Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2014/0409

 

2014 оны 10 сарын 16 өдөр                    Дугаар 409                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуулийн
захирал, нягтлан бодогч, багш, ажилчин нарын
нэр бүхий 77 иргэний нэхэмжлэлтэй,
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуулийн захирал, нягтлан бодогч, багш, ажилчин нарын нэр бүхий 77 иргэний нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Ц-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуулийн захирал, нягтлан бодогч, багш, ажилчин нарын нэр бүхий 77 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Ц-гийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” 21-08-038-44 дүгээр, “Нэмэгдэл хөлс төлүүлэх тухай” 21-08-038-46 дугаар, “Үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай” 21- 08-038-51 дүгээр актуудын хууль зүйн үндэслэлийг захиргааны хэргийн шүүхээр шалган тогтоолгож, хөндөгдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байна... Улсын байцаагчаас дээрх 3 актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй... илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжпэлийн шаардлагаа тодруулахдаа: 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21- 08-038-44 дүгээр актаас Ж.А, Н.С, И.О, Д.А, Б.Б нарт холбогдох хэсгийг, 21-08-038-46 дугаар актаас зөвхөн 2 дугаар сургуулийн захирал Н.Сид холбогдох “1 дүгээр улирлын мөнгөн урамшуулал олгох 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/19, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дүгээр захирамж гаргаснаас давхцуулан олгосон 194.800 төгрөг” гэсэн хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахыг хүсч байна гэжээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: ...Жаргалант сумын 2 дугаар сургуулийн 2012

 

оны санхүүгийн үйл ажиллагаанд 2013 оны 03 дугаар сард хийсэн шалгалтаар нийт 10215.2 мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрснээс 9515.3 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт, 359.8 мянган төгрөгийг цалин, тэтгэмж буцаан олгуулах, 340.0 мянган төгрөгийг авлагаар данс бүртгэлд тусгуулахаар шийдвэрлэсэн... 2012 оны 1 дүгээр улирлын мөнгөн урамшлыг давхцуулан олгосныг нөхөн төлүүлэх акт тогтоож, 2012 оны 10 сард ажиллагсдын урамшил олгох суурь хувийг 20 хувиар тогтоож, илүү мөнгөн урамшил олгосныг нөхөн төлүүлсэн... Тасралтгүй 5 жил буюу 60 сар багшаар ажиллахад 6 сарын үндсэн цалинтай тэтгэмж олгох байтал энэ нөхцөл болзол хангагдаагүй байхад 60 сар ажилласан гэж тэтгэмжийг олгосон байна... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн

  1. 10.8, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.б-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийн захирал, нягтлан бодогч, багш, ажилчин нарын нэр бүхий 77 иргэнээс Ховд аймгийн Мэргэжпийн хяналтын газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-44 дүгээр актын Ж.А, Н.С, И.О, Д.А, Б.Б нарт холбогдох хэсгийг, 21-08-038-46 дугаар актын Н.Сид холбогдох хэсгийг, 21-08-038-51 дүгээр актыг тус тус илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 21-08-038-44 дүгээр актын Д.Аптанцэцэг, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож

4,              шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: 1 .Нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу “21-08-038-44 дүгээр актын Д.А, Б.Б нарт холбогдох хэсгийг” хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

    1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “багш Д.М, Ж.А нарт тэтгэмж олгосон нь буруу тул улсын байцаагчийн акт үндэслэлтэй” гэжээ. 21-08-038-44 дүгээр актын талаарх шүүхийн дүгнэлтүүд нь харилцан эсрэг агуулгатай, 5-аас дээш жил багшаар ажилласан багш нарыг ялгамжтай байдлаар авч үзжээ. Тодруулбал, 21-08-038-44 дүгээр актын хавсралтад дурдсан багш Д.М, Д.А, Б.Б нар зөвхөн багшаар 2007 он хүртэл тасралтгүй ажилласан. Д.М 47 жил /1966 оноос хойш/, Д.А 26 жил /1981 оноос хойш/, Б.Б 6 жил /2000 оноос хойш/ ажилласан нь Боловсролын тухай хуулийн 43 зүйлийн 43.1.7, 43.1.7.6 заалтуудад дурдагдсан нөхцлийг хангаж байгаа тул мөнгөн тэтгэмж авах эрхтэй байхад шүүх багш Д.А, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон атлаа тэдэнтэй адил 5-аас дээш жил багшаар ажилласан Д.Мг мөнгөн тэтгэмж авах эрхгүй мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.М нь 2009 онд 5 жил багшаар ажилласан мөнгөн тэтгэмж аваагүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс багш Д.Мг 2009, 2012 онуудад давхардуулан мөнгөн тэтгэмж

 

з

авсан мэтээр “нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасантай нийцэхгүй байна. Д.М нь 2007 онд сургуулийн захирлаар ажиллаж байсан тул тухайн үедээ энэхүү тэтгэмжийг авч чадаагүй бөгөөд 2009 онд тус сургуульдаа өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр багшлах болсны дараагаар буюу 2011 онд тухайн үеийн аймгийн удирдлага болон Боловсрол, соёлын газарт хандан 5 жил ажилласан багш нарт олгох мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан. Хүсэлтийг аймгийн Боловсрол, соёлын газраас судлан боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд уламжилсны дагуу тус яамнаас багш нарын хүсэлтийг хянан үзээд 2012 онд мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, нэрсийн жагсаалтад багтаан ирүүлсний дагуу багш Д.Мд 5-аас дээш жил багшаар ажилласан /захирлаар томилогдон ажиллахаас өмнөх/ тул мөнгөн тэтгэмж олгосон. Харин Д Мд 2011 оноос хойш зөвлөх багшаар ажилласан гэж мөнгөн тэтгэмж олгоогүй, тэрээр 2 жил, 2 сар зөвлөх багшаар ажилласан тул мөнгөн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэлгүй.

