Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00011

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2019        03             25                                            11

 

                                                      Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Д.Оюунбилэг,

Шүүгдэгч: Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолтой Б.От холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржгон овогт Б- ийн О, ….... оны 12 дугаар сарын ....-ний өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .................../.

Шүүгдэгч  Б.О  нь  согтуугаар  2018  оны  11  дүгээр  сарын  02-ны  өдөр

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Зэрлэг гэх газарт иргэн Б.Яг  “архи  өгсөнгүй”  гэх  шалтгаанаар  модоор  цохиж,  зодон  эрүүл  мэндэд  нь  хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржгон овогт  Б-ийн О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэргийг бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Бгийн Оыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.От оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1838008350011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 71 см урттай, 4.2 см диаметртэй, бөөрөнхий хэлбэртэй хуурай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Я нь цаашид гарах эмчилгээний зардал болох  5.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол  нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш ихээр гэмшиж, харамсаж байна. Хохирогч Янжмаагийн хөл нь гэмтсэн, эрүүл мэндээрээ хохирсонд анхаарч, хохирогчийг Улаанбаатар хотод очин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь Б.Оын эхнэр нь очиж тусалж, эмчлэх болон сувилуулахад нь нийтдээ 4,000,000 төгрөгийг өгч байсан. Одоо цаашид ч тусална гэдгээ Б.О мэдүүлж байна. Хохирогч Я нь нас 60 хүрч байгаа бөгөөд түүний хөл нь одоо эдгэрсэн. Б.О нь өмгөөлөгчийн хамт хохирогч Б.Ягийн гэрт нь очсон, уучлалт гуйсан, гомдол саналыг нь сонссон. Нутгийн хүмүүс өөр хоорондоо ойлголцож Эвлэрлийн гэрээг бичгээр хийж, нотариатаар батлуулсан. Я нь гэртээ гал тогоогоо барьж, цай хоолоо хийгээд явж байгаа болно. Б.О нь ам бүл 5, эхнэр болон 3-11 насны 3 хүүхэдтэй. Түүнийг 14 настай байхад аав нь өөд болсон. Одоо 80 настай ээж Цэмбэлийгээ асарч хаяандаа авч явдаг. Ээж нь даралт өндөртэй, эмийн эмчилгээтэй байдаг юм. Ганц хүүгээ хоригдсоноос хойш бие нь хямраад хэцүүхэн байна.

Иймд Б.Оын ар гэр, ахуй амьдрал болон хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, өндөр настай ээжийгээ харж ханддаг, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсныг өөрчлөн, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч  Б.О  нь  согтуугаар  2018  оны  11  дүгээр  сарын  02-ны  өдөр

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Зэрлэг гэх газарт иргэн Б.Яг  “архи  өгсөнгүй”  гэх  шалтгаанаар  модоор  цохиж,  эрүүл  мэндэд  нь  хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах ял нь зургаан сараас гурван жил хүртэл байхаар хуульчилсан ба шүүгдэгчид энэ зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял эдлэх дэглэмийг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн “Б.Оын ар гэр, ахуй амьдрал болон хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, өндөр настай ээжийгээ харж ханддаг, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсныг өөрчлөн, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.От авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                         Т.ГАНБАТ

                                                                                          Н.БАЯРХҮҮ