Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/49

 

                                                                                                                                                                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж

                             нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Б.*******, Л.*******

Иргэний нэхэмжлэгч Б.Амартүвшин

Хохирогчийн өмгөөлөгч М.сүрэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, М.Найдан шүүгдэгч М.*******, Г. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******. ******* овогт Гомбын******* нарт холбогдох 201606000323 дугаартай, 132/2016/0081/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1989 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав. ээжийн хамт Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж. уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /РД: РМ89031419/.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтой. жолооч мэргэжилтэй, ам бүл 3, аав, охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын   оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт Гомбын******* /*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2016 оны 07 дугаар сарын 10-11-ний үед Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Хар модотын даваа" гэх газраас иргэн Б.*******ын 79 тооны хонь хулгайлсан, мөн М.*******. Г. нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж Булган аймгийн Бугат сумын нутгаас иргэн Л .*******гийн 19 тооны хонийг, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн М.ын 20 тооны хонийг. 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч М.*******гийн өгсөн: 2016 оны 05 дугаар сарын дунд үед*******тай хамт түүний цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Тариа бригадаас хохирогч *******гийн 8 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлсан. Дараа нь мөн*******тай хамт түүний цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2016 оны 06 дугаар сарын 06-ны үед Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Нуурын толгойн ардаас хохирогч ын 20 тооны хонийг хулгайлсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сард буюу наадмын баярын үеэр Орхон аймгийн Баян- Өндөр сумын ардаас хохирогч *******ын хонийг хулгайлсан. Тэр үед хонийг тоолоогүй. Би дээрх 3 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.ийн өгсөн: Би 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд тээврийн хэрэгсэлтэй ачаа ачихаар зогсож байсан юм. Энэ үед ******* ирсэн бөгөөд хөдөө хүнээс өрөндөө хонь авна гэдгээ хэлсэн. Намайг тээврийн хэрэгсэлтэй явж өгөхийг гуйсан. Надад тээврийн хөлс. мөн шатахуун өгнө гээд миний утасны дугаарыг авсан. Орой нь ******* над руу утсаар залгаад хонио авахаар явъя гээд байсан. Би түүнээс хониний гарал үүслийн бичиг нь байгаа эсэхийг асуусан. Харин ******* гарал үүслийн бичиг нь байгаа. ямар ч асуудалгүй гээд байсан Ингээд би шар худаг дээрээс *******г очиж авсан. Бид хөдөө тариан талбайгаар явсан. Замд тээврийн хэрэгслийн гэрэл нь эвдэрсэн учраас зогссон. Намайг тээврийн хэрэгслийн гэрэл засварлаж байх хойгуур ******* бие засахаар явсан. Үүний дараа найзтайгаа утсаар ярьсан, хонь ирээд ач гээд байна гэж хэлсэн. Ингээд бид хашаан дээр очсон ба 8 тооны хонь, 1 тооны ямааг тээврийн хэрэгсэлд ачсан. Бид буцаад Орхон аймгийн Баян-Өндөр сум руу явсан ба нэг айлын хашаанд хонь, ямааг буулгасан. Үүний дараа би шууд гэр рүү явсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны үед ******* над руу утсаар яриад хөдөөнөөс хонь ачна гээд намайг тээврийн хэрэгсэлтэй явахыг гуйсан. Харин би түүнд ямар учраас шөнийн цагаар хонь авах гээд байгаа юм бэ, би шөнийн цагаар явахгүй, өдрийн цагаар явъя гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ******* дахин над руу утсаар яриад явахыг гуйгаад байсан. Түүнийг гуйгаад байхаар нь явсан. Ингээд бид Булган аймгийн Бугат сум руу явсан. Мөн адил тариан талбайгаар явсан. Замдаа найзтайгаа утсаар яръя гээд тээврийн хэрэгсэл зогсоогоод 20 гаруй минут явчихаад ирсэн. ******* найзтайгаа ярьсан гээд мөн хашаанаас хонь ачсан. Тэр хашаан дээр очиход утсаар яриад байсан найз нь байхгүй байсан. Би түүнээс найзыг нь хаана байгааг асуухад хонио аччихаад явахдаа хэлээрэй гэж хэлсэн гээд байсан. Буцаад явахдаа хэн нэгэнтэй утсаар яриад байсан. Орхон аймгийн Баян-Өндөр сум руу орсоны дараа хонийг мөн адил айлд буулгасан. Харин би шууд гэр рүүгээ явсан. Сүүлд над руу Булган аймгийн Бугат сумын цагдаа утсаар ярьсан. Намайг хулгайн мал ачсан байна гэж хэлсэн. Харин би цагдаад болсон үйл явдлын талаар ярьсан. Би *******гээс хонь, ямаа зарсан мөнгөнөөс авсан асуудал байхгүй. Харин тээврийн хөлс гээд 2 удаа явсаны нийт 100000 төгрөг л авсан гэх мэдүүлэг.

