| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00654/и |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 16
| 2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00016 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд 6 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчин болсон. 1981 оноос 1988 оныг хүртэл ээж н.*******ын хамт Ховд аймгийн ******* сумын Сээр бригадад малчнаар, 1988 онд О.Даваатай гэр бүл болж 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн Сээр бригадад тэмээчнээр, үйлдвэр бригадын эмчилгээ тэжээлийн фермид саальчин зэргээр ажиллаж байсан. Иймд намайг 1981 оноос 1988 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сээр бригадад малчнаар, 1988 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн Сээр бригадад тэмээчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Т.******* нь 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.******* нь 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Сээр бригадын 1981 оноос 1985 он, 1988 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Хүсэлт гаргагч Т.*******ийн 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
-Хүсэлт гаргагч Т.*******ийн 1985 он, 1983 он, 1986 онуудад Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургууд
- Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар Ингэний фермийн ажиллах бүрэлдэхүүнийг томилох тухай тушаал, цалингийн цэс
-Гэрч С.рын ....Би 1962 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд мал дээр гарсан. 1962 оноос 1969 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1969 оноос 1972 оны хооронд *******ын аймагт цэргийн алба хаасан. 1972 онд цэргээс халагдаж ирээд 1984 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадад барилгачин, туслах ажилчнаар ажиллаж байсан. 1984 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд сахиулаар тус тус ажиллаж байсан. Т.******* нь Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн Сээр бригадад ээж *******ын хамт малчнаар 1979 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. 1986 онд тусдаа гэр бүл болж түүнээс хойш нэгдлийн тэмээ маллаж ямар ч байсан 1991 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Ц.гийн ...Би 1972 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1985 онд С.ртай гэр бүлж 1991 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. 1975 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1978 онд сургуулиасаа гарсан. Улмаар 1978 оноос 1986 оныг хүртэл ээж *******ын хамт Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1986 онд нөхөр Даваатай гэр бүл болж тус нэгдэлдээ үргэлжлүүлэн тэмээчинээр ажиллаж байсан. Т.*******ийн ээжийг нь ******* гэдэг байсан. Хүнтэй суугаагүй хүн байгаа юм. Бид хамтдаа олон жил мал маллаж ирсэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийг 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