Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн.

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж Нарантуяа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар

шүүгдэгч Н.Нямсайхан, Э.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн лрокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямдаваагийн Нямсайхан, Хард овогт Эрдэнэчимэгийн Гэрэлт-Од нарт холбогдох 201606000281 дугаартай, 132/2017/0016/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 03 сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой. мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын оршин суух. улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. хэрэг хариуцах чадвартай, Хардовгийн Эрдэнэчимэгийн Гэрэлт-Од. /РД: ГЖ77030553/.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 05 сарын 03-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой. ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 02- ны өдрийн №42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1,211 дүгээр зүйлийн 211.1 -д зааснаар 3 жил 9 сар 10 хоногийн хорих ялаар 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн. Боржигон овгийн Нямдаваагийн Нямсайхан /РД:Г378050331/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Гэрэлт-Од, Н.Нямсайхан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг “Салхитын үзүүр" гэх газраас иргэн М Бат- Оршихын 35 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 20950000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа Үүнд:

Шүүгдэгч Н.Нямсайханы өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна V гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Гэрэлт-Одын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйлгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

201606000281 дүгаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч М.Бат-Оршихийн өгсөн:... Манай 35 тооны адуу Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг “Салхитын үзүүр" гэх нэртэй газарт Доржхандын Өлзийбат нь малладаг байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бэлчээр дээрээсээ алга болсон талаар Д Өлзийбат нь мэдэгдсэн. Тэгэхээр нь Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн. Тэгээд Өлзийбат болон хамт явсан жолооч Ууганбаяр нарын хамтаар ойр хавийн Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн сумдын нутгаар эрж хайж явахад хул зүсмийн гүү, хонгор зүсмийн унагатай гүү, халзан зүсмийн 2 даага зэргийг Гурванбулаг, Хишиг-Өндөр. Могод сумын зааг нутагт явж байхыг нь Нямдаваа, Бат, Даваа гэх хүмүүс утсаар хэлж танай тамгатай адуунууд энд байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь тэр газарт очиж үзэхэд манай адуунууд мөн байсан. Мөн 10 дугаар сарын 17-ны өдөр 3 тооны адуу анх байсан газартаа гүйгээд ирсэн. Тэгэхээр нь бид нар хулгайд алдсан юм байна гэж мэдсэн. Түүнээс хойш ойр хавийн нутгуудаар хайсан боловч олж чадаагүй Тэгээд Могод сумын цагдаагийн хэсэгт бүртгүүлсэн чинь таны хэлж байгаа тамгатай адуунууд хохирогч нь олдохгүй нэг газарт байгаа гэж хэлсэн Тэгээд Булганы цагдаагийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуудсан. Тэгээд өнөөдөр Булган аймгийн цагдаагийн газарт ирээд адуу байсан газарт очиход манай адуунууд мөн байсан ба 22 тооны адуу байсан ба 5 адуу дутсан байсан. Би нийт 35 тооны адуу алдсанаас одоо 31 тооны адуугаа буцааж авсан. Үүний бор халтар үрээгээ би Орхон сумын Батхүү гэдэг хүнд зарсан байсныг нь авсан. Одоо халиун гүү, хүрэн халзан гүү, хүрэн гүү, хээр гүү гэсэн 4 тооны адуугаа буцааж аваагүй байгаа гэх мэдүүлэг /хх-н 25-27 тал/.