Хохирогч Л.*******гийн өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 10-даар 9 тооны эр шүдлэн, хязаалан насны том биетэй хонио хулгайд алдсан. Би 2 хоногийн дараа хонио хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Би хонио хайж байгаад *******тэй тааралдаад хонио асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 31-ны шөнө 9 тооны хонь, 1 тооны ямаагаа хулгайд алдсан. Энэ өдөр би шөнө 0200 цагийн унтсан, үүрээр 0403 цагийн үед боссон. Намайг унтсан хугацаанд хулгайлсан байх. Ингээд нийт 19 тооны хонь, ямаагаа хулгайд алдсан. Манай хонь, ямааг хашсан гэх өвөлжөөний хашаа манай гэрээс 3 км-ийн зайд байдаг. Тэр өвөлжөөний хашаа руу туусан байсан. Би т, ******* чинь өмнө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан. түүнээс ямар учраас хонь авсан юм бэ гэж асуусан. Харин өдрийн цагаар хонь авч ирсэн учраас хулгайлсан гэж бодоогүй гэж хэлсэн. Тухайн үед намайг хонь, ямаагаа хайж байхад хонь нядлаад зарж байсан. Түүний зарж байсан гэх хонинууд миний хулгайд алдсан хоньтой тохирч байсан. Миний хонийг 2700000 гаруй төгрөгөөр үнэлсэн үнэлгээний шинжээчийн дүгнэлт гарсан Үүнийг *******,******* нараас нэхэмжилж байна. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ирсэн, явсан замын зардлыг нэхэмжилж байна. ******* надад мөнгө өгөх гэсэн ба би мөнгө авна гэхэд би таны өмнөх 9 тооны хонийг аваагүй гээд байсан. ******* надад мөнгө өгнө гэсэн боловч түүнд яг бэлэн мөнгө байхгүй байсан. Намайг энэ мэт байдлаар хуураад байсан. Хэрвээ мөнгө өгөх л байсан бол шууд өгөх ёстой байсан шүү дээ гэх мэдүүлэг,

