтчилэн хүмүүс мөнгө өгсөн байсан. Тэгээд ЭнхОдод хэлэхэд харин ажлаар хүмүүс явган яриа гаргаад байна чи бид 2-ыг муудалцуулах гээд ийм яриа гараад байх шиг байна. Хүмүүс наадахдаа хэдэн төгрөг өгөөд сал гэж хэлж байна тэгэхдээ би тэгэхгүй гэж хэлсэн байсан. Сүүлдээ миний нэр хүнд доошоо унасаар байсан. Энх-Од хүртэл өөрөө намайг амнаасаа болоод цохиулсан хохичино гээд яриад явж байсан гэсэн. Төмөрбаатар эмчтэй 2 удаа очиж уулзсан. Миний нүдний хөх арилахгүй, жоохон ядарахад нүд таталдаад, нусаа нийх, найтаалгахад нүд татаад байдаг. Цаашдаа харааны асуудал ямар асуудал тулгарахыг мэдэхгүй байна. Дахин бид чиний нүдэнд хагалгаа хийх боломжгүй гэж хийх ёстой бүх арга хэмжээг авсан. Цаашид гарах ямар нэгэн эрсдэлийг бид хариуцахгүй гэж Төмөрбаатар эмч хэлсэн. Би залуу хүн бага насны 2 хүүхэдтэй, ид хийж бүтээх насан дээрээ явж байгаа хүний хувьд надад үнэхээр харамсалтай байна. БНСУлсад хагалгаа хийлгэхээр Солонгос улс руу материалаа явуулсан. Хараахан хариу нь ирээгүй байна. Ямар ч байсан Солонгос улс руу эмчилгээнд явна гэсэн шийдвэртэй байгаа. Цаашлаад 5 юм уу, 10 жилийн дараа миний хараа муудахад энэ хүн надад туслахгүй нь тодорхой. Одоогийн байдлаар 2322346 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах бүх зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
1715000600051 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч М.Баярбаясгалангийн өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би ажлын хамт олонтойгоо Булган аймгийн Хангал сумын Энержи-Галтай амралтын газар салхинд гарч амархаар явсан. Тэгээд бид нар амралтын газраа 13 цагийн үед ирээд 2 жижиг байшинд амрахаар болсон. Бид нар амарч байгаад шөнийн 00 цагийн үед ажлын хамт олонтойгоо амралтын жижиг байшинд ширээ тойрон суугаад ойр зуурын юм ярьж суунгаа пиво болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тухайн үед дарга Ганчимэгийн хажууд сууж байсан. Манай ажлын хамт олон бүгд халамцуу байсан. Тухайн үед тэд нарын ярьж байсан яриа нь надад таалагдахгүй намайг амьдрал болон зовлон үзээгүй гэх мэтээр яриад байхаар нь би тэд нарт та нарын яриа таалагдахгүй байна гэж хэлээд би явлаа гэж хэлээд малгайгаа өмсөөд гарах гэтэл миний урд талд сууж байсан 4 Б.Одхүү 2 гараараа миний нүүрлүү ээлжлэн нэг удаа алгадсан. Тэгтэл миний хамраас цус гарахаар нь би нойлын цаасаар хамраа даран зүгээрээ зүгээрээ ийм юм байх гэж хэлээд байшингаас гараад ойролцоогоор 10 метр шахам алхаад явж байтал амралтын байшингаас Энх-Од гарч ирээд миний араас бүсэлхийгээс 2 гараараа тэврээд зүүн хөлөөрөө миний зүүн хөлрүү хавсраад намайг унагааж миний дээр мордон суугаад миний өмсөж явсан хувцасны захаас намайг боогоод маяглаад бай гээд байсан. Тэгэхээр нь миний хувцасны захаас тавьчих гэж хэлсэн чинь хувцасны захаас барьчихаад тавихгүй болхоор нь болиоч гэж хэлээд би нүүр лүү нь баруун гараараа Энх-Одын зүүн хацарт нь алагдсан. Тэгээд тавихгүй болхоор нь би 2 гарыг нь тавиулах гээд татсан чинь миний нүүр лүү Энх-Од баруун гараараа нэг цохисон тэр үөд миний ухаан балартаад би 2 гараараа нүүрээ дараад доошоо харсан тэгээд сэрэгсэн чинь би дээшээгээ харсан байсан миний дэргэд Энх-Од зогсчихсон юун сүртэй юм гэж хэлж байсан. Тэгээд