    1. Хариуцагч 21-08-038-44 дүгээр актыг багш Д.Мд холбогдуулан тавих ёстой байхад захирал Н.С, нягтлан бодогч И.О нарт холбогдуулан “захирлаар ажиллаж байсан иргэнд тэтгэмж олгосон” гэж 1.808.400 төгрөгийг төлүүлэхээр акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй. 2 дугаар сургуулийн захирал Н.С, нягтлан бодогч И.О нар нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-т заасан “багш” гэх ойлголтод хамаарахгүй, эдгээр нэхэмжлэгч нар нь мөнгөн тэтгэмж аваагүй байхад шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Н.С, И.О нарт холбогдуулан 21-08-038-44 дүгээр акт тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар огтхон ч дүгнэлт хийгээгүй.
    2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Д.М нь тэтгэмжийн мөнгийг өөрөө авсан нь тогтоогдохгүй байгаа тул холбогдох албан тушаалтнаар төлүүлэх тухай хариуцагчийн үйлдэл үндэслэлтэй” гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,1-т зааснаар гэрчийн мэдүүлэг авч, мөнгөн тэтгэмж авсан эсэхийг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй. Багш Д.М Ховд аймгийн Боловсрол, соёлын газарт өргөдөл гаргасныг БСШУЯ-нд уламжилсны дагуу тус яамнаас багшаар 5-аас дээш жил ажилласан тул мөнгөн тэтгэмж олгох жагсаалтад багтаан ирүүлсний дагуу мөнгөн тэтгэмж олгосныг нотлох Ховд аймгийн Боловсролын газраас Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичиг, тэтгэмж олгосон жагсаалт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх үнэлж, дүгнэсэнгүй.

1.4.2012 онд багшаар 5 жил ажилласан хугацаа нь гүйцэх багш нарын судалгааг өмнөх 2011 онд аймгийн Боловсрол соёлын газраас гарган БСШУЯ-нд уламжилж, дараа оны төсөв хэлэлцэхэд оруулан батлуулдаг. Тухайн оны эхэнд Боловсролын яамнаас тухайн онд ажилласан 5 жил нь гүйцэж, мөнгөн тэтгэмж авах эрх үүсэх багш нарын нэрс, олгох тэтгэмжийн хэмжээ, хэзээ олгох цаг хугацааг тогтоон ирүүлдэг бөгөөд үүний дагуу 21-08-038-44 дүгээр актын хавсралтад дурдсан багш Ж.Ад мөнгөн тэтгэмж олгосон. 2012 оны 02, 05 дугаар саруудад төрийн албан хаагч нарын цалин тодорхой хувиар нэмэгдэх шийдвэр 2012 оны төсөв батлагдах үед буюу 2011 онд гарсан тул багш Ж.А, Б.А, Э.Бнарын мөнгөн тэтгэмжийг 2012 оны 01 дүгээр сард багтаан олгох чиглэлийг БСШУЯ-наас

 

аймгийн Боловсролын газраар дамжуулан өгсөн нь тус газрын 2012 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн 51 дүгээр, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаар албан бичгээр

нотлогдоно.

Хэрэв 2012 оны 02 дугаар сараас хойш олгох бол багш нарт олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх тул үндсэн цалингийн хэмжээгээр тооцон олгох шаардлагаар дахин төсөвт тодотгол хийх зэрэг хүндрэл гарах байсныг тооцсон байгааг улсын байцаагч акт тавихдаа анхаарч үзээгүй. Энэ нь зөвхөн манай сургуулийн багш нарын хүрээнд бус Ховд аймгийн хэмжээнд 2012 оны 01 дүгээр сард 500 гаруй багшид 1 тэрбум гаруй төгрөгийг хуваарийн дагуу олгосон байдаг тул багш Ж.Ад мөнгөн тэтгэмж олгосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 1.5. Хариуцагчийн 21-08-038-44 дүгээр акт нь нэхэмжлэгч Н.С, И.О, Ж.А, Б.А, Б.Б нараар төлбөр төлүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа тул эрх зүйн үндэслэл, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцэх ёстой. Гэтэл уг актын тогтоох хэсгийн 1-д “илүү олгосон тэтгэмж” гэж дурдсан атлаа хавсралтдаа “дутуу байхад олгосон” гэж дурдсныг харьцуулбал улсын байцаагчаас 2-р сургуулийн багш, ажилчдын ямар хууль зөрчсөн буруутай үйлдэлд акт тавьсан нь ойлгомжгүй байна.

Дээрх актын тогтоох хэсгийн эхний заалтад дурдагдсан “илүү олгосон тэтгэмж” гэдэгт 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохдоо 6-аас дээш сарын /7, 8, 9, 10 сараар тооцох г.м/үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгосон тухай асуудал юм. Гэтэл актын хавсралтаас үзвэл 6-аас дээш сарын үндсэн сарын цалинтай тэнцэх хэмжээгээр буюу илүү мөнгөн тэтгэмж олгосон гэж төлбөр тавиагүй байдаг. Үүнээс үзвэл актын тогтоох болон хавсралт хэсгүүд нь хоорондоо зөрчилдөж, утга агуулгын хувьд ойлгомжгүй болжээ. Хариуцагч нь мөнгөн тэтгэмжийг багш нарт олгохдоо хуульд зааснаас илүү олгосон, эсхүл ажилласан жил дутуу байхад олгосон эсэх чухам аль үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, хоёрдмол утгаар ойлгохоор байгаа нь уг актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт гэж үзэхээр байна.