Хохирогч Б.*******ын өгсөн: Би хонио 2016 оны 07 дугаар сарын 11-ны өдөр хулгайд алдсан гэж бодож байна. Тухайн өдөр манай эхнэр хүүхэд төрүүлсэн бөгөөд би Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд байсан юм. Тухайн үед манай нутаг буюу Цэцэрлэг сумын 90 жилийн ойн баяр болж байсан юм. Манай гэрийн хүмүус Цэцэрлэг сум руу 90 жилийн ойн баярт явсан байсан. Манай гэрт бага насны хүүхдүүд мал харж үлдсэн байсан. Би-хонио шөнийн цагаар хулгайд алдсан гэж бодож байна. Би эхнэрээ 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гаргасан. Би Цэцэрлэг сумын 90 жилийн ойн баярт явахаар морь уясан байсан учраас малдаа анхаарал тавиагуй. 90 жилийн ойн баяр 2016 оны 07 дугаар сарын 15-аас 16-ны өдрүүдэд болсон Би гэртээ 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ирээд хонь алга болсон гэдгийг мэдсэн. Манай хонийг Орхон аймгийн Цагдаагийн газраас айлын хашаанд байгаа талаар хэлсэн. Би тэр айлын хашаанд манай 42 тооны хонь байсан. Би 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр айлын хониноос өөрийн 42 тооны хонио ялган авсан. Үүний дараа гэртээ очоод нийт хонио тоолоход 37 тооны хонь дутуу байсан. Тэр айлын хашаанаас ялган авсан гэх манай 42 тооны хонины 28 тооны хонь нь хурга, 14 тооны хонь нас бие гүйцсэн хонь, 2 тооны хонь нь төлөг байсан. 37 хонь дутсан бөгөөд *******гийн ярьж байгаагаар 2 тооны эр хонь, 8 тооны эм хонь, 10 тооны төлөг гэсэн байсан гэдэг. Түүнээс би дутсан гэх 37 хонины нас, зүсийг сайн мэдэхгүй байна. Учир нь манайд манай ах. дүү нарын нийт 700000 гаруй тооны хонь байдаг юм гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Амартүвшингийн өгсөн: Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай, Porter маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Манай найз буюу шүүгдэгч******* надаас гуйж авсан юм Би тухайн үед хуримын баярт явсан байсан. Одоо улсын дугаартай, Porter  маркийн тээөрийн хэрэгсэл манай хашаанд байгаа. Одоо мотор нь эвдэрсэн байгаа. Миний эзэмшлийн улсын дугаартай, Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэх мэдүүлэг, 201606000155 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч М.ын өгсөн; ...2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө манай хониноос 20-иод хонь алга болсон байхаар нь ойр орчимоор хайж байгаад хаваржааны хашаанд яваад очтол мал хашсан бололтой мөр, бас машины мөр байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай зарим хонь зөв чихэндээ урдаас догол имтэй, ихэнх нь им тэмдэг гэх юм байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 26 тал/,

Хохирогч Л *******гийн өгсөн: “...Манайх Бугат сумын 1 дүгээр баг Аргалтын үзүүр гэх газар нутагладаг. Би шинийн 5-ны өдөр хургаа засахад хонинууд бүрэн байсан ба 68 хонь, 28 ямаа байсан. Шинийн 7-оос 08-ны хооронд буюу 2016 оны 05 дугаар сарын 13-14-ний хооронд манай хониноос 9 тооны хонь, 1 ямаа алга болсон байхаар нь хайгаад олоогүй юм. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай малчны хоёр хүүхэд ирээд малаа тоолоод шөнө 01 цагийн үед унтаад өглөө босоод ирэхэд дахиад 9 тооны хонь алга болсон байсан. Манай хонь ямаанууд бүгд зөв талын чих нь урдаасаа догол имтэй хондлой дээрээ бүдэг цэнхэр будагтай байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/.

Хохирогч Б.*******ын өгсөн: “...Битэй хамт малаа нийлж малладаг байсан ба 2016 онд Архангай аймагт баярт яваад баярын дараа ирээд хонио тоолоход 79 тооны хонь дутсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж амжаагүй байхад цагдаа алга болсон хонийг маань олсон байсан. Нийт 42 тооны хонио хүлээж авсан ба 28 хурга бусад нь эм хонь байсан. Алдсан 79 тооны хониноос 37 хонийг нь буцааж аваагүй. Манай хонинууд буруу талын чих нь цуулбар имтэй хондлой сүүл хэсэгтээ шар өнгийн будгаар хөндлөн будсан тэмдэгтэй байсан.." гэх мэдүүлэг/хх- н 167-168 тал/

Г эрч С.ийн өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын үеээр би хонио хариулаад явж байхад 30 орчим насны ах над дээр ирээд ах нь танай хонинд хонио нийлүүүлчихье өдрийн 15000 төгрөгөөр хараад өгөөч гэхээр нь би мэдэхгүй байна гээд ахтай уулз гээд гэрийг нь зааж өгсөн. Тэгээд тэр ах эргэж ирээд ахтай чинь уулзчихлаа нийлүүлчих гэж байна гээд бөгс сүүлэн хэсэгтээ шар өнгийн будагтай хонинууд байсныг тууж ирээд нийлүүлсэн...’ гэх мэдүүлэг /хх-ийн 170-171 тал/