миний 2 нүд харанхуйлаад юм харахгүй болохоор нь би Энх-Одыг миний 2 нүд юм харахгүй болчихлоо түргэн дуудаад өгөөч гэсэн чинь намайг маяглаад бай орж унт гээд намайг баруун гарнаас чирээд байшин луу орье гээд байсан. Тэгтэл бид нартай явсан манай ажлын жолооч Санжаагийн дуу гарсан тэгэхээр нь би Санжаагаас түргэнлүү залгаад өгөөч миний нүд юм харахгүй байна гэж хэлсэн чинь маяглаад бай чамайг ална шүү гээд байсан. Тэгээд тэр удалгүй байшин луугаа явах шиг болсон тухайн үед би юм харахгүй байсан болхоор хаашаа явсаныг нь хараагүй удалгуй Цогоогын дуу гараад намайг яасан бэ? гэхээр нь би түргэн дуудаад өгөөч гэсэн чинь Цогоо намайг маяглаад бай намайг орж унт гэсэн тэгэхээр нь би миний нүд юм харахгүй байна түргэн дуудаад өг гэсэн тэгээд удалгүй Цогоо бас явсан. Тэгээд би уруудаад гараараа тэмтэрээд алхаж байтал миний урд саад тааралдах шиг болсон тэгтэл Дарга Ганчимэгийн дуу гараад намайг нүд чинь яасан юм бэ? гэхээр нь Энх-Од намайг цохиод миний нүд харахаа больчихлоо гэж хэлсэн чинь намайг дээшээ хардаа гэж хэлэхээр нь би дээшээ харсан чинь ямар аймар болчихсон юм гэж хэлээд намайг гэрлүү орье гэж хэлээд чи угаасаа яах гэж анхнаасаа явлаа гэсэн юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь явахгүй би эмнэлэг ормоор байна гэсэн тэгтэл дарга явсан. Удалгүй миний баруун нүд баг зэргээр хараа орхоор нь би уруудаад утсандаа сүлжээ оруулах гээд явсан удалгүй миний утсанд сүлжээ орохоор нь ээжийн 95342238 утасруу нь залгаад ээжтэй яриад намайг хүрч ирж ав гэж хэлсэн. Тэгээд би уруудаад зам дагаад алхаж явж байтал. Дарга Ганчимэг машинтайгаа ирээд намайг хөөе чи ийшээ суу гэхээр нь би ээж намайг ирж авна гэж хэлсэн чинь буцаад яваад өгсөн удалгүй ээж машинтайгаа ирээд намайг авч яваад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн тэр үед үүр цайж байсан цаг хэд болж байгааг мэдээгүй гэх мэдүүлэг /хх 13-16 тал/,
Гэрч Б.Одхүүгийн өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын хамт олон салхинд гарахаар Булган аймгийн Хангал сумын Энержи Галтай амралтанд амрахаар 12 цагийн үед Орхон аймгаас яваад Энержи Галтай амралтанд 13 цагийн үед очсон очоод бид нар зуслангийн жижиг шовгор байшингаа аваад хоол цайгаа ууж идчихээд орой хоол болтол хоорондоо тоглож архи дарс хэрэглэсэн. Тэгээд орой хоолны цаг болоод бид нар орой хоолоо хийж идсэн. Тэгээд орой хоол идсэний дараа манай ажлын зарим залуучууд барилдаж байсан. Тэгээд манай байгууллагын жолооч Санжаа Баярбаясгалан 2 барилдаж байгаад Баярбаясгалан Санжаад унасан. Унангуутаа Баярбаясгалан уурлаад 5 байсан яг ямар шалтгаанаар уурлаж байгааг би сайн мэдээгүй. Баярбаясгалан уурлаж байгаад би явлаа гээд явахаар нь би араас нь очоод Баярбаясгаланг битгий яв, орой харанхуй бүрэнхий болж байна гэж хэлэн аргадан өөрсдийн байрлаж байсан шовгортоо оруулсан. Анх бид нартай дарга Ганчимэг, Ариунзул нар нь Орхон аймгаас ирээгүй байж байгаад ирсэн. Тэгээд бид нар байрлаж байсан нэг шовгор байшиндаа бүгд цугларч ширээ тойрч хоорондоо юм ярьж сууж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухай үед бид нарыг ирсэнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор согтолттой байсан. Тэгээд сууж байхад Баярбаясгалан та