Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/65

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

насанд хүрээгүй хохирогч Б.*******

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******

шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******, шүүгдэгч Н.Алтанхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181 2.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Алтанхүүд холбогдох эрүүгийн 201706000020 дугаартай 132/2017/0056/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1980 оны 08 сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн. 37 настай, эрэгтэй. бага боловсролтой, малчин. эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 3. эхнэр, хүүхдийн хамт, . улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн Алтанхүү /РД *******/.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Алтанхүү нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг ‘;Атар’ гэх газарт хамтран амьдрагч Т *******ын хүү 5 настай Б.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан. мөрдөн байцаалтын шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.Алтанхүүгийн өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр адуундаа явах гээд хүү *******ыг бүс аваад өгөхийг хүссэн юм, Харин хүү ******* өөрөө авахгүй юу гээд байсан. Үүнд нь би уурлан түүний 2 шанаа руу нь нэг. нэг удаа алгадсан. Үүний дараа би адуундаа явсан Намайг адуундаа явчихаад ирэхэд эхнэр. хүү нар Булган аймгийн төв рүү аавынх руу явсан байсан. Би эхнэр РҮҮ утсаар залгасан бөгөөд юу болсон талаар асуухад юу ч болоогүй гээд байсан. Үүний дараа эхнэртэйгээ уулзахад цагдаад өргөдөл өгсөн. өргөдлөө хэрхэн буцааж авах вэ гээд байсан Бид өргөдлөө буцааж авах гэсэн боловч чадаагүй. Бусдан балтан даалтанд байх хугацаанд эхнэрийн биеийн байдал муудсан юм. Ийм учраас би ажил хийхээр Өвөрмонгол руу явсан юм. Өвөрмонголд сайн бариач байдаг гэхээр нь эхнэрээ бариулахаар Өвөрмонгол руу явсан. Бид Өвөрмонгол руу явсан бөгөөд энхэрээ бариачид бариулсан. Монгол улс руу хилээр ороход намайг саатуулсан бөгөөд Булган аймгийн Прокурорын газраас намайг эрэн сурвалжилж байгаа талаар хэлсэн. Харин би болсон үйл явдлын талаар хэлсэн, мөн нотлох баримт үзүүлсэн. Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх мэдүүлэг.

Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын өгсөн: "...Алтаа аав миний нуруу, толгой. гар, өгзөг хэсэгт гараараа зодсон.Тэгээд өвдөөд уйлсан гэсэн.." гэх мэдүүлэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ын өгсөн: “...хүү *******ыг нэг удаа алгадсан. Би өөрөө хүүгээ бөгсөн дээр нь алгадсан. Миний нөхөр Алтанхүүгийн ялыг хөнгөлж өгнө үү гэх мэдүүлэг,

201706000020 дугаартай эрүугийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд

Насанд хүрээгүй хохирогч Б *******ын өгсөн: “...Алтаа аав миний нуруу, толгой, гар. өгзөг хэсэгт гараараа зодсон.Тэгээд өвдөөд уйлсан. Би дахиж тэгэхгүй гэсэн. " гэх мэдүүлэг /хх-н 8 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т *******ын өгсөн: “...2017 ны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр баг "Атар” гэх газарт гэрт нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал миний 5 настай хүү ******* нь нуруу маажаад өг гэснээс болж Алтанхүү миний хүү *******ыг өөрөө ирээд маажуул гэж загнасан. Мөн намайг хүүхдийнхээ эрхшээлд байдаг гээд уурлаад хүү *******ыг хоёр шанаа руу нь гараараа нэг нэг удаа цохисон. Тэгээд би очоод хүүгээ тэврээд сууж байтал хүүгийн ар нуруунд гараараа цохисон..’ гэх мэдүүлэг/хх- н 9-10 тал/,

Гэрч Н.*******ийн өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө Алтанхүүгийн эхнэр ******* орж ирээд Эрдэнэт явсан. Алтанхүү миний хүү *******ыг зодсон гэж ярьж байсан.Тэгтэл *******ын зүүн шанаа нь хөхөрсөн байсан.." гэх мэдүүлэг /хх-н 11 тал/,

Гэрч Ж.гийн өгсөн: "...Н.Алтанхүүгийн хадам ээж Лхамсүрэн нь тухайн үед намайг охин *******ын нөхөр Н.Алтанхүүг цагдаагийн байгууллага дээр очиж батлан даалтанд аваад өгөөч гээд гуйгаад байсан болохоор нь найздаа тус болох гээд Н.Алтанхүүг батлан даалтанд авсан. Тухайн үед өөрийн нөхөр бид хоёр цуг ирээд батлан даалтанд авсан. Би Н.Алтанхүүгийн хадам ээж Лхамсүрэн. эхнэр *******оос нь утсаар холбоо барьж асууж байсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14тал/