Гэрч Д.ын өгсөн: “...Би Булган аймгийн Бугат суманд хувиараа мал махны ченж хийдэг. 2016 оны 6 дугаар сарын 01-ний орой Заагаа залгаад малын эмчээс гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн байхгүй байна чамд мал заръя гэсэн. Тэгэхээр нь би эмч рүү залгасан чинь холбогдохгүй байсан тул Заагааг “тэгвэл чи Эрдэнэт рүү аваад орчих, би маргааш очоод авъя" гэж хэлээд явуулсан 2016 оны 6 дугаар сарын 02-ны өглөө Орхон аймагт намайг очиход Заагаа 8 тооны хонь авчирч өгсөн. Тэр хонинууд бүгд цагаан хонь байсан. Им тэмдгийг нь санахгүй байна. 8 хонийг би 800000 төгрөгөөр авсан. 3 хоногийн дараа мөн Заагаа *та 5 тооны нарийн мал аваадхаач" гэж залгаад би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булагийн 41-7 тоот дүүгийнх нь гэсэн хашаанаас очиж авсан. Тэнд 3 тооны хонь байсан ба 1 хундан хонь, 2 хар хонь, 2 тооны шүдлэн ямаа /нэг нь цагаан нөгөөдөх нь хөх/ өнгөтэй байсан. 300000 төгрөгөөр худалдаж авсан. 3-4 хоногийн дараа дахин утасдаж 'би 20 хонь аччихсан явна та авах уу" гэхээр нь би зөвшөөрөөд маргааш өглөө нь утсаар яриад хорооллын эцэст байдаг дүүгийнхээ хашааг зааж өгөөд тэнд Заагаатай уулзахад цагаан пронтертой*******ийн хамт 20 хонь ачиж ирснийг нь би 1200000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Бага голдуу хонь байсан. Им тэмдэгийг нь санахгүй байна. Заагаа надад манай найзын хонь байгаа юм гэж хэлсэн. Би хулгайн хонь гэдгийг мэдсэн бол огт авахгүй байсан. Би мэдээгүй болохоор л худалдаж авсан хонинуудаа ил зах дээр зарж байсан. Эхний 8 болон 5 хонийг зах дээр зарсан. Дараагийн 20 хонийг бол Эрдэнэтэд малын зах дээр зогсдог Өлзийд зарсан гэх мэдүүлэг /32-33 тал/,

Гэрч Д.ын өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед байхаа зүс таних Булган аймгийн Бугат сумын харьяат гэж залуу над дээр ирээд “зарах хонь байна, очоод үзээдхээч" гэсэн тул би машинд нь сууж Орхон аймгийн Рашаант багт айлын хашаанд очиж үзсэн. 20 орчим тооны хонь байсан. 2 эр хонь. 15-16 тооны төлөг. бусад нь эм хонь байсан санагдаж байна. Төлөг гэхэд тарга тэвээрэг сайтай байсан тул би 1550000 төгрөгөөр худалдаж авсан. Ихэнх хонь нь им тамга гэх юм байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 34 тал/,

Шүүгдэгч М.*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “..Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн үед байх хонинд явахын өмнөх өдөр горьдлого дээр зогсдог******* гээд танил найзыгаа маргааш айлаас хэдэн хонь авах хэрэгтэй байна хамт яваад өгөөч гэж гуйхад надад бензиний мөнгө төгрөг байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би бензин тосыг нь хийнэ гэж хэлээд маргааш нь би гэрт нь очиж уулзаад орой бүрэнхий болж байхад би найзаасаа хонь авах ёстой юмаа гэж хэлээд аваад явсан. Тэгээд бид хоёр*******ийн унадаг улсын дугаартай цагаан өнгийн "Бонго-пронтер" маркийн машинтай нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Тариа" бригадын тэнд нутгийн хүн гэдгээр нь таних *******гийн гэрийн хойно очиж зогсоод хонь нь зайтай байхаар нь тууж эзэнгүй айлын өвөлжөөнд очиж хашиж байгаад машинаа дуудаад хашаанд тулгаж байгаад би ачсан. 1 ямаа. 8 хонь байсан. гээд малын ченжид 500,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний шөнө *******сүрэнгээс мөн 5 тооны хонь мотоциклоор зөөж авсан. гээд малын ченжид 300,000 төгрөгөөр худалдсан 2016 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө мөн*******т айлаас хэдэн хонь авч ирэх гэсэн юм гэж гуйгаад орой 21-22 цагийн үед*******ийн цагаан "Пронтер" машинтай нь яваад *******гийн хонийг хашиж хашаан дээрээ нутгийн танил ын гэрийн урд байсан хонийг туугаад авч ирж хашиж байгаад 20 тооны хонийг нь ачиж авч яваад ченжид 800.000 төгрөгөөр зарсан ." гэх мэдүүлэг/хх-ийн 52 тал/.