нар миний зовлонг ойлгохгүй байна гэхээр нь би Баярбаягаланг уурлаж бухимдаж болохгүй шүү гэж хэлээд сэргээх зорилгоор Баярбаясгалангийн хоёр хацарлуу нь 2 гараараа алгадсан. Тэгтэл Баярбаясгалангийн хамраас цус гарсан чинь хамраа нойлын цаасаар дараад гадагшаа гараад явсан. Тэгээд удалгүй араас нь Энх-Од гараад явсан. Би тухай үед Баярбаясгаланг оруулж ирэх гэж байна гэж бодсон. Би тэр үед нэлээн согтуу байсан. Яг хэн нь хэлсэнийг сайн санахгүй байна. Манай ажлын нэг залуу тэр хоёрын араас гарсан. Тэгээд удалгүй орж ирээд Баярбаясгалан цохиулсан байна гэхээр нь би гараад хартал Энх-Од Баярбаясгалан тэр хоёр бид нарын байрлаж байсан шовгор байшингийн баруун талд сагсаны талбайн ойролцоо байсан. Тэгээд намайг очиход Баярбаясгалан доошоогоо харчихсан туслаарай гээд байсан. Би тэгээд Энх-Одоос яасан бэ гэж асуусан чинь цохиулчихаж ээ гэхээр нь Энх-Одоос чи цохьсон юмуу гэж асуусан чинь үгүй би цохиогүй гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Би тэгэхээр нь байрлаж байсан шовгорлуугаа буцаад ороод тэнд сууж байсан ажлын хамт олон болон даргад Баярбаясгаланг хүнд цохиулсан байна гэж хэлээд бид нар яах уу гээд ярилцаж удсан. Тэгсэн чинь дарга жоохон орхичих тайвшраг гэж хэлэхээр нь би дахин гараагүй. Удалгүй араас Энх-Од орж ирсэн. Энх-Од орж ирээд Баярбаясгалан явчихлаа гэж хэлж байсан. Тэгтэл араас нь дарга Ганчимэг замаараа Орхон аймагруу аваад явья гэж хэлээд явсан. Тэгээд би байрлаж байсан жижиг шовгортоо унтсан гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,
Гэрч Б.Цогтбаярын өгсөн: 2016 онд манай ажлын хамт олон сагсны тэмцээнд оролцоод түрүүлээд шагналд нь Булган аймгийн Хангал сумын ЭнержиГалтай амралтанд нэг хоног амрах эрхээр шагнуулсан. Манай ажлын хамт олон 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Энержи-Галтай амралтанд шагналын дагуу амрахаар болсон. Тэгээд бид нар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай ажлынхан түрүүлээд 12 цагийн үед явж би ажилтай байсан болохоор араас нь 15 цагийн үед очсон. Очих үед манай ажлын хамт олон зарим ажилчид жижиг шовгор байшин дотор пиво болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж зарим нь юм ярьж гадаа сагс тоглож байсан. Тэгээд намайг ирсэн чинь амралтын зөөгч нар нь бидний байрлаж айсан шовгор байшинд хоол авчирч өгсөн. Хоолоо идэж дуусаад бид нар гадаа гарч хоорондоо юм ярьж пиво ууж байсан. Яг тухайн үед Баярбаясгалан Санжаа тэр 2 бөх барилдаж байсан. Тэр хоёр 3 удаа барилдсан барилдах болгондоо Баярбаясгалан санжаад унасан. Тэгээд Баярбаясгалан уурлаад байсан тэгж байгаад Баярбаясгалан би Орхон аймаг явлаа гээд ганцаараа уруудаад явсан. Араас нь Одхүү ах очиж олж ирсэн. Тэгээд удаагүй харанхуй бүрэнхий болсон бид нар байрлаж байсан шовгор байшин дотороо ороод ширээ тойроод сууж ойр зуурын юм ярингаа архи пиво уусан. Тэгтэл Баярбаясгалан доошоо чимээгүй сууж байгаад та нар намайг доромжлоод байна 6 гээд ширээ цохиод байсан чинь Одхүү ах хацарлуу нь алгадах шиг болсон. Намайг нэг харсан чинь Баярбаясгалангийн хамраас цус гарсан байсан. Тэгээд Баярбаясгалан хамрынхаа цусыг арилгаад сууж байгаад би явлаа гээд байшингаас гарсан. Араас нь удалгүй Энх-Од гарсан. Эхлээд тэр хоёрын