Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 18

 

2018 оны 01 сарын 17 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00018

                   Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. 1979 оны 01 дүгээр сараас эхлээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Миний бие нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан талаарх архивын лавлагаа гарч ирэхгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд намайг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг бөгөөд одоо миний өвөлжиж байгаа өвөлжөө нь Ховд аймгийн төвөөс 100 гаруй км газар зайтай юм. Мөн цас их орж өвөлжилт хүнд, ар гэрт ам бүл муутай, мал харж хандах хүн байхгүй тул дахин дахин аймгийн төв рүү орж ирэхэд маш их хүндрэлтэй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь одоо шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй, хэргийн материалтай дахин танилцах шаардлага байхгүй. Шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйл байхгүй. Иймд хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагч Д.*******ийн 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын мал тооллогын лавлагаа, 70 дугаар дансны хуулбарын хамт

-Гэрч Г.гийн ...Би 1964 оноос Ховд аймгийн ******* сумын ******* бригадад 1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Д.******* нь 1978 оноос эхлэн ээж, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тус сум, багтаа малчнаар ажиллаж байна. Д.******* нь 1978 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Ямар ч байсан нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Д.*******ийн ээжийг ******* гэдэг байсан. Ээжээрээ овоглодог, аав нь байдаггүй хүн байгаа юм. Бид хамтдаа олон жил айл хөрш явсан. Нэгнээ сайн таних найз нөхдүүд байгаа юм.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч С.гийн ...Би 1955 онд төрсөн. 1963 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 7 дугаар анги төгссөн. Улмаар 1971 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Д.******* нь 1978 оноос эхлэн ээж, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тус сум, багтаа малчнаар ажиллаж байна. Д.******* нь 1978 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Ямар ч байсан нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Д.*******ийн ээжийг ******* гэдэг байсан. Ээжээрээ овоглодог, аав нь байдаггүй хүн байгаа юм... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