| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00667/и |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 19
| 2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00019 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1982 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд улмаар ******* аймаг дахь Ойн техник мэргэжлийн 2 жилийн сургуульд суралцан нарийн мужааны мэргэжил эзэмшиж 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад Ой модны аж үйлдвэрийн яамны сайдын 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 296 тоот тушаалаар Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэр нь Ой аж ахуйн ангитай нэгдэж тус ангийн Угсаргааны хэсэгт мужаанаар 1995 он хүртэл ажилласан. Миний бие ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд ажилд орсон тушаал байдаг бөгөөд ажлаас өөрчилсөн тушаал гарч ирэхгүй байна. Зах зээлийн үед тус байгууллага маань 1995 онд тарж байхгүй болсон одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт болон Ховд аймгийн Ой аж ахуй ангид мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.******* нь 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт болон Ховд аймгийн Ой аж ахуй ангид мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.******* нь 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт болон Ховд аймгийн Ой аж ахуй ангид мужаанаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1327 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаар, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалуудын хуулбар,
-Хүсэлт гаргагч А.*******гийн 1982 оны 09 дүгээр сагрын 01-ний өдөр нээлгэсэн 099011 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагч А.*******гийн 250895 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагч А.*******гийн Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт болон Ховд аймгийн Ой аж ахуй ангид мужаанаар ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг,
- Хүсэлт гаргагч А.*******гийн мужаан мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Гэрч Д.*******гийн “....Би 1982 оноос Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1994 оныг хүртэл тоног төхөөрөмжийн засварчин, мужаан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. А.******* нь 1984 онд Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн мужаан цехэд мужаанаар ажилд ороод 1994 онд үйлдвэр хувьчлагдаж намайг ажлаас гарах хүртэл ажиллаж байсан. Ой аж ахуйн анги нь яамны салбар харъяа байгууллага байсан. 1987 оны үед байхаа, оныг нь сайн санахгүй байна. Мод боловсуурах үйлдвэр, Ой аж ахуйн анги гэсэн хоёр тусдаа чиг үүрэг бүхий байгууллага байсан нь нэгдсэн нэг байгууллага байж байгаад буцаад салсан. А.******* нь 1987, 1988 оны үед үйлдвэрийн аварга мужаан болж байсан. Манай үйлдвэрийн сайн ажилчин байсан...” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Д.*******гийн “...Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1990 оныг хүртэл мужаанаар ажиллаж байсан. А.******* нь 1984 онд Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн мужаан цехэд мужаанаар ажилд орсон. А.******* бид хоёр 1984 онд Сэлэнгийн Техник мэргэжлийн сургуулийг мужаан мэргэжлээр хамтдаа төгсөж ирээд Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилд орж байсан. Тийм учраас А.*******гийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******г 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт болон Ховд аймгийн Ой аж ахуй ангид мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