Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 12 сарын  13 өдөр                       2017/ШЦТ/182                           Хэрлэн сум

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                        Хэргийн индекс:180/2017/0187/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                           А.Цэрэндулам

Улсын яллагч                                       Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        П.Амаржаргал

Насанд хүрээгүй шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                           Г.Ууганцэцэг                

Насанд хүрээгүй шүүгдэгч                  А.А нарыг оролцуулан

    

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Аюурын Арсланбаярт холбогдох 1739002130070  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ань 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 3 дугаар гудамжинд иргэн Б.Бийн sumsung S-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “... “Цант” гэх хүнсний дэлгүүрийн гадаа 2 ах зогсож байсан. Тэр 2 намайг дуудаад ахын дүү гар утсаа гаргаад ир ахад нь нөт 2 маркийн гар утас байна тулах уу? гэж асуухаар нь би үгүй гэж хэлсэн. Би ахаа явчих уу гэхэд чи намайг дагаад явж бай гэж хэлсэн. Намайг дагуулаад нэг хашааны гадаа ирээд дагаад ор гэж хэлсэн. Би айсандаа дагаж орсон. Тэр хашаан дотор 4 гэр байсан. Цагаан өнгийн ар талдаа таггүй, нэрийг нь мэдэхгүй утас гаргаж ирээд ахын дүү энэ утсыг авчих гээд миний самсунг 5 маркийн гар утсыг авсан. Би айсандаа болоод утсаа өгөөд явуулсан. Би тэр ахыг хараад зүс танина. Урьд нь намайг дээрэлхэж тамхины мөнгө нэхдэг байсан. Нэрийг нь Арслан гэдэг, Мөн намайг маргааш 12 цаг гэхэд өмсөх өмд аваад энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод ээжтэйгээ холбогдоод болсон асуудлыг хэлсэн. Би утсаа олж авмаар байна, А гэх ах намайг байнга дээрэлхэж зүгээр явуулдаггүй энэ тал дээр гомдолтой байна. Миний гар утсыг авахад Буянбат нь оролцоогүй, А миний гар утсыг авахдаа би энэ хүүхэдтэй ярилцаадхая гээд Буянбатыг цааш нь явуулсан.  Одоо утсаа авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 19 тал/,

 

Гэрч Ө.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Хүү С.Батгэрэл над руу 17 цагийн орчим залгаад гэртээ харих замдаа Цант гэх хүнсний дэлгүүрийн гадаа зүс таних хүнд самсунг S-5 маркийн утсыг маань айлгаж дарамталсаар байгаад авчихлаа. Оронд надад асахгүй цагаан өнгийн утас өгсөн гэж хэлсэн. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр гар утсыг нь авсан хүн өмнө нь тамхины 500, 1000 төгрөгийг авдаг юм шиг байна лээ. Би тэр хүүхдийг өмнө нь харж байгаагүй ч дээрэлхүү, хүмүүжилгүй, архи дарс уудаг хүүхэд гэж сонсож байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 22 тал/,

 

Гэрч А.Арсланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... би өөрийн төрсөн дүү А.А ах нь гар утас сонирхож байна. Гайгүй утас байвал худалдаж авна гэж хэлсэн. Тэгсэн орой нь би найзуудтайгаа уулзаад гэртээ ирэхэд манай дүү надад шаргал өнгийн хүрээтэй, нүүрэн дээрээ самсунг гэсэн бичигтэй ар талын таг нь байхгүй, самсунг S-5 маркийн гар утас гаргаж ирээд энэ утсыг зарна гэж хэлсэн. Надад хэлэхдээ миний найзын гар утас гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

Гэрч Г.Буянбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Урд талын гудамжнаас Арсланбаяр ганцаараа ирээд бид хоёр 4 дүгээр гудамжинд байж байтал зүүн талаас нэг эрэгтэй хүүхэд ирсэн. Тэр хүүхдийг А.Адуудаад ямар утастай байна гаргаад ир гэсэн. Тэр хүүхэд самсунг S-5 маркийн гар утас гаргаж ирсэн. Арсланбаяр утсаа өгчих гээд зогсоод байсан. тэр хүүхэд утсаа өгөхгүй гэсэн. Арсланбаяр тэр хүүхдийг урагшаа явъя дагаад яв гээд дагуулаад явсан. Тэр үеэр нь би харилаа гээд гэр лүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “би А.А төрсөн эгч нь байгаа юм, ийм хэрэг зөрчилд холбогдсон гэж саяхан ээжээсээ дуулаад, ээж маань намайг хуралд нь сууж чи  хариуц гэсэн. Дүү А.А хичээл сургуульдаа ч явахгүй ээжийн үгэнд орохгүй байснаас ийм хэрэгт холбогдчихлоо. Ах нь мал малладаг боломжоороо Арсланбаярын юмыг бэлдэж, хангаж өгдөг, их айхтар дутааж, гачигдуулаад байдаг гэж бодохгүй байна. Энэ хэрэгт холбогдсноос нь хойш би өөрийн амьдарч байгаа Бэрх тосгонд сургахаар шилжүүлээд байгаа, цаашид дүүгээ хүмүүжүүлж чадна. Одоо илүү анхаарч засарч хүмүүжүүлнэ, иймээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42 тал/,

Батгэрэлээс хураан авсан гэх гар утасны гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 11, 13 тал/ ,

Үнэлгээний комиссын шийдвэр /хх-ийн 20 тал/

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад насанд хүрээгүй шүүгдэгч А.А 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Бийн sumsung S-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Ань хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул шүүх түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх нь  зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.А дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Арсланбаярт ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3  дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.А дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байж, хичээл сургуульдаа суралцахыг үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.А хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эгч Г.Ууганцэцэгт даалгасугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гом   дол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.А авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.УЯНГА