  1. Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3-т “хяналтын чиглэл тус бүрээр хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас батлах” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ыг баталжээ. Уг мэргэжлийн хяналтын шаардлага, стандартад “улсын байцаагчийн акт нь тэмдэглэх, тодорхойлох, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэнэ” гэжтодорхой заасан. Гэтэл хариуцагч нь 21-08-038-44 дүгээр актдаа хавсралт гэх хэсэг үйлдсэн нь мэргэжпийн хяналтын шалгалтын стандарт, шаардлагад нийцэхгүй байгаа нь илэрхий байхад энэ талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.
  2. “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 11.6-т ямар тохиолдолд улсын байцаагч актыг хэрэглэх тухай заасан. Улсын орлого болгох, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд актыг хэрэглэхээр заасан боловч хариуцагчийн 21-08-
 

038-44 дүгээр актыг судлан үзвэл 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанаас төсөвт ямар хохирол учруулсан тухай дурдаагүйгээс үзвэл улсын байцаагчаас акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байжээ. 2 дугаар сургуулиас 2012 онд багш нарт цалин хөлсийг олгохдоо маргаан бүхий 21-08-038-44 дүгээр актад дурдсан асуудлаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй, анх төсөвлөгдснөөс илүү олгоогүй, ямар нэгэн байдлаар төсвийн хөрөнгөд хохирол учруулаагүй, дутагдуулаагүй. Ховд аймгийн Аудитын газраас 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, зөрчилгүй санал дүгнэлт гаргасан нь хариуцагчаас 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-44 дүгээр “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” акттавих эрх зүйн үндэслэлгүй болохыг давхар нотолдог.

Ховд аймгийн Аудитын газраас 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээгүй гэсэн албан бичгийг Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн боловч үүнийг бодитой эсэхийг шүүх шалгаж тодруулсангүй. Учир нь, Ховд аймгийн Аудитын газрын аудитор Н.Дэмбэрэлдорж нь Жаргалант сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, зөрчилгүй санал дүгнэлт гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тайлан гэх нотлох баримт байгаа. Уг тайлангийн дагуу Ховд аймгийн ерөнхий аудитороос 2 дугаар сургуульд зөрчилгүй санал дүгнэлт бүхий аудитын гэрчилгээ олгосон. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтууд байсаар байхад үүнийг захиргааны хэргийн шүүх цуглуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасантай нийцэхгүй.

  1. Хариуцагч санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Ц- нь хяналт шалгалт хийхдээ 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-44 дүгээр актаас 2 хувийг нэхэмжпэгч Н.Сид гардуулсан. Гэтэл 2 хувь актын хавсралт өөр өөр, нэг актын хавсралтыг 7 хүнд холбогдуулан үйлдсэн байхад нөгөө актын хавсралтыг 10 хүнд холбогдуулан үйлдсэн байдаг. Үүнээс үзвэл хариуцагч нь хяналт шалгалтын хүрээнд чухам аль актыг нь /7 хүнд холбогдох эсхүл 10 хүнд холбогдох/ үйлдсэн эсэхийг шүүх тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас шүүхэд ирүүлсэн 21-08-038-44 дүгээр актын хавсралт нь 10 хүнд холбогдохоор байхад хяналт шалгалтаар нэхэмжлэгчид гардуулсан актаар 7 хүнд холбогдуулан хавсралт үйлдсэн байдаг.

2. 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-46 дугаар “Нэмэгдэл хөлс төлүүлэх тухай” актын нэхэмжлэгч Н.Сид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. 2.1.Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Жаргалант сумын Засаг дарга үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэх ёстой атал 2012 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн нь хууль бус тул улсын байцаагчийн акт үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлтийг хийхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд

 

зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/18 дугаар захирамжаар бүтээгдэхүүн нийлүүлэх санхүүжилтийн гэрээг бүтэн жилээр дүгнэж, нэхэмжлэгч 2 дугаар сургуулийн захирал Н.Сид төсвийн урамшуулал олгосон байдаг. Маргааны үйл баримт нь хариуцагчийн 21-08-038-46 дугаар актын хавсралтад дурдснаар “1 дүгээр улирлын мөнгөн урамшуулал олгох 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/19, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дүгээр захирамж гаргаснаас нэхэмжлэгч Н.Сид 194.800 төгрөг давхцуулан олгосон” эсэх тухайд яригдах юм. Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/18 дугаар "Үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” захирамж нь бусад захирамжаар олгосон урамшилтай давхсан гэж үзэн акт тавьсан нөхцөлд А/18 дугаар захирамжийн талаар үнэлэлт, дүгнэлт хийх учиртай. Гэтэл хариуцагч нь А/19, А/54 дүгээр захирамжуудаар мөнгөн урамшуулал давхцуулан олгосон гэж үзэн акт тавьсан байдаг. Ийм байхад шүүх шийдвэртээ Жаргалант сумын Засаг даргын А/19, А/54 дүгээр захирамжуудад баримталсан Төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтуудад илүүтэй анхаарал хандуулсан атлаа уг захирамжуудаар шийдвэрлэсэн асуудал өөр өөр байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Жаргалант сумын Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар ажлын үзүүлэлтээрээ амжилт гаргасныг үндэслэн урамшуулал /цалин хелсний бүрэлд орно/, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дүгээр захирамжаар улирлын ажлын үр дүнг нь үнэлж мөнгөн урамшил /цалин хөлсний бүрэлд орохгүй/ олгосон байгаа. Боловсролын тухай хуульд 2013 онд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-т заасны дагуу сумын Засаг дарга нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилж чөлөөлдөг байсан тул 2 дугаар сургуулийн захирлын хувьд ажил олгогч нь Жаргалант сумын Засаг дарга байсан бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар 2011 оны ажлын үзүүлэлтээр эхний байранд /БСГ-ын үнэлгээнд үндэслэж/ шалгарсан үндэслэлээр 2 дугаар сургуулийн захирал Н.Сид сарын үндсэн цалингийн 35 хувиар тооцон урамшуулал олгосон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 -т “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасантай нийцэж байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сумын Засаг даргын захирамжаар Н.Сид 40 хувийн мөнгөн урамшил олгосон нь хууль бус тул хариуцагчийн акт үндэслэлтэй” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “Төрийн үйлчилгзэний албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулахаар” заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар цалин хөлсний бүрдэл нь “үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал” зэргээс бүрдэхээр байна. Хөдөлмөрийн эрх зүйд урамшуулал нь ажил олгогчоос ажилтны гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлж, түүнд цалин хөлсний тодорхой хувиар тооцон олгож буй мөнгөн хөрөнгө бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан цалин хөлсний нэг бүрдэл.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн шагнал урамшлын талаар заасан нь үйлчилгээний албан хаагчид нэгэн адил хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж, өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж” урамшуулал олгохоор заажээ. 2 дугаар сургуулийн захирал Н.С 2011 оны ажпын үзүүлэлтээрээ Ховд аймагт шалгарсан тул ажил олгогчоос урамшуулал олгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаагаас гадна иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу “ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах” эрхтэй.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаас 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын дүнгээр мөнгөн урамшил олгох”, Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам”-ын дагуу нэхэмжлэгч Н.Сийн 2012 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж “улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил” олгосон байна. Дээрх хоёр Засаг даргын захирамж нь шийдвэрлэсэн асуудал, олгосон цаг хугацаа тус бүрдээ өөр байгаа бөгөөд нэхэмжлэгч Н.Сид олгосон улирлын ажлын мөнгөн урамшил /цалин хөлсний бүрдэлд орохгүй/ нь мөнгөн урамшууллаас ялгаатай байхад хариуцагч эдгээр хууль зүйн ойлголтуудыг ялган зааглахгүйгээр акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байхад дүгнэлт хийсэнгүй.

  1. Улсын байцаагчийн акт нь нэхэмжлэгч Н.Соор төлбөр төлүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа тул эрх зүйн үндэслэл, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байх нь хуульд нийцнэ. Түүнчлэн актын тогтоох хэсгийн эхний заалтад “илүү олгосон нэмэгдэл хөлсийг хавсралтад дурдсан нэр бүхий хүмүүсээр төлүүлэх” талаар зааснаас үзвэл актын тогтоох болон хавсралт хэсгүүд нь хоорондоо зөрчилдөж, утга агуулгын хувьд илэрхий алдаатай болсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1- т “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт гэж үзэхээр байна. 2.4.Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3-т “хяналтын чиглэл тус бүрээр хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас батлах” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ыг баталсан ба уг стандартад “улсын байцаагчийн акт нь тэмдэглэх, тодорхойлох, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэнэ” гэж тодорхой заажээ. Гэтэл хариуцагч 21-08-038-44 дүгээр актдаа хавсралт гэх хэсэг үйлдсэн нь мэргэжпийн хяналтын шалгалтын стандарт, шаардлагад нийцэхгүй байгаа нь илэрхий байхад энэ талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.

2.5.Дээрх стандартын 11.6-т ямар тохиолдолд улсын байцаагч актыг хэрэглэх тухай

 

заасан. Улсын орлого болгох, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд актыг хэрэглэхээр заасан боловч хариуцагчийн 21-08-038-44 дүгээр актыг судлан үзвэл 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанаас төсөвт ямар хохирол учруулсан тухай дурдаагүйгээс үзвэл улсын байцаагчаас акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байжээ. 2 дугаар сургуулиас 2012 онд багш нарт цалин хөлсийг олгохдоо маргаан бүхий 21-08-038-46 дугаар актад дурдсан асуудлаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй, анх төсөвлөгдснөөс илүү олгоогүй, ямар нэгэн байдлаар төсвийн хөрөнгөд хохирол учруулаагүй, дутагдуулаагүй. Ховд аймгийн Аудитын газраас 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, зөрчилгүй санал дүгнэлт гаргасан нь хариуцагчаас 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-46 дугаар “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” акт тавих эрх зүйн үндэслэлгүй болохыг давхар нотолдог.

Ховд аймгийн Аудитын газраас 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээгүй гэсэн албан бичгийг Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн боловч үүнийг үндэслэлтэй эсэхийг шүүх шалгаж тодруулсангүй. Учир нь, Ховд аймгийн Аудитын газрын аудитор Н.Дэмбэрэлдорж нь Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, зөрчилгүй санал дүгнэлт гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тайлан гэх нотлох баримт байгаа. Уг тайлангийн дагуу Ховд аймгийн ерөнхий аудитороос 2 дугаар сургуульд зөрчилгүй санал дүгнэлт бүхий аудитын гэрчилгээ олгосон. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтууд байсаар байхад үүнийг захиргааны хэргийн шүүх цуглуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасантай нийцэхгүй байна.

