Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 15

 

    2018 оны 01 сарын 17 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00015

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багт оршин суух,  дугаарын регистртэй, Ж овогт Аийн Аын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.А нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1957 оны 12 сарын 12-нд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1972 оноос эхлээд аав ээжийнхээ хамт 1975 оныг хүртэл мал маллаж байгаад цэрэгт яваад 1978 онд халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1991 оныг хүртэл мал малласан. Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 2 сард хувьчлагдсан. Мал маллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа ба архиваас миний хөдөлмөрлөж байсан хугацааны цалингийн түүвэр гарч ирсэн. 70 дугаар дансны түүвэр дээр миний нэрийг алдаатай бичсэн учраас сумын нийгмийн даатгалын байцаагч шүүхээр шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж хэлсэн. Миний нэрийг А, Э, А гэх мэтээр өөр өөрөөр бичсэн байдаг. Би эцэг эхээс 5-уулаа, айлын 3 дахь хүүхэд, Том эгч Б, дараагийнх нь А, тэгээд би , хоёр дүү Т, Т нар юм. Миний нэрийг бол А гэдэг одоо бүх баримт бичиг нь энэ нэрээр явж байгаа. Би төрөөс 1990 оноос 2000 онуудын нийгмийн даатгалаа баталгаажуулж авсан. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж, намайг 1972 оноос 1975 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1978 оны 7 дугаар сараас 1991 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч А.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь хөдөө цас их орсон, зудтай байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч А.А нь 1973 оноос 1975 оны 06 дугаар сарыг хүртэл, 1978 оны 7 дугаар сараас 1991 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч А.А нь 1973 оноос 1975 оны 06 дугаар сарыг хүртэл, 1978 оны 7 дугаар сараас 1991 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

-Хүсэлт гаргагч А.Ад Ховд аймгийн Ховд сумын захиргаанаас олгосон мэндчилгээ,

- Хүсэлт гаргагч А.Аын 275877 дугаартай бага боловсролын гэрчилгээ,

-Хүсэлт гаргагч А.Аын Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэл,

- Хүсэлт гаргагчийн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн бат илэрхийлэл,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын 70 дугаар дансны хуулбарууд,

-Гэрч С.Мадениетийн ....Би 1959 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа гэх газар төрсөн. 1973 оноос 1977 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариа бригадад малчин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан. 1977 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдсан. 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1980 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгч, ээлжийн ахлагчаар ажиллаж байсан. А.А-ын аавыг А, ээжийг М гэдэг. А.А нь бага наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадад малчин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан. А. нь 1957 онд төрсөн. Улмаар Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 4 дүгээр анги хүртлээ сурсан. Түүнээс хойш Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадад ажиллаж эхэлсэн. Ямар ч байсан нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа ногоочин, малчнаар ажиллаж байна. А.Аын хоч нэрийг М гэдэг байсан. Бид нар ихэнхдээ А.А нэрээр биш М гэж дууддаг байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ш.А ...Би 1955 онд төрсөн. 1974 онд цэргийн албанд татагдаж, 1977 онд цэргээс халагдсан. Улмаар 1977 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Авто тээврийн 4 дүгээр баазад тээврийн жолоочоор ажиллаж байсан. А.А нь бага наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадад малчин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан. А.А нь 1957 онд төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 4 дүгээр анги хүртлээ сурсан. Түүнээс хойш Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадад ажиллаж эхэлсэн. Ямар ч байсан нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа ногоочин, малчнаар ажиллаж байна. А.Аын хоч нэрийг М гэдэг байсан. Бид нар А.А нэрээр биш М гэж дууддаг. Бид нар дуудлагаараа дуудаад явдаг. Яг албан ёсны бичиг баримт дээр ямар ямар үсэг орж яаж бичсэн талаар сайн мэдэхгүй байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Аын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж овогт Аийн Аыг 1973 оноос 1975 оны 06 дугаар сарыг хүртэл, 1978 оны 7 дугаар сараас 1991 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А.Аын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