яриа гадаа сонсогдож байсан. Тэр 2 явна явахгүй гээд юм яриад байсан. Сүүлдээ сонсогдохоо больсон. Тэгээд би араас гарсан чинь намайг очиход Энх-Од Баярбаясгалангийн цээжээр нь тэвэрчихсэн Баярбаясгаланг байшинлуу орж амар гээд тэр 2 зууралдаад байсан. Би тэгэхээр нь Баярбаясгаланг одоо орж амар гэж хэлсэн чинь миний хэлсэн үгийг тоохгүй болхоор нь би буцаад шовгорт орсон. Тэгээд би шовгорт дотор ороод сууж байтал Энх-Од орж ирээд Баярбаясгалан үгэнд орохгүй юм байна гэсэн. Тэгсэн Баярбаясгалан шовгор байшингийн гаднаас Энх-Одоо чи намайг цохичихлоо миний нүд юм харахгүй байна гээд хашгирсан чинь Одхүү ах Санжаа 2 гарч хараад нүд нь хавдчихсан байна гээд орж ирсэн. Тэгээд Баярбаясгалан гадаа нүд юм харахгүй байна Энх-Одоо чи намайг цохьсон шүү гээд хашиграад байсан. Удалгүй Баярбаясгалан хашгирахаа больсон чинь Санжаа Баярбаясгалан ганцаараа уруудаад явчих шиг боллоо гэсэн. Дарга Ганчимэг Ариунзул эгч тэр 2 замаар Баярбаясгаланг аваад харилаа гээд араас гарсан. Тэгээд бид нар даргыг явахаар нь унтаж амарсан гэх мэдүүлэг /хх 19-20 тал/,
Гэрч Ц.Санжаагийн өгсөн: 2016 онд Орхон аймагт манай ажлын хамт олон сагсаны тэмцээнд оролцоод түрүүлээд шагналд нь Булган аймгийн Хангал сумын Энержи-Галтай амралтанд нэг хоног амрах эрхээр шагнуулсан. Тэгээд бид нар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын хамт олонтой 12 цагийн үед Энержи-Галтай амралтруу явсан. Амралтан дээр очоод бид нар шовгор байшинд бид хувцас хунараа оруулж байрлуулчихаад цайны газарт хоол ундаа идчихээд буцаад байрласан шовгортоо очиж пиво болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж зарим нь юм ярьж гадаа сагс тоглож байсан. Тэгээд үдээс хойш манай ажлын эрчүүд бөх барилдсан. Тэр үед Баярбаясгалан бид 2 бөх барилдаад Баярбаясгаланг би 2 удаа давсан. Баярбаясгалан бид ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй хэн хэнийгээ бэртээж гэмтээсэн зүйл байгаагүй. Тэгээд барилдаж дуусаад орой хоолондоо орсон. Орой болсон болохоор бид нэг шовгортоо ажлын хамт олон бүгд цуглараад архи болон пиво ууж хоорондоо юм ярьж хөгжилдөж байж байгаад дараа нь дуу дуулсан. Цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Нилээн орой болсон байсан. Тэгээд бид нар ээжийн тухай дууг дуулсан чинь Баярбаясгалан гэнэт ширээ цохиод босч ирээд та нар миний амьдарлаар тоглоод байна уу гэхээр нь тэнд сууж байсан манай ажлын хамт олон тайвшир суу суу гэж хэлсэн чинь Баярбаясгалан гараад явсан. Тэгэхээр нь би Баярбаясгаланг тайвширчаад эргээд ороод ирэх байх гэж бодсон. Тэгээд нэлээн удсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн болохоор зарим болсон явдлыг сайн санахгүй байна. Тэгээд байж байсан чинь Баярбаясгалан гадаа хүмүүсээ туслаарай аллаа гээд хашгираад байхаар нь би юу юм бол гэж бодоод гарсан чинь Баярбаясгалан Энх-Од хоёр байсан. Баярбаясгаланг харсан чинь зүүн нүд нь нилээн том хавдчихсан байсан. Тэгсэн чинь Баярбаясгалан намайг түргэн дуудаад өг гэхээр нь ороод үзүүлчих гэж хэлсэн. Тухай үед манай ажлын эмч нар бас цуг явж байсан болохоор би орж тэд нарт үзүүлчихэе гэж бодоод хэлсэн чинь намайг та нар цуг нийлж намайг зодлоо гээд уурлаад байсан Баярбаясгалан цагдаа 7 дуудчихсан та нар байж гээд цаашаа яваад өгсөн тэгээд би шовгор байшиндаа ороод амарсан гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,