Гэрч Ч.ийн өгсөн: “...Миний бие батлан дааж авсан өдрөө уулзсан. Тэр өдөр манай гэрт хоносон. Түүнээс хойш манайд хоноогүй нэг сарын сүүлээр ирж манай гэрт цай хоол идээд явсан. Тэгээд удалгүй 2-3 хоногийн дараа би Баясуулагч захын урд талд байж байхад Н.Алтанхуү миний утас руу 89-тэй дугаараас залгасан

Би сүүлийн тоог нь санахгүй байна. Тэгээд надаас тамхины мөнгө гэж асуухаар нь хүнсний захын урд талд байна хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй Н.Алтанхүү нь эхнэр *******ынхоо хамт ирэхээр нь би 2000 төгрөг өгсөн, түүнээс хойш дахин уулзаагүй..’ гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч Т гийн өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад 16 цагийн орчим байх авто замын шалган нэвтрүүлэх боомтоос жижүүрийн утас руу залгаж хилийн хоригтой хүн хилээр орж ирж саатуулагдлаа ирж аваарай гэж ярьсан.Тэгэхээр би өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Энхбатыг явуулж тухайн хилийн хориотой гэх хүнийг авчруулахад *******ийн Алтанхүү гэх 37 настай эрэгтэй хүн байсан ба хажууд нь жирэмсэн эмэгтэй хамт явж байсан..." гэх /хх-ийн 67 тал/,

Шүүгдэгч Н.Алтанхүүгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Миний бие одоо Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг' Атар" гэх нэртэй газар оршин суудаг. Би одоо гэр бүлийн хүн болох ******* гэх хүнтэй амьдардаг. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед би гэртээ хоол идэж дуусаад малдаа явах гэж байтал хүү Б ******* нь надаар тоглоод байсан. Би тэгхээр нь битгий ааваараа тоглоод бай гэж хэлээд шанаа руу нь гараараа 1 удаа алгадсан чинь эхнэр Т ******* нь хүү Б.*******ыг алгадлаа гээд тэвэрхээр нь би аав нь юм чинь юм хэлж болдоггүй юм уу гээд өмсөж явсан дээлний нударгаар толгой хавь руу нь 2-оос 3 удаа цохисон. Тэгтэл эхнэр уйлаад байсан юу хэлснийг нь би сайн санахгүй байна. Би бас уйлаад миний хань битгий буруу зүйл дээр нь өмөөр ч бай гэж хэлээд би гэрээсээ гараад малдаа явсан." гэх мэдүүлэг /хх-н 38 тал/,

Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №31 тоот

1 Б.*******ын биед тархи доргилт, баруун чамархайд цус хуралт, зулгаралт. зүүн шанаа, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги чадвар алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт/хх-21 тал/.

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, шүүгдэгчийг сэжигтэн яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 31-35 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36, 40 тал/ шүүгдэгч Н.Алтанхүүг эрэн сурвалжилсан тогтоол, бусад баримт /хх 42-44, 52 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Алтанхүү нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг "Атар’ гэх газарт хамтран амьдрагч Т.*******ын хүү 5 настай Б.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан. мөрдөн байцаалтын шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт болжээ

Энэ үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч Б *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Даваалолгор. гэрч Н.*******, Ж., Ч., Т. нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт. шалтгаан нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.*******ын биед “тархи доргилт, баруун чамархайд цус хуралт. зулгаралт. зүүн шанаа. баруун бугалга, нуруунд цус хуралт" бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №31 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт хохирогч. гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хохирогчийн гэмтлийн шалтгааныг эрх бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд хийж дүгнэлт гаргажээ.

Аймгийн прокурорын газраас Н.Алтанхүүгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н Алтанхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин. үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Алтанхүүд ял шийтгэл оногдуулахдаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар. хэр хэмжээ. шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”, гэснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Булган аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №5/226 тоот албан бичгийн дагуу шүүгдэгч Н.Алтанхүуд хилийн хориг тавьсныг хүчингүй болгож. Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283. 286. 290 дүгээр зүйлийн 290 3. 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн Алтанхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн. хүч хэрэглэж догшин авирлан танхайрах. таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Шүүгдэгч Н. Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 1-т зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих , мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261 1-д зааснаар 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялд. мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг бүгдийг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Н.Алтанхүүд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

  1. Шүүгдэгч Н.Алтанхүү нь цагдан хоригдсон хоноггүй. бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй. насанд хүрээгүй хохирогч Б.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.******* нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэснийг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1. 61.4-д зааснаар шүүгдэгч Н.Алтанхүүд оногдуулсан 3 /гурав/жил. 1 /нэг/ хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож. түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  1. Булган аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №5/226 тоот албан бичгийн дагуу шүүгдэгч Н.Алтанхүүд хилийн хориг тавьсныг хүчингүй болгож Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Алтанхүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч. дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                С.ЦЭРЭНДУЛАМ