Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/598

 

 

 

 

 

 

2022         04          20                                        2022/ШЦТ/598

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Цд холбогдох 2206 00000 0738 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

...

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: /Яллах дүгнэлтээр/

Т.Ц нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи Таун хотхоны гадна 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим иргэн Х.Бтай “таксины төлбөр нэхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун зулай, дух, зүүн хацар, баруун чихний дэлбэн, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол гаргасан баримт /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Бын өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад Батлан хамгаалах их сургуулийн эсрэг талын зочид буудлаас нэг залуу гарч ирээд такси барихаар зогсож байсан тэгээд би хажууд нь зогсоод хаашаа явах талаар асуухад кино үйлдвэр орно гэж хэлсэн. Ингээд кино үйлдвэрээс хойшоогоо эргээд явж байгаад баруун гар тийш эргээд зогс гэж хэлсэн. Тэгээд 6000 төгрөг боллоо тооцоогоо хий гэж хэлэхэд нөгөө ард сууж байсан архи уусан залуу чи юу гээд байгаа гуйлгачин бэ гээд намайг араас миний куртикээр боогоод байхаар нь би салгаад машинаас буусан. Тэгсэн нөгөө залуу гарч ирээд чамайг ална шүү гэж хэлээд зугтаасан би тэр залуугийн араас гүйж очоод барьж аваад тооцоогоо хийчих гэж хэлсэн чинь эргэж хараад намайг 3 удаа толгой руу өвдөглөж, мөн толгой руу гараараа 3 удаа цохисон...Удалгүй цагдаа нар ирсэн би тэр залууг огт танихгүй.” гэх мэдүүлэг /хх.09-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Цгийн яллагдагчаар өгсөн: “... Тус орой Улаанхуарангаас кино үйлдвэр рүү таксинд суугаад Кино үйлдвэрт гэрийн гадаа очтол 10 мянган төгрөг нэхсэн. Миний суусан газраас 2-3 км гардаг бөгөөд би шилжүүлэх чадваргүй байна эхнэрээрээ явуулах гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. Тэгээд миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би өгөхгүй муудалцсан. Намайг суухад л согтуу гээд паараа тултал нь үлээлгээд байсан. Маргалдаад ноцолдож цохилцсон тэгээд уг хүн цагдаад дуудлага өгөөд цагдаагийн байгууллагад ирсэн...” гэх мэдүүлэг /хх.35/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Т.Цгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2572 дугаартай:

1.Х.Бын биед баруун зулай, дух, зүүн хацар, баруун чихний дэлбэн, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үрэгдэх, шүргэгдэх үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Шинэ гэмтлүүд байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.15-16/,

Шүүгдэгч Т.Цгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.20-26/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.30-21/,

Хохирогч Х.Бын хохирол нөхөн төлбөр авсан, гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх.41/,

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.42/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.45/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Ц нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи Таун хотхоны гадна 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим иргэн Х.Бтай “таксины төлбөр нэхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун зулай, дух, зүүн хацар, баруун чихний дэлбэн, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол гаргасан баримт /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Бын өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын саарал өнгийн 10-45 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад Батлан хамгаалах их сургуулийн эсрэг талын зочид буудлаас нэг залуу гарч ирээд такси барихаар зогсож байсан тэгээд би хажууд нь зогсоод хаашаа явах талаар асуухад кино үйлдвэр орно гэж хэлсэн. Ингээд кино үйлдвэрээс хойшоогоо эргээд явж байгаад баруун гар тийш эргээд зогс гэж хэлсэн. Тэгээд 6000 төгрөг боллоо тооцоогоо хий гэж хэлэхэд нөгөө ард сууж байсан архи уусан залуу чи юу гээд байгаа гуйлгачин бэ гээд намайг араас миний куртикээр боогоод байхаар нь би салгаад машинаас буусан. Тэгсэн нөгөө залуу гарч ирээд чамайг ална шүү гэж хэлээд зугтаасан би тэр залуугийн араас гүйж очоод барьж аваад тооцоогоо хийчих гэж хэлсэн чинь эргэж хараад намайг 3 удаа толгой руу өвдөглөж, мөн толгой руу гараараа 3 удаа цохисон...Удалгүй цагдаа нар ирсэн би тэр залууг огт танихгүй.” гэх мэдүүлэг /хх.09-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Цгийн яллагдагчаар өгсөн: “... Тус орой Улаанхуарангаас кино үйлдвэр рүү таксинд суугаад Кино үйлдвэрт гэрийн гадаа очтол 10 мянган төгрөг нэхсэн. Миний суусан газраас 2-3 км гардаг бөгөөд би шилжүүлэх чадваргүй байна эхнэрээрээ явуулах гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. Тэгээд миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би өгөхгүй муудалцсан. Намайг суухад л согтуу гээд паараа тултал нь үлээлгээд байсан. Маргалдаад ноцолдож цохилцсон тэгээд уг хүн цагдаад дуудлага өгөөд цагдаагийн байгууллагад ирсэн...” гэх мэдүүлэг /хх.35/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Т.Цгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2572 дугаартай:

1.Х.Бын биед баруун зулай, дух, зүүн хацар, баруун чихний дэлбэн, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үрэгдэх, шүргэгдэх үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Шинэ гэмтлүүд байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.15-16/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Т.Цгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Х.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Т.Цгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Т.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т.Цг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Цд сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              Х.САНЖИДМАА