Гэрч Д.Өлзийбатын өгсөн: “...Би М.Бат-Орших гэж хүний 35 тооны толгой адууг Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг "Салхит" гэх нэртэй газарт малладаг Би М.Бат-Оршихын адууг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бэлчээр дээрээ байж байхад нь бүртгэж үзээд байгаа газрыг эргэж тойроход Салхит гээд газартаа байж байсан. Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эргэж тойрох гэхэд харагдахгүй байсан ба уг өдрөөс эхлэн хайж эхэлсэн. Тэгээд маргааш нь буюу 17-ны өдрөөс эхлэн 35 тооны адуу ямар ч сураг гарахаа байсан. Тэгэхээр нь би Улаанбаатар хот руу М.Бат-Орших руу утсаар залгаж танай адуунууд алга болчихлоо олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс эхлэн Булган аймгийн Могод сумын нутаг, Гурванбулаг Хишиг-Өндөр. Дашинчилэн сумдын зарим нутгаар эрж хайсан боловч огт олдоогүй Гэтэл 19-ний өдөр анх адуу байсан газарт хул зүсмийн морь, хонгор зүсмийн үрээ. сартай хээр зүсмийн үрээ хүрээд ирсэн байсан. Тэгэхээр нь хулгайд алджээ гэсэн хар төрж эхэлсэн. Тэгээд цааш дахин адуунуудыг хайж байгаад Хишиг-Өндөр. Могод, Гурванбулаг сумын зааг нутгаас 5 тооны адууг олсон. Бусад үлдсэн 27 тооны адууны сураг огт гараагүй юм. Бид нар үлдсэн 27 тооны адууг эрж хайсаар байсан. Гэтэл Могод сумын цагдаад бүртгүүлэх гээд очиход та нарын хэлж байгаатай төстэй тамгатай адуунууд олдсон талаар хэлсэн. Хаана ямар байдалтай олдсон талаар хэлээгүй. Тэгтэл өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булганы цагдаагаас дуудсан. Тэгээд өнөөдөр М.Бат- Оршихын хамтаар Орхон сумын нутаг "Ачуутын адаг” гэх газарт очиж 22 тооны адууг нүдээр үзэхэд М Бат-Оршихын алдагдсан адуунууд мөн байсан ба 5 тооны адуу огт байхгүй байсан. М.Бат-Оршихын 5 тооны адуу одоо хүртэл сураг гарсангүй. Урьд өгсөн мэдүүлгээс хойш нийт алдсан 35 тооны адуунаас Булган аймгийн Орхон сумаас халтар шүдлэн үрээг хүнд зарсан байсныг Бат-Орших ах олж аваад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт Ойдовын Батжаргал гэдэг хүнээр маллуулж байгаа гэсэн. Одоог болтол 4 тооны адуу нь огт олдоогүй байгаа гэх мэдүүлэг /хх-н 28-30 тал/.

Гэрч А.Хишигбаярын өгсөн: Сая авчирсан 23 тооны адуу нь манай одоо нутаглаж байгаа Булган аймаг Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Ачуутын адаг” гэх газарт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Э.Гэрэлт-Од ганцаараа сартай хул зүсмийн азаргыг нь унаад тууж авчирсан. Авчирсан цагаас хойш Э.Гэрэлт-Од л харж маллаж байгаа байх Байнгын харж маллаад байдаг хүн байхгүй Уг 23 тооны адуу нь манай энэ хавийн нутгаар байгаад байгаа, хэний ямар учиртай адуу болох талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй. Дээрх адуунууд нь сартай хул зүсмийн азаргатай ихэнх нь бараан зүсмийн, алаг зүсмийн морьдтой, буруу талын гуяндаа 9 тоо тамгатай, зөв талын хаанд 9 тоо тамгатай адуунууд байсан. Э.Гэрэлт-Од анх авчрахдаа 23 тооны адууг авчирсан. Үрэгдэж хорогдсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-31 тал/,

Гэрч Л.Энхбаярын өгсөн: ‘Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шиг санаж байна. Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ байж байхад нэрийг нь мэдэхгүй, өндөр биетэй залуу халиун зүсмийн гүүг зарна гээд морьтой хөтөлж ирээд зарсан. Тэр адууг нь би 400000 төгрөгөөр бодож худалдан авсан. Энэ жил үүнээс өөр адуу худалдан аваагүй. Миний харж байснаар гуян дээрээ 9 тоо тамгатай харагдсан. Тэр залууг Булган суманд урд нь харж байсан эүс таньдаг залуу байсан, нэрийг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-32 тал/,