Шүүгдэгч*******ийн сэжигтэн. яллагдагчаар өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын дундуур байх он сарыг нь сайн санахгүй байна Би өөрийн улсын дугаартай машинаар “Даниста" дотор тээвэрт явдаг юм. Намайг "Даниста" дээр байхад 2-3 жилийн өмнө Булган аймгийн Бугат сумаас модны гоожин авахуулж танилцаж байсан ******* ирээд Бугат сумаас найзаасаа өрөндөө хонь авах гэж байгаа юм яваад өгөөч гэж над дээр өдөр ирсэн юм. Тэгээд орой 21 цагийн үед байх харанхуй болж байхад залгаад яваад өгөөч ойрхон гэхээр нь зөвшөөрөөд хороололд намайг зогсож бай гээд би хүлээж байхад ирээд бид хоёр Булган аймгийн Бугат сумын нутаг руу явсан, 20 гаруй км явсан байх Бугатын юу гэдэг газрыг нь мэдэхгүй тариалан талбайтай газар л очсон. Очоод ******* бие засна гээд 10-20 минут болсон байх манай найзынх энд байдаг гээд буусан тэгээд ирээд найздаа хэлчихлээ гээд замын хойд талын эзэнгүй өвөлжөө юм уу хаваржаа юм уу тийм газар очиход хашчихсан 7-аас 8 тооны хонь 1 ямаа харагдаж байсан. Би машиныхаа өндөрлөгөөг буулгаж өгөөд хонь ямааг ачилцаагүй ******* ачаад бид хоёр буцаад Эрдэнэт рүү ороод Шанд багт гудамжаар сүлжиж яваад нэг айлын хашаанд буулгасан. Тэгээд би шууд гэртээ харьчихсан. Дараа нь бас 6 сарын эхээр гэртээ байж байхад орой 22 цагийн үед ******* утсаар яриад хөдөөнөөс очиж очиж хүнээс мал авах гэсэн юм яваад өгөөч гэж гуйхад би орой явмааргүй байна гэсэн чинь би маргааш өглөө ажилтай одоо яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд дахиад тэр газраа яваад очсон. Тэнд би машины хойд гэрэл уначихаад янзалж байхад ******* буугаад энд манай найз байгаа би уулзчихаад ирье гэж хэлж яваад 20-30 минутын дараа ирээд энд хашаанд хашчихлаа гэхээр нь чи юу яриад байгаа юм тэр найз чинь хаана байгаа юм гэсэн чинь ирж авч ирж өгчхөөд яваад өглөө явахдаа яриарай гэсэн гэж хэлээд нөгөө хашаанаасаа би тоолоогүй 20 орчим дандаа хонь ачаад буцсан. Би буулгаж ачилцаагүй. Тэгээд буцаж Эрдэнэт рүү багцаагаар 01-02 цагийн үед ирээд Рашаант багт бас баахан гудамж сүлжиж явж байгаад айлын хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/

1 Хөрөнгийн үнэлгээ, төслийн -ийн мэргэшсэн үнэлгээчний 2016 онгы 06 дугаар сарын 07-ны өдрийн №Б/16/85 дугаартай хохирогч Л *******гийн 19 тооны хонийг 1865000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-н 38-39 тал/,

