| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2017/0009/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/37 |
| Огноо | 2017-04-01 |
| Зүйл хэсэг | 145.3., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам. шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй.
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
иргэдийн төлөөлөгч Ч.Цэвээн
хохирогч Б.Цэвэлмаа
хохирогчийн өмгөөлөгч М.Найдан.
гэрч Б.Очирбат, Д.Эмхүү
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар. Ц.Энхбаяр, М.Даваасүрэн
Шүүгдэгч О.Элбэгжаргал. Х.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгоны Элбэгжаргал, Хадын Банзрагч нарт холбогдох 201306000249 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-өндөр суманд төрсөн. 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймаг. Хишиг-Өндөр сум, Жаргалант 4 дүгээр баг, "Нарангийн адаг" гэх газарт оршин суух. эрхэлсэн тодорхой ажилгүй. улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Хадын Банзрагч /РД: ГМ92033113/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэггэй. бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймаг, Булган сум. Жаргалант 6 дугаар баг 66-14-7 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. хэрэг хариуцах чадвартай, Гачаа овогт Отгоны Элбэгжаргал /РД: ГЮ91071611/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч О.Элбэгжаргал. Х.Банзрагч нар нь бүлэглэж, давтан үйлдлээр 2012 оны 5 дугаар сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Шивэрт'' гэх газраас Ц Өнөрбүтэдийн 18 тооны адууг хулгайлж 10400000 төгрөгийн хохирол, 2013 оны 3 дугаар сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Нарангийн адаг" гэх газраас Б.Цэвэлмаагийн 3 тооны адууг хулгайлж 2700000 төгрөгийн хохирол, 2013 оны 6 дугаар сард мөн Булган аймгийн Хишиг- Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Нарангийн адаг" гэх газраас Л.Энхбаатарын 48 тооны адууг хулгайлж 22000000 төгрөг хохирол тус тус учруулсан гэмт хэрэгг холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Х.Банзрагчийн өгсөн: Би 2013 оны 03 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Нарангийн адаг гэх газраас Цэвэлмаагийн 3 тооны адууг Элбэгжаргалд Орхон голоор гаргаж өгсөн Мөн 2013 оны 06 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Нарангийн адаг гэх газраас Цэвэлмаагийн 41 тооны адууг мөн адил Элбэгжаргалд Орхон голоор гаргаж өгсөн. Би дээрх адуунуудыг Элбэгжаргалтай хамт хулгайлсан. Тэр үед Энхболд ламын адуу манайд байдаг байсан. Харин Элбэгжаргал Энхболд ламын адууг авахаар манайд ирсэн юм Энэ үед Элбэгжаргал бид хоёр хохирогч Цэвэлмаагийн 41 тооны адууг хулгайлсан. Үүнээс хойш үйл явдлыг би мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Элбэгжаргалын өгсөн: Банзрагч бид хоёр 2008 онд танилцсан бөгөөд сайн найзууд болсон. Намайг Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуульд оюутан байхад Банзрагч 2011 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирсэн гээд над руу утсаар ярьсан юм Энэ үед би 2 дугаар курсын оюутан байсан юм. Бид уулзсан. Банзрагч явахдаа миний битүү мөнгөн хазаар, суран бугуйлыг авч явсан. Тэр надад хавар болохоор ноолуур зарж мөнгөн хазаар. суран бугуйлын төлбөрийг өгнө гэсэн юм. Хавар болоход Банзрагч над руу утсаар ярьсан. Надад ноолуурын үнэ муу байна, мөнгөн хазаар, суран бугуйлын мөнгийг байж байгаад өгнө гэхэд би зөвшөөрсөн. Үүнээс хойш над руу дахин утсаар ярьсан бөгөөд мөнгөн хазаар, суран бугуйлын төлбөрт адуу өгөхийг санал болгосон. Би зөвшөөрсөн. Бид 2012 онд хамт морь уядаг болсон. Эмхүүгийн аав. ээж Булган аймгийн Орхон сумын нутаг Халиун гэх газарт нутагласан. Энэ үед Банзрагч надад мөнгөн хазаар, суран бугуйлын төлбөрт өгөх адууг авчирч өгнө гэсэн юм. Банзрагч 12 тооны адуу авчирсан бөгөөд үүнээс 5 тооны адууг зүслээд надад өгсөн. Харин бусад адууг удахгүй авна гээд явсан. Надад мөнгөн хазаар болон суран бугуйлын төлбөрт өгсөн 5 тооны адууг би зарсан. Харин бусад 7 тооны адуу байж л