Гэрч Л.Нарантуяагийн өгсөн: ...нөхөр Гэрэлт-Од ганцаараа 20 гаран тооны адууг тууж ирээд Ачуут голын ойролцоо орхисон. Үүнээс хойш нэг өдрийн дараа Нямсайхан нь манай гэрт ирсэн. Өмнө нь Нямсайхан нь утсаар ярихдаа Гэрэлт-Од бид хоёр нэг адуу Булганд зарсан ба мөнгөөр нь архи уучихлаа" гэж хэлсэн. “Яахаараа та хоёр хүний маллаад өгөөч гэсэн адууг зараад архи уучихдаг юм бэ" гэж уурласан. Тэгтэл Нямсайхан “за гайгүй биздээ" гэж хэлээд түүнээс хойш манай гэрийн ойролцоогоор 20 гаран тооны адуу байх болсон. Миний хувьд тэр адуунуудын зүс, тамга болоод хэдэн унага. морь. гүү байсныг очиж хараагүй Энэ талаар сайн ажиглаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Тэрнээс хойш Нямсайхантай уулзаад “та хоёр хулгай хийсэн юм биш биз дээ" гэхэд Нямсайхан надад “тэгсэн юм яадгийн" гээд дургүйцсэн байдалтай хандсан. Тэгэхээр нь би “та хоёр тэгвэл буцаагаад аваачиж өг, тэр малаа алдсан хүн нь өчнөөн хоног эрж, хайж санаа нь зовж байгаа" гэсэн. Тэгтэл “хаа байсан холоос авчирсан юм чинь эндээ байг" гээд байсан. Түүнээс хойш манай нөхөр, Нямсайхан хоёрын авчирсан адуу энэ хавиар байгаад байсан. Энэ талаар сайн мэдэхгүй, Нямсайхан 2 гүү зарсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-н 33-34 тал/,

Гэрч Б.Батзоригийн өгсөн: 2016 оны 10 дугаар сард шиг санаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Манайх Орхон сумын 1-р багийн нутаг ‘Баруун могой" гэх газар намаржаандаа байхад өглөөний 11 цагийн орчим Э.Гэрэлт-Од ганцаараа манай гэрт орж ирсэн. Хаанаас хаа хүрч яваа талаар асуухад Могод сум орчихоод Булган сум буцаж явна гэж байсан. Тухайн үед ногоон өнгийн мотоцикль унаж явсан. Би модонд явах гэж байсан болохоор удалгүй гэрээсээ гараад явсан. Намайг орой гэртээ ирэхэд явсан байсан. Хаашаа явсныг мэдэхгүй. Ганцаараа ирсэн ба ямар зорилгоор ирснээ хэлээгүй. Могод сум ороод буцаж явна гэж байсан. Урьд өмнө манай гэрээр Гэрэлт-Од ирж байгаагүй гэх мэдүүлэг/хх-35 тал/,

Гэрч Т.Даваасүрэнгийн өгсөн: 2016 оны 10 сарын 16-ны үед байх Булган, Могод сумын нутаг Салхитын үзүүр гэх газраас сартай шар хээр азаргатай адуугаа алдсан гээд Өлзийбат хайж ирсэн. Манай гэр Өлзийбатын гэрээс багцаагаар 3-4 км зайд байдаг юм. Хааяа өөрийн адуу малаа эргэн тойрондоо саахалт айлын адуу малыг хардаг юм. Өлзийбатын малладаг 35 тооны адуу бол Могод, Өлзийт сумын зааг хавьцаа бэлчдэг гүйгээд байдаггүй адуу байгаа юм. Миний мэдэхээр яг 35 тооны адуу байсан гэх мэдүүлэг/хх-н 36 тал/,

Гэрч Д.Загдын өгсөн 2016 оны 10 дугаар сарын сүүлээр санаж байна Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг "Салхитын үзүүр" гэх газраас 35 тооны адуугаа алдсан гээд Бат-Орших бид нар Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй ойролцоох нутгаар 4 хоног хайж явсан. Хайж явах үед Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутаг "Дуутын хөтөл" орчмоос 5 тооны адууг нь олсон. Бусдыг нь бол хайгаад олоогүй. Миний мэдэхээр алдагдсан 35 тооны адууг хариулдаг байсан, алдагдах үед яг 35 тооны адуу байсан. Тэдний 35 тооны адуу бол өөр нутаг гүйгээд байдаггүй адуу байсан. Бат-Орших бид нар тээврийн хэрэгсэлтэй Могод. Дашинчилэн, Хишиг-Өндөр, Өлзийт, Өгий Нуур сумын ар хүртэл нилээд нутгаар явсан гэх мэдүүлэг /хх-38 тал/,

Гэрч Н.Эрдэнэбатын өгсөн: Бат-Орших 2016 оны 10 сарын дундуур байх сартай шар хээр зүсмийн азаргатай нийт 35 тооны адуугаа алдсан. Сартай шар хээр зүсмийн азаргатай адуунд их бага нийлсэн нийт 35 тооны адуу байдаг юм. Үүнээс нийт 31 тооны адууг нь буцааж авсан, 4 тооны адуу нь олдоогүй...гэх мэдүүлэг /хх- 39 тал/.

 

Гэрч Ц.Батхүүгийн өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 20-доор байх сайн санахгүй байна Гэрэлт-Од гэх залуу урдаас 20 тооны адуу туугаад ирсэн. Над дээр ирээд морио солиодхъё гээд жороо алаг морь барьж унасан. Тэгээд надад өөрийн унаж явсан эцчихсэн байсан морио надад 30000 төгрөгөөр зарсан. Тэгэхээр нь би гайхаад хулгайн адуу юм уу гэж асуухад Гэрэлт-Од надад үгүй гэж хэлсэн. Тэгээд би хүнээс нөгөө 30000 төгрөг авч өгсөн. Тэгээд Гэрэлт-Од яваад өгсөн. Тэрнээс хойш 20-иод хоногийн дараа Бат-Орших гэх хүн эхнэрийн хамт ирээд надад байсан морийг үзээд миний морь мөн байна гээд тэр морийг аваад явсан. Хээр зүстэй хязаалан үрээ байсан. Тамга нь 9 тоо тамгатай байсан. Миний адуу Хишиг-Өндөр хүртэл гүйгээд олоод явж байна гэж хэлээд зарсан. Хулгайн адуу гэж мэдээгүй гэх мэдүүлэг/хх-41 тал/,

Гэрч Д.Нацагдоржийн өгсөн: Нямсайхан, Гэрэлт-Од хоёр намар 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед санаж байна манайд мотоцикльтой ирж хоносон. Тэгэхдээ их согтуу ирсэн. Тэр үедээ надаа төв ороод буцаж явна гэж хэлсэн Өөр зүйл яриагүй. Нэг их согтуу ирээд явж чадахгүй болохоор нь гэртээ хонуулсан. Нямсайхан, Гэрэлт-Од хоёр манайд адуу мал авчирч байгаагүй. Урьд нь Нямсайхан л манай гэрээр ирдэг байсан. Сүүлд манайд ирэхдээ тэр хоёр 2 шил архитай ирсэн. Тухайн үед нилээд мөнгөтэй явж харагдсан. Яг хэдэн төгрөгтэй явсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-42 тал/,