  1. Хөрөнгийн үнэлгээ, төслийн -ийн мэргэшсэн үнэлгээчний 2016 онгы 06 дугаар сарын 07-ны өдрийн №Б/16/84 дугаартай хохирогч М.ын 20 тооны хонийг 1335000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-н 47-50 тал/,
  2. Хөрөнгийн үнэлгээ, төслийн -ийн мэргэшсзн үнэлгээчний 2016 онгы 12 дугаар сарын 05-ны өдрийн №Б/16/85 дугаэртай “нэмэлт” хохирогч Л *******гийн 19 тооны хонийг 2710000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-н 148-151 тал/,
  3. Хөрөнгийн үнэлгээ. төслийн -ийн мэргэшсэн үнэлгээчний 2017 онгы 01 дүгээр сарын 11-ний өдрийн №17-20 дугаартай хохирогч Лгийн 79 тооны хонийг 4320000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-н 178-182 тал/.

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1. 164 тал/. гэмт хэргийн шинжтэй гомдол. мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2, 165 тал/, гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх 3 тал/, баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх 9 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 14-15 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх 16-25, 38-41, 47-50/. шүүгдэгчийн сэжигтэн. яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 56-57, 59-60 тал/ болон хувийн байдлын талаарх /хх 70-83 тал/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх- н 163 тал/. шүүгдэгч М.*******, Г. нарын харилцах болон хадгаламжийн данстай эсэхийг шалгасан Хаан банк. Хас банк, Капитал банк, Төрийн банкны лавлагаа /хх-н 194-203 тал/, үйлдлээр ял нэ Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

           Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний үед Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Хар модотын даваа" гэх газраас Б.*******ын 64 тооны хонийг, 2016 оны 5 дугаар сарын 31- ний өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг “Аргалтын үзүүр” гэх газраас Л.*******гийн 9 хонийг, шүүгдэгч М.*******, Г. нар нь бүлэглэн улсын дугаартай. Bongo porter маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэж 2016 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө дахин Л.*******гийн 9 хонь, 1 ямааг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутгаас М.ын 20 тооны хонийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, шөнийн цагаар, нууц далд аргаар авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

         Энэ үйл баримт нь хэрэг үйл явдал болсон цаг хугацаа. орон зай, учирсан хохирлын талаар өгсөн хохирогч Б.*******, Л.*******, М. нарын мэдүүлэг. хулгайлах гэмт хэрэг үйлдэж олж авсан малыг хаана, хэрхэн яаж захиран зарцуулж байсан талаар өгсөн гэрч Д., Д., Б., Л.Хандсүрэн, С., Ч.Баттөмөр. Д., Б. нарын мэдүүлэг болон малын зах зээлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

         Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн. шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргажээ.

         Хохиропч Б *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баярын дараа хонио тоолж үзэхэд 79 тооны хонь, хурга алга болсон байсан, тэгээд цагдаад тэмдэглүүлж амжаагүй байхад цагдаа нар алдсан хонийг маань олсон байсан... гэх /хх-167 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хонио 7 дугаар сарын 18-ны үед тоолсон. алдсан хонины тоо, нас хүйсийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй, багцаагаар 6-7 хонины зөрүү гарсан байж магадгүй..." гэх мэдүүлэг, гэрч С.ийн “...наадмын үеэр л байх өглөө хонио туугаад гараад ирсэн чинь овооны хажууд 60- 70 тооны хонь хариулсан нэг 30 орчим насны ах над дээр ирж уулзаад ах нь хонио танай хонинд нийлүүлчихье гээд ...бөгс сүүлэн хэсэгтээ шар будагтай хонинуудыг тууж ирж нийлүүлсэн. ...үдээс хойш 16 цагийн үед цагаан өнгийн портер машинтай ченж гэсэн нэг хүнтэй ирээд ...дандаа эр том хонинуудыг нь ачаад явсан... " гэх /хх- 170 тал/. гэрч Чийн “...багцаагаар 50-60 хонь байсан байх. бөгс сүүлэн хэсэгтээ шар будагтай хонинууд нийлчихсэн байсан..." гэх, гэрч Д.гийн “...Булган аймгийн Бугат сумын нутгаас чигтээ хэсэг хонь туусан хүн /явган/ ирж явахаар нь ...урдаас нь тосоод...миний мал байгаа юм тосгонд ахынд хүргэж өгөх гээд явж байна гэсэн. ...яг хэдэн тооны мал байсныг тоолж үзээгүй... гэх /хх-173 тал/, гэрч Б.ын “...М.******* хонь хариулж байсан хүүхэд дээр дагуулж очоод тэндээс 22 тооны хонь 1150000 төгрөг болж байсан санагдаж байна. ...2 эр хонь, тэгээд хэдэн эм хонь, төлөг байсан. Нийт 22 хонь л худалдаж авч байсан...гэх /хх-175 тал/ мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч М.*******гийн шүүхийн тогтоомж сонсгосон тухай тогтоол /хх-н 215 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