  1. 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-51 дүгээр “Үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай” актыг илт хууль болохыг тогтоон, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. 3.1.Уг актын тогтоох хэсгийн эхний заалтаар “10 сард илүү тооцон олгосон үр дүнгийн нэмэгдлийн 1.821.775 төгрөгийг төлүүлэх, тайлан тэнцэлд авлагаар тусгах’’-ыг 2 дугаар сургуулийн захирал, нягтлан бодогч нарт хариуцуулжээ. Актын утга агуулгыг “Үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай” гэж тодорхойлжээ.

Гэтэл актын хавсралтаас үзэхэд “10 сард үр дүнгийн урамшил илүү олгосон” гэж нэр бүхий нэхэмжлэгч нараар төлбөр төлүүлэхээр тогтоосноос үзвэл актын тогтоох болон хавсралт хэсгүүд нь хоорондоо зөрчилдөж, утга агуулгын хувьд илэрхий алдаатай болсон. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн акт нь нэхэмжпэгч Н.Соор төлбөр төлүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа тул эрх зүйн үндэслэл, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцэх бөгөөд үр дүнгийн нэмэгдэл эсхүл улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил алийг нь нэхэмжлэгч нараар төлүүлэхээр акт тавьсан нь ойлгомжгүй, хоёрдмол утгаар ойлгогдохоор эргэлзээтэй болжээ.

Хэрэв үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай акт тавьсан бол Төрийн албаны тухай хуулийн 28 зүйл, Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар

 

тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам”-аар зохицуулагдана. Харин мөнгөн урамшил илүү олгосон тухай акт тавьсан бол Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам”-ыг үндэслэх учиртай. Үүнээс үзвэл хариуцагчийн 21-08-038-51 дүгээр акт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай" захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх нэхэмжпэлийн энэхүү үндэслэлд үнэлэлт, дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

    1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “2012 оны 10 дугаар сард тооцож олгохдоо мөнгөн урамшил олгох журмыг зөрчсөн” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь 2012 онд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил авах эрхтэй ба урамшлыг авсан талаар маргаагүй байна. Харин 2012 онд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг 2012 оны 10 сард илүү олгосон эсэх, энэ нь хуульд нийцсэн эсэх, төсөвт хохирол учруулсан эсэх талаар маргасан. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр урамшил олгох бөгөөд урамшлын хэмжээ, түүнийг олгох журмыг Засгийн газар батлахаар байна.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улирал тутам олгож байхаар тогтоож, “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам”-ыг баталжээ. Уг журамд мөнгөн урамшлыг улирал тутам олгохоор заасан байхад хариуцагч 21-08-038-51 дүгээр “Үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай” актдаа “10 сарын ажилчдын мөнгөн урамшлыг илүү тооцон олгосон” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 21-08-038-51 дүгээр актаараа нэхэмжлэгч 2 дугаар сургуулийн захирлыг зөвхөн “10 сард мөнгөн урамшлыг илүү тооцон олгосон” гэх үндэслэлээр буруутгаж байгаа атлаа түүнийг Засгийн газрын 54 дүгээр тогтоолын 1.4, 1.5 дах заалтыг зөрчсөн гэсэн нь тодорхой бус ойлгомжгүй болжээ. Дээрх журмын дагуу зөвхөн улирал тутам мөнгөн урамшлыг олгохоор заасан байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг “10 сард мөнгөн урамшлыг илүү тооцон олгосон” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

    1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “2012 оны 10 сард мөнгөн урамшлыг, 15 хувиас илүү олгосон, 9 сард тооцон олгох бүрэн боломжтой” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ. Хариуцагчаас 21-08-038-51 дүгээр актыг үйлдэхдээ захиргааны акт гаргах болсон нөхцөл байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй байдаг. Тодруулбал, 2012 оноос Боловсрол, соёл, шинжпэх ухааны яам болон аймгийн Боловсрол соёлын газраас улирлын ажлын үр дүнгийн урамшлын зардал сургуулийн төсөвт суухдаа сар сараар сууж эхэлсэн. 2 дугаар сургуулийн багш, ажилчид 6, 7, 8 дугаар саруудад цөөн хоног ажиллаад ихэнх хугацаанд амардаг. Иймд 2012 оны улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг сараар биш улирлаар дээрх ажилласан хоногийг нэмж тооцон олгосон 10 сарын тухайд илүү олгосон мэт харагдаж байгаа боловч энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15 хувиар тооцон, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улирал тутам олгожбайхаар заасантай нийцэж байна.

Энэ нь хувиарлагдан ирсэн мөнгөн урамшлаас илүү зарцуулж, төсөвт хохирол учруулсан үйлдэл байхгүй. Ховд аймгийн Аудитын газраас 2 дугаар сургуулийн 2012 оны үйл ажиллагаанд хийсэн тайлан, гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг цуглуулаагүй, нэхэмжлэлийн үндэслэлийг шалган тодруулаагүй. Түүнчлэн тус аймгийн Боловсролын газраас хувиарлан ирүүлсэн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил нь 15 хувь хүрдэггүй, дээд тал 8-11 хувь хүрч байсан. 2 дугаар сургуулиас багш, ажилчиддаа улирлын ажлын үр дүнгийн урамшлыг хуульд заасан журмын дагуу 2012 оны төвсийн санхуүжилтийн сарын хуваарийн дагуу олгосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Энэ нь Ховд аймгийн Боловсролын газрын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаар албан бичгээр нотлогдоно.

2 дугаар сургуулийн багш, ажилчдын 2012 оны 6, 7, 8 саруудад ажилласан хоногт ногдох мөнгөн урамшлыг 2012 оны 10 сард тооцон олгосон нь хууль зөрчсөн үйлдэл огтхон ч биш, харин ч 2 дугаар сургуулийн багш, ажилчид мөнгөн урамшил авах эрхийг хангасан гэж үзэхээр байхад шүүх шийдвэртээ “09 сард тооцон олгох боломжтой” гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв 2 дугаар сургуулийн багш, ажилчдын 2012 оны 6, 7, 8 дугаар саруудад ажилласан хоногт ногдох мөнгөн урамшлыг 2012 оны 10 сард тооцон олгосон тохиолдолд хууль зөрчсөн, түүнээс 1 сарын өмнө тооцон олгосон бол хууль зөрчөөгүй гэж харилцан эсрэг агуулгатай дүгнэлт хийгдэх учиргүй.

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан 2012 оны 3 дугаар улирлын мөнгөн урамшлыг 10 сард тооцон олгохдоо 15 хувиас хэтрүүлэн олгосон гэж үзвэл 2 дугаар сургуулийн багш, ажилчдын 2012 оны 6, 7, 8 саруудад ажилласан хоногт ногдох мөнгөн урамшлыг хэзээ, хаана, ямар санхүүгийн баримтад үндэслэн олгосныг шүүх мөрдөн шалгах зарчмынхаа дагуу шалган тогтоох учиртай. Нэхэмжлэгч багш, ажилчид нь улирлын ажлын дүнгээр мөнгөн урамшил авах эрхтэй бөгөөд үүний дагуу 2012 оны 6, 7, 8 дугаар саруудад ажилласан хоногт ногдох мөнгөн урамшлыг 2012 оны 10 дугаар сард тооцуулан авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш, хариуцагчийн 21-08-038-51 дүгээр “Үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай” актаар мөнгөн урамшил төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

  1. Маргааны зүйл болж буй 3 актыгхүлээн зөвшөөрөхгүй. /нэгдсэн дүгнэлт/ 4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргааны зүйл болж буй улсын байцаагчийн үйлдсэн 3 акт нь илт хууль бус захиргааны актаар тооцох үндэслэлгүй” гэжээ. Маргааны зүйл болж буй улсын байцаагчийн 3 актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх хэсгийг үндэслэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь төрийн хяналт шалгалтын эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн.
 

Тодруулбал, улсын байцаагчийн 3 актад баримталсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 буюу “нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” гэсэн ерөнхий заалт байгаа бөгөөд хуулийн уг заалтад улсын байцаагчид акт тавих эрх хэмжээ олгосон үг өгүүлбэр байхгүй, харин хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д санхүүгийн хяналтын улсын байцаагчид акт бичих эрх олгосон нарийвчилсан заалт тусгагдсан байна. Гэтэл хариуцагч нь маргааны зүйл болж буй актуудыг үйлдэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсгийг баримтлаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,7-т заасан илт хууль бус захиргааны акт гэж мэтгэлцсэн.

Улсын байцаагч акт үйлдэхдээ хуулийн акт тогтоох эрх олгосон зохицуулалтыг заавал баримталж, түүнд үндэслэж байх учиртай. Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-д тодорхой заасан. Тодруулбал, уг “Мэргэжлийн хяналтын шаардлага, стандарт”-ын норматив хавсралтад “улсын байцаагчийн акт нь тэмдэглэх, тодорхойлох, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэнэ”, “тогтоох хэсэгт улсын байцаагчийн акт тогтоох эрх, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн нэр, бүлэг, зүйл, заалт...-ыг тусгана” гэж заасан байхад хариуцагчийн улсын байцаагчийн актууд нь “Мэргэжпийн хяналтын шаардлага, стандарт”-д заасны дагуу үйлдэгдсэн гэж үзэхээргүй, илт хууль бус захиргааны акт гэдэг нь тодорхой байхад шүүх энэ талаар үнэлэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

  1. 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-44 дугаартай “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” актын Д.А, Б.Б, Ж.А Н.С, И.О нарт холбогдох хэсгийн тухайд: Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуульд ажилладаг 77 иргэн анх 21-08-038-44 дугаартай “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” актыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэж, нэхэмжпэлийн шаардлага гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх актын хавсралтын Ж.А, Н.С, И.О, С.О, Д.А, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Анхан шатны шүүх дээрх хавсралтын Д.А, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож/нэхэмжпэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж/ шийдвэрлэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат нь хавсралтын Ж.А, Н.С, И.О, С.О нарт холбогдох хэсгийг мөн адил хүчингүй болгох ёстой гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байна.

а/ 21-08-038-44 дугаартай “Тэтгэмжийн мөнгө төлүулэх тухай” актын хавсралтын 2 дахь хэсэгт заасан багш Ж.Ад холбогдох хэсгийн тухайд: Багш Ж.Ад 5 жил ажиллахад 10 сар дутуу байхад тэтгэмж олгосон байх боловч тэрээр тухайн ондоо 5 жилээ гүйцээн ажилласнаас үзвэл түүнийг төрд хохирол учруулсан гэж дүгнэх боломжгүй байна. Төрийн хяналт шалгалтын зорилгын нэг нь иргэн, хуулийн этгээдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төвлөрүүлэх, улсын орлого болгох явдал мөн боловч багш Ж.Ан хувьд хууль бусаар олсон орлого гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн улсын байцаагчийн акт 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарч байхад багш Ж.А нь 5 жил 4 сар ажилласан байснаас гадна актад заасанчлан 10 сарын тэтгэмжийг буцаан төлвөл тэрээр 4 жил 2 сард ногдох тэтгэмж түүнд үлдэж байна. Тэрээр дутуу 10 сараа гүйцээж ажилласан байлаа ч Боловсролын тухай хуульд заасан 5 жилийн болон сүүлийн 10 сард ногдох тэтгэмжийн алиныг нь ч авч чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Хэрвээ багш Ж.А нь 5 жилээ гүйцээж ажиллаад мөнгөн тэтгэмжээ авсан бол Засгийн газрын тогтоолын 2012 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" 78 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтанд заасны дагуу мөн оны 02 дугаар сарын 01, 05 дугаар сарын 01-ний өдрөөс цалин нэмэгдсэн тул илүү их тэтгэмж авахаар байна. Улсын байцаагчийн акт нь хэлбэрийн хувьд илүү олгосон мөнгийг төсөвт нь төвлөрүүлж байгаа мэт боловч төвлөрүүлсэн мөнгөнөөсөө илүү их мөнгийг буцаан төлүүлэх нөхцөл байдлыг агуулж байна.

Хариуцагч “2012 онд багшаар 5 жил ажилласан хугацаа нь гүйцэх багш нарын судалгааг өмнөх 2011 онд аймгийн Боловсрол, соёлын газраас гарган БСШУЯ-нд уламжилж дараа оны төсөв хэлэлцэхэд оруулан батлуулдаг. Ийнхүү тухайн оны эхэнд Боловсролын яамнаас тухайн онд ажилласан 5 жил нь гүйцэж мөнгөн тэтгэмж авах эрх үүсэх багш нарын нэрс, олгох тэтгэмжийн хэмжээ, хэзээ олгох цаг хугацааг тогтоон ирүүлдэг бөгөөд үүний дагуу 21-08-038-44 дүгээр актын хавсралтанд дурдсан багш Ж.Ад мөнгөн тэтгэмж олгосон.

  1. оны 02, 05 саруудад төрийн албан хаагчдын цалин тодорхой хувиар нэмэгдэх шийдвэр 2011 онд гарсан тул багш Ж.А, Б.А, Э.Бнарын мөнгөн тэтгэмжийг 2012 оны 01 дүгээр сард багтаан олгох чиглэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аймгийн Боловсролын газраар дамжуулан өгсөн. Энэ нь Ховд аймгийн Боловролын газрын 2012 оны 51, 2013 оны 255 тоот албан бичгээр нотлогдоно. Хэрэв 2012 оны 02 сараас хойш олгох бол багш нар олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх тул үндсэн цалингийн хэмжээгээр тооцон олгох шаардлагаар дахин төсөвт тодотгол хийх зэрэг хүндрэл гарах байсныг тооцсон байгааг улсын байцаагч акт гаргахдаа анхаарч үзээгүй” гэж маргаж байна. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагч няцаагаагүй, түүнчлэн анхан шатны шүүх тодорхой үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

б/ 21-08-038-44 дугаартай “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” актын хавсралтын 4 дэх хэсэгт заасан Н.С, И.О, С.О нарт холбогдох хэсгийн тухайд: Тус сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Д.Мд /багш, захирал, зөвлөх багшаар нийтдээ 47 жил/ тэтгэмжийн мөнгө олгосон нь хууль зөрчсөн гэж улсын байцаагч үзэж түүнд олгосон 1.808.400 төгрөгийг тус сургуулийн захирал Н.С, нягтлан бодогч И.О болон Ховд аймгийн Боловсролын газрын төсвийн мэргэжилтэн ажилтай С.О нараар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Мэргэжпийн хяналтын газраас улсын байцаагч Ц.Ц-д олгосон удирдамжаас үзэхэд тэрээр Жаргалант сумын еренхий боловсролын 2 дугаар сургуулийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгахаар томилогдсон байна. Гэтэл тэрээр хяналт шалгалтанд

 

хамрагдаагүй байгууллагын ажилтанд төлбөр хариуцуулахаар шийдвэрлэсэн байна. Боловсролын газар болон төрийн сангийн мэргэжилтэн С.Оийг хяналт шалгалтанд хамруулсан, Төрийн хяналт шалгалтанд заагдсан эрх үүргийг эдлүүлсэн тухай баримт хэрэгт байхгүйгээс гадна хяналт шалгалт явагдсныг болон өөрт нь төлбөр хариуцуулсныг ч тэрээр тухайн үед мэдээгүй байна.

Мөн 21-08-038-44 дугаартай “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” актад тэтгэмжийн мөнгийг авсан тухайн иргэдээс мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байтал зөвхөн Д.Мд олгосон мөнгийг захирал болон нягтлан бодогч, Боловсролын газрын төсвийн мэргэжилтэн нараар төлүүлэхээр улсын байцаагч шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх “тэтгэмжийн мөнгө болох 1.808.400 төгрөгийг өөрөө авсан болох нь ...тогтоогдохгүй байгаа” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 21-08-038-44 дугаартай “Тэтгэмжийн мөнгө төлүүлэх тухай” актаас үзвэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дээрх үндэслэлээр Б.Мгийн авсан гэх тэтгэмжийн мөнгийг нэр бүхий 3 албан тушаалтанд хариуцуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэрвээ тэтгэмжийн мөнгийг хуурамч баримт бүрдүүлэн нэр бүхий албан тушаалтнууд өмнөөс нь авсан гэж үзэж байгаа бол энэ талаарх асуудлыг Мэргэжлийн хяналтын газар болон Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Боловсролын тухай хуульд 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж “Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох” гэсэн 43.1.7 дахь заалт нэмэгдсэн ба 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн байна. Уг хуулинд нэмэлт өөрчлөлт орж байх үед болон хуулийн заалтыг дагаж мөрдөж эхлэх үед Б.М нь “багшаар 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан байжээ. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон үндэслэл нь орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй багш нарыг дэмжиж, тэдэнд үндсэн цалингийн хэмжээгээр нь тооцож 5 жил тутамд мөнгөн тэтгэмж олгоход оршиж байна. Иймд “хуулийн заалт мөрдөгдсөнөөс хойш 5 жил тасралтгүй ажилласан байх ёстой” гэж дүгнэх боломжгүй бөгөөд хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөх үед хуулийн шаардлага хангасан иргэн бүр дээрх тэтгэмжийн мөнгийг авах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд багш Б.Мд “зөвлөх багшаар ажилласан” гэж тэтгэмж олгоогүй, харин хууль хүчин төгөлдөр болох үед тэтгэмжийн мөнгө авах эрх үүссэн /5-аас доошгүй жил багшаар тасралтгүй ажилласан/ байсан тул дээрх тэтгэмжээ хүсэлт гаргаж сүүлд авсан нь үндэслэлтэй байна.

Иймд, Д.Мд олгосон тэтгэмжийг захирал, нягтлан бодогч, мэргэжилтнээр төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлгүй.

  1. 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-46 дугаартай “Нэмэгдэл хөлс төлүулэх тухай” актын Н.Сид холбогдох хэсгийн тухайд: Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасны дагуу сумын Засаг дарга нь сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг томилох эрхтэй байсан тул 2 дугаар сургуулийн хувьд ажил олгогч нь сумын Засаг дарга байжээ. Мөн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу

Н.С нь Жаргалант сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. Сумын Засаг дарга нь Төсвийн ерөнхийлөн захирагч, сургуулийн захирал нь ерөнхий менежер бөгөөд Н.С нь ерөнхий менежерийн тухайд ямар нэгэн зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Энэ байдлыг нотлож 21-08-038-46 дугаартай актын хавсралтын Н.Сид холбогдох хэсэгт “2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/19, 2012 оны 05 дугаар сарын А/94 дүгээр захирамж гаргаснаас давхардуулан олгосон” гэж заасан байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/19, 2012 оны 05 дугаар сарын А/94 дүгээр захирамжаар 2 дугаар сургуулийн захирал ажилтай Н.Сид мөнгөн урамшлыг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Иймд дээрх хүчин төгөлдөр захирамжийн дагуу олгосон мөнгийг буцаан төлөх үүргийг захирал Н.С хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл, 2 дугаар сургууль ( ажил олгогч, төсвийн ерөнхийлөн захирагчийн захирамжийг л биелүүлсэн байна.

Түүнчлэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/19, 2012 оны 05 дугаар сарын А/94 дүгээр захирамжийг давхардуулан мөнгөн урамшил олгосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

  1. 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-51 дугаартай “Үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай" актын тухайд: Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийн захиргаа багш, ажилтнуудад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохдоо Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг зөрчсөн байна. Дээрх тогтоолын 1 дэх заалтад урамшлын дээд хэмжээг “...үндсэн цалингийн 10- 15 хувиар тооцож ...улирал тутам олгох”-оор заасан байна. Гэтэл 2012 оны 10 дугаар сард үр дүнгийн урамшил олгохдоо Засгийн газраас тогтоосон дээд хэмжээ болох 15 хувиас илүү хэмжээтэй олгосон болох нь тогтоогдсон байна. Иймд улсын байцаагчийн акт үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-51 дугаартай “Үр дүнгийн нэмэгдэл төлүүлэх тухай” акт нь 2 хуудас бүхий хавсралттай, нийтдээ 93 багш ажилтнаар урамшлын мөнгө нөхөн төлүүлэхээр тогтоосон мэт байгаа боловч тухайн хавсралтанд 38, 39, 41, 87 гэсэн дугаар байхгүй нийтдээ 89 багш ажилтанд холбогдуулан хавсралтыг гаргасан байна.

Дээрх хавсралтанд нэр дурдагдсан 89 багш ажилтнуудаас 77 багш, ажилтан нэхэмжлэл гаргасан байна. Гэхдээ хавсралтын 70 дугаарт Л.Наранжаргалд холбогдуулан акт тогтоосон байхад Л.Насанжаргал нэхэмжпэл гаргасан байгааг дурдах нь зүйтэй. /нэхэмжлэлийн 57 дугаарт/.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх явцад “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай” гэсэн баримтыг нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Түүний агуулгаас дүгнэхэд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх тул нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагаа тодруулах бус харин “нэхэмжлэлийн шаардлагаа

багасгасан байна” гэж үзэв.

Нэхэмжпэгч нараас Б.Мөнхбатад 2 удаа итгэмжлэл олгосон байна. 2014 оны 06-р сарын 23-ны өдөр олгогдсон итгэмжлэлийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсгийг зөрчсөн хүчин төгөлдөр бус итгэмжлэл гэж үзэв. Гэхдээ Б.Мөнхбатад 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжпэлийн хугацаа дуусаагүй, итгэмжпэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тусгайлан заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжпэлийн шаардлагыг багасгах, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж үзэж хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.6, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7.6, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжпэгч Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийн захирал, нягтлан бодогч, багш, ажилчин нарын нэр бүхий 77 иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21-08-038-44 дүгээр актын Ж.А, Н.С, И.О, Д.А, Б.Б нарт, 21-08-038-46 дугаар актын Н.Сид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.