Шүүгдэгч Э.Гэрэлт-Одын яллагдагчаар байцаагдаж өгсөн: “Булган сум руу буцах гээд Өлзийтийн наана байдаг модон гүүрээр гарч нааш явж байгаад нэг даваа даваад уулын ам өгсөөд явж байхад нэг азарга адуу таарсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хэдэн тооны адуу байсныг анзаарч тоолоогүй. Энд хэдэн адуу байна хоёулаа хулгай хийгээд туугаад явах уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр адуунуудыг тууж явсаар нэг эзэнгүй айлын өвөлжөөнд аваачиж хашиж байгаад Нямсайхан алаг зүсмийн адууг ногт ашиглан барьж авсан. Тэгээд тэр морийг Нямсайхан унаад Булган сум руу туугаад хөдөлсөн ба би мотоциклоо унаад урд нь гараад явсан. Тэгээд шөнө явж байгаад би Нямсайханыг хайж хүлээлгүйгээр шууд Хишиг-Өндөр сум руу чиглээд явсан. Тэгж явсаар би өглөө 9 цагийн үед Хишиг- Өндөр сумын төвөөр дайраад шууд Булган сум чиглээд явсан. Хишиг-Өндөр сумын төвд Баруун могой гэх газарт Зоригоо гэх айлд орсон ба Зоригоогийн гэрээс гараад 17 цагийн үед Булган сумын төвд ирсэн. Булган суманд ирээд байж байхад 17-ны орой Нямсайхан адуугаа туугаад Орхон сумын нутагт ирсэн. Тэгээд надтай утсаар холбогдож бид хоёр хоорондоо уулзсан.Тэгээд буцаж мотоциклтой адуун дээр очоод нэг халиун зүсмийн байдас барьж аваад Булган сумын төвд оруулж ирж хойд хөрөө раманд байдаг махны ченж нэрийг нь мэдэхгүй 50 орчим насны эмэгтэй хүнд 400000 төгрөгөөр бодож амьдаар нь худалдсан. Тэгээд бид хоёр мөнгөтэй болж дэлгүүрээс архи худалдан аваад ногоон Нацагийн гэрт очиж уунгаа тэдний гэрт унтаж амарсан. Маргааш нь би нөгөө адуун дээрээ эргэж очоод азаргыг нь барьж унаад Орхон сумын 4 дүгээр багийн нутаг "Ачуутын адаг" гэх нэртэй газарт хүргэхэд 22 тооны адуу байсан ба адуунаас зарж үрсэн зүйл байгүй" гэх мэдүүлэг /хх-68-69 тал/,