байсан. Эмхүү бид хоёрыг Орхон аймагт байж байхад Банзрагч мөнгө хэрэгтэй байна гээд над руу ярьсан. Банзрагч надаас мөнгө авсан бөгөөд энэ үед Эмхүү хамт байсан. Банзрагчийн 7 тооны адуу алга болсон. Би Эмхүүгийн морийг унаад Банзрагчийн 7 тооны адууг хайсан боловч олдохгүй байсан учраас буцаад Эмхүүгийн гэр рүү явсан. Эмхүүгийн тээврийн хэрэгслээр 7 тооны адууг хайхыг гуйхад зөвшөөрсөн. Ингээд Эмхүү бид хоёр тээврийн хэрэгсэлтэй 7 тооны адууг хайсан. Бид 7 тооны адууг хайсан боловч цааш хайх замгүй болсон. Энэ үед Банзрагч над руу 7 тооны адуугаа тосоод авсан талаар утсаар ярьсан. Би Эмхүүд Банзрагчийг 7 тооны адуугаа тосоод авсан байна гээд адуу хайхаа зогсоосон. Би үүнээс хойш гэртээ л байсан. Намайг гэртээ байсан болохыг миний гэр бүлийн хүмүүс гэрчилдэг. Түүнээс биш надад алга болсон асуудал байхгүй. Банзрагч бүсийн морь уралдаан суманд болсон гээд байна. Бүсийн морь уралдаан хэзээ ч суманд болдоггүй. Харин аймагт болдог. Бид бүсийн морь уралдаанд тааралдсан асуудал байхгүй. Банзрагч ч Эмхүүтэй ярилцсан асуудал байхгүй. Банзрагч бид хоёр 2012 онд хамт морь уядаг болсон. Би Банзрагчийг хүнээс авах юм аа авчихдаг, өгөх юм аа өгчихдөг, их сайн найзтай боллоо гээд их үнэлж байсан. Би 2013 онд Хөдөө аж ахуйн их сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Бид байнга л холбоотой байдаг байсан. 2013 оны 03 дугаар сарын эхээр над руу ярьсан бөгөөд цас ихтэй явах боломжгүй байна. бямба ням гарагт ирээд 2-3 тооны адууг авч яваад зарж өгөхийг гуйсан. Би түүнд итгэдэг байсан учраас Ропег маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд Их өл гэх газарт очсон Банзрагч 4 тооны адуутай ирсэн бөгөөд 3 адууг зарж өгөхийг гуйсан. Би тэр адууг тээврийн хэрэгсэлд ачаад маргааш нь зарж өгсөн. Банзрагч адуу зарж өгсөн гээд надад адуу зарж өгсөн мөнгөнөөсөө тодорхой хэмжээг өгсөн. Би Банзрагчийн өгсөн мөнгийг авсны дараа Улаанбаатар хот явсан. Үүнээс хойш би Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж л байсан. 2013 оны 04 дүгээр сарын дундуур Банзрагч надтай утсаар ярьсан. Надад Улаанбаатар хот айраг зарах ашигтай байна гээд намайг завтай бол Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ирээд гүү барьж айраг гаргаж өгөхийг гуйсан. Харин үүний хариуд миний сургалтын төлбөрийг өгнө гэсэн юм. Үүний дараа зуны амралт болсон. Банзрагч надтай утсаар ярьсан. Би Булган аймгийн Хишиг-Өндөр сум Улаанбаатар хотоос тээврийн хэрэгсэлтэй гарсан. Энэ үед Очирбат надтай хамт явсан. Би замдаа Очирбатад Банзрагчийг гүү барих гэж байгаа талаар хэлсэн. Би Банзрагчийн адууг авчирна гээд мотоцикль олохыг гуйсан. Харин Очирбат ахынхаа Хайрхан мотоциклийг авсан. Ингээд Очирбат бид хоёр хамт мотоцикльтой явсан. Би мотоциклийг жолоодож явсан. Булган аймгийн Хишиг-Өндөр сум явах замд Банзрагч надтай адуугаа бөөгнүүлээд байж байна гэж утсаар ярьсан. Очирбат бид хоёр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нар жаргаж байхад очсон. Банзрагч хясааны дээшээ адуугаа бэлдсэн байсан Надад адуу өгөхдөө зарим адууг зүсэлсэн. Тухайн зүсэлсэн адуунуудыг зарна гэж хэлсэн. Үүний дагуу би зүсэлсэн адуунуудыг зарж өгсөн. Харин бусад адууг Борнуурын сангийн аж ахуйд айлд авчирсан. Цэвэлмаагийн хүүхэд Энхбаатар Борнуурын сангийн аж ахуйгаас өөрийн 35 тооны адууг хүлээн авсан. 41 тооны адуу байснаас 5 тооны адууг зарсан. 35 тооны адууг Энхбаатарт буцааж өгсөн, харин 1 тооны адуу алга болсон. 1 тооны адуу алга болсон гэдгийг гэрч нар гэрчилдэг. Цэвэлмаад адуу хүлээлгэн өгөхөд би байгаагүй. Би хулгайлсан адуунууд байсныг дараа нь мэдсэн. Би анх найздаа туслах санаатай байсан. Зулбаяр миний эгч бөгөөд найр хийгээгүй. Түүнд найр хийх шалтгаан байхгүй. Би Банзрагчийг сайн найзыгаа гээд боломжоороо л тусахыг боддог байсан гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Цэвэлмаагийн өгсөн: Би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн Нарангийн адаг гэх газраас 2013 оны 03 дугаар сард 3 тооны адуу. 2013 оны 06 дугаар сарын 23-аас 24-ний үед 48 тооны адуу, нийт 51 тооны адуу хулгайд алдсан. Бид адуугаа Булган аймгийн Могод сумын нутаг, мөн Архангай аймгийн нутагт эрж хайсан. Үүний дараа ТВ9 телевизээр зарлуулсан. Үүний дараа манай адууг Булган аймгийн Хангал сумын нутагт байгаа талаар хэлсэн. Ингээд би хүүгийн хамтаар Булган аймгийн Цагдаагийн газарт очсон. Бид Булган аймгийн Цагдаагийн газарт очиход цагдаа нар хуралтай байсан. Хүү бид хоёр Орхон аймаг руу явсан бөгөөд тэндээсээ тээврийн хэрэгсэл хөлслөөд Булган аймгийн Хангал сум руу явсан. Бид адуу байгаа гэх газарт очиход манай 48 тооны адууны 3 тооны адуу
нь байсан. Үүний дараа хүү бид хоёр буцаад Орхон аймаг руу явсан бөгөөд Булган аймгийн Цагдаагийн газар руу утсаар ярьсан Булган аймгийн Цагдаагийн газраас Батжаргал. Батдорж гэх цагдаа нар ирсэн. Хүү бид хоёр цагдаа Батжаргал, Батдорж нартай Булган аймгийн Хангал сум руу явсан. Цагдаа Батжаргал, Батдорж нар хүмүүсээс мэдүүлэг авсан. Энэ үед манай хүүгийн утас дуугарсан бөгөөд би хулгайн адуу авчихсан байна, адуугаа ирж ав гээд байсан. Би түүнийг Элбэгжаргалыг гэж бодсон. Ингээд бид буцаад Орхон аймаг руу таньдаг ченжийн тээврийн хэрэгслээр 3 адууг авч явсан. Миний бие өвдсөн учраас Орхон аймагт эмчилгээ хийлгэхээр үлдсэн. Харин хүү маань адуугаа хайхаар явсан бөгөөд адуугаа авчирсан. Бид адуугаа хайсан замын зардалд 5000000 төгрөг зарцуулсан. Анх адууг 44000000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гарсан. Цагдаа Батдорж Орхон аймагт адууг үнэлүүлж өгсөн. Адууг үнэлүүлэхэд 120000 төгрөг төлсөн. Зарим адуу Борнуурын сангийн аж ахуйд байна гэсэн сураг гарсан. Үүний дагуу манай хүү цагдаа нартай 10 гаруй хоног хайсан. Борнуурын сангийн аж ахуйгаас үлдсэн адууг авчирсан. Адууг авчрах замд нэг адуу үхсэн байсан. Банзрагч, Элбэгжаргал нар 2016 онд адууны үнэлгээг бууруулаад өгөх юм бол шууд хохирол төлбөрийг төлнө гэж гуйсан. Би адууны үнэлгээг бууруулж өгсөн боловч Банзрагч хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Манайх унах унаагүй болсон бөгөөд Банзрагчийн ар гэрийнхнээс унах унаа өгөхийг шаардсан боловч өгөөгүй. Банзрагчийн ар гэрийнхэнтэй хохирол төлбөрт 9 тооны адуу өгөхөөр тохиролцоод нотариатаар батлуулсан. Гэтэл Банзрагч болон түүний ар гэрийнхэн 9 тооны адуугаа өгөөгүй. Харин Элбэгжаргал хохирол төлбөрт 6240000 төгрөг өгсөн. Надад шатахуун болон замын 2630000 төгөргийн зардал учирсан. Үүнийг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна. Элбэгжаргалын ар гэрийнхэн ирдэг байсан бөгөөд надаас уучлалт гуйж байсан Би Элбэгжаргалд гомдол. санал байхгүй гэв.
Гэрч Б.Очирбатын өгсөн: 2013 оны 06 дугаар сард Орхон голын гүүрэн дээр Банзрагч ганцаараа ирсэн, Элбэгжаргал Банзрагч нар хоорондоо юуны талаар ярилцсаныг би мэдэхгүй байна. Элбэгжаргал Булган аймгийн Хишиг-Өндөр сум рүү хүргүүлсэн, тухайн үөд Банзрагч манай адуу, гүү барина гэхээр нь би юм бодоогүй гэв. Элбэгжаргал мотоцикль хэрэгтэй байна гэхээр би ахынхаа мотоциклийг авч түүнийг хүргэж өгсөн юм. Харин буцахдаа адуу туусан, Элбэгжаргал анх манай адуу гэж хэлсэн. Харин Банзрагчтай уулзахад Банзрагч манай адуу гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Гэрч Д.Эмхүүгийн өгсөн: Элбэгжаргал манай туслах малчин байсан юм. Надад адуу өгсөн асуудал байхгүй. манайд адуу авчирч тавьсан. Тэр 12 тооны адууг Элбэгжаргал надад өөрийнхөө адуу гэж хэлсэн. Адуунаас 6 тооны адуу гүйгээд алга болсон, харин бусад 6 тооны адууг Элбэгжаргал зарсан. Элбэгжаргал Банзрагчид 2 удаа мөнгө өгсөн. Элбэгжаргалыг түүнд мөнгө өгөхөд л Банзрагчийг харсан. Би тэд нарт хулгайн адуу биш биз дээ гэхэд тэд биш гэсэн. Би Банзрагчаас нутгийг асуухад Бугат сумын Бөөрөлжүүт гэх газрынх гэж хэлсэн. Харин би өөрийгөө Бугат сумын Бөөрөлжүүт гэх газрынх, чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхэд өөрийгөө Хишиг-Өндөр сумынх гэж хэлсэн. Үүний дараа Элбэгжаргал бид хоёрыг хоол идэж байхад Элбэгжаргал руу Банзрагч утсаар ярьсан. Элбэгжаргал түүнтэй уулзаж мөнгө өгсөн гэх мэдүүлэг.
201306000249 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Л.Энхбаатар /талийгаач/-ийн мэдүүлэг: 2013 оны 6 дугаар сарын 23- наас 24нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн Нарангийн адаг гэх газраас хүрэн азаргатай 48 тооны адуугаа хулгайд алдсан. . 95741414 гэсэн дугаараас өөрийгөө Элбэпжаргал гэж танилцуулсан эрэгтэй хүн залгаад .ТВ-9-өөс дугаарыг чинь авсан гэж хэлээд ...нийт 26 тооны адуу худалдаж авсан, тэгсэн хулгайн адуу байна Одоо Төв аймгийн Борнуур суманд байгаа, ирээд уулзах боломж байна уу гээд тасалсан. ...95559492 дугаараас дахин миний утас руу залгаад “танайхаас Хангалаар хүн яваад байгаа юм уу. манай ахыг цагдаа нар баривчилсан гэнэ, чи хаана байна гэхээр нь “Хишиг-Өндөрт байна" гэсэн утсаа тасалчихсан ...гэх, /хх1-26 тал/, ...Хангалаас 3 адуу. Төв аймгийн Бор нуур сумаас 27 тооны адуу, Орхон аймгаас 6 тооны адуугаа олж аваад байна. Одоо 12 тооны адуу дутуу байгаа гэх, хх1-29тал/, ...алдагдсан 51 адуунаас буцаж ирсэн 35 олдоогүй 16 адуу байгаа /Хх4-132 тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Цэвэлмаагийн мэдүүлэг: 2013 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн Нарангийн адаг гэх газраас зөв талын гуян дээрээ ембүүтэй чандмань. Э үсгэн тамгатай хүрэн азаргатай 13 унагатай нийт 48 тооны адуугаа хулгайд алдсан. Манай адуу хүү Л Энхбаатарын адуутай хамт нэг азаргатай адуу хамт явдаг Манайх бол 2004 оноос эхлэн нэг хоёроор нь цувуулж хулгайд алдсаар байгаад унах унаагүй болсон. 2013.3.14-15-нд шилжих шөнө энэ газраас 3 тооны морьдоо алдсан...гэх /хх1-31-32 тал/, ...51 адуунаас 35-ыг олж авсан. үлдсэн 16 адуугаа болон эрэн сурвалжлахад гарсан 5000000 төгрөгийг нэхэмжилнэ гэх /Хх4-98 тал/,
Хохирогч Ц.Өнөрбүтэдийн мэдүүлэг: 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн Шивэр гэх газраас 18 тооны адуугаа алдсан. 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хашаандаа хашиж хоноод өглөө эрт бэлчээрт нь гаргаад тэр оройгоо хаших гээд хайтал олдоогүй. Хээр зүсмийн бүдүүн морь /азарга байсан/, хүрэн гүү 8 тоо тамгатай, хүрэн гүү 8 тоо тамгатай, хонгор шүдлэн үрээ, хээр хязаалан үрээ, хээр гүү, хээр даага эм, хээр даага эр, хул гүү, хул даага. хул даага, хул байдас 8 тоо тамгатай, халтар гүү. бандан алаг гүү, ухаа унага, хүрэн гүү, хар халтар гүү. хул байдас нийт 18 тооны адуу алдсан. Хадын Банзрагчийг авсан байх гэж сэжиглэж байна. Дээрхи адуунаас 3 адуу нь Бугат сумын иргэн Эмхүү гэх айлд байгааг мэдсэн. ...Төрсөн дүү Дашнямыг явуулж үзүүлэхэд тэнд манай 1 гүү, 1 унага, 1 байдас байсаныг зургийг нь авч надад явуулсан. ...Эмхүү гэдэг хүн Банзрагч, Золжаргал гэх 2 хүнээс худалдан авсан гэж хэлсэн гэсэн гэх /хх1-222 тал/, ...1 тооны хул гүүгээ хүлээн авлаа. Унага, даага хоёрыг нь чоно идчихсэн гэнэ. 1 даагатай, унгатай гүүг Элбэгжаргал гэгч зарсан байна. ... Батаа гэгчид 2 унагатай. хар алаг, халтар зэрэг нийт 4 тооны адууг Эбэ гэгч нь зарсан байна. 2 унагыг чоно идсэн, 2 гүүг нь махлаж зарсан гэнэ. ...Манай адуунуудыг Эбэ, Банзрагч гэж хүнтэй хамт авчирсан гэж хэлсэн гэх /хх1-223 тал/,
Гэрч Д Эмхүүгийн өгсөн: ...Отгоны Элбэгжаргал гэж манай Булган нутгийн танил залуу 2013 оны 07 дугаар сарын эхээр манайд том цагаан өнгийн ачааны машинаар 2 унагатай гүү ачиж авчирсан. Танай англи азарганд тавьж төл авах гэсэн юм гэж хэлээд үлдээсэн. Зөв талын гуян дээрээ жирийн чойндон тамгатай хүрэн гүү, хүрэн унагатай, мөн адил тамга бүхий хээр гүү. хээр унагатай 4 тооны адууг авчирч үлдээсэн. Худалдаж зарж борлуулсан юм байхгүй. Энэ 4 адуу одоо манай адуунд
байгаа. ...2012 оны 05 дугаар сарын 20-дын үеэр Элбэгжаргал Бөөрөлжүүтээс адуугаа авна гэж хэлээд манайхаас морь унаад явсан. Тэгээд ирэхдээ хээр зүсмийн асман азаргатай 12 тооны адуу авч ирсэн. Уг адуунаас хул зүсмийн гүүг 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Элбэгжаргал манайд ирсэн байсан машинд адуунаас ачаад Эрдэнэт оруулж махална гээд явсны дараа үлдсэн адуунаас нь 7 адуу манай 1 гүүг дагуулаад алга болсон байсан. Энэ талаар Элбэгжаргалд хэлэхэд манай адууг маллаж байсан найз ирчихээд байна зарсан гүүнийхээ мөнгийг авъя гэхээр нь хорооллын эцэс орж ХААН банкнаас мөнгийг нь авч өгөхөд Банзрагч гэх залуу бас нэг залуугийн хамт ирчихсэн байсан. Тэгээд тэр мөнгийг Банзрагч нэг залуугийн хамт аваад явсан. ...машинтайгаа Элбэгжаргалыг агаад алга болсон адуунынхаа араас явж Орхон сум ороод гүүрний ард байдаг тариа бригадын поолин дотор малд явж байсан настайвтар эрэгтэй хүнээс адууг асуухад одоогоос 4 хоногийн өмнө Хишиг-Өндөр зүг рүү цуваад явчихсан гэж байсан. Тэгсэн Элбэгжаргал нэг хүнтэй утсаар яриад чамаас авсан хүрэн гүү адуу дагуулаад наад руу чинь явчихлаа чи тосоод аваарай гэж хэлж байсан. Би Банзрагчид адуугаа захичихлаа гээд бид 2 буцсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 60. 241,242-244/,
Гэрч Б.Батжаргалын өгсөн: 2012 оны 5 дугаар сард Орхон сумын 4 дүгээр баг "Мааньт" гэх газраас Эбээгээс 2 унагатай гүүг тус бүрийг нь 500 000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тухайн үед уг адууг Эмхүүгийн азарганд хураалгасан байсан. 2 гүүг нь энэ жил 7 дугаар сард махлаад зарчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 245-246/.
Гэрч Ш.Итгэлийн өгсөн мэдүүлэг: Манай ойролцоо зусаж байгаа Увсын өнгөн гэж айл 2013 оны 6 дугаар сарын 26-27-ны үед жижиг бага насны гэмээр хүрэн азаргатай 40 гаран тооны 11 гаран унагатай адууг аваад ирчихсэн байсан ...нэг шөнө 2 удаа ачаад агаад явсан. ...Сүүлд 5-6 унагатай адуу үлдсэн байсныг ...2013 оны 7 дугаар сарын 07-08-ны үед орой 17-18 цагийн багцаанд ачаад аваад явсан гэх /хх1-33 тал/.
Гэрч И.Идэрхүүгийн өгсөн мэдүүлэг: 2013 оны 6 дугаар сард ...манай аавын ойролцоо нутагладаг Мөнгөн жижигхэн ухаа гэмээр хүрэн азаргатай 40 гаран тооны 17 унагатай гүүтэй, том биетэй цавьдар морьтой адууг авчирсан байсан. ... шөнийн цагаар 2 удаа ачаад ...сүүлд 10 гаран тооны адуу үлдээсэн байснаа 3,4 хоногийн дараа дахин ачаад хар зүсмийн байдас. хүрэн үрээ, хээр даага гурвыг үлдээсэн нь одоо Мөнгөн гуайн адуунд байгаа. .гэх /хх1-36 тал/.
Гэрч Б.Лхагвагийн өгсөн: ...2013 оны 06 дугаар сарын 28-29-ний үед танил Эбэ гэж дууддаг залуугаас шүдлэн насны хүрэн үрээ, дэлтэй хул байдас хоёрыг нийтэд нь 760000 төгрөгөөр худалдаж авсан. Би танихгүй жолоочтой ачааны том машинаар Эбэгийн хамт явж Хангалын 4 дүгээр подьёомын цаана нэг айлаас очиж авсан, ...машины номерийг санахгүй байна гэх /ххЗ-65тал/.
Гэрч Х.Одхүүгийн өгсөн: ...2013 оны 06 дугаар сарын 29-30-ны орчимд манай эхнэрийн эцэг нэгтэй эх ондоотой дүү Эбэ гэх залуу нэг өглөө 07-08 цагийн багцаанд ачааны том машинаар 5 унагатай гүү, 4 даага. 2 шүдлэн байдас, 1 хязаалан насны үрээ, 1 зээрд морь гэх мэт 18 тооны адуу ачиж ирсэн. Энэ адууг би найзаасаа авчирсан, унагатай гүүг нь 800000 төгрөгөөр зарна гэж Эбэ ярьж байсан. Ачиж ирсэн машин нь адууг буулгаж өгчихөөд явсан. Эбэ өөрөө манайд адуутайгаа үлдэж хэд хоносон. Тэгсэн хэд хоногийн дараа Эбэ өөрөө яваад дахиж ирэхдээ 6 унагатай гүү, сувай гүү 1. нэг шарга даага, сартай хүрэн үрээ гэх мэт 15 тооны адуу авчирсан.
Өглөө үүрээр унтаж байхад ирж буулгачихаад машин нь явсан байсан. Ингээд 34 тооны адуу авчирсан байсан гэх /ххЗ- 60-62тал/.
Гэрч Б.Жамсранжавын өгсөн: ...намайг ачаа ачихаар Торьдлого” гэх газар зогсож байхад өөрийгөө Эбэ гэж танилцуулсан залуу ирээд адуу ачуулах гэсэн юм гээд Хангал сумын нутагг айлын гаднаас очиж адуу ачаад Орхон аймгийн Их залуу багг адууны жүчээтэй айлд буулгасан. Тэгээд дахин Хангал сумаас очиж 5 унагатай гүү. 1 морь, 2-3 даага ачаад Улаанбаатар хотын наана Урьхан цайны газрын цаана нэг айлд үүрээр очижбуулгасан. Дараа нь 2013 оны 07 дугаар сард Хангалаас нөгөө газраасаа адуу ачаад анх адуу буулгасан газраа аваачсан. Тэр залуу өөрийн адуу гэж ярьж байсан гэх /ххЗ- 56-57тал/.
Гэрч Ч.Уранчимэгийн өгсөн: ...нэгөдөр манай охин Зулбаяр нөхөр С.Цэнд-Очир хоёр манайд О.Элбэгжаргалыгдагуулж ирэхдээ 5 тооны адуу хөтөлж ирсэн. Манай хашаанд 4 адууг нь уяж хоноод маргааш өглөө нь адуугаа аваад явсан. Азаргыг нь махлаад аваад явсан Адууны махыг цагаан микро машинтай хүн ирж аваад явсан. Үүнээс хойш манайд ирээгүй. Адууны зүсний хувьд 1 адуу нь хонгор адуу байсан, бусад нь бараан зүсмийн адуу байсан гэх /ххЗ 54-55 тал/,
Гэрч О.Зулбадрахын өгсөн. Хоёр удаа адуу авчрахдаа буюу эхлээд 5 унагатай гүүг өөрийнхөө, дараагийн 6 унагатай гүүг найзынхаа адуу гэж ярьж байсан, Булган аймгийн Хангал сумаас авчирч байсан гэх /ххЗ-52 тал/,
Гэрч Ч.Ганчимэгийн өгсөн: Манай гадаа уячихсан байгаа 27 тооны адууг манай Зулбаярын эцэг нэг, эх ондоотой дүү Элбэгээ гэж дуудаад байсан залуу Орхон аймгаас 2 удаа тасдаж том цагаан өнгийн битүү амбаартай машинаар л авчирсан юм.-.гэх /ххЗ-50 тал/,
Гэрч Н Баярхүүгийн өгсөн: ...2013 оны 06 дугаар сарын 29-30-ны үед том цагаан амбаартай ачааны машинаар Орхон аймгаас Эбээ гэх залуу адуу авчирсан Ачааны машины жолоочоос гадна өөр нэг залуу хамт явсан. Эбээ гэж дуудаад байсан залуу бол 20-21 насны залуу бөгөөд манай О.Зулбаярын төрсөн дүү нь юм. Эхэлж ирэхдээ 5 унагатай гүү 2-3 байдас нийт 12-13 тооны адуу авч ирсэн. Ингээд 2013 оны 07 дугаар сарын 06-07-ны үед нөгөө залуу анх ирсэн том ачааны машинаараа өглөө 05 цагийн үед дахин нэг хэсэг адуу авчирч буулгасан. Ямар зүсний, хэдэн тооны адуу авч ирсэнийг анзаараагүй. Харин сүүлд 2 адуу нийлсэн 11 унагатай 20 гаран тооны адууг О.Зулбаяр нөхрийн хамт уяж саагаад дүү Зулбадралдаа зориулж мөнгө хийж байгаа гэж байсан. ...Одоо энд ачигдаж ирсэн адуунаас 27 адуу байгаа гэх /ххЗ-47- 49 тал/,
Гэрч З.Батжаргалын өгсөн: ...2013 оны 6 сарын сүүлээр л нэг өдөр Д.Мөнгөн 30 гаран, унагатайгаа бараг 40 гаран тооны адуу тууж гаднаа авчирсан. Тэр өдрөө микро автобустай танхгүй залуу ирж машинаараа мод татаж адууны хашаа барьсан. 2 удаагийн адуу нийлж 11 унагатай 20 гаран тооны адуу болоод одоо Зулбаяр нөхрийн хамт уяж саагаад төрсөн дүү Зулбадралдаа зарж мөнгө хийгээд байгаа юм .. энэ 2 удаа ачиж авчирсан адуунаас миний мэдэхээр бол ямар нэгэн зарагдсан, үрэгдсэн юм бол алга... 27 адуу байгаа гэх /ххЗ-44 тал/,
Гэрч Л.Отгонжаргалын өгсөн: ...нөхрийн дүү Д Цэнд-Очир танайд 6 унагатай гүү авчирч саая гэж хэлж ярьж байгаад 2013 оны 6 дугаар сард хэдэн тооны адууг авчирсан. Ойролцоогоор 30 шахам адуу байсан. Манай нөхөр 4 дүгээр подъем хавиас тууж авчирсан, цаанаас хэн авчирсаныг мэдэхгүй. ...2-3 хоногийн дараа том цагаан ачааны машинаар О.Элбэгжаргал гэж хүн ирж 1 шөнө 2 удаа тал илүү адууг нь шөнөөр аваад явсан, 3-4 хоногийн дараа ирж үлдсэн хэдэн унагатай гүүг нь авч яваад манайх 1 сая төгрөгөөр 3 тооны бага адууг худалдаж авсан одоо байгаа. ...адууг Борнуур луу авч явна, тэнд очиж сааж айраг хийж мөнгө олно гэж байсан гэх /ххЗ-41 тал/ мэдүүлгүүд, Д.Мөнгөнөөс хүрэн зүсмийн сартай, дэлтэй хязаалан үрээ, Хонгор зүсмийн байдас Хүрэн зүсмийн үрээ Хээр даага /эр/ нийт 4 тооны адуу хураан авч хохирогч Л Энхбаатарт хүлээлгэн өгсөн тухай /хх 1-4-6 тал/
С.Цэнд-Очир /Зулбаярын нөхөр/-оос хул унагатай хязаалан цавьдар байдас. хүрэн унагатай том цавьдар гүү. хүрэн унагатай жижиг цавьдар гүү, хонгор унагатай хонгор халзан гүү. шарга унагатай шарга гүү, хүрэн унагатай хязаалан хүрэн байдас, хүрэн унагатай олоортой хээр гүү, хээр унагатай хамар цагаан хээр гүү. хээр унагатай хязаалан халиун байдас, хүрэн унагатай халиун гүү, хүрэн унагатай хязаалан хүрэн байдас, хүрэн даага /охин/, хээр даага /охин/, шарга даага /эр/, буурал духтай хүрэн шүдлэн байдас, дэлтэй, сартай хязаалан цавьдар байдас нийт 11 унагатай 27 тооны адуу хураан авч хохирогч Л.Энхбаатарт хүлээлгэн өгсөн тухай /хх1-7-10 тал/,
Д.Эмхүүгээс хүрэн унагатай гүү, хээр унагатай гүү нийт4 тооны адууг хураан авч хохирогч Л.Энхбаатарт хүлээлгэн өгсөн /хх1-11-14 тал/. хул зүсмийн зөв талын гуяндаа 8 тоо тамгатай гүүг хураан авч хохирогч Ц.Өнөрбүтэдэд хүлээлгэн өгсөн тухай /хх1-205-207 тал/.
Б.Лхагваас хүрэн зүсмийн шүдлэн үрээ. хул зүсмийн шүдлэн байдас нийт 2 тооны адууг хураан авч хохирогч Л.Энхбаатарт хүлээлгэн өгсөн тухай /хх1-14-16 тал/ баримтууд,
95559492 дугаарын утсанд 95741414 дугаарын утаснаас ирүүлсэн мессежийг бэхжүүлэн авсан /хх1-17-23 тал/ тухай гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл
Эмээл. ногт, хазаарыг хураан авч эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх1-208,218 тал/,
Гэрч Д.Эмхүүгээр сэжигтэн Х.Банзрагчийг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /хх1-213 тал/,
Шүүгдэгч X Банзрагч, О Элбэгжаргал нарын “мэдээллийн санд бүртгэгдээгүй" гэх ял шалгах хуудас. иргэний үнэмлэхний хуулбар / хх1-126-127, ххЗ-130-131 тал/,
Шүүгдэгч О.Элбэгжаргалаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б Цэвэлмаад мөрдөн байцаалтын шатанд 6240000 төгрөг. шүүхийн шатанд 1320000 төгрөг. хохирогч Ц.Өнөрбүтэдэд 5620000 төгрөг төлсөн хохирогч нарын гарын үсэг бүхий баримт /хх5-54тал/,
Яллагдагч Х.Банзрагчийн эзэмшлийн эд хөрөнгийг /сартай хул азарга-1, даага- 3, унагатай гүү-6. байдас-4, 30-68 БУТ улсын дугаартай планета-5 маркийн мотоцикль/ битүүмжилж, эцэг Хадад нь хариуцуулсан тогтоол тэмдэглэл /хх1-210- 211 тал/,
Яллагдагч О.Элбэгжаргалын эзэмшлийн эд хөрөнгийг /хөргөгч, угаалгын машин/ битүүмжилж. П.Хишигдаваад хариуцуулсан тогтоол тэмдэглэл /хх5-4-23 тал/,
Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын Мэргэжлийн хариуцлагын хорооноос томилсон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хохирлын үнэлгээний талаархи шинжээчийн дүгнэлт /хх5-4-22 тал/ болон эрүүгийн хэрэг үүсгэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1,183/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2,184/, хохирогч Л.Энхбаатарын гаргаж өгсөн алдагдсан адууны хохирлын тооцоо /хх-ийн 27-28/. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мааньт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/, сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 102-106. 271-274/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 110/, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 117/, шүүгдэгч Х.Банзрагчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хх-ийн 122-125,155-156, 158,160-171/, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 178/, эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 179/, эрүүгийн хэргийн нэгтгэх тогтоол /хх-ийн 182/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 214-218/, хохирогч Ц.Өнөрбүтэдийн хохирлын баримт /хзс-ийн-233/, алдагдсан адууны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хийсэн дүгнэлт /хх-ийн 260, 356/, шүүх, сэтгэц судлалын шинжилгээний 22 тоот акт /хх-ийн 262-263/, Хил хамгаалах газрын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 26/5784 дугаартай албан бичиг /хх-ийн 287/, хохирогч Л.Энхбаатар. Б.Цэвэлмаа нарын нэхэмжлэл. хохирлын баримтууд /хх-ийн 296-313/, яллагдагчид холбогдох хэргийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /хх-ийн 368/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч. шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Элбэгжаргал, Х.Банзрагч нар нь бүлэглэж, давтан үйлдлээр 2012 оны 5 дугаар сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Шивэрт" гэх газраас Ц.Өнөрбүтэдийн 18 тооны адууг хулгайлж 10400000 төгрөгийн хохирол, 2013 оны 3 дугаар сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Нарангийн адаг" гэх газраас Б Цэвэлмаагийн 3 тооны адууг хулгайлж 2700000 төгрөгийн хохирол, 2013 оны 6 дугаар сард мөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Нарангийн адаг" гэх газраас Л.Энхбаатар, Б.Цэвэлмаагийн нарын 48 тооны адууг хулгайлж 22000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа. орон зай, учирсан хохирлын талаар хохирогч Б.Цэвэлмаа, Л.Энхбаатар, Ц.Өнөрбүтэд нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийг үйлдсэн арга. хэлбэр, гэмт үйлдлийн журмаар олж авсан эд хөрөнгийг хэрхэн яаж захиран зарцуулж байсан талаар гэрч Д.Эмхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...манайд адуу авчирч тавьсан Тэр 12 тооны адууг надад Элбэгжаргал найзаасаа адуугаа авчирна гэж яваад маргааш өглөө 7 цагийн үед авчирсан. Адуунаас 6 тооны * адуу гүйгээд алга болсон. харин бусад 6 тооны адууг Элбэгжаргал зарсан.
Элбэгжаргал Банзрагчид 2 удаа мөнгө өгсөн. Элбэгжаргалыг түүнд мөнгө өгөхөд л Банзрагчийг харсан. Би тэд нарт хулгайн адуу биш биз дээ гэхэд тэд биш гэсэн. Би Банзрагчаас нутгийг асуухад Бугат сумын Бөөрөлжүүт гэх газрынх гэж хэлсэн. Харин би өөрийгөө Бугат сумын Бөөрөлжүүт гэх газрынх, чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхэд өөрийгөө Хишиг-Өндөр сумынх гэж хэлсэн. Үүний дараа Элбэгжаргал бид хоёрыг хоол идэж байхад Элбэгжаргал руу Банзрагч утсаар ярьж Элбэгжаргал түүнтэй уулзаж мөнгө өгсөн гэх, гэрч Б.Батжаргал. З.Батжаргал, Ш.Итгэл, И.Идэрхүү, Б.Лхагва. Х.Одхүү, Б Жамсранжав, Ч.Уранчимэг. О Зулбадрах, Ч.Ганчимэг, Н Баярхүү, Л.Отгонжаргал нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн
мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, алдагдсан адууг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, алдагдсан адууны зах зээлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож, тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч X Банзрагч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгч Х.Банзрагчийн 2012 оны 5 дугаар сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Шивэрт" гэх газраас Ц.Өнөрбүтэдийн 18 тооны адууг хулгайлах үйлдэлд оролцсон оролцоо нотлогдож тоггоогүй гэж мэтгэлцэж байгаа нь дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Х.Банзрагч, О.Элбэгжаргал нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Мэргэжлийн хариуцлагын хорооноос томилсон шинжээчдийн дүгнэлтийг /хх5-1-18 дугаар тал/ үндэслэн тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Б.Цэвэлмаа, Л Энхбаатар нарын 51 адуу алдагдаж 24700000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Өнөрбүтэдийн 18 адуу алдагдаж 10400000 төгрөгийн шууд хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын алдагдсан адуунаас 3 тооны адууг Д.Мөнгөнөөс. 27 тооны адууг С.Цэнд-Очироос. 4 тооны адууг Д.Эмхүүгээс, 2 тооны адууг Ё.Лхагваас тус тус хураан авч нийт 13150000 төгрөгийн үнэлгээ бүхий 36 тооны адууг /хх1-4-16 дугаар тал/ хохирогч Б.Цэвэлмаа. Л Энхбаатар нарт. 750000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны гүүг Д Эмхүүгээс хураан авч /хх1- 205-207 дугаар тал/ хохирогч Ц.Өнөрбүтэдэд тус тус хүлээлгэн өгсөн байх тул хэргийн 4 дүгээр хавтасны 132 дугаар талд хохирогч Б.Цэвэлмаа, Л.Энхбаатар нарын олдоогүй адууныхаа нас хүйсийг тодорхойлсноор 16 тооны адууны үнэ 11550000 төгрөгийн. хохирогч Ц.Өнөрбүтэдийн олдоогүй адууны үнэ 9650000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн алдагдсан адуу малыг эрж хайх, олдсон адууг ачиж тээвэрлэж авчрахад зарцуулсан шатахууны үнэ. байцаан шийтгэх ажиллагааны зардал. өмгөөллийн хөлстэй холбоотойгоор гарсан шууд бус хохиролд хохирогч Б Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт 2630000 төгрөгийг, хохирогч Ц.Өнөрбүтэд алдагдсан адууны үнэ. сааль сүүгээ зарж олох байсан орлого 3600000 төгрөг, 2 жилийн төл болох 41 төлийн үнэ 9300000 төгрөг, алдагдсан адууг иржхайхад гарсан зардал, өмгөөлөгчийн хөлс замын зардалд нийт 1855000 төгрөг, нийт 24405000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар тус тус нэхэмжилж нотлох баримтаа ирүүлжээ.