хэлэлцүүлэгт өгсөн “...хонийг авахдаа бол тоолоогүй, айлын хонинд нийлүүлсэний дараа 22 хонийг нь ачиж авч явсан, үлдсэн хонийг нь цагдаа болон малын эзэн ялгаж тоолж авсан. Үлдсэн 15 хонийг нь мэдэхгүй, би хулгайлаагүй гэх мэдүүлэг үгүйсгэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.******* хохирогч Б.*******ын 79 хонийг хулгайлсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй байх тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ын 79 хонь хулгайлсан хэргээс 15 хонийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

Харин шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ‘...2016 оны 5 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө алдагдсан хохирогч Л.*******гийн 9 хонийг аваагүй” гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд гэрч Д. шүүгдэгч М.*******гээс 3 удаа мал авсан талаар мэдүүлэхдээ “...2016 оны 6 дугаар сарын 01-ний орой Заагаа залгаад малын эмчээс гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн байхгүй байна, чамд мал заръя гэсэн. Тэгэхээр нь би эмч рүү залгасан чинь холбогдохгүй байсан тул Заагааг ‘тэгвэл чи Эрдэнэт рүү аваад орчих. би маргааш очоод авъя" гэж хэлээд явуулсан. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө Орхон аймагт намайг очиход Заагаа 8 тооны хонь авчирч өгсөн. Тэр хонинууд бүгд цагаан хонь байсан. Им тэмдгийг нь санахгүй байна. 8 хонийг би 800000 төгрөгөөр авсан" гэж мэдүүлсэн нь хохирогч Л.*******гийн 9 тооны хонь алдсан цаг хугацаатай тохирч байна. Түүнчлэн шүүгдэгч Г.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Би 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...хашаан дээр очсон ба 8 тооны хонь, 1 тооны ямааг тээврийн хэрэгсэлд ачсан. Бид буцаад Орхон аймгийн Баян-Өндөр сум руу явсан ба нэг айлын хашаанд хонь, ямааг буулгасан. ...Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны үед ...Булган аймгийн Бугат сум руу явсан...мөн хашаанаас хонь ачсан... хонийг мөн адил айлд буулгасан" гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “ ...2 удаа Г.тай явж хулгай хийсэн, нэг удаа ганцаараа явсан. ченжэд 3 удаа хонь зарсан" гэж /хх-56 тал/ өөрийн гэм бурууг хүлээсэн нь батлагдаж байх ба энэ үйлдэлд шүүгдэгч Г. оролцсон болох нь нотлогдож тогтоогдоогүй байна, харин 2016 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Л .*******гийн 9 хонь, 1 ямаа, 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутгаас М.ын 20 тооны хонийг хулгайлах үйлдэлд унаагаар хангах, ачааг буулгаж өгч ачилцах зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон байх тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Л.*******гийн 9 хонийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. гэм буруугийн талаар маргаж, хулгай хийж байгааг мэдээгүй гэж байгаа боловч шөнийн цагаар явж айлын эзгүй хашаанд мал хашиж ачаад. үлдсэн малыг буцаан хөөж байгаа зэрэг хэрэг үйлдсэн цаг хугацаа. орон зай, үйлдэж байгаа арга. түүнчлэн гэрч Д.ын дүүгийнхээ хашааг зааж өгөөд би тэнд Заагаатай уулзахад нөгөө цагаан пронтертой*******ийн хамт 20 хонь авчирсаныг 1200000 төгрөгөөр тооцож худалдаж авсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгг шүүгдэгч М.*******гийн "... би түүнд мөнгөний хэрэг болоод ...хонь хулгайлах гэж байгаагаа хэлсэн. ...надтай хамт хонийг тээврийн хэрэгсэлд ачсан. ...хонь зарсан мөнгөнөөс түүнд 500000 төгрөг өгсөн" гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.ийн"., хонийг хашаанаас ачсан. тухайн орчинд айл байхгүй. эзгүй газар байсан..,би ачаагаа буулгаад л бариад зогссон... хонийг тээврийн хэрэгсэлд ачаад үлдсэнг нь хашаанаас гаргаад хөөдөг байсан...'’ гэх мэдүүлэг зэргээр түүний энэ хэрэгг хамжигчаар оролцсон оролцоо нотлогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч М.*******, Г. нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг дангаар болон бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.т 20 тооны хонь буюу 1335000 төгрөгийн. хохирогч Л.*******д 18 тооны хонь, 1 ямаа буюу 2710000 төгрөгийн. хохирогч Б.*******ад 64 тооны хонь буюу 3320000 төгрөгийн хохирол тус тус учирч хохирогч Б.******* нь 28 хурга, 12 эм хонь. 2 төлөг буюу нийт 1780000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 хонио зүсээр нь хүлээн авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх хохирлыг тооцож гаргуулахдаа хохирогч М.ын 1335000 төгрөг, хохирогч Л.*******гийн 9 хонь 1 ямаа буюу 2 эр хонь. 3 шүдлэн хонь, 4 төлөг, 1 шүдлэн ямааны нийт үнэ 1260000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, хохирогч Л.*******гийн 9 хонь буюу 5 эр хонь, 3 шүдлэн хонь, 1 төлөгний үнэ 1450000 төгрөг, хохирогч Б.*******ын 2 эр хонь, 5 эм хонь, 15 төлөгний үнэ 1540000 төгрөгийг шүүгдэгч М.*******гээс тус тус гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б ******* нь алдагдсан малын насыг нарийн тодорхой хэлж мэдэхгүй гэсэн тул гэрч нарын мэдүүлгийг үндэслэн шүүх хохирогч, шүүгдэгч нарт аль алинд нь ашигтай байдлаар тооцсон болохыг дурдвал зохино.