Гэрч С.Билэгсайханы өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлын хамт олонтойгоо Булган аймгийн Хангал сумруу амралтанд явсан. Тухайн өдөр хоол унд идэж, тоглож наадаж, орой нь харанхуй болсон үед амралтын газрын байшинд бөөнөөрөө орж суусан. Тэгээд байшин дотор бөөнөөр архи уунгаа юм яриад сууж байхад Баярбаясгалан гэнэт уурлаад та нар миний зовлонг мэдэхгүй байна би багадаа зовж өссөн гэх мэт зүйл ярьж байснаа байшингаас гараад явсан. Тэгээд араас нь нэг нь гарсан. Тэгтэл Энх-Од гаднаас орж ирэхдээ нэг зүйл ярьж орж ирсэн. Би санахгүй байна. Тэгээд би хэсэг байж байгаад байшингаас гарсан чинь Баярбаясгалан гадаа зогсож байхаар нь орохгүй юм уу гэсэн чинь чи зайл балай авгай минь гээд түлхэхээр нь буцаад орсон. Тэгээд Баярбаясгалан явсан гэсэн гэх мэдүүлэг /хх 26, 27 тал/,
Гэрч Ж.Мягмарын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн орчимд байх яг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна. Манай бэр надруу утсаар яриад Баярбаясгалан амралтын газарт гэр барих ажлаар явсан чинь ажлын хүндээ зодуулсан, одоо нүд нь юм харахгүй байна гээд утсаар ярьсан. Та очоод авах боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би гэртээ байж байгаад шууд босоод Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Энержи галт амралтын газарт шөнийн 01 цагийн орчимд очсон. Тухайн газарт очиход Баярбаясгалан байхгүй байсан ба утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд ойр орчмын газраар хайсан боловч олж чадаагүй. Тэгээд замаар явж байхад нэг танихгүй дугаараас хүн залгаад танай хүү гэх залуу Эрдэнэтрүү биш эсрэг зүгт явсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг хаана явж байгааг асуугаад намайг хаашаа явахыг зааж өгсөн. Тэгээд замаар явж байхад Баярбаясгалан ганцаараа явж байхаар нь дуудаж уулзаад авч явсан. Намайг уулзаад харахад хувцас нь шороо тоос болсон, нүүр нь цус болсон байдалтай, зүүн талын нүд нь их хэмжээгээр хавдар гүйсэн. Нүдний өнгө нь хар хөх өнгөтэй болсон байсан ба хүнд зодуулсан гэдэг нь гадна төрхөөс нь ойлгомжтой харагдаж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад ажлын хамт олонтойгоо явж байгаад Энх-Од гэх залууд зодуулсан гэсэн. Хэрхэн яаж зодсон талаар яриагүй. Өөрөө нүд өвдөөд байна гээд ёолоод өөрт нь шаналгаатай байгаа талаар ярьж байсан. Ингээд Орхон аймгийн БаянӨндөр сумын нэгдсэн эмнэлэгт хүлээн авах тасагт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тэгтэл тухайн эмч маш хүнд гэмтэлтэй юм байна манай Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд рентген зураг авахуулах хэрэгтэй гэсэн. Тэгээд эмч эм бичиж, нүдэн дээр нь боолт хийж өгсөн. Тэгээд би хүүгээ өөрийн гэртээ авч ирж хонуулсан. Гэртээ байхдаа би нүдэнд нь шөнийн турш хүйтэн жин тавьж хонуулсан. Тэгтэл маргааш өглөө нь Баярбаясгалан гэрлүүгээ харьсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх 34 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 219 дугаартай 1. М.Баярбаясгалангийн биед зүүн ухархайн дээд, доод ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 8 түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 40 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 959 дугаартай 1. М.Баярбаясгалангийн биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 45 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, компьютер томографын толгойн зураг, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас /хх 51-69 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79 тал/, амбулатороор эмчлүүлэгчдийн карт /87-89 тал/, гэрэл зураг /91-94 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Энх-Од нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт байрлах “Энержи галтай” саам амралтын газарт М.Баярбаясгаланг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч М.Баярбаясгалан, гэрч Б.Одхүү, Б.Цогтбаяр, Ц.Санжаа, Ж.Мягмар нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энх-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд 9 шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Энх-Одыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Энх-Одод ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Энх-Одын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Баярбаясгалангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч нь 2322346 төгрөг нэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон замын зардал,онош лаброторын шинжилгээний төлбөр 210720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М. Баярбаясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нутгийн зоогд хооллосоны 202690 төгрөг, хохирогч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгчид төлсөн хөлс 500000 /таван зуун мянган / төгрөг нийт 702690 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин хохирогч нь цаашид гарах хагалгааны зардал болон цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдвал зохино.
Шүүгдэгч Б. Энх-Од түүний өмгөөлөгч Батмөнх-Очир нар нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт байрлах “Энержи галтай” саам амралтын газарт М.Баярбаясгаланг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдээгүй гэж мэтгэлзэж байгаа хэдий ч мэдүүлэгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч М. Баярбаясгалангийн... 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед амралтын газар очсон. Очоод бага, багаар согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн. Шөнө 23 цагийн үед байшинд бөөнөөрөө сууж байсан. Миний дүргүйцэл хүрсэн зүйл нь орчин үеийн хүүхдүүд юм мэдэхгүй, амьдрал ойлгохгүй, зовлон үзээгүй гэх мэтээр ярьсан. Тэгэхээр нь тэгж ярьж болохгүй миний ямар хүнд хагалгаа туулсныг мэдэхгүй ш дээ гэхэд нэг нь тэгж байгаад зовлон үзэх байлгүйдээ гээд ёжилсон маягтай надад хэлсэн. Тэгэхээр би уурлаад та нарын яриа надад таалагдахгүй байна гэхэд Одхүү миний нүүр лүү 2 алгадсан. Миний хамарнаас цус гарсан. Тэгээд байшингаас гараад явж байхад араас Энх-Од гүйж ирээд тэвэрч аваад хөл тавьж унагасан. Би дээшээ хараад хэвтсэн. Миний дээр морьдож суугаад боогоод маяглаад бай, хаачих гээд байгаа юм гээд надад хүч хэрэглэсэн байдал ажиглагдахаар нь би алгадсан чинь шууд нүүр лүү цохьсон. Тэгээд л ухаан балартаад нүүрэнд гал манарах шиг болж, нүд харанхуйлаад юм харахаа байсан. Энх-Одод “чи түргэн дуудаад өг, миний нүд юм харахгүй болчихлоо. Манай гэрийхнийг дуудаад өг” гэж хэлсэн. Ерөөсөө миний үгэнд ороогүй. Тэнд байсан бүх хүн над дээр ирсэн. Тэр хүмүүст бүгдэнд нь “Энх-Од намайг цохьчихлоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг нь М.