Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 14

 

    2018 оны 01 сарын 17 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00014

                  Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав баг, ,,,,,,,, тоотод оршин суух, ........... дугаарын регистртэй, Д овогт Б-ийн М,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, .... баг, ... айлын орон сууц .. тоотод оршин суух, .........дугаарын регистртэй, А. овогт Э. У. нарын хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.М, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.М, Э.Уу нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М, Э.У нар нь .... оны .. дугаар сарын ..-ны өдөр хүү .... төрүүлсэн. Тухайн үед бид оюутан байсан, хүүхдээ асарч халамжлах боломжгүй байсан учраас хүү М.Хыг өөрийн эцэг Э, эх О нарт үрчлүүлсэн. Одоо манай аав нас бараад 14 жил болж байна. Ээж О нь нас өндөр болсон. Хүү М.Х нь одоо 12 дугаар ангид сурдаг бөгөөд хүү М.Х өөрсдийн асрамжид авах хүсэлттэй байна. Иймд хүү М.Х-ыг эцэг Э, эх О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Б.М, Э.У нар нь Хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагч Б.М, Э.У нар нь хүү Э.Х өөрийн эцэг Д.Э, эх Б.О нарт үрчлүүлсэн болох нь 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4 дүгээр хуудас/, 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн .......... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хүсэлт гаргагч Б.О ...миний нөхөр болох Д.Э нь нас бараад 14 жил болж байна. Миний охин болох Э.У******* хүү Э.Х 2004 онд үрчилж авсан. Одоо миний бие нас өндөр болсон тул хүү Э.Х хүргэн Б.М, охин Э. нарын асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна... гэх хүсэлт болон зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

            Хүсэлт гаргагч Б.М, Э.У нар нь Э.Х-ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон үрчилж авсан эх Б.О хүсэлт, хүү Э.Х-аас санал асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Э овогтой Хыг Д.Э, Б.О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү Э овогтой Хыг төрсөн эх Э.У, эцэг Б.М******* нарын асрамжид шилжүүлсүгэй.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