Иймд шүүгдэгч М.*******гээс нийт 4287500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******ад 1540000 төгрөгийг, Л.*******д 2080000 төгрөгийг, М.т 667500 төгрөгийг, шүүгдэгч Г.аас нийт 1297500 төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******д 630000 төгрөгийг, М.т 66750 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шуүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний гэмт хэрэпг оролцсон оролцоог харгалзан үзэхээс гадна шүүгдэгч М.*******гийн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж. хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, шүүгдэгч Г.ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч М *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.*******гийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

        Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, “Bongo porter" маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь гэрч Б.Амартүвшин /хх-31 тал/, Г. /хх-35 тал/, зам тээврийн хяналт, бүртгэлийн газрын лавлагаа /хх-84 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож тэврийн хэрэгслийг түүний эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Амартүвшинд олгож. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286. 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.*******гийн Б.*******ын 79/далан ес/ хонь хулгайлсан хэргээс 15/арван тав/ хонь хулгайлсан хэргийг, шүүгдэгч Г.ийн М *******тэй бүлэглэж хохирогч Л.*******гийн 9 /ес/ хонийг хулгайлсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт Гомбын******* нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг дангаар болон бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.*******г эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.ийн эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан М.*******д энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим буюу 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тоггоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч М *******д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч М.*******гийн цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******гээс 4287500 /дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******ад 1540000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг, Л.*******д 2080000 /хоёр сая наян мянга/ төгрөгийг. М.т 667500 /зургаан зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч Г.аас 1297500 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л .*******д 630000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг М.т 66750 /зургаан зуун жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус олгож, хохирогч М ын 15 хоньтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэлцэхгүй орхисныг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134,10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн улсын дугаартай. "Вопдо ргоп1еГ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Амартүвшинд олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл. бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М *******, Г. нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. улсын яллагч. дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД.

 

 

 

 

 

 

 

  1.