Шүүгдэгч Н.Нямсайханы яллагдагчаар байцаагдаж өгсөн: Уулын аманд нэг азарга адуу харагдсан ба харанхуй байсан болохоор тоог нь сайн анзаараагүй. Тэгээд бид хоёр адуунуудыг мотоциклтой тууж эзгүй айлын өвөлжөөний хашаанд хашаад би нэг алаг зүсмийн морийг ногтоор барьж авсан. Тэгтэл Гэрэлт-Од намайг адуугаа туугаад явж бай, би мотоциклоо бариад явъя гэсэн. Тэгээд бид хоёр Могод сумын нутаг орж ирээд харанхуйд бие биенийгээ олохгүй төөрөөд хоёр биенээ тэр шөнөдөө олоогүй Тэр шөнөдөө би ганцаараа адууг туугаад явсан ба адууг дөнгөж тууж байхад 7-8 тооны адуу үлдсэн. Маргааш өглөө буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Хишиг-Өндөр сумын урд ирсэн байсан. Тэр өдрөө адуугаа тууж явсаар Орхон сумын нутаг "Өндөр хөтөл”-ийн ойролцоо ирж адууг тоолоход 23 тооны адуу байсныг үлдээгээд Булган сумын чиглэлд явж байсан чинь Гэрэлт-Од надтай замд 18 цагийн хооронд таарсан. Бид хоёр зам дээр уулзаад адуун дээр эргэж очоод Гэрэлт-Од адуугаа гэр рүүгээ туугаад явах гэж байснаа болиод хоёулаа нэг халиун зүсмийн 9 тоо тамгатай гүүг барьж аваад Булган суманд авчран 400000 төгрөгөөр бодож худалдсан. Тэгээд бид хоёр мөнгөтэй болоод дэлгүүрээс архи худалдан аваад ногоон Нацаг гэх айлд очиж архи ууж хоносон. Нацагийн гэрт бид гурав л хоносон. Тэгээд маргааш өглөө нь Гэрэлт-Од адуунаас азаргыг нь барьж авч унаад Орхон сумын нутаг Ачуут адаг гэх нэртэй газар руу ганцаараа явсан. Тэр өдрөөс хойш уулзаагүй. Тэр адуунуудыг Гэрэлт-Од нь гэрийнхээ ойролцоо маллаж байсан. Би анх 30 гаран тооны адууг тууж хулгай хийсэн. Замдаа тууж явахдаа 8-9 тооны адууг үлдээсэн. Орхон суманд ирээд тоолоход 23 тооны адуу байсны нэгийг ченжид худалдсан. Мөн Ачуутын эхээс 1 тооны даага нийлсэн. Архангай аймгийн Өлзийт сумаас наашаа явж байгаад л гэнэт Гэрэлт-Од бид хоёр хулгай хийх болсон. Мяндсан ногт, хазаар, эмээл, мотоцикл зэргийг ашиглаж хулгай хийсэн. Би хүлээн зөвшөөрч байна. буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-75-76 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6 тал/, хүн таньж олуулах тухай тэмдэглэл. гэрэл зураг /хх16-17 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол. тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-21 тал/. шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол болон Лэндс ХХК-ийн дүгнэлт. шинжээчийн үнэлгээний тайлан /хх 43-50, 53-59 тал/. шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол. тэмдэглэл /хх 67-76 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85, 96 тал/, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №42 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №118, 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 87-92 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Гэрэлт-Од, Н Нямсайхан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг “Салхитын үзүүр” гэх газраас М.Бат-Оршихын 35 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 20950000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Бат-Орших, гэрч Д.Өлзийбат, А Хишигбаяр, Л.Энхбаяр, Л.Нарантуяа, Б Батзориг, Т.Даваасүрэн, Д.Загд, Н.Эрдэнэбат. Ц.Батхүү, Д.Нацагдорж, Э.Гэрэлт-Од нарын өгсөн мэдүүлэг. эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэрэг үйпдэгдсэн цяг хугацаа, орон зай. хэргийн сэдэлт, шалтгаан, хохирлын талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг. шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь батлагдсан байна.

Хэрэгт хохирогч. гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Гэрэлт-Од, Н Нямсайхан нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бат-Оршиход 20950000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын шатанд 31 тооны адууг хүлээн авсан болох нь хохирогч. гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч нар нь 4 гүү, 2 шүдлэн, 2 даага, мотоцикл нэг ширхгийг хохирогчтой үнэ тохиролцон өгснөөр гэмт хэргийн улмаас учирсан шууд болон адууг эрж хайхтай холбогдож гарсан шууд бус хохирлыг тус тус төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан байна

Шүүгдэгч Э.Гэрэлт-Од, Н.Нямсайхан нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны олон хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Э.Гэрэлт-Од, Н.Нямсайхан нарын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөес 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, "Чансаа" маркийн мотоцикл нь Н.Нямсайханы эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн улсын дугааргүй, бичиг баримтгүй "Чансаа" маркийн мотоцикл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаар, ногт тус бүр 1 ширхгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Нямдаваагийн Нямсайхан. Хард овогг Эрдэнэчимэгийн Гэрэлт-Од нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын эд хөренгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Нямсайхан, Э.Гэрэлт-Од нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Нямсайхан, Э.Гэрэлт-Од нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Нямсайхан, Э.Гэрэлт-Од нарын цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч Н.Нямсайхан, Э.Гэрэлт-Од нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Н.Нямсайханы эзэмшлийн улсын дугааргүй, бичиг баримтгүй “Чансаа' маркийн мотоцикл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаар, ногт тус бүр 1 ширхэгийг хурааж. улсын орлого болгосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Нямсайхан. Э Гэрэлт- Од нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж. хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тоггоож, ялтанд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нямсайхан, Э.Гэрэлт-Од нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоггоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          ДАРГАДАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД

,|