Баярбаясгалангийн нүд нь байшингаас гарахад ямар нэгэн гэмтэлгүй байсан ба түүнийг гарснаас хойш Энх-Од түрүүлж гарсан тухайн цаг хугацаанд хамтдаа байсаныг гэрчлэх гэрч Одхүүгийн ...Намайг очиход Баярбаясгалан доошоогоо харчихсан туслаарай гээд байсан. Би Энх-Одоос яасан 10 бэ гэж асуусан чинь цохиулчихаж ээ гэхээр нь “чи цохьсон юмуу” гэж асуусан чинь үгүй би цохиогүй гэж хэлсэн гэх /хх-17-18 тал/, гэрч Б.Цогбаярын ...Баярбаясгалан хамрынхаа цусыг арилгаад сууж байхдаа би явлаа гээд байшингаас гарсан. Араас нь удалгүй Энх-Од гарсан. Тэр хоёрын яриа гадаа сонсогдож байсан. Тэгсэн Баярбаясгалан шовгор байшингийн гаднаас “Энх-Одоо чи намайг цохичихлоо, миний нүд юм харахгүй байна” гээд хашгирсан чинь Одхүү ах Санжаа 2 гарч хараад нүд нь хавдчихсан байна гээд орж ирсэн. Тэгээд Баярбаясгалан гадаа “нүд юм харахгүй байна Энх-Одоо чи намайг цохьсон шүү” гээд хашиграад байсан гэх /хх 19-20 тал/, гэрч Ц.Санжаагийн… Энх-Од гаднаас орж ирэхдээ нэг зүйл ярьж орж ирсэн. Би санахгүй байна. Тэгээд би хэсэг байж байгаад байшингаас гарсан чинь Баярбаясгалан гадаа зогсож байхаар нь орохгүй юм уу гэсэн чинь чи зайл балай авгай минь гээд түлхэхээр нь буцаад орсон гэх /хх 26, 27 тал/, гэрч Ж.Мягмарын… 2017 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн орчимд байх яг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна, манай бэр надруу утсаар яриад Баярбаясгалан амралтын газарт гэр барих ажлаар явсан чинь ажлын хүндээ зодуулсан, одоо нүд нь юм харахгүй байна гээд утсаар ярьсан. ...Намайг уулзаад харахад хувцас нь шороо тоос болсон, нүүр нь цус болсон байдалтай, зүүн талын нүд нь их хэмжээгээр хавдар гүйсэн. Нүдний өнгө нь хар хөх өнгөтэй болсон байсан ба хүнд зодуулсан гэдэг нь ойлгомжтой гадна төрхөөс нь харагдаж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад ажлын хамт олонтойгоо явж байгаад Энх-Од гэх залууд зодуулсан гэж хэлсэн гэх /хх-34 тал/ мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх ба шүүгдэгч Энх-Одыг гэмт хэрэг үйлдээгүй гэх эргэлзээ төрх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Баярбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хотгор ургийн овогт Баатарсүрэнгийн Энх-Одыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энх-Одыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Энх-Од нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энх-Од нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Энх-Одоос 210720 /хоёр зуун арван мянга долоон зуун хорин / төгрөг гаргуулж хохирогч М.Баярбаясгаланд олгож, хоолны мөнгө 202690 /хоёр 11 зуун хоёр мянга зургаан зуун ер/ төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлс 500000 /таван зуун мянган / төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах хагалгааны зардал болон цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Энх-Од нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энх-Одод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