Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2018/00002/и |
Дугаар | 17 |
Огноо | 2018-01-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 17
2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00017 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.******* нь 1958 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт төрсөн. 1966 оноос 1973 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд сурсан. Улмаар 1973 оны 05 дугаар сараас Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болсон. 1973 оны 06 дугаар сараас 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдсан. 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд галчаар ажиллаж байсан. 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1973 оны 06 дугаар сараас 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
-Хүсэлт гаргагч Ш.*******гийн 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагч Ш.*******гийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагч Ш.*******гийн 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Хүсэлт гаргагч Ш.*******гийн 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 1549 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1458 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбарууд,
- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 267 тоот албан бичиг,
- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 266 тоот албан бичиг,
-Хүсэлт гаргагч Ш.*******гийн 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 28/32 тогтоолоор 7 дугаар 5 жилийн гавшгайч тэмдэгээр шагнагдсан тухай үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Хүсэлт гаргагчийн 1981 оны 09 дү гээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн алдрын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Хүсэлт гаргагч Ш.*******гийн Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн захиргаанаас олгосон сайшаалын үнэмлэх,
-Гэрч Б.*******ын ...Би 1980 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад бригадын тоо бүртгэгч, хэсгийн ахлагч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Ш.******* нь 1958 онд төрсөн. 1966 оноос 1973 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. 1973 оноос 1976 оны хооронд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1976 оноос 1979 оны хооронд цэргийн алба хаасан. 1979 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Ч.*******гийн ...Би 1959 онд төрсөн. 1974 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж эхэлсэн. Ш.******* нь 1958 онд төрсөн. 1966 оноос 1973 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******г 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