| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0215/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/191 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.С |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/191
2018 оны 10 сарын 26 өдөр 2018/ШЦТ/191 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0215/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Д.О. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О. холбогдох 1839003470217 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.О. нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аварга тосон” амралтын газрын “Хүслэн” нэртэй амралтын газарт байрлах амралтын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэн Д.Тэмүүжингийн “Huawei honor, Shao mei 5 plus” маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлж 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТД.О.ОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О. нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аварга тосон” амралтын газрын “Хүслэн” нэртэй амралтын газарт байрлах амралтын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэн Д.Тэмүүжингийн “Huawei honor” маркийн гар утас 1 ширхэг, “Shao mei 5 plus” маркийн гар утас 1 ширхэг, нийт 2 ширхэг гар утсыг хулгайлж 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Тэмүүжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутаас 10 цагийн хооронд Хүслэн гэх амралтын газарт байрлаж байсан цоожгүй гэрээс хар хөх өнгийн Huawei honor, Shao mei 5 plus маркийн гар утас хулгайд алдсан. ...өөрийн гар утсаа хүлээн авсан учир нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/,
Гэрч Б.Мөнхтөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Дэлгэрхаан сумын “Аварга тосон” амралтын газар явж байсан чинь манай сумын Дамбын Д.О. гэдэг хүн дуудахаар нь очиж уулзахад Д.О. ах нилээн халамцуу байсан. Тэгээд Д.О. ах нэг гар утас бариад энэ утсыг зарах гэсэн юм, авах хүн байна уу гэхээр нь би авья гээд аваад айл руу орсон. Д.О. ах гадаа үлдсэн. Намайг айлд ороД.О. сууж байсан чинь гадаа хүмүүс маргалдаад өндөр дуугаар хэрэлдэхээр нь гартал Дамбын Д.О.ах хэдэн хүмүүстэй маргалдаж байсан. Тэр хамт байсан хүмүүс нь 2 ширхэг гар утсаа алдсан хүмүүс юм байна лээ. Тэгээд би Д.О. ахыг хүний гар утас хулгайлсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаярын бичсэн илтгэх хуудас /хх-ийн 50 тал/,
Хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.О.Д.О. эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас Д.Тэмүүжинд 1.550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Тэмүүжин нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 8 тал/ гэсэн тул шүүгдэгч Д.О.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О.Д.О. эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.О.Д.О. 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь уг ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Д.О.ын хувьд бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр хорих ялыг тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.О. нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 9 хоног цагдан хоригдсоныг дурдах ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О.г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О.д ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.О.д мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.О-ын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь 9 хоног цагдан хоригдсон ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.О.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА