Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2018/0224/Э |
Дугаар | 2018/ШЦТ/195 |
Огноо | 2018-10-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/195
2018 оны 10 сарын 30 өдөр 2018/ШЦТ/195 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0224/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч С.Б. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б.д холбогдох 1839003680219 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б. нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3-р баг, “Зүүн гутай” гэх газарт иргэн Б.Өлзийжаргалтай маргалдаж зүүн хөхөн тус газарт нь төмрийн хөрөөний ирээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б. нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3-р баг, “Зүүн гутай” гэх газарт иргэн Б.Өлзийжаргалтай маргалдаж зүүн хөхөн тус газарт нь төмрийн хөрөөний ирээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Өлзийжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ”...Би өөрийн эх******* Амгалангийн хамт Биндэр сумын төвөөс зүүн тийш Онон гол гатлаад Биндэр сумын 3-р баг “Амгалангийн гол” гэх газар өөрийн аав Батдэлгэрийнд очиж 4-5 хоноод аавынхаасаа баруун урагш Бархүү гэх айлынд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн орчимд очоод тэнд 0,75 литрийн 1 шил Ерөөл *******тэй архи уугаад гэрийнх нь араар жимс түүгээд би тамхигүй болсон учир Бархүүгийн хүү Очироогоор мотоциклийг нь бариулаад баруун хойшоо “Гутайн адаг” руу эх*******ийн ах С.Б.аас тамхи гуйхаар явсан. Тэднийд С.Б. түүний эх******* Сарантуяа бага охинтойгоо мөн хоёр танихгүй хүн байсан. С.Б. надад 1 хайрцаг тамхи өгсөн. Тэгэхээр нь би 4 жил гаран болж байхад 5.500.000 төгрөгийг авья гэх нэхэхэд С.Б. уурлаад бид хоёр муудалцсан. Тэгтэл С.Б. барьж байсан төмрөөрөө миний зүүн хөхний дээд хэсэгт нэг удаа хатгасан. Намайг очиход төмрийн хөрөөний ир бариад зогсож байсан. Тэгтэл Сарантуяа гүйж ирээд миний шархыг даавуугаар боож өгсөн. Тэгээд би хамт ирсэн хүүхэдтэйгээ буцаж Бархүүгийнд очоод тэндээсээ сумын төв орж эмнэлгийн тусламж авсан...гэх мэдүүлэг.../хх-ийн 17-18 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Буян-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Биндэр сумын 3-р баг “Амгалант” гэх газарт аав, ээжийн хамтаар амьдардаг. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өлзийжаргал ах эх*******тэйгээ ирээд шимийн архи ууж байгаад үдээс хойш Өлзийжаргал ах “Зүүн гутай”-руу хүргээд өгөөч С.Б. ахынд очиж тамхи авах гэсэн юм гэхээр нь би мотоцикльтой хүргэж өгсөн. Очоод Өлзийжаргал ах С.Б. ахыг гол гаргаад өгчих гэсэн чинь С.Б. ах түлш байхгүй гэсэн чинь Өлзийжаргал ах за чи дандаа л тэгж байх юм, эр хүн шиг байлдаа гээд тэгээд тэр хоёр муудалцсан. Би гэрийн зүүн урд талд мотоцикль дээрээ байж байсан. Тэгээд Өлзийжаргал С.Б. ахыг багалзуурдаад тэгтэл С.Б. ах гэр рүүгээ гүйгээд орсон чинь Өлзийжаргал ах араас нь гүйж ороод яаая гээд цээжээ дараад эргээд гүйсэн цээжнээс нь цус гараад байсан. Тэгсэн С.Б. ах эх*******ээ дуудаад шархыг нь боолгуулсан. Тэгсэн С.Б. ах мөрөөрөө тамхи аваад явахгүй хүнд гай боллоо гэж байсан. С.Б. ах Өлзийжаргал ахыг хутгалаад их ууртай байсан би их айсан. Тэгээд бид хоёр мотоцикльтой манайх руу буцсан. Тэгээд ирээд байж байтал араас С.Б. ахын эх******* нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Л.Дамчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Биндэр сумын 3-р баг “Зүүн гутай” гэх газар С.Б.ыд 15 настай хүүгийн хамтаар техникт засвар хийх ажлаар очсон юм. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өлзийжаргал мотоцикльтой хүүхэдтэй халамцуу ирсэн. Өлзийжаргал С.Б.ыг Балжийн гол гаргаад өгчих, архи уух гэсэн юм гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь түлш байхгүй боломжгүй гэхэд чи хэнийг нь гаргаж өгөөд хэнийг нь гаргаж өгдөггүй юм үхлээ юу мөнгийг нь өгчихнө гэхэд С.Б. уурлаад чадахгүй пизда минь гэхэд Өлзийжаргал тамхи гуйгаад гэрээс тамхи авч өгөхөөр тэр хоёр гэр рүү явцгаасан. Тэгтэл дуу шуу болоод л байснаа гэнэт чимээгүй болчихоор нь дөхөж очоод хартал барьцалдаад зогсож байсан. Тэгтэл С.Б. Өлзийжаргалыг түлхэх шиг болсон гэрийн урд харагдахгүй байсан. Тэгээд Өлзийжаргал намайг хутгалчихлаа ш дээ буудна чамайг гээд яваад өгсөн. С.Б. ирээд Өлзийжаргал муу пизда чинь намайг боогоод тэгэхээр нь ноцолдож байгаад барьж байсан төмрийн хөрөөгөөрөө хатгачихлаа гэж байсан. Тэгэхээр нь би С.Б.ы эх*******тэй хамт араас нь очиход баахан согтуу хүмүүс байж байсан. Тэгээд Өлзийжаргалыг цусаа гоожуулаад дайрж давшлаад байхаар нь буцаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.Эрдэнэболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өлзийжаргал гэдэг залуу мотоцикльтой хүүхэдтэй халамцуу ирсэн. Өлзийжаргал гэх хүн С.Б. ахыг Балжийн гол гаргаад өгчих архи уух гэсэн юм гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь түлш байхгүй боломжгүй гэхэд чи хэнийг нь гаргаж өгөөд хэнийг нь гаргаж өгдөггүй юм үхлээ юу мөнгийг нь өгчихнө гэхэд С.Б. уурлаад чадахгүй пизда минь гэхэд Өлзийжаргал тамхи гуйгаад гэрээс тамхи авч өгөхөөр тэр хоёр гэр рүү явцгаасан. Тэгтэл дуу шуу болоод л байснаа гэнэт чимээгүй болчихсон. Аав, бид хоёр янзалж байсан машин дээрээ байсан. Удалгүй С.Б. ах ирээд Өлзийжаргал муу пизда чинь намайг боогоод тэгэхээр нь ноцолдож байгаад барьж байсан төмрийн хөрөөгөөрөө хатгачихлаа гэж байсан. Тэгэхээр нь аав С.Б. ахын эх*******тэй хамт араас нь Борхүүгийнд очоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Шинжээчийн №401 дугаартай: “...Б.Өлзийжаргалын биед цээжний зүүн дээд хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Өлзийжаргалын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Өлзийжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 20-21 тал/ гэсэн тул шүүгдэгч С.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 см-ийн уртай 1 см-ийн өргөн, 11 см-ийн урттай 1 см-ийн өргөнтэй 2 хэсэг төмрийн хөрөөний ирийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б. нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Б.д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 см-ийн уртай 1 см-ийн өргөн, 11 см-ийн урттай 1 см-ийн өргөнтэй 2 хэсэг төмрийн хөрөөний ирийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