Шүүх нотлох баримтыг үнэлээд хохирогч нарын өмгөөллийн зардлыг хэрэгсэхгүй болгож хохирогч Б.Цэвэлмаад 2363000 төгрөгийн, хохирогч
Ц Өнөрбүтэдэд 1567600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд хохирогч Б Цэвэлмаад 13913000 төгрөгийг. хохирогч Ц Өнөрбүтэдэд 11217600 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 6956500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэвэлмаад. 5608800 төгрөгийг гаргуулж хохирогч Ц Өнөрбүтэдэд олгохоор байгаа боловч шүүгдэгч О.Элбэгжаргал нь хохирогч Б.Цэвэлмаа /талийгаач Л.Энхбаатар/ нарт 7560000 төгрөгийг, хохирогч Ц.Өнөрбүтэдэд 56200000 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч КБанзрагчаас нийт 11950600 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цэвэлмаад 6353000 төгрөгийг, хохирогч Ц.Өнөрбүтэдэд 5597600 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Өнөрбүтэдийн нотлох баримтаар тогтоогдоогүй сааль сүүгээ зарж олох байсан орлого 3600000 төгрөг, 2 жилийн төл болох 41 төлийн үнэ 9300 000 төгрөг. бүгд 12 900 000 төгрөг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шуүгдэгч О.Элбэгжаргалд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож.түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх, шүүгдэгч Х.Банзрагчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний биеийн эрүүл мэндийн байдал. бага насны олон хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж үзэв
Шүүгдэгч О.Элбэгжаргалын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 14-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 236 хоногийг. шүүгдэгч X Банзрагчийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 04. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 31, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016' оны 7 дугаар сарын 07, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 14- ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 221 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эмээл, мяндсан ногт, хазаарыг хураан улсын орлого болгож. мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн угаалгын машин, хөргөгч битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч О Элбэгжаргалд буцаан олгож. мөрдөн байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 30-68 БУТ улсын дугаартай "ПЛАНЕТА-5" маркийн мотоцикль /101 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй/. сартай хул азарга 1, даага 3. унагатай гүү 6 буюу 12, байдас 4. бүгд 20 адуу. тугалтай үнээ 3 буюу 6. бяруу 2 бүгд 8 үхэр зэрэг эд хөрөнгийг төлбөрт тооцуулахаар Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283. 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3. 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гачаа овогт Отгоны Элбэгжаргал. Монгол овогт Хадын Банзрагч нарыг бүлэглэн. давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55' дүгээр зүйлийн 55'.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-тзааснаар шүүгдэгч О.Элбэгжаргалыг 500000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж. 3 /гурав/ жил. 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч Х.Банзрагчийг 500000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Элбэгжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55' дүгээр зүйлийн 55'.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145 3-т зааснаар шүүгдэгч Х.Банзрагчид оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийг тус тус өршөөн хас ч, шүүгдэгч О.Элбэгжаргалын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын. X Банзрагчийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Элбэгжаргалын 1 /нэг/ жил 5 /тав/ сар, Х.Банзрагчийн 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Х.Банзрагчийн цагдан хоригдсон 221 /хоёр зуун хорин нэг/ хоног, О.Элбэгжаргалын цагдан хоригдсон 236 /хоёр зуун гучин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49 2-т заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, мяндсан ногт, хазаарыг хурааж, улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн угаалгын машин. хөргөгч битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч О.Элбэгжаргалд буцаан олгож, мөрдөн байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 30-68 БУТ улсын дугаартай "ПЛАНЕТА-5” маркийн мотоцикль /101 дугаартай тээврийн хэрэгслийн , гэрчилгээтэй/, сартай хул азарга 1 /нэг/. даага 3 /гурав/, унагатай гүү 6 буюу 12 /арван хоёр/, байдас 4 /дөрөв/ бүгд 20 /хорь/ адуу. тугалтай үнээ 3 буюу 6 /зургаа/, бяруу 2 /хоёр/ бүгд 8 /найм/ үхэр зэрэг эд хөрөнгийг төлбөрт тооцуулахаар Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Банзрагчаас 11950600 /арван нэгэн сая есөн тавин мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цэвэлмаад 6353000 /зургаан сая гурван зуун тавин гурван гурав мянга/ төгрөгийг. хохирогч Ц.Өнөрбүтэдэд 5597600 /таван сая таван зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Б Цэвэлмаа, Ц Өнөрбүтэд нарын малчны зээл, өмгөөллийн хөлсний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь олох байсан орлого болон төлийн үнэ 12900000 төгрөг, ’ бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНДУЛАМ
Ж.ДЭЛГЭРМӨРӨН